Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга Г.Ишээ, 

          Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

          Хохирогч ********,

          Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********ын ********д холбогдох эрүүгийн 2127000670065 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 241 дүгээр зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ******** овгийн ********ын ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч ******** нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган орхон багийн нутаг дэвсгэрт байрлах Манлай тод хүнс барааны захын гадна талд үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ********гийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

          Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зах дээр ирсэн. ********, ******** бид нар найзууд урьд нь ********гээс помидор авч идэж байсан. Учир нь би сахрын өвчтэй байдаг. Урьд нь ********тэй эмнэлгийн урд таарсан өвчин зовлонгоо яриад салсан. Орой нь ******** дээр очоод помидор аваад идье гээд халаасанд байсан мөнгөө мартсан байсан. Помидорыг нь аваад идэх гэтэл наадахыг чинь граммладаг юм гэхээр нь би мартчихаж. Би граммлаад авчъя гэтэл гахайтай байж хүний юм үнэгүй авч идэх гээд байдаг юм гэхээр нь чи чамаас зүгээр авахгүй. Тэгтэл хоёр гурван удаа хашгирсан. Манай таксинд явдаг ******** наадах чинь хашгираад байгаа бол яв наанаа юу хийдэг юм гэсэн. Тэрүүхэн хооронд маргаан эхэлсэн. Би утасны завсраар 20,000 төгрөг байхаар нь помидорыг чинь идээгүй байгаа надад граммлаадах гэхэд битгий хуц пиздаа минь наад мөнгийг чинь би зөндөө үзсэн гээд буцаагаад шидсэн. Тэр хооронд жаахан маргалдаад машин руугаа явж байхад ардаас тас хийгээд цохьсон. Эргээд харсан чинь сетик барьсан зогсож байсан. Дахиад нүүр лүү хоёр гурав цохих гэж байхад би зүүн гараараа хаагаад гараа хөдөлгөхөд нүдэн дээр цохьсон юм шиг байгаа юм. Тэгтэл нөхөр нь ******** гүйж ирээд намайг заамдаад авсан. Манай эхнэрийг яаж байгаа гээл ийм л асуудал болсон” гэв.

 

            Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2 хоногийн өмнө нь надаас ирж 700 төгрөгөөр помидор авч идсэн. Тухайн өдөр лангуу дээрээс нэг помидор аваад чээжиндээ арчаад идэх гэхээр нь наадахаа граммлаач гэсэн чинь мөнгөгүй явна. Найз нь эргээд мөнгийг нь өгье гэхээр нь би наадахыг чинь Зүүнхараагаас авчирдаг юм. Граммлаад идэж чадахгүй байна уу гэхэд над руу 20,000 төгрөг шидэхээр нь би чамд үйлчлэхгүй. Өөр газраас помидор аваад идчих гэсэн тэрнээс болоод маргалдсан. Би сагс цэвэрлээд явж байсан. Тэр сагсаараа ********ын тохой руу нь цохисон чинь эргүүлээд намайг цохино гэж санаагүй. Намайг цохихоор нь Портер налаад хашхираад орилсон чинь эргэж харалгүй яваад өгсөн. Тэгсэн манай нөхөр та хоёр юу болоод байгаа юм гээд ирсэн. Тэгэхээр ******** чи холд гээд цагдаа дуудна гэж хэлсэн. ******** эргэж ирж уучлалт гуйгаагүй. Манай нөхөр ********ад танай эхнэр ааштай юм байна. Эхнэрийнхээ аашийг засаж аваарай гэж хэлээд яваад өгсөн. Ийм асуудал болсон өөр зүйл болоогүй. ******** надаас гахай аваарай гэж хэл амаар доромжилсон. Би гахай авах гэж энэнд зодуулаагүй. Би өөрийн эм тарианы мөнгийг олох гэж зах дээр сууж тэтгэврийн мөнгөө эргэлдүүлдэг. Цохисон талын нүднээс дандаа нулимс гардаг. Нүдний дусаагуур байнга хэрэглэдэг. Байнга даралт ихсэж өдөр болгон эм уугаад явж байна. Би 7 хоногийн ажлаа алдсан. Эмчилгээний зардал нотлох баримтаар гаргаж өгөөгүй. 7 хоногийн ажил алдсаны 1,000,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

            Хохирогч ******** мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим ******** миний лангуун дээр ирээд помидороос авч идээд байхаар нь чи одоо болиочээ би наадахыг чинь хаа байсан Зүүнхараагаас авч ирж хилийг нь 8000 төгрөг зардаг юм гэсэн. Гэтэл сүртэй пизда вэ гэж хэлээд над руу 20,000 төгрөг шидээд энэнээс наад мөнгөө ав гэхээр нь би үгүй чи өөр газраас очиж ав, би чамд үйлчлэхгүй гэхэд, дахин сүртэй пизда вэ гэхээр нь чи одоо яачихаад байгаа юм 800 төгрөгөөр аваад идчихэж чадахгүй байна уу гэхэд гэнэт баруун нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохьсон бөгөөд дахиад цохих гэхээр нь манай нөхөр ******** болиулахаар нь чи яах гээд байгаа юм бэ наад хүнд чинь өөрөө арга хэмжээ авна гэж хэлсэн. Би гомдолтой байна. Эм тариа болон аймаг руу явсан төлбөр мөнгө, 7 хоног ажиллаж чадаагүй төлбөр болох 1 сая төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 22-26 дугаар хуудас/,

 

          Гэрч ********ын өгсөн: “...Би тухайн өдөр Хархорин сумын Хүнс барааны захын ногоо зардагийн хойд талд автомашиныхаа хажууд зогсож байсан тэгтэл ******** хөөе чи помидор аваад явчихлаа мөнгөө өгөөч өмнө нь бас авсан биз дээ гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгээд хартал ******** ТҮЦ-нийх нь дэргэд зогсож байсан. ******** ********д хандан пизда минь мөнгө байна гээд хорин мянган төгрөг үзүүлж байсан өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрэлдэж байгаад ******** явж байхад нь ******** араас нь явсан тэгээд нэг хартал ********гийн нөхөр нь тэр хоёрыг салгаж байгаа харагдсан ******** нүд рүү цохьчихлоо гээд уйлаад орилоод байсан. Тэгээд буцаад лангуун дээрээ ирэх үед харахад нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх 28 дугаар хуудас/,

 

    Гэрч ********ын өгсөн: “...******** нь баруун гараараа нүд рүү нь цохих шиг болсон манай эхнэрийн нүдний шил хагарч унасан” гэсэн мэдүүлэг /хх 30 дугаар хуудас/,

 

          Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №277 дугаар дүгнэлтэд: “1.********гийн биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хурапт зөөлийн эдийн гэмтэл тогтоогдлоо. ...б.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн дүгнэлт /хх 18-19 дүгээр хуудас/,

        

          Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/,

        

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

         

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч ******** нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган орхон багийн нутаг дэвсгэрт байрлах Манлай тод хүнс барааны захын гадна талд тухайн үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ********гийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ********гийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч ********, ******** нарын мэдүүлэг /хх 28, 30 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №277 дугаар дүгнэлт /хх 18-19 дүгээр хуудас/, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         

          Шүүгдэгч ******** нь ********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

           Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

 

          Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

          Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         

          Хохирогч ******** нь 1,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. байна. Харин хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

           Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүх шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

           

          шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

 

          Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

 

        

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч ******** овгийн ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

          4.Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Хохирогч ******** нь 1,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж,

           хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Г.ЭНХ-АМГАЛАН