| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/69 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/69
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******** овогт ********ын ********, ******** овогт ********ийн ******** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000140072 дугаартай, 146/2021/0066/Э индекстэй хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1949 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 72 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, охины хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ******** гэх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********ын ******** /РД:********/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ******** гэх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********ийн ******** /РД:********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********, ********тэй нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “********ын Мушгуй” гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр 60 см урттай 41 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “********ын Мушгуй” гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр 60 см урттай 41 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч ********гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... гэв.
Шүүгдэгч ********ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... гэв.
Иргэний нэхэмжлэгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...******** нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан торгуулийн мөнгийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. ...Босоо мод хуурай тохиолдол элбэг байдаг. Хэдий босоо ч гэсэн амьдрах чадвараа алдаад босоогоороо хатсан байдаг. Зөвхөн унанги хуурай байна гэж байдаггүй. Хэрэв зөвшөөрөлтэй бол ойн цэвэрлэгээ гэж үзнэ. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн л бол хуурай, нойтон, босоо, унанги модны аль нь ч байсан байгаль орчинд хохирол учруулсан гэж үзнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 78, 80 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 4 метр урт 8 ширхэг мод нь “шинэс” төрлийн унанги хуурай мод байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 168655 төгрөг, нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 485.723 төгрөг...” гэх 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Орхоны хөндийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг N46045“59,4“, Е102010“18,8“ солбилцол бүхий ********ын мушгуй гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна... гэх 89 дугаартай албан бичиг, /хх-ийн 65 дугаар хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-01 дугаартай акт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2020 оны намар өөрийнхөө малын байрыг сэлбээд барьж байсан. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, модонд явсныг мэдэхгүй. ******** эгчийнх өвөлжөөн дээрээ ганц гэрээр байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
ХААН банкны 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн баримт /хх-ийн 144 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117, 119 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ********, ******** нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метр 60 см урттай 41 ширхэг шинэс мод бэлтгэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар ойгоос зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч нөхөн төлбөрийг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан байна.
Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нар нөхөн төлбөр 1,457,169 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 06-нд төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын хувийн байдал, нөхөн төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөөг тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********, ******** овогт ********ийн ******** нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр модыг бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ******** нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч нарт шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөрөөг тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА