Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00189

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, РД:БВ********* Х овогт Н н Н ийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Н , хүүхэд үрчлүүлэгч Н.Т , орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: РД:БВ***** 2010 оны 12 дугаар сарын 15-ний өдөр төрсөн охин Т ы А ийг Н н Н д үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, А ийг төрсөн эцэг эхийн асрамжид буцаах тухай.

Хүсэлт гаргагч Н.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баяннуур сумын Засаг даргын 38 дугаар захирамжаар төрсөн дүү болох Н.Т аас Т.А нэртэй хүүг үрчилж авсан юм. Үрчилж авсны дараа миний бие нөхөрт гараад өөрөө хүүхэдтэй болсон. Т.А одоо төрсөн аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Иймд А ийг надад үрчлүүлсэн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Т.А ийг төрсөн эцэг, эхийн асрамжид буцааж өгнө үү гэв.

Үрчлүүлэгч Н.Т шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Эхнэр С бид хоёр 3 дах хүүхдийг буюу охин А ийг асран авахаар эгч Н.Н хүсэлт гаргаснаар А ийг хуулийн дагуу Н.Н д үрчилсэн. Гэвч Н.Н нь 2012 онд хүнтэй суухаар болмогц охин А ийг өөрсдөө авч үлдсэн. Одоо Н.Н нөхөртэй, үр хүүхэдтэй болсон учир бид харилцан тохиролцож охиноо буцаан авахаар болсон. Иймд хуулийн дагуу үрчлэлтийг хүчингүй болгож, А ийг бидэнд буцааж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч Н.Н ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үрчлүүлэгч РД:БВ*******Х овогт Н н Т , РД:БВ****** Б овогт Нын С нар хууль ёсны эхнэр нөхөр болох нь 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон ПА№16 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний гэр бүлд РД:БВ***** 2010 оны 12 дугаар сарын 15-ний өдөр охин Т ы А төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон №0461492 120 дугаартай Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай захирамжаар Т ы А ийг төрсөн эгч нь болох Н.Н д үрчлүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамж, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 231/001212 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа-гаар тус тус нотлогдож байна.

Охин Т.А ийг үрчлэн авагч Н.Н 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр С.Т тэй гэрлэж хууль ёсны эхнэр нөхөр болсон нь 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр олгосон ПА№*********№05 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Т.А ийг үрчлэн авагч Н.Н С.Т тэй гэр бүл болсны дараа Т.А нь төрсөн эцэг эх Н.Т , Н.С нарын асрамжинд үлдсэн ба тэдэнтэй хамт амьдарч байгаа нь хүсэлт гаргагч Н.Н , үрчлүүлэгч Н.Т нарын мэдүүлэг, цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, Баяннуур сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Иймд А нь одоо төрүүлсэн эцэг эхийн асрамжид байгаа ба тэд өсгөн хүмүүжүүлж, сургаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа тул хүсэлт гаргагч Н.Н ийн хүсэлтийг хүлэн авч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар РД:БВ***** 2010 оны 12 дугаар сарын 15-ний өдөр төрсөн охин Т ы А ийг Н н Н д үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, А ийг төрсөн эцэг эхэд буцааж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-ийг баримтлан РД:БВ***** 2010 оны 12 дугаар сарын 15-ний өдөр төрсөн охин Т ы А ийг Н н Н д үрчлүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-ийг баримтлан РД:БВ***** 2010 оны 12 дугаар сарын 15-ний өдөр охин А ийг төрүүлсэн эцэг РД:БВ*******Х овогт Н н Т , төрүүлсэн эх РД:БВ****** Б овогт Нын С нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК