| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0064/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
/Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаяр, шүүгдэгч ******** овогт ********ийн ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000063 дугаартай, 146/2021/0064/Э индекстэй хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 50 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймаг, Хашаат сум, 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******** овогт ********ийн ******** /РД:********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** овогт ********ийн ******** нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр ******** тоотод байх хохирогч ********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр буюу монгол гэрт хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж гэрт байсан эрэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн цөгц, эмэгтэй хүний хурган дотортой дээл, лоовууз малгай, дээлний өнгө зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч хохирогчид 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.
Шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багаас Хархорин суманд 6 дугаар сарын сүүлээр ирсэн. Яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хархорин сумын Ганган-Орхон багийн ******** тоотод амьдардаг ******** гэх хүний гэрт очсон очиход хүн байхгүй байсан. ********гийн амьдардаг гэрийн хаалга цоожтой байсан тул гэрийн хаалганы хаалганы цоожийг жижигхэн төмрөөр хөшиж онгойлгож ороод дотроос нь эд зүйл хулгайлсан. ******** гэх эмэгтэй нь манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Би эд зүйлсээ авч явж байгаад шуудайнд хийсэн дээлүүдийг ******** гэх хүний гэрт миний дээлүүд гэж хэлээд үлдээсэн. Цоож эвдсэн жижиг төмрөө авч явж байгаад хаячихсан. Хаана гэдгээ санахгүй байна.
2 ширхэг эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн дээлний даавуу, амьтны арьсаар хийсэн лоуз малгай, 1 ширхэг мөнгөн цөгц, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс, хаан банк гэсэн бичиглэлтэй лац 1 ширхэг, шар өнгийн металл чонын шагай 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж авч гарсан. Мөнгөн цөгцыг нь би Манлай тод хүнс барааны захад ажилдаг ******** гэх хүнд 6000 /зургаан мянга/ төгрөгөөр зарчихсан. Тухайн хүнд хаанаас яаж авсан талаараа хэлээгүй бусад эд зүйлс байгаа. Өө нээрээ цагаан өнгийн үсний даруулга авч гараад гудамжинд явж байхдаа нэг газар гээчихсэн юм шиг байсан. Хаана хаясан байж болох талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа оройтож тараад хүргэн ах болох ******** гэх айлд хоносон. Манай гэр хүнгүй эзгүй байсан. Би маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 07 цагт хүргэн ********ийн гэрээс гараад шууд гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед манай хаалганы цоож зүгээр байсан. Би гэрээсээ шууд ажил руугаа явсан. Орой 20 цагийн орчим ажлаа тараад гэртээ очиход манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Би гэртээ ороод үзтэл гэрийн хойд хэсэгт байсан 2 авдарын цоож эвдэрсэн байдалтай байсан. Би тухайн 2 авдраа онгойлгож үзэхэд дотор нь байсан эд зүйл байхгүй байсан. Гэрт доторх эд зүйлсээ үзээд гэрээсээ гараад ойр орчмоо үзтэл манай гэрийн ар талд байх айлын хашаан дотор манай гэрт байсан эмэгтэй хүний хурган дотортой 2 ширхэг дээл мөн лоовууз малгай, ногоон өнгийн дээлний даавуу зэрэг байсан. Би тухайн эд зүйлсээ аваад гэртээ орсон. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэж санаж байна. Манай гэрт ******** хочтой ******** гэх залуу ирээд хамаатны хүн нас барчихлаа гэж хэлээд манай гэрт шуудайтай зүйл үлдээчхээд явсан. Би юу юм бол гээд үзтэл шуудайн дотор хурган дотортой эмэгтэй хүний 2 ширхэг дээл, ногоон өнгийн даавуу, амьтны арьсаар хийсэн лоовууз малгай зэрэг байсан. Тэр өдөр манай гэрт нэг эмэгтэй хүн ирээд нөгөө шуудайтай дээлийг манай дээл байна гээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...******** гэх хүн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байх гэж санаж байна. Миний ажил дээр ирээд надад хандаж эгч би өөрийн утсаа сэргээх гэсэн юм 6000 төгрөг зээлчих, утсаа сэргээчхээд эхнэртэйгээ ярих гэсэн гэж хэлээд надаас 6000 төгрөг авсан. Тэгээд надад 1 ширхэг мөнгөн цөгц гаргаж өгөөд энийг энд үлдээчхээд өглөө авна гэж хэлээд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Вендо” ХХК-ийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулах аргаар 2021 оны эхний 2 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 414.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх 21-15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Вендо” ХХК-ийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулах аргаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1.016.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх 21-19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/,
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-28 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 57-60 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******** нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр ******** тоотод байх хохирогч ********ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр буюу монгол гэрт хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж гэрт байсан эрэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн цөгц, эмэгтэй хүний хурган дотортой дээл, лоовууз малгай, дээлний өнгө зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч хохирогчид 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч ********ийн ...Би гэртээ ороод үзтэл гэрийн хойд хэсэгт байсан 2 авдарын цоож эвдэрсэн байдалтай байсан. Би тухайн 2 авдраа онгойлгож үзэхэд дотор нь байсан эд зүйл байхгүй байсан. Гэрт доторх эд зүйлсээ үзээд гэрээсээ гараад ойр орчмоо үзтэл манай гэрийн ар талд байх айлын хашаан дотор манай гэрт байсан эмэгтэй хүний хурган дотортой 2 ширхэг дээл мөн лоовууз малгай, ногоон өнгийн дээлний даавуу зэрэг байсан. Би тухайн эд зүйлсээ аваад гэртээ орсон гэх мэдүүлэг, гэрч ********ийн ...Манай гэрт ******** хочтой ******** гэх залуу ирээд хамаатны хүн нас барчихлаа гэж хэлээд шуудайтай зүйл үлдээчхээд явсан. Би юу юм бол гээд үзтэл шуудайн дотор хурган дотортой эмэгтэй хүний 2 ширхэг дээл, ногоон өнгийн даавуу, амьтны арьсаар хийсэн лоовууз малгай зэрэг байсан. Тэр өдөр манай гэрт нэг эмэгтэй хүн ирээд нөгөө шуудайтай дээлийг манай дээл байна гээд аваад явсан... гэх мэдүүлэг, гэрч ********гийн ...******** гэх хүн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байх гэж санаж байна. Миний ажил дээр ирээд надад хандаж эгч би өөрийн утсаа сэргээх гэсэн юм 6000 төгрөг зээлчих, утсаа сэргээчхээд эхнэртэйгээ ярих гэсэн гэж хэлээд надаас 6000 төгрөг авсан. Тэгээд надад 1 ширхэг мөнгөн цөгц гаргаж өгөөд энийг энд үлдээчхээд өглөө авна гэж хэлээд гараад явсан... гэх мэдүүлэг, эд зүйлийг таньж олуулах ажиллагаа, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Хохирогч ******** нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ********ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус дурдав.
Шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэл овогт ********ийн ********ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус дурдсугай.
5. Шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА