Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/754

2021        06         28                                 2021/ШЦТ/754

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч Т.М,

Өсвөр насны шүүгдэгч*******, түүний хууль ёсны төлөөлөгч М.Ванчинхүү, өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07127 0999 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой /Монгол хэл, бичиг мэднэ/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шар хад 62 дугаар гудамжны 907 тоотод оршин суух хаягтай, урьд

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, *******

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шар хад 54 дүгээр гудамжны 766 тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.3, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Т.М

3. Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Цахлай 10 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,*******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг төвийн гадна хохирогч О.Очирдоржийг гар утсаараа бичлэг хийсэн гэх шалтгааны улмаас зодож байх явцад хохирогчийн бэлэн 40000 төгрөг, хүрэн өнгийн хэтэвч  зэргийг хүч хэрэглэн хууль бусаар авч 65.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******, Т.М нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг төвийн гадна хохирогч О.Очирдоржийг гар утсаараа билэг хийсэн гэх шалтгааны улмаас зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх,

Яллагдагч Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 2 цагийн үед Баянзүрх дүүгийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны Усан сан гэх газарт хохирогч Л.Чүлтэмсүрэнгийн эзэмшлийн Samsung-S8 Plus маркийн гар утас, нүдний шил, гарнет брэндийн пүүз бэлэн, 200000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

   Т.М,******* нар бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04 цагийн орчим  Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Давсны Булгын 60-832 тоотод оршин суух хохирогч Д.Энхжаргалын эзэмшлийн 49-42 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусаар авч 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн 1906071270999 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, өөрчлөлт оруулсан тогтоол /1хх-ийн 114-115, 123-124,148-149 хуудас/, /2хх-ийн 69-70 хуудас/,

 Хохирогч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шар хадны эцэст байрлах “Нарлаг” төвийн хажууд байх “Хаан банк”-ны АТМ дээрээс 20 цаг өнгөрч байхад бэлэн 30,000 төгрөг аваад гэр рүүгээ харих гээд шар хадны эцэс дээр байж байсан. Тэгэхэд үл таних 30-35 насны эрэгтэй, эмэгтэй 2 хоорондоо маргалдаад хэрэлдээд зодолдож байсан... би “чи болиоч ээ, эмэгтэй хүн ингэж болохгүй гэж хэлээд утсаараа бичлэг хийх гэж оролдсон”, Тэгэхэд хоорондоо зодолдож байсан эрэгтэй, эмэгтэй 2 “энэ муу лалар чинь бичлэг хийгээд байна шүү дээ” гэж хэлээд шууд над руу дайрсан. Тухайн үед “Нарлаг” төвийн шатан дээр зогсож байсан 30 орчим насны 165 см орчим өндөртэй үл таних залуу гүйж ирээд намайг унагаагаад нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёртой нийлээд намайг зодсон. Намайг газар унагааж, нэг нь хүзүүнээс боож байхад нөгөө эмэгтэй нь цамцны халаасыг ухаж байсан. Тэгээд миний халааснаас хүрэн өнгийн арьсан түрүүвчийг гаргаж аваад, зүүн гарын бугуйнд байсан хүрэн өнгийн савхин оосортой цагийн маань тастаж аваад зугтаасан ... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний хохирол бүрэн барагдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-12, 14 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14398 дугаартай “Л.Оийн биед баруун гайморын хөндийн урд ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун хацар чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх-ийн 77-78 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны  өдрийн 422 дугаартай “Л.Оийн биед учирсан баруун гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун хацар чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна” гэх дүгнэлт /1хх-ийн 105-107 хуудас/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 741 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 86 хуудас/,

 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн 2006019870385 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /2хх-ийн 30-31 хуудас/,

Хохирогч Л.Чүлтэмсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны эмнэлгийн зүүн талд байрлах Цогоо гэдэг ахынд очиж 2.5 граммын пиво бид хоёр хувааж уусан. Пиво ууж дуусаад харих гээд Фейсбүүкээс дуудлагын жолооч гэж хайгаад 88390125 гэсэн дугаар луу залгаж шөнө 02 цагийн үед жолооч дуудаад машинаа бариулаад Шархадны Усан сангийн хажууд очиж зогсоод дуудлагын жолооч явсан байсан. Би машин дотроо унтаад 06 цагийн үед сэрэхэд надад Самсунг эс 8 плас, бэлэн 200.000 төгрөг, эрэгтэй нүдний шил, гарнет 2 пүүз, Хаан банкны карт эдгээр эд зүйл байхгүй болсон байсан. Тэгээд би 4 хоногийн дараа дуудлагын жолооч залуутай уулзахад Хаан банкны карт, пүүз, утасны сим карт эдгээр эд зүйлийг өгсөн. Миний гар утсыг Шар хадны ломбардад тавьсан байгаа авч өгнө гэж хэлж яваад одоо хүртэл өгөөгүй байна ... Самсунг эс 8 гар утсаа 800.000 төгрөг, эрэгтэй хүний нүдний шил 220.000 төгрөг, гарнетт 2 пүүз 1.200.000 төгрөгөөр үнэлж байна. Үүнээс гарнетт 2 пүүзээ буцааж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 3-4 хуудас/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 958 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2хх-ийн 13 хуудас/,

2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн 2106000000676 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /2хх-ийн 106-107, 111-112 хуудас/,

 Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Манай эхнэр Энх-Мандах өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17:00 цагийн орчимд тоёота приус 20 маркийн автомашинаа хашаандаа оруулж ирж тавьсан, орой 01:00 цагийн орчимд унтаж амраад өглөө 07:30 минутад босоод гадагш гарах гэтэл байшингийн үүдний амбаарын гадна хаалга нээгдэхгүй байсан ба түлхэж гарахад хаалга гадна талаас нь уяагаар уяж хуучин автомашины дугуй амортизатор зэргээр дарсан. Тэгээд гадагш гарахад хашаан дотор хүн явсан гутлын мөр байсан ба Приус машины хажуу талд ирсэн байдалтай байсан тул тонгойгоод хартал нүүрсэн яндан нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 84-85 хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн БЗДЗ-21-79 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2хх-ийн 97-98 хуудас/,

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 77-79 хуудас/,

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 94- 95 хуудас/,

 Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 129 хуудас/,

 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 135 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 72-73 хуудас/,

 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 81 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 226-227 хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Т.Мийн оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 22 хуудас/,

Шүүгдэгч Т.Мийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 23, 30 хуудас/,

Шүүгдэгч Т.Мийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 хуудас/,

Шүүгдэгч Т.Мийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол /1хх-ийн 34-44 хуудас/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 65, 67, 70 хуудас/,

Шүүгдэгч *******ын түр оршин суугчийн тодорхойлолт /1хх-ийн 66 хуудас/,

Шүүгдэгч *******ын байнга оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 69 хуудас/,

Шүүгдэгч *******ын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол /1хх-ийн 73-74 хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 159 хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 197 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг төвийн орчим хохирогч О.Очирдоржийн бэлэн 40.000 төгрөг, хэтэвч зэргийг илээр, хүч хэрэглэн авч дээрэмдсэн,

Шүүгдэгч *******, Мөнхтөр нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг төвийн орчим хохирогч О.Очирдоржийг гар утсаараа билэг хийсэн гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийн урд ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун хацар чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,  

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүгийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны усан сангийн орчим хохирогч Л.Чүлтэмсүрэнг согтуугаар унтаж байхад түүний  эзэмшлийн Samsung S8 Plus загварын гар утас, нүдний шил, Garnet брэндийн пүүз, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 900.000 төгрөгийн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Т.М,******* нар бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Давсны Булаг 60 дугаар гудамжны 832 тоот хашаанаас хохирогч Д.Энхжаргалын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 49-42 УАЕ улсын дугаартай авто машины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусаар авч хулгайлан 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Л.Оийн “2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шар хадны эцэст байрлах Нарлаг төвийн хажууд байх Хаан банкны АТМ дээрээс 20 цаг өнгөрч байхад бэлэн 30.000 төгрөг аваад гэр рүүгээ харих гээд шар хадны эцэс дээр байж байсан. Тэгэхэд үл таних 30-35 насны эрэгтэй, эмэгтэй 2 хоорондоо маргалдаад хэрэлдээд зодолдож байсан ... би болиоч ээ, эмэгтэй хүн ингэж болохгүй гэж хэлээд утсаараа бичлэг хийх гэж оролдсон ... бичлэг хийгээд байна ш дээ гэж хэлээд шууд над руу дайрсан. Тухайн үед Нарлаг төвийн шатан дээр зогсож байсан 30 орчим насны 165 см орчим өндөртэй үл таних залуу гүйж ирээд намайг унагаагаад нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёртой нийлээд намайг зодсон. Намайг газар унагааж, нэг нь хүзүүнээс боож байхад нөгөө эмэгтэй нь цамцны халаасыг ухаж байсан. Тэгээд миний халааснаас хүрэн өнгийн арьсан түрүүвчийг аваад, зүүн гарын бугуйнд байсан хүрэн өнгийн савхин оосортой цагийг маань тастаж аваад зугтаасан ... энэ гэмтлүүдийг караокен үүдэн дээрээс ирсэн Т.М над руу гүйж ирээд барьж аваад газар унагасан. Унагасны дараа ******* хоолой боосон ... өндөр настны автобусны үнэмлэхээ зодоон болсон гэх газраас 5 метрийн зайд байх байшингийн булангаас олсон. Эрэгтэй нь цуг явсан эмэгтэйгээ зодож байсан учраас би гар утсандаа зургийг нь баримтжуулах гээд зогсож байсан чинь караокений үүдэн дээр зогсож байсан өөр нэг эрэгтэй гүйж ирээд яах гээд бичлэг хийгээд байгаа юм гэж хэлээд өшиглөхөд нь би эмэгтэйг барьж аваад хамт унасан. Хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /1хх 10-12, 13, 2хх 41-42/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14398 дугаартай “Л.Оийн биед баруун гайморын хөндийн урд ханын зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун хацар чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх 77-78/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 422 дугаартай “Л.Оийн биед учирсан баруун гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун хацар чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна” гэх дүгнэлт /1хх 105-107/,

- Тод үнэлгээ ХХК-ий 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 741 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1хх 86/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол /2хх 69-70/,

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2хх 185-186/,

- Хохирогч Л.Чүлтэмсүрэнгийн “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эмнэлгийн зүүн талд байрлах Цогоо гэдэг ахынд очиж 2.5 граммын пиво бид хоёр хувааж уусан  ... шөнө 2 цагийн үед дуудлагын жолооч дуудаад машинаа бариулаад Шар хадны Усан сангийн хажууд очиж зогсоод дуудлагын жолооч явсан байсан. Би машин дотроо унтаад 6 цагийн үед сэрэхэд надад Самсунг Эс 8 плас, бэлэн 200.000 төгрөг, эрэгтэй нүдний шил, гарнет 2 пүүз, Хаан банкны карт эдгээр эд зүйл байхгүй болсон байсан. Тэгээд би 4 хоногийн дараа дуудлагын жолооч залуутай уулзахад Хаан банкны карт, пүүз, утасны сим карт эдгээр эд зүйлийг өгсөн. Миний гар утсыг Шар хадны ломбардад тавьсан байгаа авч өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх 3-4/,

- Тод Үнэлгээ ХХК-ий 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 958 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2хх 13/,

- Хохирогч Д.Энхжаргалын “2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд Тоёота приус 20 маркийн автомашинаа хашаандаа оруулж тавьсан, өглөө 07:30 минутад босоод гадагш гарах гэтэл байшингийн үүдний амбаарын гадна хаалга нээгдэхгүй байсан ба түлхэж гарахад хаалга гадна талаас нь уяагаар уяж хуучин автомашины дугуй, амортизатор зэргээр дарсан байсан. Тэгээд гадагш гарахад хашаан дотор хүн явсан гутлын мөр байсан ба машины хажуу талд ирсэн байдалтай байсан тул тонгойгоод хартал нүүрсэн яндан нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /2хх 84-85/,

- Дамно ХХК-ий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн БЗДЗ-21-79 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2хх 97-98/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 77-79/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 94-95/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 129/ зэрэг болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, өсвөр насны шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул *******ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Мийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Өсвөр насны шүүгдэгч*******ийг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Дээрэмдэх, Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Л.О, Д.Энхжаргал, Л.Чүлтэмсүрэн нарт учирсан хохирол төлөгдөж гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******, Т.М, өсвөр насны шүүгдэгч******* нар гэм хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон, уг гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч *******, Т.М, өсвөр насны шүүгдэгч******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч *******, Т.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, Өсвөр насны шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тус тус,

Шүүгдэгч *******, Т.М, өсвөр насны шүүгдэгч******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс *******, Т.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, хор уршгийн шинж чанар байхгүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан

  *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

  Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар,

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, хор уршгийн шинж чанар байхгүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д зан үйлээ засах сургаалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар,

  Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар *******од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 16 жил 11 хоногийн хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******, Т.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт ******* 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 31 хоног, Т.М  2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 115 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааг эдлэх ялд оруулан тооцно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Т.М нар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд,

  Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

 *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

  Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,

 *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д зан үйлээ засах сургаалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

  Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жил хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 16 жил 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од, Т.Мд нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоног, Т.Мийн цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, Т.М, өсвөр насны шүүгдэгч******* нар  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.М, Барсболд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ХАТАНЦЭЦЭГ