Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00049

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Б.Д, Б.Ч, М.Ө,

     З.Т, Н.М нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0070/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

     Шүүх хуралдаанд:          

 

       Прокурор                                                  Л.Оюунтуяа

        Шүүгдэгч                                                 Б.Д,

       Өсвөр насны шүүгдэгч                        Б.Ч, З.Т

                                                                     М.Ө, Н.М                                                    

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Б.Хулан, Р.Цэрэнханд,

                                                                     Д.Оюун-Эрдэнэ, З.Баттулга

       Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч   Б.Б, Н.Н,

                                                                     М.Н

       Нарийн бичгийн дарга                         Б.Алтаншагай  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолтой Б.Д Б.Ч, М.Ө, З.Т, Н.М нарт холбогдох, 1725003480255 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч нар  болон тэдний хууль ёсны төлөөлөгч Б.Б, Ж.Т, М.Н, А.Н, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Хулан, С.Баттулга, Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч,шүүгч  С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 аав, эмээ нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт оршин суух, урьд  нь 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 .д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хугацаагаар хойшлуулсан, “Б” овогт М-ийн Ө,

 

  Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт оршин суух, урьд нь 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, засарч хүмүүжихийг 6 сарын хугацаагаар тогтоосон,  “Т” нар овогт Н-ийн М,

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эмээ, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт оршин суух , урьд  нь 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 .д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, засарч хүмүүжихийг 6 сарын хугацаагаар тогтоосон, Б овогт З-ын Т,

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ийн Ч,

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт оршин суух хаягтай, урьд нь 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 389 дугаар  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2., 2015 оны Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1.д  зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ч овогт Б-ийн Д.

 

-Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч З.Т, М.Ө, Н.М, Б.Ч нар нь  бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт, иргэн Т.Янжмаагийн “Оргилох” хүнсний дэлгүүрийн цонхоор орж  бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 369.000 төгрөгийг хохирол учруулсан,

 

-Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч З.Т, М.Ө, Н.М, Б.Ч нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт, иргэн М.Мядагмаагийн “Баянхангай” хүнсний дэлгүүрийн цонхоор орж бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 427.800 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч “Ч” овогт Б-ийн Даншдондог, өсвөр насны шүүгдэгч Б овогт М-ийн Ө, Т нар овогт Нгийн М, “Б” овогт З-ын Т, “Б” овогт Б-ийн Ч нарыг орон .байранд нэвтэрч бусдын хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д  зааснаар шүүгдэгч Б.Дийг 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Т, Б.Ч, Н.М, М.Ө нарыг тус бүр 2 жил хорих ялаар шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч М.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 23-ний өдрийн 389 дугаарт шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч З.Т, Б.Ч, Н.М нарт оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч М.Ө-д оногдуулсан 4 жил хорих ялыг 2 дахин багасгаж 2 жилийн хугацаагаар  тогтоон,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2.д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ч, З.Т, Н.М нарт оногдуулсан 1 жилийн хорих ял, өсвөр насны шүүгдэгч М.Өд оногдуулсан 2 жил хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх,

 

Шийтгэх тогтоол хүЧ төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д өсвөр насны шүүгдэгч Б.Ч, М.Ө, З.Т, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцон,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чулуун-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Д.Баас 85.560 /наян таван мянга таван зуун жар/ төгрөг гаргаж хохирогч Д.Мядагмаад, өсвөр насны шүүгдэгч З.Тгийн хууль ёсны төлөөлөгч М.Золжаргалаас 159.360 /нэг зуун тавин есөн мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулж хохирогч Д.Мядагмаад 85.560 /наян таван мянга таван зуун жар төгрөг/, хохирогч Янжмаад 73.800 /далан гурван мянга найман зуу/ төгрөгийг тус тус олгох,

 

Шүүх  хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн амбулторийн картыг буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч Н.М, М.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд  давж заалдах гомдолдоо:

 

, Миний бие шүүгдэгч Б. Д-ийн өмгөөлөгчийн хувьд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

 Шүүгдэгч Б.Д-ийг орон байранд нэвтэрч бусдын хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д  зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-11-23-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон. Би  түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр маргахгүй байна.

 

Харин шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 .д заасныг заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн  тул 389 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Учир нь нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 .д “Шүүгдэгчид оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан нь шүүгдэгч шийтгэх тогтоол гарч ял эдлэж байхдаа дахин “шинээр” гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэх хуулийн заалт юм.    

 

 Гэтэл шүүгдэгч Б.Д нь шийтгэх тогтоол гарсны дараа өөрөөр хэлбэл ял эдлэж байхдаа дахин шинээр гэмт хэрэг үйлдээгүй, харин шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан, түүний эдлэх хорих ялын хэмжээг хууль зүйн үндэслэлгүйгээр 2 жил хорих ял нэмж  оногдуулсан.

 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулинд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэхдээ хэрхэх тухай зохицуулалт ороогүй орхигдсон нь эрх зүйн хийдэл юм. Нэгэнт хууль тогтоогч эрх зүйн хийдэл гаргаж тухайн тохиолдолд хэрхэх тухай заагаагүй орхигдуулсныг шүүх болоод шүүгчид эрх зүйн хийдлийг нь нөхөх гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулан хуульд заагаагүй, хуулиар зохицуулаагүй байхад дур мэдэн илэрхий өөр утга агуулга бүхий хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэн шүүгдэгчийг хууль зүйн үндэслэлгүйгээр хорих ялын хугацааг нэмж нэгтгэж болохгүй.

 

 Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 .д “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” хэмээн заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 .д заасныг  төсөөтэй хэрэглэн Эрүүгийн хуулийн тулгуур зарчим болох Хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаагийн дээр ялтан Б.Д-ийн эрхийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй байхад түүнийг хуулийн заалтгүйгээр хууль бусаар 2 жил хорих ял шийтгэж байна.

 

Иймд 110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 .д заасан “...ЭХ-ийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-.ыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр 2017-11-23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар, .тогтоосугай.” гэсэн заалтад “...Б.Дийн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. Хуульд заагаагүй бол хэнийг ч нэг ч хоног эрх чөлөөг нь илүү хязгаарлах эрх хэнд ч, хаана ч байхгүй билээ. Шүүх, шүүгч нь зөвхөн хуульд захирагдах үүрэгтэй гэдгийг дурьдах нь зүйтэй гэжээ.

 

Шүүгдэгч  Б.Д давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Орхон аймгийн баруун дэнжийн 25-20 тоотод өвөө, эмээгийн хамт оршин суудаг одоо 18 настай. Өвөө маань 100 хувийн группд хүний асрамжинд байдаг. Би өмнө хэрэг төвөгт орж байгаагүй. 2017 оны 10 сард бусадтай бүлэглэж хулгайн гэмт хэрэгт холбогдсон. 2018 оны 03 дугаар сарын 01-нд 110 дугаар шийтгэх тогтоолоор надад өмнө тэнсэн харгалзах ялыг нэмж 3 жилийн хорих ялыг оногдуулсан.

 

2017 оны 11 дүгээр сарын 23-нд 389 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан. Тус шүүх хуралд миний хоёр үйлдэл нь насанд хүрээгүй байхдаа оролцсон гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Ингээд надад 2 жил хорих ялаас нэг жилийн тэнсэн харгалзсан Харин одоогийн 110 дугаар шийтгэх тогтоолтой 10 сарын хоёр үйлдэл бол .........тогтоол гарахаас өмнө үйлдсэн юм. Тус хоёр үйлдлийг 11 дүгээр сарын 23-нд цуг оруулах боловч үл ойшоосон. .....Хохирол болох 160 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчоос Ч санаа, сэтгэлээсээ уучлалт гуйсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Цаашид суралцах, ажиллах бүрэн боломж байгаа. Иймд миний Ч санаа, сэтгэлийг харгалзан үзэж дахин нэг удаа боломж олгож өгнө үү гэжээ.

 

 Шүүгдэгч Б.Ч, иргэний хариуцагч Б.Б нар давж заалдах гомдолдоо:

 

Б.Ч миний хүү нь гурван хүүхдийн бага юм. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн анхан шатны шүүхээс ...... миний хүү уг нь их зөөлөн ааш зан нь эвдрээгүй, зөөлөн сэтгэлтэй хүү байгаа юм. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа дээр нь хүүгээ засаж авахыг хүсэж байна. Шилжилтийн нас болохоор алдаа гаргасан тул ялыг хөнгөлж 6 сар болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч З.Тгийн хууль ёсны төлөөлөгч М.Н нарын давж заалдах гомдолдоо:

 

Золжаргал овогтой Т-гийн хууль ёсны төлөөлөгч болох эмээ Мядаг овогтой Н миний бие зээ хүү Т-гийн хийсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хүү З.Т 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын засарч хүмүүжих хугацаандаа хэрэг үйлдээгүй байсан. Одоо хийсэн хэргээ биечлэн очиж хүлээсэн. Ээж М.Золжаргал нь авто осолд орж 69 хувийн группд байдаг. Миний бие Н нь зүрхний эмчийн хяналтанд байдаг ба группд байдаг одоо шинжилгээний аппаратанд орох төлбөр өндөр учир группээ сунгуулж чадаагүй байна. Т нь ээж, эмээ хоёртоо ганц тусалж, дэмжиж гар хөл болдог хүүхэд юм. Хүүгийн төлөх 159 360 төгрөгийг төлж барагдуулсан. Хүүхдүүд балчир насандаа дарвиж маш буруу хэрэг хийсэн байна. Хүү маань хоригдох хугацаандаа маш их гэмшиж, байгаагаа хэлж байсан. Миний бие цаашид хүүгээ маш их анхаарч батлан дааж чадна. Иймд хүү З.Тгийн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүгдэгч З.Тгийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

 

 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч З.Тд орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон. Өмгөөлөгчийн хувьд шүүх ял шийтгэл оногдуулахдаа өсвөр насны шүүгдэгч З.Тд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгах боломжтой гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01 -ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ч, М.Ө нарын өмгөөлөгч Б.Хулан давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ялтан Б.Чулуун-Эрдэнийг анхан шатны шүүх орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2.1.д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон. Б.Ч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Янжмаагийн төлбөрийг төлсөн, хохирогч Мядагмаагийн төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Ялтан Б.Ч нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ Ч сэтгэлээсээ гэмшиж ухаарч байгаа, цаашид засран хүмүүжих бүрэн боломжтой зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасан заалтыг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1.д заасныг давхар хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил хорих ялаар тогтоосугай гэснийг 6 сар хугацаагаар гэж өөрчлөлт оруулж өгнө үү.

 

М.Өыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Өыг 2 жил хорих ялаар шийтгэж, М.Өд оногдуулсан 2 жил хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Өд оногдуулсан 4 жил хорих ялыг 2 дахин багасгаж 2 жил хорих ялаар тогтоосон. Гэм буруу, зүйлчлэлийн тал дээр маргахгүй. Харин анхан шатны шүүх ялтанд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан ялтанд 3 жил хорих ялыг нэмж нэгтгэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь ялтан М.Өы үйлдлүүд нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны шийтгэх тогтоолоор гарахаас өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 02, 30-ны өдрүүдэд байхад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүх 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан нэмж нэгтэж байгаа нь хуулийн буруу хэрэглэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн ялтан М.Ө нь учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар заалтуудыг давхар хэрэглэж болохгүй гэсэн заалт байхгүй тул давхар хэрэглэж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 6 сарын хугацаагаар гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч М.Өы хууль ёсны төлөөлөгч Ж.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

....Миний ач хүү М-ийн Ө нь хүү М-ийн төрсөн үр нь байгаа юм. Эцэг Мөнхсүх нь хэлгүй дүлий 100%-ийн групптэй. Эх нь М.Ө-ыг төрүүлсний дараа нас барсан. Одоо М.Ө нь эцэг Мөнхсүх, эмээ Тын хамт амьдарч байгаа. Миний ач хүү М.Ө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан. Би хүүгийн учруулсан хохирлыг бүгдийг нь барагдуулсан. Миний ач хүү М.Ө цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарч байгаа нь ажиглагдаж байна. Одоо шүүхээс оногдуулсан ялыг хөнгөлж хөнгөн ял оногдуулж бидэнтэй хамт амьдарч сурч боловсрох, төлөвших явдалд гүн туслалцаа үзүүлэхийг эрхэм шүүгч нараас эмээ нь хүсч байна гэжээ.

 

Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч З.Баттулга давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 110 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Н.М орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон. Өмгөөлөгчийн хувьд шүүх ял шийтгэл оногдуулахдаа өсвөр насны шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасныг журамлан Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгах боломжтой гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Мийн хууль ёсны төлөөлөгч А.Н давж заалдах гомдолдоо:

 

Н.М нь миний гар дээр гарч өсөж хүмүүжих зээ хүү бөгөөд дөрвөн настайд нь эмээ О.Ламхүү нь нас барьж миний бие орчлонгийн гэрэл сүүдэртэй хорвоод М-ийг хүн болгох гэж 11 жилийг өнгөрөөж хүү маань гэнэн томоогүй балчир шилжилтийн насны торгон ирмэг дээр хулгайн гэмт хэрэгт холбогдон 160.000 төгрөгний эд зүйл /гол төлөв идэж уух зүйл/ хулгайлан, мөн балчир насны гурав насанд хүрсэн нэг хүүтэй хамтран хэрэг үйлдсэн. Нэг жилийн хугацаатай хорж хүмүүжих ял авсан явдал нь өвгөн миний хувьд эмгэнэлтэйгээр тусаж байна. Нэгэнтээ төрийн хуулийн дор гэмт хэрэгт холбогдсон нь буруу бөгөөд гагцхүү М маань дотоод сэтгэлийн чанадаас ойлгон мэдэрч засарч хүмүүжиж төлөвшин өвөөгөө баярлуулж явсан цаг дор нэг жил хорихын хаалга татсан нь хүндээр тусаж байгаа тул аргагүй бодит байдлыг тунгаан харгалзан үзэх үндэслэл байгаа гэж энэхүү гомдлыг гаргаж байгаа юм. Хүлээн авна уу?.

 

Өсвөр насны тэр тусмаа шилжилтийн насны /шилжилт гэдэг нь анагаах ухаан, биологи сэтгэл судлалын ухааны үндэслэлтэй нас юм/ 14-16 нас юмыг хөнгөн хуумгай бодож, шүүн тунгаахгүйгээр хийсэн үйлдэл нь ялыг хөнгөлөх үндэслэл гэж ойлгож байна.

 

Монгол улсын Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах, сурч боловсрох гэсэн суурь зарчмыг эрүүгийн хуулийн үндэслэлтэй хавсран ойлгож, сурагчийн ширээний араас шууд хорихын хаалга руу татах нь ирээдүйн иргэний ёс суртахууны төлөвшилт асар муугаар нөлөөлөх хүЧ зүйл болох бий хэмээн харгалзан үзнэ үү?

 

Монгол улс олон улсын хүүхдийн эрхийн Конвенцод нэгдсэн орон. Онц хүнд гэмт хэргээс бусад зүйлд гэмт хэргийн субъектээс чөлөөлөх татгалзах хүүхдийн эрхийг аль болох боломжоор хангах үндэс байгааг харгалзан үзнэ үү?. Хүүхдийн эрхийн ойлголт нь насанд хүрээгүй  шилжилтийн насны хүүхдийг бүтэн нэг жилээр ялын бодлогод тусгасныг эргэн харж үзнэ үү?.

 

Өмч хулгайлах үйлдэл буруу боловч нэгэнтээ үүссэн хэрэгт улс болоод иргэний онц ноцтой хохиролгүй учруулсан хохирлыг /160.000 төгрөг/ асран хамгаалагч нь барагдуулсан гэмт хэрэгт үйлдсэн буруугаа хүүхэд өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тул харгалзан үзэх үндэслэлтэй гэж ойлгож байна.

 

Хүмүүжих хорих ял нь бүтэн нэг жил байгаа нь сэтгэл оюун нь тогтворжиж төлөвшөөгүй, шилжилтийн насны хүүхдүүдэд цаашид гэмт хэргийн субъектэд татагдан орох магадлал өндөр, өнөөгийн цаг үеийн сэтгэлгээний ядууралд өртөж болзошгүй тул нэгэнт хийсэн хэрэгт нь тохирсон төвшинд хүмүүжлийн аргыг богино хугацаанд 3 сар болгон наашлуулж 1 жилийн хорин хүмүүжих ялыг 3 сар болгон хорин хүмүүжүүлэхээр болгон өгөхийг хүсч байна. Үлдсэн 9 сарын хугацааг миний бие батлан дааж чадна гэж итгэж байна. Төрийн минь өмнөөс үүрэг гүйцэтгэж буй эрхэм Прокурор, Шүүгч, Өмгөөлөгч таны ухаалаг мэдрэмжтэй шийдвэрт найдаж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа  дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул  хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

- Шүүгдэгч Б.Д, өсвөр насны шүүгдэгч З.Т, М.Ө, Н.М, Б.Ч нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.Янжмаагийн “Оргилох” нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор орж бэлэн мөнгө хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 369.000 төгрөгийг хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мядагмаагийн “Баянхангай” нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор орж бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлж нийт 427.800 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна.

 

           Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг орон байранд нэвтэрч бусдын хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч М.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

 

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн атал хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэрхэн яаж шийдвэрлэсэн тухай нотлох баримт хэрэгт  байхгүй  байхад   М.Өд оногдуулсан  ялыг ямар үндэслэлээр  нэмж нэгтгэн 4 жил  хорих ялаар  тогтоосон нь  тодорхойгүй байхаас гадна  шүүгдэгч нарын үйлдэл нь 389 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байна.

 

           Энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болохуйц зөрүүтэй байдал байх бөгөөд  энэ талаар шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүЧгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  буцаах нь зүйтэй  гэж үзлээ.

 

         Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нар болон тэдний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчдийн ...хорих ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай... давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4.,39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 110 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

         2. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

         3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          4. Шүүгдэгч З.Т хохирогч Д.Мядагмаад хохирлын 85.600 төгрөг, хохирогч Т.Янжмаад хохирлын 73.800 төгрөг, шүүгдэгч Б.Ч хохирогч Д.Мядагмаад хохирлын 85.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдсугай.

 

        5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             З.ХОСБАЯР

 

       ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                         С.ЦЭЦЭГМАА