| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01102/и |
| Дугаар | 1478 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 1478
1. Монгол Улсын Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Б.Ууганбаяр, Н.Оюунчимэг нараас зээлийн гэрээний үүрэгт ............ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Прогресскапитал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ...........төгрөгт холблогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Прогресскапитал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаяр, Н.Оюунчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид ......төгрөг гаргуулан нэхэмжлэгч Прогресскапитал ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ