| 1.Голомт банкны нэхэмжлэлтэй, Т.Нарантуяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн үнэ 5.362.935.72 төгрөг, зээлийн хүү 911.363.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128.913.16 төгрөг бүгд 6.403.211.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 500.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 500.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 500.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 403.211.92 төгрөг төлөх байдлаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 1 дугээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 117.402 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58701 төгрөгийг, хариуцагч Т.Нарантуяагаас нь улсын тэмдэгтийн хураамжид 58701 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ | |