| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/178 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч Л.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Шд холбогдох эрүүгийн 1725001890403 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт О.Ш
Шүүгдэгч О.Ш нь Орхон аймаг Баян-өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 315 айлын орон сууцны барилга барих үйл ажиллагаа явуулж байсан “Бүтээгч” ХХК-ны өмчийг итгэмжлэгдэн хариуцаж няраваар ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд байгууллагын орлогын мөнгөнөөс 7,320,118 төгрөгийг үрэгдүүлсэн, мөн тус компаниас иргэн З.Гантулгатай хийсэн “Хэв хашмал түрээслэх” 16\40 дугаартай гэрээний сунгалтын мөнгө гэж иргэн В.Баттулгаас 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын дунд хүртэлх хугацаанд 5,000,000 төгрөг бэлнээр болон 2,000,000 төгрөгийн гурил авч хувьдаа завшиж нийт “Бүтээгч” ХХК-ний 14,320 118 төгрөгийг завшиж үрэгдүүлэн үлэмж хэмжээний хохирол учруулсан \яллах дүгнэлтэд бичсэнээр\ гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч О.Шын мэдүүлсэн: Гэм буруугаахүлээж байна.Бүх зүйл үнэн. 2 жил ажиллахдаа хэрэглэж үрэгдүүлсэн. 3 сая төгрөг төлсөн,үлдсэн төлбөрийг 3 сарын хугацаанд төлнө. Ажилгүй байсан тул төлөх боломжгүй байсан.Одоо ажил хөдөлмөр хийж байгаа тул төлөх боломжтой гэж үзэж байна“гэх мэдүүлэг,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн мэдүүлсэн: Манай компани Цагаанчулаат багт 315 айлын орон сууц барьж эхэлсэн.Тэр үед О.Ш хэв хашмал хариуцсан няраваар ажилд орсон.14,320,118 төгрөгний дутагдал гаргасан.2021 оны 3 сарын 05-нд 50% төлнө гэж амлалт өгсөн боловч төлөөгүй.7 сард 3,0 сая төгрөг төлсөн.Үлдсэн төлбөрийг яаралтай гаргуулмаар байна” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
- Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ. /1-р хх-ийн 25-40-р хуудас\
- “Бүтээгч” ХХК-ийн “Бараа материал түрээслэх гэрээ” \1-р хх-ийн 40-49-р хуудас\
-“Бүтээгч” ХХК-ийн Хэв хашмал түрээслэх гэрээ \1-р хх-ийн 50-62-р хуудас\
-Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт \1-р хх-ийн 67-71-р хуудас\
-Хохирогчийн хууль ёсний төлөөлөгч Ж.Бийн мэдүүлсэн: О.Ш нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 315 айлын орон сууцны барилга барих үйл явуулж байсан “Бүтээгч” ХХК-ийн өмчийг итгэмжлэгдэн хариуцаж няраваар ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд байгууллагын орлогын мөнгөнөөс 7320118 төгрөгийг үрэгдүүлсэн, мөн тус компаниас иргэн З.Гантулгатай хийсэн “Хэв хашмал түрээслэх” 16\40 дугаартай гэрээний сунгалтын мөнгө гэж иргэн В.Баттулгаас 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын дунд хүртэлх хугацаанд 5 000 000 төгрөг бэлнээр болон 2 000 000 төгрөгийн гурил авч хувьдаа завшиж нийт “Бүтээгч” ХХК-ний 14,320,118 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн байдаг юм. Энэ баримтууд нь тухайн хэрэгт хийгдсэн санхүүгийн шинжилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.” гэх мэдүүлэг \3-р хх-ийн 89-90-р хуудас\
-гэрч З.Гантулгын мэдүүлсэн...”2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэв хашмал түрээлсэн авсан... хэв хашмалыг барилга дээр угсарч цутгалт хийх гэсэн боловч гадаа хүйтрээд цас орсон болохоор цутгалт хийж чадаагүй. Миний бие Шакиртай уулзаж цаг агаарын улмаас танайхаас авсан хэв хашмалыг барилга дээрээ угсарчихсан хавар болтол ажил зогсож байна. Хавар болтол хугацаа сунгах боломжтой юу бүр шаардлагатай бол буулгаад өгөх үү гэхэд би мэдэж байна. Хавар болтол түрээсгүй та нарыг байлгаж болно гэж хэлсэн. Шакир 2016 оны сүүлээр буюу 2017 оны эхээр Баттулгаар дамжуулан 5 000 000 төгрөгийг бэлнээр, мөн 2 000 000 төгрөгийн гурил авсан.Энэ нь миний бодлоор хэв хашмалыг хавар хүртэл түрээслэж байгаа гээд түрээсийн хугацаа сунгасан гэж ойлгож бэлэн мөнгө болон гурил өгч байсан” гэх мэдүүлэг \1-р хх-ийн 119-120-р хуудас\
- гэрч В.Баттулгын мэдүүлсэн....Би таньдаг ах Гантулгын хамт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хажуу талын 40 айлын орон сууцыг барьж байсан ба “Бүтээгч” ХХК-наас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нийт 944 ширхэг хэв хашмал болон булангийн хамт түрээсийн гэрээ байгуулан авсан. Тухайн үед барилгын талбай дээр Шакир нэртэй нярав ганцаараа байсан. Түрээсийн мөнгийг Шакирт бэлнээр өгөөд хэв хашмалыг авсан. Анх 5 хоногийн хугацаатай түрээслээд нэмж 3 хоног сунгаж, төлбөр тооцоог нь Шакирт хэв хашмалын хамт өгсөн санагдаж байна. Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Гантулга ахын нэрээр нийт 256 ширхэг хэв хашмалыг булангийн хамт түрээслэсэн. Түрээсийн мөнгийг Шакирт өгсөн. Шакир нь би мэддэг, надаар дамжуулдаг, би түрээслэдэг Орхон аймаг дахь асуудлыг би шийддэг гэж байсан. Уг хэв хашмалыг угсарчихаад цутгалт хийх гэсэн боловч цас ороод хүйтэрчихсэн, гадаа хасах таван хэмээс дээш гарахаар зуурмаг гарахаа больчихсон. Энэ талаар Шакирт хэлж, барилга дээрээ авчирч харуулахад Шакир адилхан барилга барьдаг хүмүүс, тийм учраас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл танай барилга дээр үлдээж болно. Та нар манай байгууллагад 5 000 000 төгрөг өг гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр билүү 11 сарын эхээр Шакир өөрөө манай гэрийн гадаа ирээд мөнгөө хурдан өг тэгэхгүй бол хэв хашмалаа авлаа, захирлууд уурлаад байна гэсээр байгаад 5,000 ,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэрнээс хойш 2016 оны 12 дугаар сарын дундуур Шакир надтай уулзаж манай байгууллага шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх гээд байна мөнгө дутаад байна нэмээд 2,500,000 төгрөгийг өг гэхээр нь мөнгө байхгүй харин Эрдэнэтэд байдаг гурилын үйлдвэрээс мөнгө авах ёстой чи 2,000,000 төгрөгөнд гурил авах уу гэхэд Шакир тэгье гэж зөвшөөрөөд өөрөө Портер машин олж ирээд 2 000 000 төгрөгөнд гурил авсан...”гэх мэдүүлэг \2-р хх-ийн 219-220-р хуудас\
- Гэрч Ц.Ариунболдын мэдүүлсэн: ....”О.Ш нь хүрээд ир гэхээр нь машинтайгаа яваад очсон чинь О.Ш гарч ирээд машинд суугаад Баянцагаан багт байдаг гурилын үйлдвэр дээр очно гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь гурил ачсан. Кантер гэдэг ачааны машин гарч ирээд хүлэг зах дээр очсон. Тэр машин дээр байсан гурилыг Хүлэг захын хажууд байдаг павилонд зараад нэг сая гаран төгрөг болсон билүү хоёр сая төгрөг болсон билүү тийм болсон юм. Надад 100,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь О.Ш аваад явсан...” гэх мэдүүлэг \3-р хх-ийн 99-р хуудас\
- Хэв хашмал түрээслэх гэрээ \2-р хх-ийн 44-49-р хуудас\
-“Пийк Ом Аудит” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18\203 дугаартай “7 320 118 төгрөгийг тухайн эд хөрөнгө хариуцагчийн дутагдал гэж эцсийн дүгнэлтээр дүгнэж байна” гэсэн дүгнэлт \1-р хх-ийн 144-р хуудас\
- “Бүтээгч” ХХК-ийн О.Штай хийсэн тооцооны дэлгэрэнгүй хүснэгт \2-р хх-ийн 142-145-р хуудас\ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Үйл баримт: Шүүгдэгч О.Ш нь Орхон аймаг Баян-өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 315 айлын орон сууцны барилга барих үйл ажиллагаа явуулж байсан “Бүтээгч” ХХК-ны өмчийг итгэмжлэгдэн хариуцаж няраваар ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд байгууллагын орлогын мөнгөнөөс 7,320,118 төгрөгийг хувьдаа хэрэглэж завшсан, мөн тус компаниас иргэн З.Гантулгатай хийсэн “Хэв хашмал түрээслэх” 16\40 дугаартай гэрээний сунгалтын мөнгө гэж иргэн В.Баттулгаас 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын дунд хүртэлх хугацаанд 5,000,000 төгрөг бэлнээр, 2,000,000 төгрөгийн гурил авч хувьдаа хэрэглэж “Бүтээгч” ХХК-нд нийт 14,320,118 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч О.Ш нь Орхон аймаг Баян-өндөр суманд барилга бартж байсан “Бүтээгч” ХХК-ны өмчийг итгэмжлэгдэн хариуцаж няраваар ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд 14,320,118 төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэн завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч З.Гантулгын... “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэв хашмал түрээлсэн авсан..... хэв хашмалыг барилга дээр угсарч цутгалт хийх гэсэн боловч гадаа хүйтрээд цас орсон болохоор цутгалт хийж чадаагүй. Миний бие Шакиртай уулзаж хавар болтол хугацаа сунгах боломжтой юу бүр шаардлагатай бол буулгаад өгөх үү гэхэд би мэдэж байна,хавар болтол түрээсгүй та нарыг байлгаж болно гэж хэлсэн. Шакир 2016 оны сүүлээр буюу 2017 оны эхээр Баттулгаар дамжуулан 5,000,000 төгрөгийг бэлнээр, мөн 2,000,000 төгрөгийн гурил авсан...” гэх мэдүүлэг, гэрч В.Баттулгын...Тухайн үед барилгын талбай дээр Шакир нэртэй нярав ганцаараа байсан. Түрээсийн мөнгийг Шакирт бэлнээр өгөөд хэв хашмалыг авсан. Анх 5 хоногийн хугацаатай түрээслээд нэмж 3 хоног сунгаж, төлбөр тооцоог нь Шакирт хэв хашмалын хамт өгсөн санагдаж байна. Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Гантулга ахын нэрээр нийт 256 ширхэг хэв хашмалыг булангийн хамт түрээслэсэн. Түрээсийн мөнгийг Шакирт өгсөн...”гэх мэдүүлэг, гэрч Ц.Ариунболдын мэдүүлсэн...О.Ш нь хүрээд ир гэхээр нь машинтайгаа яваад очсон чинь машинд суугаад Баянцагаан багт байдаг гурилын үйлдвэр дээр очно гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь гурил ачсан. Кантер гэдэг ачааны машин гарч ирээд хүлэг зах дээр очсон. Тэр машин дээр байсан гурилыг Хүлэг захын хажууд байдаг павилонд зараад нэг сая гаран төгрөг болсон билүү хоёр сая төгрөг болсон билүү тийм болсон юм...гэх мэдүүлэг, ”Пийк Ом Аудит” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18\203 дугаартай... Инженер Г.Ганбат нь УБ хотоос Орхон аймаг руу 7 удаагийн тээвэрлэлтээр 10,005ш хэв хашмал болон гадна дотно буланг ачуулж Лхагва-Очир хүлээн авсан байна... нярав О.Ш нь нийт 24 удаагийн гэрээгээр 24 газар барилгын хэв хашмал,булан,заслын шат,тулаас зэргийг түрээслэж байснаас 15 гэрээ нь хэв хамшал түрээслэж байсан ба 2017 онд “Түштэн” ХХК, “Double Gold” ХХК гэсэн 2 компанид түрээсээр 4279ш хэв хашмал,булан түрээслэсэн, 2016 онд 14 компани хувь хүмүүст 5533ш хэв хашмал,булан түрээслэсэн байна.Эд хариуцагч нь бараа материалыг буцаан авсан гэх тэмдэглэл,хөтөлсөн дэвтэр, бараа материал хүлээн авсан акт зэргийг хөтөлсөн бүртгэж тэмдэглэсэн баримт бичиг байхгүй байсан болно. Эд хариуцагч нь Шинжүү ХХК-д баримтгүйгээр 4250,000 төгрөг, “Тэнгэр бүтээмж” ХХК-д 500,000 төгрөг, В.Ганбаатарт элс хайрганы мөнгө 1080,000 төгрөг бэлнээр гаргасан боловч нотлох нотолгоо зарлага гаргасан баримт байхгүй огт эзэнгүй 1,314,118.8 төгрөг тус тус зарлага гаргаж 7,320,118 төгрөгийг дутаасан нь үнэн болох нь “Бүтээгч” ХХК-ний санхүүгийн баримтад шалгат хийхэд батлагдсан болно....7,320,118 төгрөгийг тухайн эд хөрөнгө хариуцагчийн дутагдал гэж эцсийн дүгнэлтээр дүгнэж байна...” гэсэн дүгнэлт, “Бүтээгч” ХХК-ийн О.Штай хийсэн тооцооны дэлгэрэнгүй хүснэгт, Хэв хашмал түрээслэх гэрээнүүд,гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох бариммтуудаар шүүгдэгч О.Ш нь Орхон аймаг Баян-өндөр суманд барилга барьж байсан “Бүтээгч” ХХК-ны барилгын хэв хашмалыг хариуцаж няраваар ажиллах хугацаандаа компаний өмчийг өөрийн хэрэгцээнд захиран зарцуулснаас 14,320,118 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Шын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн шинжтэй,бусдын өмчлөх эрхийн эсрэг нийгэмд аюултай, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд,шүүгдэгч нь “Бүтээгч” ХХК-д 2015 оны 8 сарын 24-ний өдөр няравын ажлыг хүлээж авахад нь ажил хүлээлцэх тооллого хийгээгүй, актаар хүлээлцүүлээгүй, нярав хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орлого зарлагын дэвтэр хөтлөөгүй,сар бүр тайлан тооцоо гаргаагүй, санхүүгийн анхан шатны бүртгэл хангалтгүй, дотоодын хяналтгүй байсан зэрэг нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон,гэм буруутай эсэх талаар маргахгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүргийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Шыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.Ш нь Орхон аймаг Баян-өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 315 айлын орон сууцны барилга барих үйл ажиллагаа явуулж байсан “Бүтээгч” ХХК-ны өмчийг итгэмжлэгдэн хариуцаж няраваар ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд байгууллагын орлогын мөнгөнөөс 7320118 төгрөгийг үрэгдүүлсэн, мөн тус компаниас иргэн З.Гантулгатай хийсэн “Хэв хашмал түрээслэх” 16\40 дугаартай гэрээний сунгалтын мөнгө гэж иргэн В.Баттулгаас 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын дунд хүртэлх хугацаанд 5 000 000 төгрөг бэлнээр болон 2 000 000 төгрөгийн гурил авч хувьдаа завшиж нийт “Бүтээгч” ХХК-ний 14,320,118 төгрөгийг завшиж үрэгдүүлэн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт,гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар маргахгүй.Хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус санал дүгнэлт гаргасан байна.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохиролоос нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэх үндэслэлтэй.
Гэвч, шүүгдэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн ”, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Энэ хуулийн 6.1,6.2,6.3,7.1,7.2,7.3,9.1,9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан,эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан” ...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу өршөөлд хамарч байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Ш нь хохирогчид учруулсан 14,320,118 төгрөгний хохиролоос 3,000,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдсон ба үлдэх 11,320,118 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгчээс 11,320,118 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч С овогт О.Ш-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан бусдын эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосүгай.
3. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Шаас 11,320,118 төгрөг гаргуулан Улаанбаатар хот, “Бүтээгч” ХХК-д олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй,эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ