Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 51

 

 Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Д.Мөнхтуяа,  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Зангийт овогт Алтангэрэлийн Тэмүүжинд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021133 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар  сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр, хүүхэд Увс аймгийн Баруун туруун суманд амьдарч байгаа гэх, Булган аймгийн Бугат сум, 1 дүгээр баг Баянтөгөлд оршин суух хаягт бүртгэлтэй, одоогоор оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, Зангийт овогт Алтангэрэлийн Тэмүүжин. ГЙ-94030410 тоот регистртэй,

Шүүгдэгч А.Тэмүүжин  нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны хоёр”-ын автобусны буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ж.Даваасүрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Тэмүүжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

       Хохирогч Ж.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “ ... 2016 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн нутагт модны хоёрт гэр нь байдаг найз охин Бямбадуламын гэрт хамт байж байгаад гэрийнх нь ирэхээр нь гэртээ харихаар гэрээс нь ганцаараа гараад модны хоёрын явган хүний замаар Од кино театр руу алхаж байх үед явган хүний  замаар миний өөдөөс архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн хоёр залуу алхаж байсан ба одоогийн Тэмүүжин гэх залуу нь намайг хараад холуур яваарай гэж хэлэхээр нь би тоглож байгаа байх гэж бодоод хажуугаар нь зөрөх гэтэл намайг заамдаж барьж аваад нэг удаа баруун шанаа хэсэг рүү цохисон тэр үед нь би хамт явсан залууд нь найз чинь согтуу байна аваад яв гэж хэлтэл манай найз чамайг холуур яв гэж хэлсэн биздээ гээд бариад авсан ба тэр үед нөгөө залуу нь миний толгойн ар дагз хэсэг рүү дахин гараараа цохисон. Тэгээд би намайг цохисон залуутайгаа маргалдаж байх үед араас нь 3 залуу гарч ирсэн нэг залуу нь нилээд согтсон бараг тасарсан бололтой хоёр залуу нь түшчихсэн явж байсан ба над дээр ирээд найзтайгаа маргалдаж байгааг харчихаад бөөнөөрөө нийлж зодох гээд байхаар нь би газраас чулуу аваад далайтал надаас зайгаа авахаар нь барьж байсан чулуугаа газар шидчихээд зугатсан. Булан тойроод харж байтал тухайн залуус модны хоёрын автобусны буудлын Түцнээс тамхи аваад зогсож байхаар нь цагдаа дуудаж цагдаа ирэхээр нь хамт очиж анх намайг цохиж зодсон урт үстэй залуугаа бариулсан....Намайг одоогийн Тэмүүжин гэх залуу ганцаараа цохиж зодсон харин бусад найз нь надтай маргалдаж муудалцсан ч цохиж зодсон зүйл байхгүй. Тэдгээр залуус бүгд архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан намайг ямар нэгэн эд зүйлээр цохиж зодсон зүйл байхгүй...Миний биед учирсан гэмтлийг урт үстэй залуу болох одоогийн Тэмүүжин учруулсан гарын сарвуунд учирсан гэмтлийг би өөрөө газраас чулуу авах үедээ учруулсан байх гэж бодож байна...Тэмүүжин гэх залуу намайг ямар нэгэн шалтгаангүй цохиж зодсон маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй би тэр залуусыг урьд өмнө нь таньж мэдэхгүй залуус байсан...Тэмүүжингээс ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй угаасаа эдгээд одоо зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-11/.

                 Гэрч Г.Билэгсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед манай сургуулийн хичээл тарж Сүхтулга бид хоёр ангиасаа хамт гарсан харин сургуулийн гадаа байх үед Сүхтулгын найз Тэмүүжин, Билгүүн болон өөр нэг машинтай найз нь сургуулийн гадаа ирж уулзсан тэр үед Тэмүүжин, Билгүүн хоёр архи уучихсан халамцуу байсан ба бид нар уулзаад би Сүхтулгын найз нартай танилцсан. Танилцаад бөөнөөрөө караоке орохоор болж 19 цагийн үед хорооллын Ахуйн үйлчилгээний төвийн замын урд байрлах нэрийг нь мэдэхгүй байна нэг караокед машинтай найз нь хүргэж өгчихөөд явсан харин Тэмүүжин, Билгүүн, Сүхтулга бид 4 караокед ороод нэг шил архи захиалж ууж байх үедээ Билгүүн их сургуулийн ангийн найзаа утсаар дуудаж одоогийн Азбилэг гэх залуу бид нар дээр ирсэн Азбилэгийг ирэх үед архи бараг дуусаж байсан тул архи уугаад 22 цагийн үед караокеноос гарахаар болсон тэгээд караокеноос гараад бөөнөөрөө ярицлаж байгаад дахин нэг шил архи авч уухаар болж мөнгөө нийлүүлээд караокений ойролцоох дэлгүүрээс 0.75 литрийн Сархад нэртэй архи авч дэлгүүрийн ойролцоо байрны гадаа сааданд 5-уулаа хувааж уучихаад гэртээ харьцгаахаар болж бөөнөөрөө модны хоёрын автобусны буудал руу явсан тэр үед  Билгүүн их согтоод тасарчихсан байсан тул Азбилэг бид хоёр хоёр талаас нь сугадаад алхаж байсан. Харин бид 3-ын урд Тэмүүжин, Сүхтулга хоёр тамхи аваад хүлээж байя гээд түрүүлж алхсан ба модны хоёрын автобусны буудлын ойролцоо хүмүүс ноцолдож байхаар нь би түрүүлээд гүйгээд очтол Тэмүүжин нэг залууг бариад авчихсан хоорондоо заамдалцсан байсан тул би Тэмүүжинг тухайн залуугаас салгаж холдуултал тухайн залуу газраас чулуу аваад Тэмүүжин рүү шидтэл Тэмүүжинг оноогүй. Харин тэр үед Тэмүүжин газраас чулуу авахаар нь би барьж аваад чулууг газар хаяуулсан. Тэмүүжинг холдуулаад нөгөө залууг нь гялс цаашаа гүйчих гэж хэлээд явуулсан. Тэр үед Сүхтулга бас согтуу байсан болохоор хажуу талаас нь барьж авахаар нь Азбилэг Билгүүнийг сандал дээр суулгаж үлдээгээд очиж Сүхтулгыг авч холдуулсан бид 3-ыг ирэхээс өмнө нь Сүхтулга Тэмүүжин хоёр тэр залууг хэрхэн цохиж зодсон талаар нь мэдэхгүй байна.Тухайн залууг явсаны дараа 5-уулаа модны хоёрын автобусны буудал дээр яаж харьцгаах талаараа яриад мөнгөө тооцоод байж байх үед цагдаагийн машин ирж зодуулсан гэх залуу цагдаатай хамт ирээд намайг зодсон залуу энэ гээд Тэмүүжинг заагаад аваад явсан. Харин бид нарыг маргааш өглөө цагдаа дээр ирээрэй гэж хэлээд явуулсан.Тэмүүжинг эрүүлжүүлэх байранд хийсэн...Бид 3 тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Билгүүн тасарчихсан хөл дээрээ тогтож чадахгүй байсан тул Азбилэг бид хоёр түшчихсэн явж байсан. Харин урд Сүхтулга Тэмүүжин хоёр хүнтэй зодолдоод байхаар нь би гүйж очиж салгасан миний араас Азбилэг ирж Сүхтулгыг салгасан...Тэмүүжин, Сүхтулга нар ямар нэгэн эд зүйлээр цохиж зодоогүй. Тэр залуу ганцаараа явсан, эрүүл байх шиг л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

                     Гэрч Ө.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн:  “...модны хоёр руу уруудаад алхаж байсан. Би тэр үед их согтсон байсан тул манай найз Азбилэг, Билэгсайхан хоёр намайг хоёр талаас түшчихсэн явж байсан. Харин бид 3-аас нилээд урд Тэмүүжин, Сүхтулга хоёр алхаж байсан тэр үедээ Тэмүүжин, Сүхтулга хоёр нэг залуутай маргалдаж зодсон юм шиг байна лээ миний хувьд согтоод юу болсоныг санахгүй байгаа юм” гэсэн  мэдүүлэг /хх-16/.

    Гэрч А.Азбилэгийн мөрдөн байцаасантанд өгсөн: “...Караокеноос гарсаны гадаа тэнд байсан хүмүүс бүгд согтсон байсан ба би бол гайгүй эрүүл шахуу байсан. Харин караокеноос гарсаны дараа хоорондоо ярилцаж байгаад архи авч уухаар бопж Бүжин төвийн ойролцоо байх дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Сархад нэртэй архи авч дэлгүүрийн ойролцоо байрны гадаа сааданд 5-уулаа хувааж уучихаад бөөнөөрөө модны хоёр руу уруудаад гэр гэртээ харих санаатай алхаж байсан.Тэр үед Билгүүн их согтоод тасарчихсан хөл дээрээ алхаж чадахгүй газар унаад байсан тул хоёр талаас нь Билэгсайхан бид хоёр түшчихсэн алхаж байсан. Харин бид 3-аас нилээд зайтай урд Тэмүүжин Сүхтулга хоёр тамхи татна гээд алхаж байгаад модны хоёрын автобусны буудлын ойролцоо үл таних нэг залуутай ноцолдож байхаар нь араас нь Билэгсайхан салгах гээд очсон. Харин би Билгүүнийг түшээд зогсож байсан. Тэр үед Сүхтулга, Тэмүүжин хоёр тухайн залуутай зууралдаж байсан. Тэмүүжин тэр залуугаа хэд хэдэн удаа цохиж авсан тэгээд нөгөө залуу нь газраас чулуу аваад Тэмүүжинг цохих гээд дайраад байхаар нь Билэгсайхан тухайн запуугийн чулууг гарнаас нь аваад газар хаяуулсан. Харин нөгөө залуу эргэж хараад явсан ба бид нар 5-уулаа модны хоёрын автобусны буудал дээр байх үед цагдаагийн машин ирээд Сүхтулга, Тэмүүжин хоёрт зодуулсан залуу цагдаатай хамт ирж Тэмүүжинг өөрийгөө зодсон гэж зааж өгөөд алаг машинд суулгаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-18-19/.

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэгийн шинжээчийн  4884 тоот  дүгнэлтэд: “...Даваасүрэнгийн биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, доод үүдэн баруун 2-р шүдний үзүүр эмтэрсэн, баруун гарын сарвуунд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ.  /хх-25/.

            Урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолот зэрэг болно.

  Шүүгдэгч А.Тэмүүжин нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны хоёр”-ын автобусны буудлын орчим гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ж.Даваасүрэнг “холуур яв” гэх зэргээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 4884 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь олон нийтийн газарт буюу гудамж талбайд, бусдыг илтэд үл хүндэтгэж буюу үл ялих зүйлээр шалтаглаж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин гэмт хэрэг үйлдсэн нь болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Тэмүүжинг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч А.Тэмүүжингийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.