| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025005050026 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сард, 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 16 насад хүрээгүй Б.Хг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Манай аав ээж хоёрын бие нь муу. Манай аав группт байдаг. Би сар болгон аав ээжийнхээ эм тарианы мөнгийг өгдөг. Аав маань дөрвөн удаа уушгины хагалгаанд орсон тул 4-6 сарын хугацаад нэг удаа эмчилгээнд явдаг. Би айлын том хүү тул аав ээждээ туслах гэж Эрдэнэт хотод ирж ажилласан. Хөвсгөл аймгийн Тариалан суманд 500 000 төгрөгийн цалинтай ажил байхгүй тул энд ирж ажил хийж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хорих ял битгий оноогооч аав ээжийнхээ төлөө энд ирж ажилласан. Би алдаа гаргасан, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Х “шүүх хуралд оролцохгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д “шүүх хуралд оролцохгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10-р хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн мэдүүлэг “Би Б.Бтэй 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Эхэндээ бэлгийн харьцаанд орохдоо үерхэж байсан учир үнсэлцэх байдлаар эхэлсэн. Б.Б надтай бэлгийн харьцаанд орох гээд байхад боль гэж хэлэхэд зүгээр зүгээр гэж хэлээд байдаг байсан. Араас нь хийвэл онгон нь цоорохгүй гэхээр нь үгүй ээ намайг насанд хүртэл хүлээчих гэсэн чинь надтай сууна гээд байсан учир бэлгийн харьцаанд орсон, зодож цохисон асуудал байхгүй. Дараа нь мөн л иймэрхүү байдалтай бэлгийн харьцаанд орсон. 2020 оны 07 сард Б.Бгийн гэрт нь Б.Б бид 2 хэн хэнийгээ хүсэж бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 24-ний 798 дугаартай “Б.Хгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Хгийн охин хальс хуучин урагдалтай ба 2020 оны 05 дугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг нарийн тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 54-55-р хуудас/
4. Яллагдагч Б.Бгийн “Би анх Б.Хгаас хэдэн настай вэ? гэдгийг асууж байгаагүй. Харин төрсөн өдрөөр нь буюу 2020 оны 04 дүгээр сард 15 настай гэдгийг мэдсэн. Б.Х анх өөрийнхөө насыг хэлээгүй. Мөн С.Алтангүл 18 нас хүрэх гэж байгаа гэж байсан. Анх 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Элит авто угаалгын хувцас солих өрөөнд Б.Хтай үнсэлцэж тэврэлдэн хэвтэж байгаад Б.Хгийн араас нь буюу бөгсрүү нь хийж байсан. Дараа нь 2020 оны 06 дугаар сард гэж санаж байна. Манайд Б.Х ирээд хоносон. Тухайн үед хамт байж байгаад л бэлгийн харьцаанд орсон. Тэр үед Б.Хгийн бэлэг эрхтэн рүү хийсэн. Б.Х нь надруу удаа дараа залгаж ирээд ав гэдэг байсан. Тэгээд л манайд ирээд хонодог байсан. Би Б.Хтай нийт 3-4 удаа бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66-67-р хуудас/
5. Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 112-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2020 онд гурван удаагийн үйлдлээр Б.Хг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг нь мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, Б.Бгийн сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Хтай хамт “Элит” авто угаалгын газар ажилладаг байсан. Тухайн үед 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсэн байсан болох нь тэдний мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хохирогчийн 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Тус зүйл заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг 1 жилийн хугацаагаар хорих хорих саналтай байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 2 500 000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Гэм буруугийн хувьд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд маргахгүй байгаа тул тухайн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл заалтаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтад гурван төрлийн ял оногдуулах санкцитай байна. Үүнд торгуулийн ял, зорчих эрхийг хязгаарлах мөн хорих ялыг хэрэглэж болохоор гурван ялын санкци заасан. Хорих ял нь 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан. Улсын яллагч хамгийн өндөр санкцийг санал болгож байна. Өмгөөлөгчийн хувьд Б.Бг хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь гэр бүлгүй, “Элит” авто угаалгын газар ажилладаг. 20 гаруй настай цаашдаа ажил хөдөлмөр эрхэлж, суралцах зүйлс нь энэ хүний урд байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон хэдий ч цаашдаа нийгэмд амьдрах зөндөө ажил гарна. Хорих ялыг биечлэн эдлүүлэх юм бол энэ шоронд орсон, шоронгийн хүн гэх байдлаар хандаж цаашдаа сурч хөгжих талын бүхий л зүйлд нь гэмтэй хар толбыг үлдээдэг. Тиймээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзаж үзнэ үү. Хохирогчийн хувьд гомдол саналгүй гэдэг. Хохирогчийн эгч нь мэдүүлэг өгөхдөө сэтгэл санааны хохирол авна гэж дурдсан байдаг. Сэтгэл санааны хохиролд 2 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн гомдол саналгүй гэх тайлбарыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр торгох ял, зорчих эрхийг хязгаар ялуудаас хэрэглэж өгнө үү. Хэрэв хорих ял оногдуулах бол биечлэн эдлүүлэхгүйгээр оногдуулж өгнө үү. Учир нь шүүгдэгчийн аав ээж нь бие муутай Хөвсгөлд аймагт байдаг. Шүүгдэгч одоо Эрдэнэт хотод эмэг эх болон ээжийнхээ эгч дүү нартай хамт амьдардаг. Хөвсгөл аймгаас ирээд ажиллаж байхдаа энэ хэрэгт холбогдсон. Тийм учраас анх удаа гэмт хэрэг үйлдэж байгааг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн “Би Б.Бтэй 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Эхэндээ бэлгийн харьцаанд орохдоо үерхэж байсан учир үнсэлцэх байдлаар эхэлсэн. Б.Б надтай бэлгийн харьцаанд орох гээд байхад боль гэж хэлэхэд зүгээр зүгээр гэж хэлээд байдаг байсан. Араас нь хийвэл онгон нь цоорохгүй гэхээр нь үгүй ээ намайг насанд хүртэл хүлээчих гэсэн чинь надтай сууна гээд байсан учир бэлгийн харьцаанд орсон, зодож цохисон асуудал байхгүй. Дараа нь мөн л иймэрхүү байдалтай бэлгийн харьцаанд орсон. 2020 оны 07 сард Б.Бгийн гэрт нь Б.Б бид 2 хэн хэнийгээ хүсэж бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 24-ний 798 дугаартай дүгнэлт, Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн насыг тоолсон тухай тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сард, 2020 оны 07 дугаар сарын 11- ний өдөр, 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр нийт 3 удаа 15 настай Б.Хтай бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учирсан бөгөөд сэтгэл санааны хохиролд 2 500 000 төгрөг төлөгдсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг 14 насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС