Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

 

 

 

 

                                     

  2021        08            23                                   2021/ШЦТ/116

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Э.Э-д холбогдох эрүүгийн 2119000000152 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ахын хамт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг, Хар дэл гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Харнууд овогт Э.Э

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Э.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ууганцэцэгийг байнга буюу 2021 оны 05 дугаар сарын дундуур, орой 22 цагийн орчим Хөвсгөл сумын 3 дугаар багт Хар цав гэх газарялхайтал жингээрээ хүний өвөр дээр суулаа гэх шалтгаанаар муу янхан гичий гэх мэтчилэн доромжилж толгойн хэсэгт 2-3 удаа алгадаж, мөн хөлөөрөө гуя хэсэгт 2-3 өшиглөж зодож, гарын долоовор хурууг хазсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14-15 цагийн орчимд Хөвсгөл сумын 3 дугаар баг Хар цав гэх газарт таагүй харилцааны улмаас маргалдаж мотоциклын бариул хэсгээр гарынх хэсэгт шүргэж, нүүр хэсэгт алгадаж, үсдэж дарж нүд хэсэгт нэг удаа цохиж, зүүн гуя хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж зодсон, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл сум 4-р баг Жагдал 5-1 тоотод таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг нь гараараа боож, газар унагаж “гичий бөгсөө худалдсан янхан” гэх мэтээр доромжилж, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын дундуур орой 22 цагийн орчимд Хөвсгөл сумын 3 дугаар баг, Хар цав гэх газарт хөдөө Э.Эы хамт мал маллаж байгаад сумын төв орох ажилтай болоод хамтран амьдрагч Э.Этай хамт замын унаанд дайгдан өвөр дээр нь сууж ирсэн. Сумын төвд орж ирсэн хойно намайг ялхайтал жингээрээ хүний өвөр дээр суулаа гээд хэл амаар доромжилж, толгой хэсэгт 3-4 удаа алгадаж, үсдэж гараараа боосон. Тэгээд миний гуя хэсэгт 2-3 удаа өшиглөж, миний баруун гарын долоовор хурууг хазаж зодсон. Одоо хуруун дээр сорви нь байгаа... Би Э руу аяга шидсэн боловч оноогүй. Эы үснээс нь огт зулгаагүй, нүүр хэсэгт нь маажаагүй, баруун гар дээр нь маажсан. Намайг үсдэж дараад орон дээр боогоод байхаар нь би гарыг нь тавиулах гэж оролдож байгаад гарыг нь маажсан. Нуруу болон цээж хэсэгт нь өөрийгөө хамгаалах зорилгоор гараараа 4-5 удаа цохисон. Утасны цэнэглэгчээр огт цохиогүй. Би Эы өөдөөс салаавч гаргатал Э миний хуруун дээрээс эхлээд хазсан. Тэгэхээр нь зөрүүлээд хуруун дээрээс хазсан. Тэгээд би гэрээс зугтаад гарсан.  Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14-15 цагийн орчим Хөвсгөл сумын 3 дугаар баг, Хар цав гэх газар худаг дээр мал усалж байгаад “усны мотор эвдэрсэн байна, муусайн банзал алнууд эвдэлсэн байна” гээд бид хоёр муудалцаад гэр рүүгээ алхаж байтал мотоцикльтой араас давхиж ирээд мотоциклийн гараар миний гар хэсэгт шүргэж, нүүр хэсэгт алгадсан. Тэгээд бууж ирээд алгадаж үсдэж дараад, нүд хэсэгт нэг удаа цохиж хөхрүүлсэн. Мөн миний зүүн гуя хэсэгт 1 удаа өшиглөж зайл гэж хөөж туусан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Э намайг үсдэхэээр нь би зөрүүлж үснээс нь зулгаасан. Тэгтэл Баасандорж хажуугаар мотоцикльтой явж өнгөрсөн. Тэгтэл хүн хараад миний үснээс тавьсан. Тэгэхээр нь би үсийг нь тавиад “чи дандаа хүн хараад намайг зоддог биз дээ” гээд би нүүр хэсэгт нь 1 удаа маажсан. Тэгээд би Эыг орхиод алхаад явж байтал Амарсайхан мотоцикльтой ирсэн. Амарсайхантай уулзаад зогсож байтал Э хүрээд ирсэн. Тэгээд “хаашаа явах гэж байгаа пизда вэ, хөлийг чинь хуга цохино шүү” гэсэн. Тэгээд хэрэлдээд намайг газар сууж байхад Э миний нүд хэсэгт гараараа 1 удаа цохиж хөхрүүлэн, миний зүүн гуя хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би нүдээ дарж сууж байгаад, өөдөөс нь дайрахад миний гарыг барьж аваад хөдөлгөхгүй байсан. Тэгээд би Амарсайхан ахтай сундлаад явсан. Би Эыг өшиглөөгүй. Толгой хэсэгт нь цохиогүй, чулуугаар огт цохиогүй. Гэрт очсоны дараа Э араас ирээд ээжийн хажууд дух хэсэгт гараараа цохиж, хэл амаар доромжлоод, гэрийн цонхоор шилбүүрийн мод оруулж ирээд, энд тэндээс хатгаад, цохиж аваад байсан. Тэр үед ээж харж байсан. Ээж “за Э минь хэрүүл хийж болсон бол яв чи” гэхэд яваад өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл сумын 4 дүгээр баг, Жагдалын 5-1 тоотод гэрт байх үед 17:30 цагийн орчимд манай ах, эгч хөдөө явсан. Би Эыг “араас нь явж, малаа ялгаач” гэж хэлснээс болж, муудалцаж миний хоолойг гараараа боож, түлхэж унаган, “гичий, бөгсөө худалдсан янхан” гэж хэл амаар доромжилсон. Э намайг боох үед тавиулах гэж ноцолдож байгаад зүүн гар дээр нь маажсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-1, 16-17, 76-77 дугаар хуудас/,

         Гэрч Ж.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 13-14 цагийн орчимд худаг дээр очиход Э ганцаараа нүдний шил хайж байсан. Би Эаас мал сураад “зүүн хойно явж байгаа хэн бэ” гэхэд “манай эхнэр, хонь авч ирэхээр явж байгаа юм” гэсэн. Тухайн үед Эы хацар хэсэгт маажуулсан бололтой цус гарсан байсан. Худгаас зүүн хойд зүгт зам дагаад нэлээд зайтай Ууганцэцэг алхаж явсан. Би тэр зүгт явж таараад араас нь очиход Ууганцэцэг “би сум руу явж байна, намайг хүргээд өг” гэсэн. Тэгэхээр нь би “мал хайж явна, сум явах зав байхгүй, гэрт чинь хүргээд өгч болно” гээд мотоцикль дээрээ сундлаад ээж, аавынх нь гэрийн зүг явж байтал Э араас ирсэн. Тэгэхээр нь би зогссон. Тэгтэл Э ирээд Ууганцэцэгтэй хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан. Э Ууганцэцэгийн хацар хэсэгт 1 удаа алгадаж, гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би боль гэж Эыг загнаад Ууганцэцэгийг сундлаад ээж аав дээр нь хүргэж өгсөн ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

          Гэрч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, Хөвсгөл сумын төв дээр Ууганцэцэгийн гэрт 22 цагийн орчимд ирэхэд Ууганцэцэг, Э хоёр хэрэлдэж байсан. Хэрэлдэж байгаад Ууганцэцэг Э руу аяга аваад шидсэн боловч оноогүй. Тэгтэл Э Ууганцэцэгийг хацар хэсэгт гараараа 1 удаа алгадсан. Тэгээд Э Ууганцэцэгийн гарыг зөрүүлж бариад зогсож байсан. Тэгэхээр нь “та 2 чинь яагаад байгаа юм бэ, боль” гэж хэлээд би гараад явсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

          Гэрч С.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ууганцэцэгийг Э хөдөө худаг дээр худгийн мотор ажиллахгүй байна гээд элдэв бусаар хэлж зодсон гээд баруун нүд нь хөхөрсөн байдалтай гэрт ирсэн. Э намайг зодсон толгой өвдөөд байна, явж сумын төв орж үзүүлнэ гээд орой нь явсан. Ууганцэцэгийг худгаас ирсний дараа Э араас нь гэрт ирээд, гэрийн гадаа хэрэлдэж байгаад, Ууганцэцэгийг дахиад зодох гэж дайраад байсан. Би хэсэг чимээгүй харж сууж байтал Э гэрт ороод ирэхээр нь загнаад явуулсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

          Гэрч Б.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ууганцэцэгийг Э хөдөө худаг дээр худгийн мотор ажиллахгүй байна гээд элдэв бусаар хэлж зодсон гээд баруун нүд нь хөхөрсөн байдалтай гэрт ирсэн байсан. Би тухайн үед гэрт байгаагүй, малд яваад ирэх үед тийм байдалтай байж байсан. Э намайг зодсон, толгой өвдөөд байна гээд орой нь замын унаанд суугаад явсан. Орой нь Э манай гэрт ирэх үед “чи яагаад хүүхэд зодоод нүдийг нь хавтгаад хаячдаг юм бэ” гэхэд “би Ууганцэцэгийг зодоогүй, 1 удаа алгадсан, харин Ууганцэцэг намайг зодсон” гэж хэлсэн. Ууганцэцэг хэлэхдээ мотор эвдэрснээс болоод намайг элдвээр хэлж зодсон гэсэн. Бас 2021 оны 05 дугаар сард зодсон гэж хажуу айлын хүнээс сонсож байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Э.Эы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Ууганцэцэгтай хамт замын унаанд дайгдаж сумын төв орсон. Би машин дотор явж байхдаа “хөл бадайраад байна, жаахан өндийчих” гэж хэлсэн. Тэгтэл сумын төвд гэрт ирээд Ууганцэцэг намайг “пизда минь өвөр дээрээ суулгаад үхлээ юу, хөнгөн хүн суулгахгүй юу” гэсэн. Тэгэхээр нь би хөл өвдөөд байхаар нь үнэнээ хэлсэн гээд хэрэлдсэн. Тэгтэл миний өөдөөс аяга шидэж, мөрөн дээр оносон. Тэгэхээр нь би “давраад байгаарай” гээд бариад авсан. Тэгтэл намайг үсдэж, нүүр хэсэгт 4 хэсэг газарт маажсан. Тэгэхээр нь би Ууганцэцэгийн мөр хэсэгт 1 удаа алгадсан. Тэгтэл дахиад миний үснээс бариад авсан. Тэгэхээр нь би адилхан үснээс нь зулгаасан. Ууганцэцэг миний өөдөөс салаавч гаргасан би зөрүүлээд салаавч гаргасан. Тэгтэл миний баруун гарын дунд хуруун дээрээс хазаж, хурууны арьсыг хуулсан. Тэгэхээр нь би Ууганцэцэгийн баруун гарын хуруун дээрээс хазаж, хурууны арьс нь хуурч шалбарсан. Тэгээд намайг доромжлоод юм авч, шидээд утасны цэнэглэгчээр ороолгоод үсдэж дарахаар нь би Ууганцэцэгийн хоёр гараас барьж, газар унагаад дээр нь гарч суугаад “чи боль согтуу солиотой хүн байгаа биш” гээд салсан. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өглөө Ууганцэцэг намайг элдвээр хэлээд байсан. Би юм дуугараагүй. Би малд яваад хонио услах гээд туугаад 13-14 цагийн орчимд худаг дээр ирсэн. Ууганцэцэг тасарч үлдсэн хагас малаа туугаад ирсэн. Тэгтэл худгийн мотор эвдэрсэн байсан. Тэгэхээр нь би “ямар пизданууд нь мотор эвдэлчихдэг байна” гээд асаах гэтэл Ууганцэцэг “чи муу манай гэрийхнийг хэллээ” гээд зүүн хойшоо гүйгээд явсан. Тэгэхээр нь би мотоциклио унаад хүрээд очсон. Тэгээд Ууганцэцэгийг “чи яагаад маяглаад солиороод байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл миний толгой хэсэгт 3-4 удаа цохиж нүүр маажсан. Тэгэхээр нь би Ууганцэцэгийн хацар хэсэгт 1 удаа алгадсан. Тэгтэл Ууганцэцэг чулуу аваад миний шанаа хэсэгт цохиж цус гаргасан. Тэгэхээр нь би “чи муу давраад байгаарай” гээд энгэр дээрээс нь бариад автал намайг үсдэж авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Тэгээд би Ууганцэцэгийн үсийг тавьтал миний үснээс тавихгүй миний зүүн гуя хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд үснээс тавиад алхаад явсан ... 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрт байх үед намайг “муу хар гуйлгачин, сэжгийн царайтай” гээд доромжлоод байхаар нь би “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгтэл Ууганцэцэг намайг “муу хар пизда минь зайл” гээд байсан. Тэгэхээр нь би “чи надаар хамаг юмаа хийлгэж авсан, одоо зайл гэх чинь болсон” гэтэл Ууганцэцэг “чамтай чамгүй хүн гуйгаад юмаа хийдэг юм” гэхээр нь би ” тийм гэсэн, ээж чинь чамайг баахан хүн цуглуулдаг гэж байсан, бөгсөө худалддаг байсан юм уу” гэтэл намайг “ална шүү” гээд толгой хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би зүүн гараараа хоолойноос нь багалзуурдаад бариад авсан. Тэгтэл Ууганцэцэг миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би хоолойг нь тавьсан. Тэгтэл миний үсийг тавьсан. Тэгээд миний өөдөөс салаавч өгөөд, аманд хийх гээд байхаар нь гарыг нь түлхэх үед миний баруун гарын бугуйн дээрээс хазсан. Тэгээд миний зүүн гар дээрээс маажсан. Миний үснээс зулгаах үед би Ууганцэцэгийн баруун гарын булчин дээрээс татаж тавь гэж хэлсэн... Бид хоёр дундаасаа хүүхэдгүй  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 68-69 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0213 дугаартай “... Б.Ууганцэцэгийн биед баруун бугалганы цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинээр илэрсэн зүйлгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

          Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “Хохирогч айж сандарсан байдалтай, хоолой улайсан, баруун бугалга дээр хөхөрсөн, залгарсан байв. Хамтран амьдрагч нь араас нь орж ирээд инээд алдаж, дооглон тохуурхаж, гар утас гаргаж ирж бичлэг хийж байв. Цагдаагийн хэсэг дээр байх үед дооглож, тохуурхан чи өргөдөл гаргаж яадаг юм, өргөдлөө ав гэж байсан. Урьд нь зодож шүүхээс торгох арга хэмжээ авч байсан. Энэ байдал даамжирч, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна” гэж хамтарсан баг дүгнэсэн /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

           Хохирогч Б.Ууганцэцэгийн эмнэлгийн байгууллагад үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд ”шүүгдэгч Э.Э нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 5 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн” /хх-ийн 56 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Э.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ууганцэцэгийг байнга буюу 2021 оны 05 дугаар сарын дундуур, орой 22 цагийн орчим Хөвсгөл сумын 3 дугаар багт Хар цав гэх газар хэл амаар доромжилж толгойн хэсэгт 2-3 удаа алгадаж, мөн хөлөөрөө гуя хэсэгт 2-3 өшиглөж зодож, гарын долоовор хурууг хазсан, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14-15 цагийн орчимд Хөвсгөл сумын 3 дугаар баг Хар цав гэх газарт таагүй харилцааны улмаас маргалдаж мотоциклын бариул хэсгээр гарынх нь хэсэгт шүргэж, нүүр хэсэгт алгадаж, үсдэж дарж нүд хэсэгт нэг удаа цохиж, зүүн гуя хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж зодсон, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл сум 4-р баг Жагдал 5-1 тоотод таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг нь гараараа боож,  хэл амаар доромжилж, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр байнга зодсон болох нь хохирогч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Э ирээд Ууганцэцэгтэй хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан. Э Ууганцэцэгийн хацар хэсэгт 1 удаа алгадаж, гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, Хөвсгөл сумын төв дээр Ууганцэцэгийн гэрт 22 цагийн орчимд ирэхэд Ууганцэцэг, Э хоёр хэрэлдэж байсан. Хэрэлдэж байгаад Ууганцэцэг Э руу аяга аваад шидсэн боловч оноогүй. Тэгтэл Э Ууганцэцэгийн хацар хэсэгт гараараа 1 удаа алгадсан. ... ” гэсэн мэдүүлэг, гэрч С.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ууганцэцэгийг Э хөдөө худаг дээр худгийн мотор ажиллахгүй байна гээд элдэв бусаар хэлж зодсон гээд баруун нүд нь хөхөрсөн байдалтай гэрт ирсэн ... ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ууганцэцэгийг Э хөдөө худаг дээр худгийн мотор ажиллахгүй байна гээд элдэв бусаар хэлж зодсон гээд баруун нүд нь хөхөрсөн байдалтай гэрт ирсэн байсан ... ” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Эы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ... би Ууганцэцэгийн мөр хэсэгт 1 удаа алгадсан. Тэгтэл дахиад миний үснээс бариад авсан. Тэгэхээр нь би адилхан үснээс нь зулгаасан. Ууганцэцэг миний өөдөөс салаавч гаргасан би зөрүүлээд салаавч гаргасан. Тэгтэл миний баруун гарын дунд хуруун дээрээс хазаж, хурууны арьсыг хуулсан. Тэгэхээр нь би Ууганцэцэгийн баруун гарын хуруун дээрээс хазаж, хурууны арьс нь хуурч шалбарсан ... 2021 оны 06 дугаар сарын 30-ны өглөө ... би Ууганцэцэгийн хацар хэсэгт 1 удаа алгадсан ... би зөрүүлээд үсдсэн ... 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ... би зүүн гараараа хоолойноос нь багалзуурдаад бариад авсан. Тэгтэл Ууганцэцэг миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би хоолойг нь тавьсан. Тэгтэл миний үсийг тавьсан ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0213 дугаартай дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээ, хохирогч Б.Ууганцэцэгийн эмнэлгийн байгууллагад үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар олж авсан нотлох баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

           Шүүгдэгч Э.Эы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж тус тус заажээ.

  Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Э.Э, Б.Ууганцэцэг нар нь хууль ёсоор гэр бүл болоогүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байгаа нь тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх үндэслэл болж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Ууганцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл давтагдаж даамжирсан, байнгын шинжтэй болсон, хэл амаар доромжлох, эрх чөлөөнд халдах, зодох үйлдлийг эсэргүүцэж хийсэн хохирогчийн хариу үйлдлийг намайг зодсон, хазсан хэмээн шүүгдэгч мэдүүлсэн нь өөрийн гэм бурууг хаацайлах гэсэн хариу үйлдлээрээ өөрийн буруутай үйлдлийг үгүйсгэхгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Э.Эы 2021 оны 05 дугаар сарын дундуур, орой 22 цагийн орчим Хөвсгөл сумын 3 дугаар багт Хар цав гэх газар хэл амаар доромжилж толгойн хэсэгт 2-3 удаа алгадаж, мөн хөлөөрөө гуя хэсэгт 2-3 өшиглөж зодож, гарын долоовор хурууг хазсан, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 14-15 цагийн орчимд Хөвсгөл сумын 3 дугаар баг Хар цав гэх газарт таагүй харилцааны улмаас маргалдаж мотоциклын бариул хэсгээр гарынх нь хэсэгт шүргэж, нүүр хэсэгт алгадаж, үсдэж дарж нүд хэсэгт нэг удаа цохиж, зүүн гуя хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж зодсон, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл сум 4-р баг Жагдал 5-1 тоотод таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг нь гараараа боож, хэл амаар доромжилж, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр байнга зодсон үйдэл нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Э.Э нь гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Б.Ууганцэцэг болон гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон ба хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

           Шүүгдэгч Э.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Ууганцэцэгийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 05 дугаар сар, 2021 оны 06 дугаар сарын 30, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба сүүлийн 2 үйлдэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас хойш үйлдэгдсэн буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахааргүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Харнууд овогт Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Шүүдэгч Э.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг анхаарсугай.

6.Шүүдэгч нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Эд мэдэгдсүгэй.

         7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА