Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1142

 

1. Ц.Отгонбямбийн нэхэмжлэлтэй Харгант цамхаг констракшн ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 5.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож  эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 94.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47475 төгрөгийг, хариуцагч Харгант цамхаг констракшн ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 47475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Отгонбямбад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНТУУЛ