| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01094/и |
| Дугаар | 986 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 986
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сартуул овогт Володьяа Дашням, хариуцагч Урианхан овогт Батчулууны Лхагвадулам нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 02 дугаар сарын 25-ний өдөр охин Д.Уугангэрэл, 2008 оны 8 дугаар сарын 6 өдөр хүү болох Д.Тэмүгэ нарыг эх Б.Лхагвадуламын асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг жич шийдвэрлүүлнэ гэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, хариуцагч Б.Лхагвадуламаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлөөгүй улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
5. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ