Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 36

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч: Б.Жамъянгэндэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Болдоогийн Жамъянгэндэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021400 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1991 оны 01 сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн , 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 1-4 хүртэлх насны 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 6-хороо, 65-68 түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Болдоогийн Жамъянгэндэн  регистрийн дугаар ЖЯ-91012154,

Шүүгдэгч Б.Жамъянгэндэн нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгс Арш ХХК-ний барьцаат зээлийн газарт БНХАУ-д үйлдвэрлэсэн Iphone 6 маркийн гар утсыг оригнал утас гэж хуурч мэхлэн 400.000 төгрөгийн барьцаанд тавьж иргэн Д.Болор-Эрдэнэд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жамъянгэндэн мэдүүлэхдээ: Би найзаасаа мөнгө зээлсэн байсан ба тухайн өдөр найз маань яаралтай мөнгө хэрэгтэй болсон гээд мөнгөө нэхсэн тул би 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ломбарданд ороод iphone-6 маркийн гар утсыг хэдээр авах вэ гэхэд 500.000 гэж хэлсэн. Тэгэхээр нь барьцаанд тавихаар болсон. Тэр үед ломбардны хүн одоо 400.000 төгрөг байна. Үлдсэн 100.000 төгрөгийг нь маргааш ирээд авчих гэхээр нь зөвшөөрөөд утсаа өгөөд мөнгийг нь аваад явсан. Маргааш нь үлдсэн мөнгөө очиж авахаар очиход намайг барьж аваад цагдаад өгсөн. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогчтой эвлэрсэн. Хэргийг нааштай шийдвэрлэж өгнө үү гэв.

. Хохирогч Д.Болор-Эрдэнийн  мөрдөн байцаалтанд өгсөн:  ....2016 оны 4 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгс Арш ХХК-ний барьцаат зээлийн газарт сууж байхад 14 цагийн үед өндөр шар залуу iphone-6 plus маркийн гар утасыг 500.000 төгрөгийн барьцаанд тавихаар орж ирсэн. Би гар утсыг нь үзээд ориг юмуу гэтэл ямар ч асуудалгүй ориг утас гэхээр нь би мэдэхгүй байсан учир дүү Бат-Эрдэнэ лүү утсаар асуутал намайг сайн шалгаж байгаад авчих гэсэн. Тэгээд би утасыг нь аваад имей кодыг шалгаж үзтэл гарч ирсэн.Би 500.000 төгрөг хүрэхгүй байна 400.000 төгрөг байна үлдэгдэл 100.000 төгрөгөө 30 миунтын дараа ирээд авчих гэтэл за гээд мөнгөө аваад явсан. Удалгүй манай дүү ирээд утсыг нь шалгаж үзээд хуурамч утас байна гэсэн. Тэгтэл тэр залуу буцаж ирээгүй. Маргааш нь 18 цагийн үед орой үлдэгдэл мөнгөө авах гээд ирэхээр нь барьж аваад цагдаад мэдэгдсэн юм... Iphone 6s plus маркийн шаргал өнгийн гар утас байсан. Гадна талаас нь харахад ямар нэг сэвгүй шинэ утас байсан. Мөн сериал дугаарыг нь гаргаж үзтэл сериал нь гарч ирж байсан. Би хуурамч гэдгийг нь мэдээгүй манай дүү ирж үзээд хуурамч байна гэсэн...Би үнийг нь бол сайн мэдэхгүй байна.Хятад утас үнэд хүрдэггүй юм.10.000-20.000 төгрөгийн л үнэтэй байгаа гэсэн мэдүүлэг / хх-14/,

Гэрч Д.Бат-Эрдэнийн  мөрдөн байцаалтанд өгсөн: .... 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгс Арш ХХК-ний барьцаат зээлийн газарт эгч Болор-эрдэнэ сууж байсан юм. Өдөр над руу яриад iphone 6 маркийн утас 500.000 төгрөгөөр тавихаар орж ирлээ авах уу гээд асуухаар нь би сайн үзэж байгаад авчих гэсэн. Орой нь ломбардан дээр очоод эгчийн авсан гэх утсыг шалгаж үзтэл хуурамч утас байсан. Би хуурамч утас байна ш дээ гэтэл 500.000 төгрөгөөр тавина гэсэн юм би өөрт байсан 400.000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 100.000 төгрөгөө ирж авах ёстой гэсэн. Би тэр өдрөө хүлээсэн боловч ирээгүй. Маргааш нь ломбардан дээрээ өөрөө сууж байтал эгчийн хэлсэн хувцастай адилхан хувцастай өндөр нь ойролцоо залуу орж ирээд хүн харчаад гарах гэхээр нь би нөгөө залууг мөн гэж бодоод гадаа гарч барьж аваад дотогш оруулаад цагдаа дуудаж өгсөн. Тэгтэл манай эгчид утас тавьсан залуу мөн байсан. Цагдаад өгсөнөөс хойш 14 хоногийн дараа над дээр ирээд нэг удаа сунгуулчихая удахгүй мөнгө орж ирэхээр өгье гээд 36.000 төгрөгөөр сунгуулаад явсан. Тэрнээс хойш ирээгүй... Асааж үзэхэд дэлгэцийн нягтаршил нь муутай байсан. Утасны хойд талд Хятад ханзаар бичсэн хуурамч утас байсан. Хятад iphone-6 маркийн шинэ утас нь 250.000 төгрөг орчим үнэтэй байдаг юм.  гэсэн мэдүүлэг /хх-15/,

 Гэрч: Э.Билэгжаргалын  мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 онд манай нөхөр Жамъянгэндэн найз Батнасангаасаа 250.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгтэл найз нь 2016 оны 4 сард мөнгөө авъя гээд утасдсан гэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр Жамъянгэндэн би гар утсаа 400.000 төгрөгөөр ломбарданд тавьчихлаа гэсэн. Тэгтэл 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Жамъянгэндэн над руу залгаад цагдаа дээр байна намайг ирээд батлан даалтанд аваач гэхээр нь би очоод юу болсоныг асуутал Жамъянгэндэн хуурамч утас барьцаанд тавьсан гээд шалгагдаж байгаа гэсэн...Би утас сайн мэддэггүй юм. Би Хятад утас гэдгийг нь мэдээгүй. Бид 2 дундаасаа 1-4 хүртэлх насны 3 хүүхэдтэй. Манай 3 хүүхэд 3-лаа надаар овоглодог  гэсэн мэдүүлэг  /хх-16/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-23-25/, шаргал өнгийн 355750070126306 сериал дугаартай Хятад улсад үйлдвэрэлсэн Iphone 6 plus маркийн гар утсыг хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, хохирогч Д.Болор-Эрдэнэд хохиролын 150.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө төлж эвлэрсэн тухай баримт, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүгдэгч Б.Жамъянгэндэн нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгс Арш ХХК-ний барьцаат зээлийн газарт БНХАУ-д үйлдвэрлэсэн Iphone 6 маркийн гар утсыг оригнал утас гэж хуурч мэхлэн 400.000 төгрөгийн барьцаанд тавьж иргэн Д.Болор-Эрдэнэд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Жамъянгэндэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Б.Жамъянгэндэнг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаах олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн талаарх нотариатаар гэрчлүүлсэн баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Жамъянгэндэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн I Phone 6 plus загварын гар утсыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.