Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

            Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

Хохирогч ********,

Хохирогч ********ийн өмгөөлөгч Г.Гандөш,

Хохирогч ********ийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дашцэрэн, И.Чимэдбадам

            Шүүгдэгч ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********ийн ********, ******** овгийн ********ийн  ******** нарт холбогдох эрүүгийн 2027000860092 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн ******** гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ийн ******** /РД: ********/.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн ******** гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ийн ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутгаас хохирогч ********ийн 4 тооны адууг хулгайлсан,

шүүгдэгч ******** нь давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрээс хохирогч ********ийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 21-ний өдрийн шилжих шөнө ********, ******** гэсэн хулгайч нарт 10 тооны малаа алдаж, өөрийн биеэр эдгээр хулгайч нартай 3 жилийн хугацаанд тэмцэлдсэн байдаг. Би 3 жилийн хугацаанд тэмцэлдэхдээ мөн давтан үйлдлээр манайхаас дахин 2 тооны морь хулгайлж, нийт 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэрэгт дээр гэрчээр асуугдсан ******** гэдэг хүний ач, зээ нь юм. Хулгайч нартай 3 жил тэмцэлдэхэд 10 удаа хилс хэрэгт гүтгэгдэж байсан. Нэгдүгээрт Архангай аймгийн Хотон сумын мөрдөгч ахлах дэслэгч ********, гомдол мэдээлэл гаргасан ******** нь гомдол гаргахдаа ********ийн хүү ******** нь намайг Хархорины цагдаа ********, жолооч ******** авч явах хугацаанд хойгуур ирнэ, миний эхнэрийг хүчиндсэн байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гээд шалгасан. Хоёрдугаарт Архангай аймгийн Хотонд сумын мөрдөгч ********, дэслэгч ********, гэрчээр мэдүүлэг өгсөн ********, ********, ******** нар нь мэдүүлэгтээ ********ийн хүү ******** нь 2014, 2015, 2016 онуудад маш их хулгай хийсэн. Бид хэдийн мэдэж байгаагаар 26 тооны бодын хулгай хийсэн гэж гүтгэж хэрэг мөрдөн байцаалтад хэрэгсэхгүй болсон. Гуравдугаарт Архангай аймгийн Хотон сумын мөрдөгч ахлах дэслэгч ********, гомдол мэдээлэл гаргасан ******** гомдол гаргахдаа ********ийн хүү ******** нь миний улаан нүүрэнд салаавч өгч хоёр удаа өшиглөж алахаа алдсан учир энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гээд мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болсон. Дөрөвдүгээрт Авлигатай тэмцэх газрын мөрдөгч ******** гомдол мэдээлэл гаргасан ******** түүний ач хүү ******** нар нь гомдол гаргахдаа ********ийн ******** нь ахлах дэслэгч ********д маш их хэмжээний мөнгө хахуул өгч миний хүү ********, ач хүү ******** нарыг удаа дараа хилс хэрэгт гүтгэж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар шалгахад ******** нь ямар ч хүн авлига өгөөгүй, мөн ********, ******** нар нь ********ийн 4 тооны үхэр, 2 тооны адууг хулгайлсан үйлдэл нь  3 шатны шүүхээр нотлогдсон нь үнэн болно. Тавдугаарт Байгаль экологи хариуцсан цагдаа дэслэгч ********, гомдол мэдээлэл гаргасан ******** гомдолдоо. ******** нь хүү ********ын хамт маш их хэмжээний модыг огтлон. ******** гэдэг газар шинээр саравч барьж байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол мэдээллийн дагуу мөрдөн байцаалт явуулахад нотлох баримтын хүрээнд хангалтгүй учир хэргийг түдгэлзүүлсэн. Зургаадугаарт Орхоны хөндий байгалын цогцолборт газрын байцаагч ********, гомдол мэдээлэл гаргасан ******** гомдолдоо. ********ийн хүү ******** нь маш их хэмжээний мод огтолсон. Аавын хамт ******** гэдэг газар хууль бус үйлдэл хийж байгаа учир арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол мэдээллийн дагуу шалгахад ямар ч үндэслэлгүй учир хэрэг хэрэгсэхгүй болов. Долоодугаарт мөрдөгч ********, гэрч ********, ********, түүний хүргэн ******** нар нь мэдүүлэгтээ. ********ийн хүү ******** нь 2016 онд ********д 4 тооны үхрүүдийг авчирч гэмт хэрэг үйлдсэн гэх нь одоо прокуророос шүүхэд шилжиж ирсэн байна. Наймдугаарт гомдол мэдээлэл гаргасан ********, ********, ********, ********, ********, ******** нар нь хамаатан саднаараа гэрчилнэ. 2015 онд ********ийн 4 тооны адууг ********ийн хүү ******** хулгайлсан гэх мэдүүлгийн дагуу өнөөдөр шүүхэд ирээд байна. Есдүгээрт гомдол мэдээлэл гаргасан ******** гомдолдоо. ********ийн хүү ******** нь удаа дараа намайг алах гэж дайрлаа, хэл амаар доромжлоо гэх гомдлыг авч хянахад хангалтай нотлох баримт байхгүй учир хэргийг түдгэлзүүлсэн. Би удаа дараа хэрэгт гүтгүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10 тооны үхрээ алдчихаад үхрийнхээ хойноос явж байгаад ********тай уулзсан. ******** надаас яах гэж хулгайлж байгаа юм. Хулгайлсан талаараа үнэн зөв ярьж, хохирлоо барагдуулах талаар хэлэхэд чи ахыгаа барахгүй, ах нь Архангай, Өвөрхангай аймагт хуулиар тоглоно, тонгочино, учир нь миний аав танай Хархорин сумын хошууч цолтой эрүүгийн мөрдөгч хийдэг байсан Отгон гэдэг хүнтэй нэг байранд амьдардаг. Чиний мэдэх ******** цагдаа чинь миний суганы үс болсон. Хархорин сумын хяналтын прокурор ********д 10,000,000 төгрөгийн хахууль өгч өөрийн хүнээ болгосон. Үнэн худлыг үзэх гэж байгаа бол ахыгаа амжихгүй. Хэрэг Архангай аймаг руу шилжиж хэрэг цагаатгана, тэр цагт ахыгаа ямар танилтай хүн гэдгийг үзээрэй гэхэд нь би ганц хоёр өшиглөсөн байдаг. Би хоёр хоногийн дараа прокурорын гадаа ирээд ******** прокурортой уулзъя гээд уулзахад хэрэг Архангай аймаг руу шилжсэн байсан. Архангай аймагт очиход цагдаа нь чи ямар үндэслэлээр ********гийн ********ыг хардаж зүрхлэв, чи ямар хүн юм, тийм бэлтэй хүн юмуу гэж цагдаа надаас асуусан. Би тухайн байдлыг үнэн зөвөөр хэлэхэд ********гийн ******** бол Ар халхад бүдүүлэг үгээр ярих юм бол их цуутай хүн гэж надад мундаг өмгөөлөгч хэлсэн. Чи ********гийн ********тай тэмцэлдэх гэж байгаа бол дайн зарласантай адил болно. ********гийнхэнд малаа алдсан хүмүүс эцэст нь хохирч дуусдаг. Тэгэхээр миний дүү маш хянуур тэмцэлдээрэй, учир нь ******** маш танилтай, чадалтай хүн шүү. Хэрэг Хархорин сум руу ирсэн нь инээдтэй зүйл болсон байна гэж хэлсэн. 2019 онд үүрээр 09 цагийн орчим Архангай аймгийн Хотон сумын нутаг дэвсгэр дээр таарсан. Тэгтэл ********гийн ******** хөхөлтэй хээр морь унасан, хар хөвөнтэй дээл өмсчихсөн явж байсан. Миний хувьд бор саарал дээл өмссөн, хар халтар морь унасан байсан. Санамсаргүй байдлаар модон дунд таарсан. Таарахад ********гийн ******** надтай зүй ёсоор зөв мэндлэхээр би гайхаад мэндлээд өнгөрсөн. ********гийн ******** дүү хүү мориноосоо буугаач хоёулаа буу халья гэхээр нь мориноосоо буугаад ярьсан. Тэгтэл хоёулаа тохиролцъё гэхээр нь за уучлаарай, би тантай тохиролцох хэрэг хийгээгүй. Би яаж тохирох гэж байгаа юм гэхэд Ах нь Хархорин суманд ********ийн үхэр нь дээр гүжирдсэн. ********ийн 4 тооны адуу дээр одоо гүжирдэнэ. ********дээ ах нь хамаатан саднаараа гүжирдэнэ. Чамайг авсан гээд дайрч байхад хууль нь чамайг аваад залчих байлгүй дээ гэж доромжилсон. Тэгэхээр нь улаан нүүрэн дээр салаавч өгөөд чам шиг хүнтэй тохиролцдог хүн биш ээ гээд мордоход ******** дүү жижигхэн байна. Хүчингийн хэрэг зүйл анги том байдаг юм шүү. ******** одоог хүртэл хүчингийн хэргээсээ салаагүй байна. Ах нь ********ыг чинь хүчингийн хэргээс салгаад өгчихнө. Хархорин ороход дүүрэн танил байна. ******** прокурортой уулзахад чиний 4 үхэр, 8 бодийн хэргийг чинь төвөггүй салгана. Оронд нь ахын дүү миний арван шарга гүйгээд ирлээ гээд Хархорин сумын цагдаад хэлчихэд болох юм дээр дэмий л хүний өөдөөс салаавч өгч байна. ******** гэдэг хүний танихгүй, хохирогч, шүүгдэгч болчихоод харж байна. Энэ хүнээс мал авах шаардлага байхгүй. ******** гэдэг хүнийг ерөөсөө танихгүй гэв. 

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр дахь удаагаа гүжирдүүлж байна. Эхлээд хүчингийн хэргээр гүжирдэж мөрдөн байцаалтад хэрэгсэхгүй болсон. Дараа нь адууны хэргээр ********тай хамт байсан худлаа ярьсан. Би ********тай хамт яваагүй гэв.

Хохирогч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сард өдрийн сайн санахгүй байна. Ням гариг байсан. Би  тухайн өдөр нэг адуу янзлаад сумын төв орох гэж байхад манай адуу байсан. Нэг дэх өдөр нь гэртээ ирээд хоёр дахь өдрөөс нь адуугаа хайгаад олсон чинь 4 тооны адуу байгаагүй. Тэр хавиараа хэд хоног хайгаад олоогүй. Сүүлд ******** цагдаа дээр ирж уулз гээд дуудсан. ******** цагдаа надад ******** болон хүүхдүүд нь гэрчлээд байгаа очиж уулзаарай гэж хэлсэн. Би очиж чадаагүй. Сүүлд нэг удаа очиж уулзсан. Очихдоо бичлэг хийсэн хавтаст хэрэгт авагдсан гэв.

Хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2015 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг ******** гэх газраас 1 тооны азарга, хязаалан байдас, хонгор зүсмийн хязаалан байдас, бор гүү тус тус адуу алдсан юм. Тухайн үед 10 гаруй хоног байж болох газар газар нутгаар хайгаад олоогүй юм. Би тухайн цаг хугацааг бол нарийн сайн санаж байна. Манай нутгийн ******** гэх хүн над дээр ирж төв орох гэж байгаа бол манай эхнэр, хүүхдийг аваад яваарай гэж хэлсэн өдрийн маргааш тухайн асуудал болсон....Манай нутгийн ******** ах ч намайг 4 тооны адуугаа тухайн цаг хугацаанд алдсан талаар мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-19-25/,

 

Хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2016 оны 05 дугаар сарын үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сум Шанх багийн нутаг ******** гэх газраас дөрвөн тооны үхэр алдсан. Тухайн үедээ алдчихаагүй байх гээд ойр орчимдоо хайгаад нэлээн хэд хоног хайсан юм. Шүдлэн насны улаан сувай үхэр, гурван тооны улаан зүсмийн бяруу байсан. Бярууны нэг нь охин, нөгөө хоёр нь эр бяруу байсан. Эм нь 2 чих нь араасаа ганзага эмтэй байсан. Манай хүү үхэр алга болохын урд шөнө гэрийнхээ гадна талд үхрийг хураагаад орхисон юм. Тэгээд маргааш өглөө нь 4 тооны үхэр байхгүй болчихсон байсан. Үхэр алга болсны маргааш нь нэг тооны хар зүсмийн бяруу ганцаараа ертөнцийн зүгээр хойш "********" гэх газраас олдсон юм. Тухайн үед зүг нь хойшоо л гарсан байсан байх гэж бодож байсан. Цас ороод жоохон шуураад хоносон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 182-187/

Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 06 дугаар сард манайх Архангай аймгийн Хотонт сум Тэмээн хүзүүний ам Дөрвөн хангайн өвөр гэх газар байх үед ******** 4 тооны үхэр манай үхэрт авчирч  тавьсан. ******** надад анх хэлэхдээ эхийгээ хөхөөд байна түр тавьмаар байна гэсэн. Нэг орой морьтой туугаад манай үхэрт нийлүүлсэн байсан. Тэгээд 2016 оны намар 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр манайхаас өвөлжөөнд буучихсан байх үед морьтой ирээд 3 тооны бяруугаа туугаад аваад явсан. Шүдлэн сувай үнээг нь би Хархорин сумын цагдаа Амарсайхан гэх хүнд 300,000 төгрөгөөр зараад аав нь ирээд автомашинтай ачаад явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх 202-205/,

Гэрч    ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны өвөл 11 дүгээр сарын сүүлээр байх хүмүүс идэш хоолоо хийгээд байж байх үед 2 тооны адууны мах 1-ийг нь 400,000 төгрөгөөр нийт 800,000 төгрөгөөр 2 адууны мах худалдаж авсан....******** манай байрны гадаа таараад манайх адуу зарна та авах уу гэхээр нь би 2 тооны тарган адууны махны хэрэг байна гэж хэлсэн чинь би зарна надад мөнгөний хэрэг гараад байгаа гэж хэлээд 500,000 төгрөгөөр бэлнээр авсан. Би нөгөөдөр нь ********тай утсаар яриад 2 тооны адуугаа хөтлөөд Хархорин сумын төв дээр аваад ир гэсэн чинь манай адуу танай хүү ********, ******** нарын гэрийн ойролцоо байгаа тэнд хийчихье та ирээд авчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх 50-54/,

Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг Архангай аймгийн Хотонт сумын 4 дүгээр багийн Тэмээн хүзүүний эх Бунхант гэх газар үхэр адуутайгаа отор хийж байх үед 2015 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь хэлж мэдэхгүй байна. ********ийн ********, ******** нар ******** нь мөлөн хонгор гэх хурдан морь унаж ирсэн тэр хоёр хул зүсмийн хонгор азарга, бэлэвсэн халзан буюу хөл нь өвдөгнөөс доош цагаан байдас, хар хээр гүү, хонгор байдас тус тус гадастай онги тамгатай адуунуудыг Архангай аймгийн Хотонт сумын Тэмээн хүзүү гэх газар авч ирээд нилээд хэд хонуулсан. Би яагаад шөнийн 2 цаг болж байхад над дээр адуу авч ирж байгаа юм бэ гэсэн чинь энэ хавиар 7-8 адуу алдаад хайж яваад дөрвөн адууг нь оллоо та хэд хоног хараад өгөөч би маргааш нөгөөдрөөс хүрч ирээд авна гэж хэлээд явсан “ гэсэн мэдүүлэг /1-р хх 56-58/,

 

-Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх 151-153/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 13, 180/?

-Шинжээчийн “Вендо” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №ӨХЦ20-44, 2012 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 10-ны өдрийн №ӨХЦ19-51 дугаар дүгнэлтүүд/1-р хх 208-209, 64-65/,

-Фото зураг, сиди 2 ширхэг,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 86, 88/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутгаас хохирогч ********ийн 4 тооны адууг хулгайлсан,

шүүгдэгч ******** нь давтан үйлдээр 2016 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрээс хохирогч ********ийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ********ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч ********ийн мэдүүлэг /1-р хх 182-187/, гэрч ********, ********, ******** нарын мэдүүлэг /1-р хх 202-205, 50-54, 56-85/, Шинжээчийн “Вендо” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №ӨХЦ20-44, 2012 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 10-ны өдрийн №ӨХЦ19-51 дугаар дүгнэлтүүд/1-р хх 208-209, 64-65/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх 151-153/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 13, 180/, шинжээчийн “Вендо” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №ӨХЦ20-44, 2012 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 10-ны өдрийн №ӨХЦ19-51 дугаар дүгнэлтүүд /1-р хх 208-209, 64-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 86, 88/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...хулгайн гэмт хэрэг үйлдээгүй....” гэж маргаж мэтгэлцсэн хэдий ч хэрэгт авагдсан хохирогч ********, ********, гэрч ********, ********, ******** нарын мэдүүлэг болон  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох үгүйсгэгдэж байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********, ******** нар нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ********, ******** нар нь хохирогчийн малыг хулгайлж өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын малыг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ********, ******** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ш.Ганбаатарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч ********, ******** нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ********ыг давтан бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ********ыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүх хуралдаанд хохирогч ******** “...алдсан 4 тооны адуу үнэ 3,300,000 гаргуулж өгнө үү...” гэж,

хохирогч ********ийн өмгөөлөгч “....4 тооны үхрийн үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тус тус тайлбарласан.

 

********, ******** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” ХХК-ны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №ӨХЦ20-44, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №ӨХЦ19-51 дугаар шинжээчийн дүгнэлт тус тус гаргасан байна.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

“Вендо” ХХК-ны ХК-ны шинжээчийн дүгнэлтээр хохирогч ********ийн  нас гүйцсэн азарга 1 /толгой/ 900,000, нас гүйцсэн сувай гүү 3 /толгой/ тус тус 800,000 төгрөг, нийт 4 тооны адууны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3,300,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Хохирогч ********ийн бяруу 3 /толгой/ тус тус 200,000 төгрөг, охин шүдлэн /үхэр/ 400,000 төгрөг, нийт 4 тооны үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нараас нийт 3,300,000 төгрөгөөс хувь тэнцүүлэн 1,650,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт оршин суух ********т /РД:********/-д олгож,

шүүгдэгч ********аас 1,000,000 төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт оршин суух ********/РД:********/-т тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ********, ******** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “...Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх  … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч ********, ******** нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, шүүгдэгч ******** нь 2016 оны 05 дугаар сард буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч ********, ******** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч ********, ******** нар нь 09 хоног цагдан хоригдсон, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

 

хэрэгт битүүмжлэгдсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №40 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлж барагдуулах хүртэл хугацаанд хэвээр үлдээж,

 

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ******** нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч ********, ******** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэсэн болно.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******** овгийн ********ийн ********ыг давтан бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******** овгийн ********ийн  ********ыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********, ******** нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ********, ******** нараас нийт 3,300,000 төгрөгөөс хувь тэнцүүлэн 1,650,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт оршин суух ********т /РД:********/,

шүүгдэгч ********аас 1,000,000 төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт оршин суух ********/РД:********/-т тус тус олгосугай.

 

4. Шүүгдэгч ********, ******** нар нь 09 хоног цагдан хоригдсон, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

               5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №40 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлж барагдуулах хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.  

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********, ******** нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч ********, ******** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********, ******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН