Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******** овогт ********ын ********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000880085 дугаартай, 146/2021/0068/Э индекстэй хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, онцгой байдлын ажил эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ********т ******** ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ********ын ******** /РД:********/ гэв.

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, ******** тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн ********ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч ********ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан... гэв.

Хохирогч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай ангийн хүүхэд ******** хуримаа хийсэн тул ангийнхаа хүүхдүүдийг дуудаж байна гэж хэлэхээр нь, ангийнхаа 4 хүүхэдтэй орой 21 цагийн үед уулзаж хамт ********ийнд очсон, ингээд бид нарыг дайлсан тэгээд орой 23 цагийн үед тарах тийшээ хандаж байсан. Бид нартай хамт найранд явсан манай ангийн ******** түрүүлээд явсан. Тэгээд удалгүй бүгдээрээ гарч тамхи татъя гэж ********ийн нөхөр ******** хэлэхээр нь тэгье гэж хэлээд хамгийн сүүлд гараад тамхи асаагаад доошоо хараад зогсож байхад ******** гараараа миний баруун талын нүд хэсэг рүү зохисон. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй тул найранд хамт ирсэн хүмүүс надаас ********г салгаж авсан. Тэгээд би эхнэр ********тай ангийн ********аар утсаар яриулж эхнэрээ дуудуулан авахуулж Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлж баруун нүднийхээ хөмсөгний доод хэсэгт оёо тавиулж гоо сайхандаа мэс засал хийлгэсэн тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...******** шууд намайг цохиод авсан яаж байгаа юм бэ? гэж хэлтэл ******** надад шууд чи надад томорсон, чи манай гэрт ийм том байж болохгүй гэж хэлж байсан. ...Баруун гараараа миний баруун нүд рүү хоёр удаа цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед гадаа тамхи татаж бие засах үед гарсан ********ын нөхөр ********, ********гийн ажлын залуу ******** нар харсан байх. Би баруун нүднийхээ дээд хэсэг болон хөмсөгнийхөө доод талд хоёр ширхэг оёо тавиулсан. Би нүдэндээ цохиулсан гомдлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** архи уугаад согтсондоо ******** гээд манай ангийн охин ********ийн нөхөр рүү буруу зөв юм яриад эхэлсэн. Тэгээд гадаа гарч тамхи татацгаая гэж хэлээд ********, манай нөхөр ********, ******** нар гадаа гарахаар нь би хүүхдээ тэвэрч хөхүүлж байгаад хүүхдээ орон дээр тавьчихаад араас нь гартал ********, ******** нар хоорондоо муудалцаад ********, ********ын нүд хэсэг рүү цохихоор нь салгаад ********ыг гэр рүү нь оруулаад ********ын цусыг нь цэвэрлээд байж байтал ********ын эхнэр ******** гээд хүн ирээд аваад явсан. ******** нь байшинд байхад ********ыг ах шигээ агсан тавьдаг гэлүү гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Би цохиж байхыг хараагүй гадаа гарсан чинь ********, ********ын нүүр хэсэг рүү цохисон байсан. ********ын баруун нүд хэсгийн зовхиноос цус гарч байсныг цэвэрлэж өгсөн. Бид нар ********ын гэрт соёрхол нэртэй 0,75 литртэй архи 3 шилийг уусан байх гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч ********ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...******** гээд залуу ******** гээд ********ийн нөхрийг би чамайг ахтайгаа адилхан агсам гэдгийг мэдсэн гээд үгээр идээд байсан. Тэгээд ******** бүгдээрээ гарч тамхи татъя гэж хэлээд ********, ********, би, ********гийн найз гээд нэг залуутай бид нар түрүүлээд гараад тамхи асаагаад нойл орох гээд явж байтал ********, ******** гэх залууг гараа зангидаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг цохихоор нь би очиж салгасан. Тэгээд ********, ********ыг миний агсам байх чамд хамаагүй найранд ирчхээд яасан олон юм ярьдаг юм бэ гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгээд ********ын гэр рүү орсон чинь манай эхнэр, ********гийн эхнэртэй ********гийн цусыг угааж өгсөн. ******** нь байшинд байхад ********ыг ах шигээ агсам тавьдаг гэлүү гэж хэлээд доромжлоод байсан. Бид нар гадаа гараад тамхи татаж байсан чинь ******** гэнэт ********ын нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би очиж салгасан. Би тэгээд цохиж байх үед байшин дотроос ********ын найз гэх залуу гарч ирж байгаа харагдсан. Бид нар ********ын гэрт 0,75 литртэй архи 5-6 шил архи уусан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн “...Үзүүлэгч ********ын биед баруун нүдний зовхинд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх 355 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,

ХААН банкны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч ******** овогт ********ын ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, ******** тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн ********ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч ********ын мэдүүлэг, гэрч ********, ******** нарын мэдүүлэг, 355 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй .

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хохирогч ******** нь ...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр айлын найранд орсон. Тэр өдрөө ******** гэдэг залууд зодуулсан. Энэ хүн миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэж бичгээр хүсэлт гаргажээ /хх-ийн 69 дүгээр хуудас/

Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулав.  

Шүүгдэгч ******** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА