Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 15

 

 

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч:С.Чинзориг,  

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Энх-эрдэнэ, Д.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тайжууд овгийн Нэргүйн Одбаяр, Адууч овогт Очирпүрэвийн Эрдэнэтөгс, Баасай овогт Алтангэрэлийн Хурцбаатар, Бадрал овогт Дагвасүрэнгийн Сүхбаатар нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526022366 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар  сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Тайжууд овгийн Нэргүйн Одбаяр. Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэрэгжилтэй, Монголын үндэсний телевизийн Монголын мэдээ агентлагт зураглаач ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 713-32 тоотод оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, ЕЙ-86091511 тоот регистртэй,

            2. Шүүгдэгч: Адууч овгийн Очирпүрэвийн Эрдэнэтөгс. Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой , мэргэжилгүй, МNС телевизийн Эфирийн найруулагч ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3-65 тоотод оршин суух, 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 232 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь  хэсэгт зааснаар 03 жилийн 01 сарын  хорих ялаар шийтгэгдэж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ЛЙ-87100375 тоот регистртэй,  

        3. Шүүгдэгч: Баасай овгийн Алтангэрэлийн Хурцбаатар, Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэрэгжилтэй, МNС телевизийн зураглаач ажилтай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 55б байрны 7 тоотод оршин суух хаягтай,  урд ял шийтгүүлж байгаагүй, С3-89021011 тоот регистртэй,

        4. Шүүгдэгч: Бадрал овгийн Давгасүрэнгийн Сүхбаатар. Монгол улсын иргэн,1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэрэгжилтэй, Монголын үндэсний телевизийн сурвалжлагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол 101 байр 137 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ПГ-87022310 тоот регистртэй.

Шүүгдэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баягол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны гадаа караоке баарны хаалгыг саваад гарч ирлээ соёлтой байл даа гэж үл ялих зүйлээр шалтаглан яллагдагч О.Эрдэнэтөгс нь хохирогч Т.Өнөрбаттай маргалдаж улмаар яллагдагч Н.Одбаяр, А.Хурцбаатар, Д.Сүхбаатар нар нь яллагдагч О.Эрдэнэтөгстэй бүлэглэн иргэн Өнөрбатыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Н.Одбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч О. Эрдэнэтөгсийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч А.Хурцбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй. хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Д.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.  Би зодоод оролцоогүй. Харин би салгаж байсан. Намайг гарч ирэхэд зодоон болж байсан. Би тухайн үед эрүүл байсан. Хохирогчийг зодсон зүйл байхгүй. Өнөрбат намайг тухайн үед барьж авч үлдээд цагдаа ирэхэд хамт явсан. Би чамайг зодоогүй гэдгээ тухайн үед хэлсэн боловч намайг зодсон гээд зүтгээд байсан. Би найз нарыгаа салгаж байхаад тэнд байсан нэг залууг түлхэж холдуулсан. Өөрөөр ямар нэгэн хүнийг цохисон зүйл байхгүй гэв.

Хохирогч Т.Өнөрбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн орчимд урд өмнө нь ганц хоёр удаа очиж тоглож байсан PC тоглоомын газар болох Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Елеганс Таун хотхоны 44 дүгээр байрны урд подвальдоо караокетой нэг давхартаа үйлчилгээний төвтөй 2 давхартаа лоунж пабтай 3 давхарт нь Game centre pc тоглоомын газартай байр руу ганцаараа ороод 3 давхарт гарахад тухайн pс тоглоомын газар шөнийн цагаар тоглуулахгүй, дотор байсан хүмүүсээ гаргаад хааж байсан. Тэр үед миний зүс таних Мөнхөө гэх урьд нь хамт pс тоглож байсан залуу тухайн пс тоглоомын газраас гарч байхаар нь мэндэлчихээд хамтдаа нэг давхар луу шатаар бууж гадаа гарах үүдний хаалга дээр очиход тухайн байрны гадаах хаалганы үүдэнд согтуу 4-5 залуу зогсож байсан. Би тэр үед нөгөө залуусыг pс тоглож байгаад гарч байгаа хүмүүс юм байна даа гэж бодоод зүс таних хүн байж магадгүй гэж бодоод тухайн 4-5 залуугийн хажуугаар гарах үедээ хажууд нь түр зогстол тухайн залуус өөр нэг залуутай хоорондоо маргалдаж байсан бололтой нэг залууг барьчихсан зогсож байсан ба би барьчихсан залуугийнх нь хажууд очиж зогсож таараад нөгөө залуусын дундаас нэг залуу нь намайг ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж авсан. Тэр үед би газар унасан ба газар унасны дараа миний дээрээс тэнд байсан залуус бөөнөөрөө цохиж зодсон. Тэгээд тэр хавиар явж байсан хөндлөнгийн хүмүүс надаас тухайн залууг салгаж холдуулсан. Тэр 4 залуу нэг хүүхэнтэй хамт явж байсан ба тэр хүүхэн нь 3 залууг таксинд суулгаад явуулсан тул би өөрийгөө зодсон залуусын нэг залууг тэвэрч байгаад цагдаа дуудаж иртэл нь хүлээж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-9-10-р хуудас/,

 Гэрч Г.Бумдарийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 09-ний орой би өөрийн нөхөр Амгалангийн хамтаар караокедоо байсан тухайн өдөр караокед зөөгчөөр Солонго, Шүрэнцэцэг, зохион байгуулагч Очирбат нар ажиллаж байсан. Харин шөнийн 02 цагийн үед гаднаас ойролцоогоор 10 гаран хүн орж ирээд манай караокены 8 номерийн өрөөнд орж суусан өрөөнд орохдоо согтуу орж ирцгээсэн манай караокед ороод ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл аваагүй ус, ундаа захиалж өрөөндөө 2 цаг дуулаад гарцгаахаар болсон гэхдээ караокены цаг дуусахаас өмнө нь 4-5 хүн түрүүлж гараад явсан караокед 5 залуу нэг хүүхний хамт 6-уулаа үлдсэн тэгээд шөнийн 02 цаг 40 минутаас 03 цагийн үед гадагшаа гарсан ба хамгийн сүүлд манайхаар өмнө нь орж ирдэг байсан залуу эхнэртэйгээ үлдээд тооцооны 27000 төгрөг төлчихөөд манайхаас гарсан харин тэр үед эхний түрүүлж гарсан 4 залуу нь манай байгууллагын гадаах үүдний шатан дээр дээд 3 давхарын PC тоглоомын газраас гарсан 2-3 залуутай маргалдаж нэг залууг нь зодож байсан нь хяналтын камераас харагдсан тэр үед гадаа зочин хүлээж байсан манай зохион байгуулагч Очирбат тэр залуусын хажууд байсан тэгээд камераар харж байтал манай 8 номерийн өрөөнөөс гарсан залуучууд нэг залууг цохиж зодоод болохгүй байхаар нь би караокед ажилладаг зөөгчийнхөө хамтаар гадагшаа гарч зодуулж байсан залуугаас нөгөө залуучуудыг нь салгасан тэр үед түрүүлж гарсан караокенаас гарсан 4 залуу үүдэнд суучихсан байсан залуугаа ээлжлээд очиж цохиж өшиглөөд байсан. Тэгээд салгаж холдуулсан ба тэр үед өөр нэг залуутай маргалдаад цохиж зодох гээд агсараад байсан тэр дундаас махлаг биетэй ноосон малгайтай залуу/Одбаяр/ нь их агсарч үүдний хэсэгт суусан байсан залууг бусдаасаа их цохиж зодоод байсан... гэсэн мэдүүлэг/ хх-23/

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтанд  өгсөн: …Шөнийн 01-02 цагийн үед pс тоглоомын газар хаахаар болж дотор тоглож байсан хүмүүсээ гаргаж эхэлсэн энэ үед би хааяа PC-нд тоглож байгаад таардаг Өөжгий гэх залуутай хамт мөн PC тоглож байсан 3-4 залуустай гадагшаа гарахад тухайн байрны үүдний шатан дээр 4 залуу тамхи татаад зогсож байсан харин бид нар хаалгаар гараад Өөжгий шатан дээр надтай зогсож байх үедээ тухайн залуус руу харсан бололтой нөгөө залуусын дундаас махлаг дуу царайтай залуу нь Өөжгий рүү очоод хоорондоо маргалдсан ба энэ үед Өөжгийг тухайн залуу гараараа цохиж авсан харин Өөжгий доошоо суугаад хаалга налсан ба дээрээс нь нөгөө залуу олон удаа гараараа цохисон мөн тухайн залуугийн хоёр найз нь ганц хоёр удаа цохиж байх шиг байсан тэр үед гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй харин Өөжгийг нилээд цохиж зодоод байхаар нь салгах санаатай эхлэж цохисон залуугийнх нь араас татаж холдуулсан ба тэр залуу шатнаас буусны дараа дахин очиж Өөжгийг ганц хоёр удаа цохиж авсан тэгээд би хажууд нь хараад зогсож байх үед маргаан зодоон нь намжаад Өөжгий хаалга налсан чигээрээ суугаад байхаар нь би гайгүй болчихлоо гэж бодоод ганцаараа салаад гэртээ харьсан гэсэн мэдүүлэг /хх-24/,

Гэрч С.Очирбатын мөрдөн байцаалтанд өгсөн: …Тэгээд мөнгөө авчихаад буцаад ирж байх үед шатан дээр зогсож байсан 8 номерийн залуусын араас  тоглоомын газраас гарч ирж байгаа бололтой 2-3 залуу гарч ирсэн ба тэр залуусын нэг нь өндөр залуу тамхи татаад зогсож байсан залуусын малгайтай махлагдуу залуутай /Одбаяр/ хоорондоо юм ярьж байгаад байснаа удалгүй нөгөө өндөр залуу нь телевизид ажилладаг гэх залууг гараараа нүүр лүү нь цохиж авсан тэр үед хажууд нь байсан найзууд нь орж тухайн залууг цохиж зодсон тэр үед бүгд зодоонд оролцоогүй ганц хоёр хүн салгах гэж байсан мөн надтай хамт явсан эмэгтэй очиж тухайн залуугаас найзуудаа салгаж байсан би тэр үед хажууд нь хараад салгалцаж байсан. Анх телевизид ажилладаг залууг цохиж авсан өндөр залуу зодуулаад хамраас нь цус гарч хаалга налаад суучихсан байсан тэр үед PC тоглоомоос дахиад ганц хоёр залуу гарч ирээд телевизид ажилладаг гэх залуучуудтай маргалдаж муудалцаж байсан. Тэгээд шатнаас буугаад эмэгтэй болон түүний нөхөр нь нөгөө найз нараа таксинд суулгаж явуулсан ба тэд нар дундаас нэг залуу нь үлдсэн ба тэр залууг PC-нээс гарч ирсэн залуу авч үлдээд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх- 27/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 17682 тоот дүгнэлт: …Өнөрбатын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гарын шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-16-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/, хорооны тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаанууд, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, ажлын газрын тодорхойлолтууд, хохирол төлсөн баримт /хх-110/ зэрэг болно.

Прокуророос Д.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан хохирогчийн намайг цохиулаад унахад тэдгээр залуучууд бүгдээрээ зодсон гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батмөнхийн: …нөгөө залуусын дундаас махлаг дуу царайтай залуу нь Өөжгий рүү очоод хоорондоо маргалдсан ба энэ үед Өөжгийг тухайн залуу гараараа цохиж авсан харин Өөжгий доошоо суугаад хаалга налсан ба дээрээс нь нөгөө залуу олон удаа гараараа цохисон мөн тухайн залуугийн хоёр найз нь ганц хоёр удаа цохиж байх шиг байсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Очирбатын: …нөгөө өндөр залуу нь телевизид ажилладаг гэх залууг гараараа нүүр лүү нь цохиж авсан тэр үед хажууд нь байсан найзууд нь орж тухайн залууг цохиж зодсон тэр үед бүгд зодоонд оролцоогүй ганц хоёр хүн салгах гэж байсан мөн надтай хамт явсан эмэгтэй очиж тухайн залуугаас найзуудаа салгаж байсан гэсэн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгүүд, түүнчлэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүх хуралдааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийхэд шүүгдэгч Д.Сүхбаатарыг бүлэглэн зодсон болох нь хангалттай тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан зарчмыг баримтлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч ... гэмт хэрэгт оролцсон болох нь нотлогдоогүй байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Шүүгдэгч О.Эрдэнэтөгс, Н.Одбаяр, А.Хурцбаатар нар нь бүлэглэн 2015 оны 12 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны гадаа Т.Өнөрбатыг үл ялих зүйлээр буюу караоке баарны хаалгыг саваад гарч ирлээ, соёлтой бай гэх зүйлээр шалтаглан зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин догшин авирлаж авирлан танхайрсан болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Өнөрбатын: …4-5 залуугийн хажуугаар гарах үедээ хажууд нь түр зогстол тухайн залуус өөр нэг залуутай хоорондоо маргалдаж байсан бололтой нэг залууг барьчихсан зогсож байсан ба би барьчихсан залуугийнх нь хажууд очиж зогсож таараад нөгөө залуусын дундаас нэг залуу нь намайг ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж авсан. Тэр үед би газар унасан ба газар унасны дараа миний дээрээс тэнд байсан залуус бөөнөөрөө цохиж зодсон гэсэн мэдүүлэг, гэрч  Г.Бумдарийн: ...манай байгууллагын гадаах үүдний шатан дээр дээд 3 давхарын пс тоглоомын газраас гарсан 2-3 залуутай маргалдаж нэг залууг нь зодож байсан нь хяналтын камераас харагдсан тэр үед гадаа зочин хүлээж байсан манай зохион байгуулагч Очирбат тэр залуусын хажууд байсан тэгээд камераар харж байтал манай 8 номерийн өрөөнөөс гарсан залуучууд нэг залууг цохиж зодоод болохгүй байхаар нь би караокед ажилладаг зөөгчийнхөө хамтаар гадагшаа гарч зодуулж байсан залуугаас нөгөө залуучуудыг нь салгасан....тэр дундаас махлаг биетэй ноосон малгайтай залуу/Одбаяр/ нь их агсарч үүдний хэсэгт суусан байсан залууг бусдаасаа их цохиж зодоод байсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батмөнхийн: …Өөжгий шатан дээр надтай зогсож байх үедээ тухайн залуус руу харсан бололтой нөгөө залуусын дундаас махлаг дуу царайтай залуу нь Өөжгий рүү очоод хоорондоо маргалсан ба энэ үед Өөжгийг тухайн залуу гараараа цохиж авсан харин Өөжгий доошоо суугаад хаалга налсан ба дээрээс нь нөгөө залуу олон удаа гараараа цохисон мөн тухайн залуугийн хоёр найз нь ганц хоёр удаа цохиж байх шиг байсан тэр үед гадаа харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй харин Өөжгийг нилээд цохиж зодоод байхаар нь салгах санаатай эхлэж цохисон залуугийнх нь араас татаж холдуулсан ба тэр залуу шатнаас буусны дараа дахин очиж Өөжгийг ганц хоёр удаа цохиж авсан тэгээд би хажууд нь хараад зогсож байх үед маргаан зодоон нь намжаад Өөжгий хаалга налсан чигээрээ суугаад байхаар нь би гайгүй болчихлоо гэж бодоод ганцаараа салаад гэртээ харьсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Очирбатын: …өндөр залуу тамхи татаад зогсож байсан залуусын малгайтай махлагдуу залуутай /Одбаяр/ хоорондоо юм ярьж байснаа удалгүй нөгөө өндөр залуу нь телевизид ажилладаг гэх залууг гараараа нүүр лүү цохиж авсан тэр үед хажууд нь байсан найзууд нь орж тухайн залууг цохиж зодсон тэр үед бүгд зодоонд оролцоогүй ганц хоёр хүн салгах гэж байсан мөн надтай хамт явсан эмэгтэй очиж тухайн залуугаас найзуудаа салгаж байсан би тэр үед хажууд нь хараад салгалцаж байсан. Анх телевизид ажилладаг залууг цохиж авсан өндөр залуу зодуулаад хамраас нь цус
гарч хаалга налаад суучихсан байсан гэсэн мэдүүлэг, шинжээчийн  17682 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ олон нийтийн газарт буюу гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бүлэглэн бусдыг зодсон нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэв.

 Шүүгдэгч О.Эрдэнэтөгс, Н.Одбаяр, А.Хурцбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Эрдэнэтөгс, Н.Одбаяр, А.Хурцбаатар нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч нь хохиролд 1.000.000 төгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Эрдэнэтөгс нь 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 232 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь  хэсэгт зааснаар 03 жилийн 01 сарын  хорих ялаар шийтгэгдэж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Эрдэнэтөгс, Н.Одбаяр, А.Хурцбаатар нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч О.Эрдэнэтөгс, Н.Одбаяр, А.Хурцбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурда