| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01144/и |
| Дугаар | 1411 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1411
1 “Хера Экуймент ХХК нь “Эгэл Эрдэм” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.086.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 7.086.560 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хариуцагч энэхүү гэрээний 1.1-д заасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч сүүлийн төлбөр 7.086.550 төгрөгийн 4.086.550 төгрөг төлөхөөс чөлөөлөхөөр, хэрэв хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хуваарийн дагуу 10.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд дээрх хөнгөлөлт хүчингүй болох, нэхэмжлэгч 14.086.550 төгрөгийн төлбөрөөс гүйцэтгээгүй үүргийг шаардах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж төлбөрийн үүргийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.431.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эгэл Эрдэм ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 114.215 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ