Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1062

 

1. Нэхэмжлэгч “Капитал” ББСБ-ны нэхэмжлэлтэй Б.Анхбаяр, О.Баярмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15.478.302.02, зээлийн хүү 4.045.075.55 төрөг, нэмэгдүүлсэн хүү 809.015.11 төгрөг нийт 20.332.393.32 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 20.332.393.32 төгрөгнөөс 5.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 15.332.393 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 7.700.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 7.632.393 төгрөг төлөхөөр, эхний төлөлтийн график зөрчигдсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэтгүүлэхээр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 259.612 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 129.806 төгрөгийг, хариуцагч Б.Анхбаяр, О.Баярмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 129.806 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитал” ББСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНТУУЛ