Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/179

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Ариунсайхан

Улсын яллагч Н.Д

Хохирогч Ж.П\онлайн\

Хохирогчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч М.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанАвтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчихгэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Лд  холбогдох эрүүгийн 2125000000178 дугаартай хэргийг шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч:  Ш овогт М.Л

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Л-ийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 4-б-27 тоот өөрийн хашааны гадаа 76-58 ОРО улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай орхиж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтад “тээврийн хэрэгслийн техникийн байдал, тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурьдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашины чиргүүл, мотоцикл, мопед, трактор, болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 4-р хавсралтын 1.5 дахь хэсэгт “зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон”, 4-р хавсралтын 3, 4 дэх хэсэгт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а\ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно”, Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д” жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух түүнийг орхиж явахыг зөвшөөрнө“ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 76-58 ОРО улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл нь өөрөө замын уруу өнхөрч тус  багийн 4-В-08 тоот хашаа, хашаан доторх монгол гэрийг мөргөж улмаар гэрт байсан иргэн Ж.Пүрэвсүрэнгийн хөлийг гэмтээж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч М.Лмэдүүлсэн” 4 сарын 19-ний өглөө ажилдаа явах гээд машинаа хашаанаасаа гаргаад бууж хашааны хаалгаа хаасан. Гэтэл нэг харахад машин өнхөрч байсан. Араас нь гүйгээд очиход айлын хашаа руу дайрч гэрийг нь мөргөсөн. Тэгээд Пүрэвсүрэн эмээг өргөж гэрээс нь гаргаад айлд оруулсан. Хазгай газар машиныхаа гар карданыг татахаа мартсан асаалттай орхисон байсан. Эмээд гэр өгсөн, халуун тогооны үнэ, эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,

       - хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн мэдүүлсэн” Би их зовж байна, бие өвдөөд байна. Эм тариа хийлгэж байна. Толгойгоо бариулж байна. Хамрын судас тасарсан байсан тул чигжээ хийлгэж байна. Элэг дүүрээ ходоод гээд өвдөхгүй юм алга. Нойргүй болж тайвшруулах эм ууж байна. Хөл хадаастай, мөд хөл дээрээ явахгүй гэсэн. Жилийн дараа хадаас авхуулна. Хүний гарт орчихлоо, их гомдолтой байна” гэх мэдүүлэг

Хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн хамт \хх-ийн 7-13-р хуудас\

-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч \хх-ийн 15-р хуудас\

-Эд зүйл баримт, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл \хх-ийн 17-18-р хуудас\     

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт \хх-ийн 19-р хуудас\ 

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийн хуулбар \хх-ийн 22-р хуудас\

-Хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн өвчний түүхийн хуулбар \хх-ийн 25-37-р хуудас\

-Хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн мэдүүлсэн “2021 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 6 цаг өнгөрч байхад сэрчихээд орондоо хэвтэж байхад гэнэт л түс тас гээд явсан. Би гэрийн зүүн талд орон дээр унтаж байсан. Би тухайн үед газар хөдөлж байна уу гэж бодтол намайг нэг юмаар түрээд байх шиг байсан. Ухаан санаа орж гараад л байсан. Тухайн үед хажуу айлын Надмид эмээ, эмээ гэж дуудаад хөнжилд ороож айлд оруулсан. Гэрээс гартал цэнхэр өнгийн Портер загварын машин гэрийг маань дайрсан байдалтай машин нь асаалттай байсан. Удаагүй эмнэлэг бараадсан....” гэх мэдүүлэг \хх-ийн 40-42-р хуудас\

 

-Гэрч Ж.Н-ын мэдүүлсэн...”Толгойгоогоо угаагаад байж байтал хашаа нурсан чимээ гарсан. Тэгээд цонхоороо юу болов гээд хартал хажуу айлын өндөр настай Ж.Пэмээгийн монгол гэрийг чиглээд хурдтай явж байхыг би хараад шууд гэрээсээ гараад эмээгийн гэр рүү гүйж очиход мөн надтай адил уг тээврийн хэрэгслийн жолооч залуу бас машиныхаа араас хамт гүйгээд гарч ирсэн юм. Тэгээд бид хоёр монгол гэрт байсан эмээг чангаар дуудаж орилоод машин руу очиход жолоочгүй тээврийн хэрэгсэл эмээгийн байсан монгол гэрийг мөргөж зогссон байсан. Уг монгол гэр дотор байсан эмээг очиж шалгахад эмээ гэр дотор байсан модон орон дээрээсээ газарт шидэгдсэн байдалтай босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 44-45-р хуудас\

-Гэрч Ц.У-гийн мэдүүлсэн ...”2021 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр ажилдаа явлаа гэрээсээ өрийнхөө 76-58 ОРО улсын дугаартай Портер загварын машинтайгаа явахаар болоод машинаа хашаанаасаа гаргачихаад хашааныхаа хаалгыг хаах хооронд машин нь өнхөрөөд Ж.Пгэх айлын хашааг мөргөж улмаар гэрийг нь давхар мөргөж Ж.Пгэх хүний хөлийг гэмтээсэн гэж байсан...” гэх мэдүүлэг  \хх-ийн 52-р хуудас\

            - Шүүхийн шижнилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дугаартай ...”Ж.П-гийн биед зүүн хөлийн гуяны далд хугарал, зүүн хөлөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба зүүн хөлийн гуяны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахтул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн хөлөнд цус хуралт зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрэх гэмтэл нь магадлуулагчийг ямарч байрлалд байхад үүссэн байх боломжтой ба зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Уг гэмтлүүд нь зүүн баруун тийш чиглэлд цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ....” гэх дүгнэлт \хх-ийн 55-56-р хуудас\

            -Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай ...Ажлын болон зогсоолын тоормосны системийн эвдрэлтэй байна. Тоормосны системийн эвдрэл нь осол гарахаас өмнө үүссэн эвдрэл бөгөөд осол гарахад нөлөөлөх магадлалтай ...” гэх дүгнэлт \хх-ийн 66-72-р хуудас\

            -“Далай ван Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02\02-34 дугаартай ...”4 ханатай монгол гэр 950,000 төгрөг, халуун тогоо 40,000 төгрөг, халуун сав 10,000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг” гэх дүгнэлт \хх-ийн 76-81-р хуудас\

 

            -Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн...”Сэжигтэн М.Л нь Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар тээврийн хэрэгслийн техникийн байдал, тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурьдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашин чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 4 дүгээр хавсралтын 1.5 дахь хэсэгт зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахүй болсон. 4 дүгээр хавсралтын 3,4 дэх хэсэгт Жолооч дараах үүргийг хүлээнэ.а\энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийнэ хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно,Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д зааснаар жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух түүнийг орхиж явахыг зөвшөөрнө “ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. гэх дүгнэлт \хх-ийн 84-85-р хуудас\

            Шүүгдэгч М.Ляллаар мэдүүлсэн....”2021 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө цай ундаа уучихаад 07 цагийн үед өөрийнхөө 76-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажилдаа явахаар болоод хашаанаасаа машинаа гаргаад хөдөлгүүрээ унтраалгүй буюу машинаа асаалттай нь үлдээгээд хашааныхаа хаалгыг хаагаад жижиг хаалгаараа гарч ирээд явах гэтэл машин өнхөрч байсан. Би машинаа зогсоох арга хэмжээ авах гээд гүйсэн боловч айлын хашааг дайрч би өөрөө ард үлдсэн. Улмаар тухайн хашааг дайраад хашаан дотор байсан монгол гэрийг дайрч гэр дотор байсан Ж.Пэмээгийн хөлийг гэмтээсэн. Энэ талаар Ж.Пэмээгийн хажуугийн хашааны хүн цагдаагийн газар болон эмнэлэг дуудсан. Би яарч сандарсандаа машинаа асаалттай нь үлдээхдээ гар карданаа таталгүй үлдээсэн. Би машиныхаа гар карданыг таталгүй үлдээсэн нь миний буруу. Би их харамсаж байна...” гэх мэдүүлэг \хх-ийн 91-92-р хуудас\зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

             Үйл баримт: Шүүгдэгч М.Л нь 2021 оны 04 дүгээр сарын 19–ний өглөө ажилдаа явахаар 76-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээ асааж Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 4-б-27 тоот өөрийн хашаанаас гаргаж хашааны хаалгаа хаахаар тээврийн хэрэгслээ асаалттай нь орхихдоо тоормосыг татаагүй аюулгүй байдлыг хангалгүй орхисны улмаас тээврийн хэрэгсэл замын уруу өнхөрч тус  багийн 4-В-08 тоот хашаа, хашаан доторхи монгол гэрийг мөргөж гэрт байсан Ж.Пүрэвсүрэнгийн биед зүүн хөлийн гуяны далд хугарал, зүүн хөлөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт,Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

       Шүүгдэгч М.Л нь Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “тээврийн хэрэгслийн техникийн байдал, тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурьдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашин чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно”, 4 дүгээр хавсралтын 1.5 дахь хэсэгт зогсоолын тоормос: дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахүй болсон. 4 дүгээр хавсралтын 3,4 дэх хэсэгт Жолооч дараах үүргийг хүлээнэ.             а\энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийнэ хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно. Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д зааснаар жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух түүнийг орхиж явахыг зөвшөөрнө “ гэсэн заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй,аюулгүй байдлыг хангаагүйн улмаас өнхөрч хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн хашаа болон монгол гэрийг мөргөж эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна.

           Хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн  “...Би гэрийн зүүн талд орон дээр унтаж байсан. Би тухайн үед газар хөдөлж байна уу гэж бодтол намайг нэг юмаар түрээд байх шиг байсан. Ухаан санаа орж гараад л байсан. Тухайн үед хажуу айлын Надмид эмээ, эмээ гэж дуудаад хөнжилд ороож айлд оруулсан. Гэрээс гартал цэнхэр өнгийн Портер загварын машин гэрийг маань дайрсан байдалтай машин нь асаалттай байсан....” гэх мэдүүлэг,гэрч Ж.Надмидын ...Тэгээд бид хоёр монгол гэрт байсан эмээг чангаар дуудаж орилоод машин руу очих жолоочгүй тээврийн хэрэгсэл эмээгийн байсан монгол гэрийг мөргөж зогссон байсан. Уг монгол гэр дотор байсан эмээг очиж шалгахад эмээ гэр дотор байсан модон орон дээрээсээ газарт шидэгдсэн байдалтай босож чадахгүй байсан..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Удвалцэцэгийн ... Портер загварын машинтайгаа явахаар болоод машинаа хашаанаасаа гаргачихаад хашааныхаа хаалгыг хаах хооронд машин нь өнхөрөөд Ж.Пгэх айлын хашааг мөргөж улмаар гэрийг нь давхар мөргөж Ж.Пгэх хүний хөлийг гэмтээсэн гэж байсан...гэх мэдүүлэг, Шүүхийн шижнилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг шинжлэн судалсан нотлох баримтууд хэрэгт авагдсан, хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар эргэлзээтэй зүйл байхгүй, хангалттай бүрэн нотлогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч : Шүүгдэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 4-б-27 тоот өөрийн хашааны гадаа 76-58 ОРО улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай орхиж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтууд,жолоочийн үүргийг тус тус зөрчсөнөөс 76-58 ОРО улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл нь өөрөө замын уруу өнхөрч тус  багийн 4-В-08 тоот хашаа, хашаан доторх монгол гэрийг мөргөж улмаар гэрт байсан иргэн Ж.Пүрэвсүрэнгийн хөлийг гэмтээж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

-хохирогчийн өмгөөлөгч: жолооч гэм буруутай. Машины тоормосны систем эвдрэлтэй, гар тоормос татаагүй байсан. Хохирогч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хагалгаа хийлгэсэн. Ясыг эвлүүлж хадсан. Шүүгдэгч гэр, бурхны шүүгээ өгсөн. Халуун тогоо тавиур өөрсдөө авсан. Эмчилгээний зардал, эдгээр үнэ бүгд 639,560 төгрөг болсон. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах саналтай гэж

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруутай эсэх талаар маргах зүйлгүй. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсоныг анхаарна уу. Хохирогчийн гэрийг төлсөн. 639,560 төгрөгийг төлнө гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч М.Лэнэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилэн мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Лувсандавгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                     

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар энэ талаар маргаж мэтгэлцээгүй тул шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж анх удаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал,хохиролын зарим хэсэг төлөгдсөн зэргийг харгалзан үзэх үндэсдлэлтэй байна.

Гэвч, шүүгдэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 6 дугаар сарын 24-ний 24 цаг 00 минутаас өмнө ...гэмт хэрэг үйлдсэн”, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Энэ хуулийн 6.1,6.2,6.3,7.1,7.2,7.3,9.1,9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан” ...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу өршөөлд хамарч байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Мөнхтөрийн Лувсандавга нь хохирогчийн гэрийг төлж өгсөн ба шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан 639,560 төгрөгийн эмчилгээний болон бусад зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгчээс 639,560 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар заалаа.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийг жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчинтөгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ш овогт М.Л-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосүгай.

3. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Лас 639,560 төгрөг гаргуулан хохирогч Ж.П/ Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 4-в-08 тоот, РБ:44062801/-д олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ