Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

          Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

          Шүүгдэгч ********ын өмгөөлөгч Г.Гандөш,

          Шүүгдэгч ********ын өмгөөлөгч Ц.Хонгорзул,

          Шүүгдэгч ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ийн ********,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ын ******** нарт холбогдох эрүүгийн 2027000290055 тоот хэргийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          1. Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын технологич мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** багийн засаг дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ийн ******** /РД:********/,

 

          2. Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, ******** тоотод оршин суух, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан шагналаар шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овгийн ********ын ********  /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** багийн Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны эцсээр өөрийн багийн иргэд болох ********, ********, ********, ******** нарыг тус бүр 900 ямаатай, ********ийг 808 ямаатай мэтээр худал бүртгэж, 2020 онд хууль бусаар олгогдсон ямааны ноолуурын урамшууллын мөнгийг иргэн ********аас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, иргэн ********аас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, иргэн ********өөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хувьдаа авч, иргэн ********ын дансанд орсон мөнгийг авалгүй үлдээж өөрт болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт 20,668,000 төгрөгийн хохирол учруулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийг,

           шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент малын үржил бүртгэлийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр ажиллаж байхдаа мөн сумын ******** багийн засаг дарга ********ын албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор ******** багийн иргэн ******** болон ******** нарыг 900 ямаатай гэж худал бүртгэсэн ба дээрх иргэдэд 2020 оны 05 дугаар сарын 27-оос 2020 оны 06 дугаар сарын 23-ны хооронд ямааны ноолуурын урамшууллын хууль бус мөнгө орсныг мэдсээр байж Хархорин сумын ******** багийн иргэн ********ид олгогдсон 5,400,000 төгрөгөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглаж, 5,000,000 төгрөгийг өөрийн охин ********гийн дансаар дамжуулан авч мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

          Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор хавар нь малын төлийн мэдээ гэж Өвөрхангай аймгийн статистикийн хэлтэс рүү явуулдаг. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор төлийн мэдээ нь зөрөөд байхаар нь мал тоолуулаагүй айл дээр мал төлүүлээд тоолуулсан. Засгийн газрын шийдвэрээр ямааны ноолуурын урамшуулал орно гэдгийг мэдээгүй. Төлийнхөө мэдээг тааруулах гээд нэр бүхий айл дээр мал тоолуулсан. Айлуудаас мөнгө төгрөг авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. ******** гэдэг хүнтэй яриагүй гэв.

 

          Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор байхгүй байсан. Би 3 сарын хугацаатай биеэ эмчлүүлэх гээд Австрали улс руу явсан байсан. Намайг ажилдаа ирэхэд мал тооллого дуусаад программд шивэгдээд дууссан байсан. Гэнэт Засгийн газраас ноолуурын урамшуулал өгөх гэж байгаа гээд малчдын данс руу мөнгө нь шууд орсон. Би 5 хүн дээр ямаа тоологдсон гэсэн ойлголт байгаагүй. ******** нь ******** урд нь манай хурлын дарга хийдэг байсан та таньдаг бол ********оос мөнгө аваадах гэхээр нь би тухайн үедээ ямар мөнгө гэдгийг бодолгүйгээр надад тэр үед манайхныг байшин зарсан бэлэн мөнгө байсан байхаар нь ******** өгье гээд хүүхдийнхээ данс руу мөнгийг хийлгээд авсан.

Тийм тохиолдол болсон. Малын тоог программ дээр тааруулахын тулд мал тоолуулаагүй урд нь малчин байсан шилжээгүй хэдэн өрх дээр мал тоолуулаад төлөө тааруулсан тийм л зүйл болсон байна лээ. Би хууль бус мөнгө гэдгийг мэдээгүй. Мөрдөн байцаагч энэ мөнгийг тушаах ёстой гэхээр би хүнээс 4,100,000 төгрөг зээлээд өөрийн хэдэн төгрөгтэй нийлүүлээд 5,000,000 төгрөгийг интернет банкаар тушаасан. ******** надад 910,000 төгрөгийг миний өгөх мөнгийг та өгсөн байна. Тийм учир буцаагаад өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь өгч таныг хохиролгүй болгоно гэсэн. Миний хүнээс зээлсэн мөнгийг өгч намайг хохиролгүй болгох байх гэж бодож байна гэв.

 

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 2019 оны намар өөрийн малаа бүгдийг нь нядалж зарчхаад Улаанбаатар хот руу шилжсэн. 2019 оны жилийн эцсийн малын тоогоор өөрийн нэр дээр ямаа тоолуулаагүй. Би ямар нэгэн ямааны ноолуурын урамшуулал гэх мөнгө төрөөс аваагүй. Харин 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр тус сумын ******** багийн засаг дарга ******** нь намайг Улаанбаатар хотод байх үед утсаар яриад “Манай багт говиос айл шилжиж ирсэн чинь тухайн айлын ямааны ноолуурын урамшууллын мөнгө таны Төрийн банкны данс руу орчихсон байна та үзээд өгөөч” гэсэн. Би тухайн үед эхнэр Чулуунхүүгийн хамт Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо явж байсан юм. Тэнд тухайн үед ********тай уулзаж, Төрийн банк ороод данс үзсэн чинь ноолуурын урамшууллын мөнгө гээд 5,400,000 төгрөг орчихсон байсан. ******** 5,100,000 төгрөгийг нэг данс руу шилжүүлсэн. Харин миний Хаан банкны ******** дугаартай данс руу баярласан шүү гэж хэлээд 300,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 7 дугаар хуудас/,

 

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын үед ******** багийн засаг дарга ******** хочит ******** утсаар залгаад “ах нь чиний Хаан банкны дансыг өгчихсөн шүү 1 сарын дараа мөнгө орох байх шүү” гэж хэлсэн. Би “ямар учиртай миний данс руу мөнгө орох юм бэ” гэж асуусан чинь “ах нь хүнээс мөнгө шилжүүлж авах гэж байгаа юмаа тэгээд чиний дансыг өгсөн шүү” гэж надад хэлсэн. Удалгүй 2020 оны 04-05 дугаар сард буюу ноолуурын мөнгө орох үеэр миний Хаан банкны ******** дугаартай данс руу таван сая гаруй төгрөг орсон. Би ******** ах руу залгаад нөгөө таны яриад байсан мөнгө чинь орчихлоо гэж хэлсэн. Бид хоёр тухайн өдөр манай гэрийн гадаа уулзаад Хархорин сумын төв Хаан банкнаас очиж дансанд орсон мөнгийг авч өгсөн. ******** ах надад баярласан шүү хүнд хэлж болохгүй шүү гэж хэлээд 500,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 9 дүгээр хуудас/,

 

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр миний Хаан банкны ******** дугаартай дансанд 5,400,000 төгрөг орсон. Манай багийн засаг дарга ********, Засаг даргын тамгын газрын ажилтан ******** хоёр утасдаад ноолуурын урамшууллын мөнгөний зөрүү данс руу чинь орсон байна ирээд уулзах шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг Хархорин суманд яваад очиход улсын баяр наадмын амралт болсон гээд байхгүй байсан. Тэгээд уулзаж чадахгүй гэртээ буцаж ирсэн. Түүнээс хойш над руу дахин яриагүй. Би хувьдаа бодохдоо илүү мөнгө ороод банк буцааж авсан байх гэж бодсон...Би 2019 оны жилийн эцсийн тооллогоор 130 ямаа тоолуулсан...Би тухайн мөнгийг хэн нэгэнд өгөөгүй хувьдаа ахуйн хэрэгцээндээ ашигласан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 11-12 дугаар хуудас/,

 

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний Төрийн банкны ******** тоот малчны харилцах дансанд гэнэт 5,400,000 төгрөгийг “ХАА Салбарын урамшуулал” гэсэн утгатай орж ирсэн. Миний дансанд мөнгө орж ирэх үед мессеж ирдэг юм. Би тухайн үед гэнэт их мөнгө ороод ирэхээр нь Хархорин сумандаа насаараа мал малласан хүн тул намайг урамшуулж байгаа юм болов уу гэж гайхаад өнгөрсөн. Тэгээд надад мөнгөний хэрэг гарсан тул уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь өөртөө хэрэглэсэн. Юмыг яаж мэдэх вэ гээд үлдсэн мөнгийг нь хэрэглэлгүй байж байтал хэд хоногийн дараа 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын тамгын газрын мэргэжилтэн ******** над руу залгаад “******** гуай өөр хүнд шилжүүлэх ёстой байсан мөнгийг тань руу шилжүүлчихсэн байна та яаралтай 5,400,000 төгрөгийг энэ данс руу шилжүүл” гээд ******** гэдэг хүний Хаан банкны ******** тоот данс өгсөн. Би уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь аваад хэрэглэчихсэн байсан тул энэ талаараа ********д хэлэхэд “за яах вэ та тэгвэл 5,000,000 төгрөгөө яаралтай шилжүүлчих” гэж хэлэхээр нь би тэр даруй гэрээс гарч Хаан банканд очоод ********ын мөнгө шилжүүл гэсэн ******** гэдэг хүний ******** тоот данс руу 5,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 400,000 төгрөгөө ********ыг надаас нэхэх байх гэж бодсон боловч түүнээс хойш дахиж яриагүй...2019 болон 2021 онд би ноолуурын урамшуулал гэж аваагүй. Би одоо хотод амьдарч байгаа, мал маллахгүй байгаа учраас юу гэж урамшуулал авах вэ дээ...” гэсэн мэдүүлэг /1-р хх 70-71 дүгээр хуудас/,

 

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...Хаан банкны ******** тоот данс нь миний данс бөгөөд олон жил ашиглаж байна сүүлийн 5-6 жил бол ашигласан. Тухайн мөнгө орсон өдрөөс өмнөхөн буюу ойролцоогоор 2-3 өдрийн өмнө манай Хархорин сумын ******** багийн засаг дарга ******** нь надтай тааралдаад таны дансанд чинь ноолуурын мөнгө гэж орж ирэх байх шүү тэгэхээр нь аваад өгөөрэй гэж хэлсэн. Ингээд удаагүй нөгөө хэлсэн мөнгө нь буюу дээрх 4,848,000 төгрөг нь миний дансанд орж ирсэн. Тухайн мөнгө орж ирсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа би ********т Хархорин сумын “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд талд буюу түүний гэрийнх нь хойд талд гадаа уулзаад бэлнээр 4,848,000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 83-84 дүгээр хуудас/,

 

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэр 2019 оны 10 сард Австрали улс руу яваад 2020 оны 01 сард буцаж ирсэн юм....” гэсэн мэдүүлэг /2-р хх 46 дугаар хуудас/,

 

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “....******** нь манай сумын ******** багийн засаг дарга бөгөөд 2016 оноос хойш багийн засаг даргаар ажиллаж байгаа юм..... ******** нь 2019 оны намар Австрали улс руу охин руугаа яваад 2020 оны эхээр ирсэн. 2019 оны 12 дугаар сард ******** нь ажиллаагүй, гадаад улсад байсан бөгөөд 2019 оны жилийн эцсийн мал тооллогонд ажиллаагүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх 48 дугаар хуудас/,

         

          Гэрч ******** мөрдөн байцаалтад өгсөн “...******** нь 2016 оноос хойш одоог хүртэл Хархорин сумын ******** багийн засаг даргаар ажиллаж байна. Бид хоёр 4 хүүхэдтэйгээ Хархорин суманд ажиллаж амьдардаг....******** нь урьд өмнө цагдаа хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй, хэрэг зөрчилд холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй....гэсэн мэдүүлэг /2-р хх 50 дугаар хуудас/ 

 

          -Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтууд /1-р хх 26-33, 86-92 дугаар хуудас/,

 

           -Хаан банк, Төрийн банкны дансны хуулгууд /1-р хх 104-114, 117-148, 151-155, 158-163, 166, 169-173, 175-178, 183-225, 229-250/,

 

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 14, 15 дугаар хуудас/,

          -Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /2-р хх 13/,

 

          -Хаан банк, банк хоорондын шилжүүлгийн баримт /2-р хх 91/,

 

          -шүүгдэгч ********ын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 3 хуудас /2-р хх 92-94/зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

          Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч ********, ******** нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

         

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** багийн Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны эцсээр өөрийн багийн иргэд болох ********, ********, ********, ******** нарыг тус бүр 900 ямаатай, ********ийг 808 ямаатай гэж бүртгэж, 2020 онд олгогдсон ямааны ноолуурын урамшууллын мөнгийг иргэн ********аас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, иргэн ********аас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, иргэн ********өөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хувьдаа авч, иргэн ********ын дансанд орсон мөнгийг авалгүй үлдээж өөрт болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт 20,668,000 төгрөгийн хохирол учруулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч ********ын өгсөн: “...Манайх 2019 оны намар өөрийн малаа бүгдийг нь нядалж зарчхаад Улаанбаатар хот руу шилжсэн. 2019 оны жилийн эцсийн малын тоогоор өөрийн нэр дээр ямаа тоолуулаагүй. Би ямар нэгэн ямааны ноолуурын урамшуулал гэх мөнгө төрөөс аваагүй. Харин 2020 оны 06 дугаар сарын 20-ны үеэр тус сумын ******** багийн засаг дарга ******** нь намайг Улаанбаатар хотод байх үед утсаар яриад “Манай багт говиос айл шилжиж ирсэн чинь тухайн айлын ямааны ноолуурын урамшууллын мөнгө таны Төрийн банкны данс руу орчихсон байна та үзээд өгөөч” гэсэн. Би тухайн үед эхнэр Чулуунхүүгийн хамт Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо явж байсан юм. Тэнд тухайн үед ********тай уулзаж, Төрийн банк ороод данс үзсэн чинь ноолуурын урамшууллын мөнгө гээд 5,400,000 төгрөг орчихсон байсан. ******** 5,100,000 төгрөгийг нэг данс руу шилжүүлсэн. Харин миний Хаан банкны ******** дугаартай данс руу баярласан шүү гэж хэлээд 300,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 7 дугаар хуудас/, гэрч ********ын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын үед ******** багийн засаг дарга Хомбо хочит ******** утсаар залгаад “ах нь чиний Хаан банкны дансыг өгчихсөн шүү 1 сарын дараа мөнгө орох байх шүү” гэж хэлсэн. Би “ямар учиртай миний данс руу мөнгө орох юм бэ” гэж асуусан чинь “ах нь хүнээс мөнгө шилжүүлж авах гэж байгаа юмаа тэгээд чиний дансыг өгсөн шүү” гэж надад хэлсэн. Удалгүй 2020 оны 04-05 дугаар сард буюу ноолуурын мөнгө орох үеэр миний Хаан банкны ******** дугаартай данс руу таван сая гаруй төгрөг орсон. Би ******** ах руу залгаад нөгөө таны яриад байсан мөнгө чинь орчихлоо гэж хэлсэн. Бид хоёр тухайн өдөр манай гэрийн гадаа уулзаад Хархорин сумын төв Хаан банкнаас очиж дансанд орсон мөнгийг авч өгсөн. ******** ах надад баярласан шүү хүнд хэлж болохгүй шүү гэж хэлээд 500,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 9 дүгээр хуудас/, гэрч ********ын өгсөн “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр миний Хаан банкны ******** дугаартай дансанд 5,400,000 төгрөг орсон. Манай багийн засаг дарга ********, Засаг даргын тамгын газрын ажилтан ******** хоёр утасдаад ноолуурын урамшууллын мөнгөний зөрүү данс руу чинь орсон байна ирээд уулзах шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг Хархорин суманд яваад очиход улсын баяр наадмын амралт болсон гээд байхгүй байсан. Тэгээд уулзаж чадахгүй гэртээ буцаж ирсэн. Түүнээс хойш над руу дахин яриагүй. Би хувьдаа бодохдоо илүү мөнгө ороод банк буцааж авсан байх гэж бодсон...Би 2019 оны жилийн эцсийн тооллогоор 130 ямаа тоолуулсан...Би тухайн мөнгийг хэн нэгэнд өгөөгүй хувьдаа ахуйн хэрэгцээндээ ашигласан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 11-12 дугаар хуудас/, гэрч ********ын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний Төрийн банкны ******** тоот малчны харилцах дансанд гэнэт 5,400,000 төгрөгийг “ХАА Салбарын урамшуулал” гэсэн утгатай орж ирсэн. Миний дансанд мөнгө орж ирэх үед мессеж ирдэг юм. Би тухайн үед гэнэт их мөнгө ороод ирэхээр нь Хархорин сумандаа насаараа мал малласан хүн тул намайг урамшуулж байгаа юм болов уу гэж гайхаад өнгөрсөн. Тэгээд надад мөнгөний хэрэг гарсан тул уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь өөртөө хэрэглэсэн. Юмыг яаж мэдэх вэ гээд үлдсэн мөнгийг нь хэрэглэлгүй байж байтал хэд хоногийн дараа 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын тамгын газрын мэргэжилтэн ******** над руу залгаад “Давгадорж гуай өөр хүнд шилжүүлэх ёстой байсан мөнгийг тань руу шилжүүлчихсэн байна та яаралтай 5,400,000 төгрөгийг энэ данс руу шилжүүл” гээд ******** гэдэг хүний Хаан банкны ******** тоот данс өгсөн. Би уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь аваад хэрэглэчихсэн байсан тул энэ талаараа ********д хэлэхэд “за яахав та тэгвэл 5,000,000 төгрөгөө яаралтай шилжүүлчих” гэж хэлэхээр нь би тэр даруй гэрээс гарч Хаан банканд очоод ********ын мөнгө шилжүүл гэсэн ******** гэдэг хүний ******** тоот данс руу 5,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 400,000 төгрөгөө ********ыг надаас нэхэх байх гэж бодсон боловч түүнээс хойш дахиж яриагүй...2019 болон 2021 онд би ноолуурын урамшуулал гэж аваагүй. Би одоо хотод амьдарч байгаа, мал маллахгүй байгаа учраас юу гэж урамшуулал авах вэ дээ...” гэсэн мэдүүлэг /1-р хх 70-71 дүгээр хуудас/, гэрч ********ын өгсөн: “...Хаан банкны ******** тоот данс нь миний данс бөгөөд олон жил ашиглаж байна сүүлийн 5-6 жил бол ашигласан. Тухайн мөнгө орсон өдрөөс өмнөхөн буюу ойролцоогоор 2-3 өдрийн өмнө манай Хархорин сумын ******** багийн засаг дарга ******** нь надтай тааралдаад таны дансанд чинь ноолуурын мөнгө гэж орж ирэх байх шүү тэгэхээр нь аваад өгөөрэй гэж хэлсэн. Ингээд удаагүй нөгөө хэлсэн мөнгө нь буюу дээрх 4,848,000 төгрөг нь миний дансанд орж ирсэн. Тухайн мөнгө орж ирсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа би ********т Хархорин сумын “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд талд буюу түүний гэрийнх нь хойд талд гадаа уулзаад бэлнээр 4,848,000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 83-84 дүгээр хуудас/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтууд /1-р хх 26-33, 86-92 дугаар хуудас/, Хаан банк, Төрийн банкны дасны хуулгууд /1-р хх 104-114, 117-148, 151-155, 158-163, 166, 169-173, 175-178, 183-225, 229-250/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 14, 15 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч ********ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, 

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

 

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д  “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж заасан байх тул багийн засаг дарга нь төрийн  улс төрийн албан тушаалтанд хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** багийн засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

 

          Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч ********ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.

 

         Түүнчлэн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

         

          Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч ********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ техникийн алдаа гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэж бичихийг 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж алдаатай бичсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой ******** танилцсан. Яллах дүгнэлт алдаатай бичигдсэнийг зөвшөөрч, шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн болохыг зөвтгөж залруулж байна” гэж тайлбарласан болно. 

 

          Шүүгдэгч ******** нь 2020 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан хэдий ч ******** багийн Засаг дарга ********ын заавраар  иргэн ********оос 5,000,000 төгрөгийг охин ********гийн дансаар дамжуулан авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд харин шүүгдэгч ******** нь мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэх шинж нотлогдохгүй байна.

         

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар... шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэснийг үндэслэн шүүгдэгч ********ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан мөнгө угаах гэмт хэргийн шинж тогтоогдож байх тул түүнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон  хөнгөрүүлэн   өөрчлөх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч ******** нь ******** багийн засаг дарга ********ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор ******** багийн иргэн ********, ******** нарыг 900 ямаатай гэж бүртгэсэн ба дээрх иргэдэд 2020 оны 05 дугаар сарын 27-оос 2020 оны 06 дугаар сарын 23-ны хооронд ямааны ноолуурын урамшууллын мөнгө орсныг мэдсээр байж Хархорин сумын ******** багийн иргэн ********ид олгогдсон 5,400,000 төгрөгөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн охин ********гийн дансаар дамжуулан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч ********ын өгсөн “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр миний Хаан банкны ******** дугаартай дансанд 5,400,000 төгрөг орсон. Манай багийн засаг дарга ********, Засаг даргын тамгын газрын ажилтан ******** хоёр утасдаад ноолуурын урамшууллын мөнгөний зөрүү данс руу чинь орсон байна ирээд уулзах шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг Хархорин суманд яваад очиход улсын баяр наадмын амралт болсон гээд байхгүй байсан. Тэгээд уулзаж чадахгүй гэртээ буцаж ирсэн. Түүнээс хойш над руу дахин яриагүй. Би хувьдаа бодохдоо илүү мөнгө ороод банк буцааж авсан байх гэж бодсон...Би 2019 оны жилийн эцсийн тооллогоор 130 ямаа тоолуулсан...Би тухайн мөнгийг хэн нэгэнд өгөөгүй хувьдаа ахуйн хэрэгцээндээ ашигласан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 11-12 дугаар хуудас/, гэрч ********ын өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний Төрийн банкны ******** тоот малчны харилцах дансанд гэнэт 5,400,000 төгрөгийг “ХАА Салбарын урамшуулал” гэсэн утгатай орж ирсэн. Миний дансанд мөнгө орж ирэх үед мессеж ирдэг юм. Би тухайн үед гэнэт их мөнгө ороод ирэхээр нь Хархорин сумандаа насаараа мал малласан хүн тул намайг урамшуулж байгаа юм болов уу гэж гайхаад өнгөрсөн. Тэгээд надад мөнгөний хэрэг гарсан тул уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь өөртөө хэрэглэсэн. Юмыг яаж мэдэх вэ гээд үлдсэн мөнгийг нь хэрэглэлгүй байж байтал хэд хоногийн дараа 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын тамгын газрын мэргэжилтэн ******** над руу залгаад “Давгадорж гуай өөр хүнд шилжүүлэх ёстой байсан мөнгийг тань руу шилжүүлчихсэн байна та яаралтай 5,400,000 төгрөгийг энэ данс руу шилжүүл” гээд ******** гэдэг хүний Хаан банкны ******** тоот данс өгсөн. Би уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь аваад хэрэглэчихсэн байсан тул энэ талаараа ********д хэлэхэд “за яахав та тэгвэл 5,000,000 төгрөгөө яаралтай шилжүүлчих” гэж хэлэхээр нь би тэр даруй гэрээс гарч Хаан банканд очоод ********ын мөнгө шилжүүл гэсэн ******** гэдэг хүний ******** тоот данс руу 5,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 400,000 төгрөгөө ********ыг надаас нэхэх байх гэж бодсон боловч түүнээс хойш дахиж яриагүй...2019 болон 2021 онд би ноолуурын урамшуулал гэж аваагүй. Би одоо хотод амьдарч байгаа, мал маллахгүй байгаа учраас юу гэж урамшуулал авах вэ дээ...” гэсэн мэдүүлэг /1-р хх 70-71 дүгээр хуудас/, Төрийн банкны хуулга /1-р хх 155 дугаар хуудас/, Хаан банкны хуулга /1-р хх 160 дугаар хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч ******** нь иргэн ********ид олгогдсон 5,400,000 төгрөгөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн охин ********гийн дансаар дамжуулан авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангий 18.6 дугаар зүйлийн 1-д заасан... гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө , орлого  гэдгийг мэдсээр байж  түүнийг авсан... гэх  мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

 

          Шүүгдэгч ********  болон түүний өмгөөлөгч нар нь ... мөнгө угаах ... гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч гэрч ********ын өгсөн “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр миний Хаан банкны ******** дугаартай дансанд 5,400,000 төгрөг орсон. Манай багийн засаг дарга ********, Засаг даргын тамгын газрын ажилтан ******** хоёр утасдаад ноолуурын урамшууллын мөнгөний зөрүү данс руу чинь орсон байна ирээд уулзах шаардлагатай байна гэж хэлсэн....Би тухайн мөнгийг хэн нэгэнд өгөөгүй хувьдаа ахуйн хэрэгцээндээ ашигласан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 11-12 дугаар хуудас/, гэрч ********ийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний Төрийн банкны ******** тоот малчны харилцах дансанд гэнэт 5,400,000 төгрөгийг “ХАА Салбарын урамшуулал” гэсэн утгатай орж ирсэн....уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь өөртөө хэрэглэсэн...хэд хоногийн дараа 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын тамгын газрын мэргэжилтэн ******** над руу залгаад “******** гуай өөр хүнд шилжүүлэх ёстой байсан мөнгийг тань руу шилжүүлчихсэн байна та яаралтай 5,400,000 төгрөгийг энэ данс руу шилжүүл” гээд ******** гэдэг хүний Хаан банкны ******** тоот данс өгсөн...Би уг мөнгөнөөс 400,000 төгрөгийг нь аваад хэрэглэчихсэн байсан тул энэ талаараа ********д хэлэхэд “за яахав та тэгвэл 5,000,000 төгрөгөө яаралтай шилжүүлчих” гэж хэлэхээр нь би тэр даруй гэрээс гарч Хаан банканд очоод ********ын мөнгө шилжүүл гэсэн ******** гэдэг хүний ******** тоот данс руу 5,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 70-71 дүгээр хуудас/, Төрийн банкны хуулга /1-р хх 155 дугаар хуудас/, Хаан банкны хуулга /1-р хх 160 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

         

          Шүүгдэгч ********, ******** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

 

          Иймд шүүхээс шүүгдэгч ********ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч ********ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө , орлого  гэдгийг мэдсээр байж  түүнийг авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

           Шүүгдэгч ******** нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Б.******** нь гэмт хэргийн улмаас 20,668,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 7,800,000 төгрөгийг төлсөн, 12,868,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн.

          Иймд шүүгдэгч ********аас 12,868,000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд олгох нь зүйтэй.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч ********, ******** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

           Шүүгдэгч ********, ******** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,

          шүүгдэгч ********ын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн ялын санал,

          шүүгдэгч ********ын өмгөөлөгч “ялаас чөлөөлж өгнө үү эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн ялын саналыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүх шүүгдэгч ********, ******** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

          шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна

   

          Шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Шүүгдэгч ********ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус  хүлээлгэж,

        

          шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

          шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

         

          шүүгдэгч ********т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг уг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолохыг тус тус дурдаж,

 

          шүүгдэгч ********, ******** нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******** нь 7,800,000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

 

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

         

          шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай-423 дугаар хорих ангид цагдан хорьж,

 

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч ******** овгийн ********ийн ********ыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******** овгийн ********ийн ********ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус  хүлээлгэсүгэй.

         

          7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг уг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

          9. Шүүгдэгч ********, ******** нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******** нь 7,800,000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

          10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********аас 12,868,000 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд олгосугай.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          Шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай-423 дугаар хорих ангид цагдан хорьсугай.

 

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.ЭНХ-АМГАЛАН