| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/01039/И |
| Дугаар | 181/ШШ2017/01223 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2017/01223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ......................... тоотод байрлах А Г ХХК /........................../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.С, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01353 тоот шүүгчийн захирамжаар А Д групп ХХК-иас төлбөр гаргуулж “Ч И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Өмнө нь У шийдвэр гүйцэтгэгч ажиллаж байсан. Би өөрөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцсон. Нэр төрлийн 5 нэр бүхий эд хөрөнгийг хураан авч битүүмжилсэн. Манай талаас болон Ч иХХК-иас үнийн саналаа 2 удаа өгсөн. Нэр бүхий 5 эд хөрөнгө нь 2012 онд аялал жуучлалын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шинжээч томилж үнэлгээ хийлгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан байдаг. Уг тогтоол өөрөө хэлбэрийн шаардлагаас хамаараад үндэслэлгүй байгаа нь харагдаж байгаа. Шинжээч томилох тогтоолд шинжилгээг хэдэн сарын хугацаанд хэрхэн хийх талаар тодорхой заагаагүй. Тогтоолтой 23-ны өдөр танилцсан мэт харагдаж байгаа. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээг гаргаад үнэлгээний тайланг гаргасан мэт харагдаж байгаа.
Мөн үнэлгээ хийсэн он цагийг харахаар 5 төрлийн эд хөрөнгө дээр 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 10 минут гэж яг адил он цаг хугацааг тавьсан ба, он цаг тооцооллын хувьд хэрхэн яаж үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй байгаа. Нэр бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн талаар барилгын ажлын зураг, хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар А Д г ХХК-иас баримт материал шаардаагүй очиж үзээд 30 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэлт дээрээ тусгасан байдаг. Гэтэл барилгуудын гүйцэтгэл нь 90 орчим хувьтай байгаа. Иймээс үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дуудлага худалдаагаар худалдан борлуулах журмын дагуу дуудлага худалдаанд оруулах үнэлгээг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөөгүй тул Сэлэнгэ эстимэйт ХХК-г хөндлөнгийн шинжээчээр томилох тогтоол гарч, хөндлөнгийн шинжээчээр томилсон. Шинжээч томилсон тогтоолыг “А Д г” ХХК-ийн захирал У.Баатарт танилцуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Анхны албадан дуудлага худалдаанд орж худалдан борлогдоогүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн тул хоёр дах албадан дуудлага худалдаанд ороогүй байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А д г ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 01353 дугаар захирамжаар Айди групп ХХК-иас 681.500.000 төгрөгийг гаргуулж, Ч и ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, энэхүү шийдвэрт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2389 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдррийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 16280851 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ дүгээр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор,
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 17/05 тоот битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгчийн төлөөлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно“ гэж заажээ.
Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Айди групп ХХК нь Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ........................... хувийн орон сууцыг 552.064.000 төгрөг, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ........................................хувийн орон сууцыг 569.772.000 төгрөгөөр тус тус үнийн саналыг ирүүлснийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 14/017 дугаар албан бичгээр Ч И ББСБ ХХК нь эс зөвшөөрч, шинжээч томилуулах хусэлтийг гаргасан болох нь баримтаар тогтоогдож байна.
Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаагаар санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 75 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт“ ХХК-ийг томилсон байна.
Шинжээч “Сэлэнгэ эстимэйт“ ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 617 тоот дүгнэлтээр:
Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн тухай, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцож, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3/7189 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид шуудангаар хүргүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу тэрээр гомдлоо гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хангах үүрэгтэй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 75 тоот тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг зөрчсөн байна.
Шинжээч томилох тогтоолыг танилцуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан шинжээчийг татгалзан гаргах эрхийг эдлэх боломжийг хязгаарласан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж, 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар мэдэгдэнэ.”, 58 дугаар зүйлийн 58.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна.” гэж заажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 01353 дугаар захирамжид Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021837 дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн _.................................... дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн.................................................дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ..............................................дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ....................................дугаартай дуусаагүй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдаагүй байхад хуулийн этгээдээс төлбөр гаргуулах дараалал зөрчиж, шууд үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааны дарааллыг зөрчиж гүйцэтгэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ........................................... дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ................................................. дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ................................................дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............................................. дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн .............................................. дугаартай дуусаагүй барилгыг үнэлэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Хан Уул дүүргийн дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ........................................дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021838 дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ................................ дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ...................................... дугаартай дуусаагүй барилга, Хан Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144,81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............................................. дугаартай дуусаагүй барилгыг үнэлэх ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Айди ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР