Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 996

 

2021.09.15                                    2021/ШЦТ/996

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 01991 1657 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1996 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5-551 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 5-551 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цэрэнхандтай хувийн таарамжгүй харилцааны улмаас, маргалдаж улмаар түүнийг баруун гараараа нүүрэн тус газар цохиж, цээжин хэсэгт хөлөөрөө өшиглөж цохисны улмаас түүний эрүүл мэндэд 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд цус хуралт, тархи доргилт гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Цэрэнханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед хадам эгч Золзаяагийн байшинд туслах гээд бороо ороод буцаж замдаа дэлгүүрээс хүний 3, 4 лааз пиво уугаад сүүлд 2 том хүрэн савтай пиво хадам аав Хуягаа, хадам ээж Дуламрагчаа, хадам эгч Золзаяа, нөхөр Б бид тавуулаа пиво уусан. Тэгээд нөхөр утсаараа тоглоод байхаар нь болио гэж хэлсэн чинь намайг пизда гэхээр нь би чи яахаараа пизда гэдэг юм гэсэн чинь хадам ээж Дуламрагчаа хүүхдээ өмөөрөөд янхан гичий яахаараа тэгдэг юм гээд дайраад байхаар нь түлхсэн чинь Б босч ирээд чи миний ээжийг цохидог хэн бэ гээл түлхэж тонгорч унагаагаад баруун гараараа миний нүүр рүү хүчтэй 2-3 удаа цохисон, цээж рүү хөлөөрөө 3-4 удаа хүчтэй өшиглөсөн, миний баруун нүд юм харч чадахгүй зодуулаад хэвтсэн. Б толгой руу гараа атгаж байгаад толгой нүүр рүү 2 удаа цохисон, гэдэс хэвлий рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зугтаагаад гарч гүйсэн. Надад гомдолтой байна. Манай нөхөр Б 2020 оны 02 дугаар сард зодоод Өвөрхангай аймгийн шүүхээр орж 100.000 төгрөгийн торгуулийн ял авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Гэрч А.Золзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү Б болон түүний эхнэр Цэрэнханд бид 3 санаа нийлсэн учир ээжийн хашаанд очиж машин дотор пиво уусан. Тэгээд машин дотор 2, 2 пиво уучихаад Б лаазтайгаас нь ууя гэсэн. Цэрэнханд бид 2 болохоор дахиад 1 том савтай пиво дэлгүүрээс аваад ээжийнх рүү ороод хоёулаа уусан юм. Тэгээд бид 3 суугаад Цэрэнханд бид 2 том савтай пиво ууж эхлэхэд гаднаас ээж Дуламрагчаа, нөхөр нь Алтанхуяг нар орж ирсэн. Ээжийг ороод ирэхэд нь бид 2 уухаа болиод оройн хоолоо хийж эхэлсэн. Цэрэнханд нь гэнэт чарлаад би наад утаснаасаа болж үхлээ юу, муу шалдан банди минь гээд Быг зөндөө их доромжилсон. Цэрэнханд тэгсэн чинь өөрийнхөө 8-9 сартай нялх хүүхдийг татаж чангааж тэвэрч аваад байсан. Тэгэхээр нь ээж босч ирээд наад хүүхдээ аллаа, яаж байгаа юм бэ гээд ойртсон чинь Цэрэнханд нь орилу чарлаад ээжийг 2-3 алгадаж аваад унагаачихсан. Ээж унангуутаа таталт өгөөд эхэлсэн. Бид нар тэгээд ээж рүү санаа зовж хүйтэн ус цацаж арай гэж сэрээсэн. Тухайн үед манай хойд аав Алтанхуяг хүүхдүүдийг хойд айл руу дагуулж орсон. Тэгээд Цэрэнханд жигнэж байсан савтай бууз барьж аваад шидэнгүүт нөгөөх нь багана оносон ч юм уу эсвэл өөрөө багана мөргөсөн ч юм уу, тэрхэн зуур нэг мэдэхэд болоод өнгөрсөн. Би тодорхой харж чадаагүй. Дараа нь машинд суугаад Цэрэнхандыг тайвшруулаад сууж байхад нүүр нь хавдсан харагдсан. Цэрэнханд ээжийг усдэж аваад унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэрэнханд надад хандаж болиоч гэж над руу уурлаад миний гарнаас чимхээд эхэлсэн. Тэгэхээр нь гэнэт утас булааж аваад гар утсыг миний урдаас шидсэн. Тэгээд би урдаас нь юу ч хэлэлгүй дуугүй сууж байсан. Цэрэнханд архи уучихаараа элдэв янзын үг хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №5833 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Б.Цэрэнхандын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 5-551 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цэрэнхандтай хувийн таарамжгүй харилцааны улмаас, маргалдаж улмаар түүнийг баруун гараараа нүүрэн тус газар цохиж, цээжин хэсэгт хөлөөрөө өшиглөж цохисны улмаас түүний эрүүл мэндэд 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд цус хуралт, тархи доргилт гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Цэрэнхандын: “...2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед хадам эгч Золзаяагийн байшинд туслах гээд бороо ороод буцаж замдаа дэлгүүрээс хүний 3, 4 лааз пиво уугаад сүүлд 2 том хүрэн савтай пиво хадам аав Хуягаа, хадам ээж Дуламрагчаа, хадам эгч Золзаяа, нөхөр Б бид тавуулаа пиво уусан. Тэгээд нөхөр утсаараа тоглоод байхаар нь болио гэж хэлсэн чинь намайг пизда гэхээр нь би чи яахаараа пизда гэдэг юм гэсэн чинь хадам ээж Дуламрагчаа хүүхдээ өмөөрөөд янхан гичий яахаараа тэгдэг юм гээд дайраад байхаар нь түлхсэн чинь Б босч ирээд чи миний ээжийг цохидог хэн бэ гээл түлхэж тонгорч унагаагаад баруун гараараа миний нүүр рүү хүчтэй 2-3 удаа цохисон, цээж рүү хөлөөрөө 3-4 удаа хүчтэй өшиглөсөн, миний баруун нүд юм харч чадахгүй зодуулаад хэвтсэн. Б толгой руу гараа атгаж байгаад толгой нүүр рүү 2 удаа цохисон, гэдэс хэвлий рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зугтаагаад гарч гүйсэн. Надад гомдолтой байна. Манай нөхөр Б 2020 оны 02 дугаар сард зодоод Өвөрхангай аймгийн шүүхээр орж 100.000 төгрөгийн торгуулийн ял авсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.Золзаяагийн: “...2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү Б болон түүний эхнэр Цэрэнханд бид 3 санаа нийлсэн учир ээжийн хашаанд очиж машин дотор пиво уусан. Тэгээд машин дотор 2, 2 пиво уучихаад Б лаазтайгаас нь ууя гэсэн. Цэрэнханд бид 2 болохоор дахиад 1 том савтай пиво дэлгүүрээс аваад ээжийнх рүү ороод хоёулаа уусан юм. Тэгээд бид 3 суугаад Цэрэнханд бид 2 том савтай пиво ууж эхлэхэд гаднаас ээж Дуламрагчаа, нөхөр нь Алтанхуяг нар орж ирсэн. Ээжийг ороод ирэхэд нь бид 2 уухаа болиод оройн хоолоо хийж эхэлсэн. Цэрэнханд нь гэнэт чарлаад би наад утаснаасаа болж үхлээ юу, муу шалдан банди минь гээд Быг зөндөө их доромжилсон. Цэрэнханд тэгсэн чинь өөрийнхөө 8-9 сартай нялх хүүхдийг татаж чангааж тэвэрч аваад байсан. Тэгэхээр нь ээж босч ирээд наад хүүхдээ аллаа, яаж байгаа юм бэ гээд ойртсон чинь Цэрэнханд нь орилу чарлаад ээжийг 2-3 алгадаж аваад унагаачихсан. Ээж унангуутаа таталт өгөөд эхэлсэн. Бид нар тэгээд ээж рүү санаа зовж хүйтэн ус цацаж арай гэж сэрээсэн. Тухайн үед манай хойд аав Алтанхуяг хүүхдүүдийг хойд айл руу дагуулж орсон. Тэгээд Цэрэнханд жигнэж байсан савтай бууз барьж аваад шидэнгүүт нөгөөх нь багана оносон ч юм уу эсвэл өөрөө багана мөргөсөн ч юм уу, тэрхэн зуур нэг мэдэхэд болоод өнгөрсөн. Би тодорхой харж чадаагүй. Дараа нь машинд суугаад Цэрэнхандыг тайвшруулаад сууж байхад нүүр нь хавдсан харагдсан. Цэрэнханд ээжийг усдэж аваад унагаасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Цэрэнханд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР