Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/503

 

 

 

 

2021         07           26                                   2021/ШЦТ/503

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

улсын яллагч Ц.Амгаланбаатар,

иргэдийн төлөөлөгч Б.Наранбаатар,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхжаргал, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,

шүүгдэгч Т.Г-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Ц.Д-, С.Ц- нарын өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ... овогт Т.Г-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар ... овогт Э.Ө-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ... овогт Ц.Д-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... овогт Ж.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... овогт С.Ц- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709000000176 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Т.Г-, ,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... /  ... овогт Э.Ө-,

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүү бэр, 2 ачийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ц.Д-,

 

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул  дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт С.Ц-,

 

5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ж.Б- нар нь: 

 

1. Т.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хамт архи ууж байсан Д.Алдарсайхантай маргалдаж улмаар түүнийг цохиж, зодсоны улмаас Д.Алдарсайхан нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барж, Т.Г нь хүн алсан, 

- Т.Г нь Э.Ө-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 476 тоотод байрлах хохирогч Д.Эрдэнээгийн хашаанаас машин механизм ашиглан машин өргөх зориулалт бүхий подьём төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Т.Г нь Ц.Д-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор 64-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод байрлах иргэн Х.Отгонсүхийн байшинд нэвтэрч 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2. Э.Ө- нь яллагдагч Т.Г-, тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 9 дүгээр гудамжны 476 тоотод байрлах Д.Эрдэнээгийн хашаанаас машин механизм ашиглан машин өргөх зориулалт бүхий подьём төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Ц.Д- нь яллагдагч Т.Г-, тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор 64-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-269 тоотод байрлах иргэн Х.Отгонсүхийн байшинд нэвтэрч 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ж.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хохирогч Д.Алдарсайхан нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г-,  нь хүн алсан гэх эрүүгийн 1709000000176 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

5. С.Ц- нь  2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хохирогч Д.Алдарсайхан нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г-,  нь хүн алсан гэх эрүүгийн 1709000000176 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 14 /

 

Х.Энхжаргалаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл / 1 хх 15 /

Илтгэх хуудас / Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн НХЖХТ-ийн эргүүлийн офицер а/д Д.Батчулуун, а/ч Э.Батжаргал / 1 хх 16 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 17-19, 29-31 /

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн автобусны буудал дээр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 22-24, 20-21 /

 

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 25-28 /

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 33-34 /

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Приус авто засварын гадна камерын бичлэгээс хуулбарлан авсан Флаш диск-т үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 36-37 /

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би нөхөр Алдарсайхан, 2 охины хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн ... тоотод амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагт ажилдаа яваад 23 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр толгойндоо боолт хийлгэчихсэн ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед түргэн ирээд үзчихээд тариа хийчихээд явсан байсан. Манай охин 17 цагийн үед гэрт цагдаа ирээд “Танай аав чинь согтуу буудал дээр байна” гэхээр нь очиж үзэхэд нүүр толгой нь нилэнхүйдээ цус болчихсон согтуу архи үнэртсэн ухаангүй байсан гэсэн. Тэгээд би дахиж түргэн рүү залгаад яаралтай ГССҮТ-д үзүүлж, одоо гавал тархины хагалгаанд орж байна. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би өглөө ажилдаа яваад орой ирсэн болохоор мэдэхгүй байна. Миний утас өдөржингөө холбогдох боломжгүй байсан. Толгойн боолттой байсан, толгойдоо л гэмтэл авсан шиг байна. Нүүр ам, болон биеийн өөр хэсгүүдэд ил харагдах гэмтэл шархгүй байсан. Эмч нар биеийн байдал тун тааруу байна гэж хэлсэн. Гомдолтой байна. Ямар хүнд зодуулж юунаас болж ийм байдалд хүрснийг шалгуулахыг хүсэж байна гэжээ. / 1 хх 42-45 /

 

Гэрч С.Ц- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гарч яваад Бэлхийн автобусны буудлын ойролцоо Т.Г-, , Алдарсайхан, Балжка гуравтай тааралдсан. Тэр хоёр надаас архи аваад өгчих гээд байхаар нь дэлгүүрээс Их монгол нэртэй 0,33-ын архи аваад манай гэрт очиж ууцгаасан. Тэгээд архиа дуусгаад тэр гурав манай гэрээс гараад явсан ба би 10 минут орчмын дараа гартал манай гэрийн ойролцоо байдаг дугуй засварын үүдэнд Т.Г-, , Алдарсайханыг цохиод унагаачихсан Алдарсайханы толгой нүүр ам нил цус болчихсон байсан. Алдарсайхан, Т.Г-,  нар нилээн согтуу байсан. Анх тааралдахад лав хоорондоо маргалдаж зодолдоогүй байсан. Алдарсайханы биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Манайд ямар ч хэрүүл маргаан зодоон болоогүй ба Алдарсайхан, Т.Г-, , Балжка бас манай эхнэр бид 5 байсан юм. Т.Г-, , Алдарсайхан нар манайхаас гараад явцгаасны дараа /7-8 минутын/ би ардаас нь гарахад Алдарсайхан газар уначихсан нүүр ам нь нил цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь Т.Г-,  зогсож байсан юм. Тэгээд би чи хүн аллаа гээд утсаараа түргэн дуудах гэсэн чинь миний утсыг шүүрээд зугтаачихсан. Балжка хажууд нь хамт байсан. Балжка нь Т.Г-,  Алдарсайханыг зодож байхыг яг харсан хүн байгаа гэжээ. / 1 хх 47-48 /

 

Гэрч С.Ц- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би гэрээсээ 11 цаг болж байхад авгай Доогий /Доржсүрэн/-той өвчтэй хүн эргээд харьж яваад Алдарсайхан, Т.Г-, , Бажгаа гуравтай тааралдсан. Энэ гурав нилээн согтуу байсан. Манайд очоод хуушуур идье гэхээр нь 0.33 граммын “Их Монгол” архи аваад манайд очоод тавуулаа уусан. Энэ гуравтай тааралдах үед 16 цаг өнгөрч байсан байх. Би энэ гуравтай таарахаасаа өмнө өглөө 10 цагт 0.33 граммын “Их Монгол” архи гэртээ ганцаараа уусан. Манай гэрт ууж байхад Т.Г-, , Алдарсайханыг зодох гээд ална шүү гээд байхаар нь би гэртээ өмөөрөөд байлгаад байсан чинь Алдарсайхан найз нь гэртээ харьж унтлаа гээд байсан. Тэгээд манай гэрээс Т.Г-, , Бажгаа, Алдарсайхан гурав хамт гараад хашаанаас гарч явсан. Араас нь гарсан чинь Алдарсайхан газар унасан байсан. Т.Г-, , Бажгаа хоёр хажууд нь хамт байсан. Тэгтэл цаанаас Энх-Амар гүйж ирээд би наадахыг чинь автобуснаас хараад гүйж ирлээ. Т.Г-,  наадахыг чинь цохиод унагаачихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаа дүудна гэсэн чинь Т.Г-,  миний утсыг булааж аваад явсан. Би 17 цаг болж байхад гарсан. Тэр үед л зодоон болсон. Т.Г-, , Бажгаа хоёрыг явсны дараа Алдарсайхан газар хэвтчихсэн юм дуугарахгүй байхаар нь миний найз яаж байна гэж өндийлгөсөн чинь Энх-Амар бид хоёр цагдаа дуудсан, дараа нь Алдарсайханы хоёр хүүхэд нь ирээд түргэн дуудаад аваад явсан. Алдарсайхан явахдаа юу ч дуугараагүй. Өнөөдөр өглөө Т.Г-, ын гэрээс Бажгаа гарч ирээд миний утсыг өгсөн. Дугуй засварын хажууд Алдарсайхан газар унасан байсан. Алдарсайхан нь бор куртиктэй, хар саравчтай малгай, цагаан ултай хар гуталтай, цайвар өмдтэй байсан. Т.Г-,  гадуураа дээл өмссөн, түрийтэй хар өнгийн гуталтай явсан. Ж.Б- /Бажгаа/ хар хөх өнгийн куртик, шар гуталтай явсан гэжээ. / 1 хх 50 /

 

Гэрч Ж.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед Т.Г-, ын ахын гэрт Цогтоо, Тулгаа бид дөрөв 2 шил 0.5 граммын Их Монгол архи, 0.75 граммын Их Монгол архи дөрвүүлээ уугаад 16 цагийн үед Т.Г-,  ахын гэрээс Т.Г-,  ах бид хоёр гарч явсан. Тулгаа, Цогтоо хоёр Т.Г-,  ахын гэрт гaл түлээд үлдсэн. Тэр үед Т.Г-,  ах хүнээс мөнгө авна гээд гараад явсан. Тэгээд бид 2 Бэлхийн эцэс дээр 16 цаг өнгөрч байхад ирээд С.Ц- ах, эхнэр нь болох Доогий эгч, Алдарсайхан нартай тааралдаад 1 шил 0.75 граммын Хараа архи аваад С.Ц-ын гэрт уусан. Тэгээд Т.Г-,  ах Алдарсайхан хоёр С.Ц- ахын хашаанд муудалцаад зодолдоод байсан Доогий эгч гарч ирээд цагдаа дуудна гэсэн чинь Т.Г-,  ах утсыг нь булаагаад авсан. Тэгээд хашаанаас Т.Г-,  ах бид 2 гараад шууд гэрт нь очсон. Би тэр үед Т.Г-,  ахаас Доогий эгчийн утсыг нь аваад тэднийд хоноод өнөөдөр өглөө С.Ц- ахад өгсөн. 17 цагийн үед С.Ц-ын хашаан дотор үүдэн дээр тэр хоёр зодолдсон. Т.Г-,  намайг харж байхад Алдарсайханы нүүрэн хэсэг рүү гараараа шанаадаад унагаачихсан. Дээр нь гарч суучихаад 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Т.Г-,  ах залуудаа бокс тоглодог байсан гэсэн. Энэ үед С.Ц- ах байсан дараа нь Доогий эгч цагдаа дуудна гээд хажууд зогсож байтал Т.Г-,  ах Доогий эгчийн утсыг булааж аваад гарч явсан. Алдарсайхан өөрөө нилээд халамцуу байсан тэгээд С.Ц-ын гэрт сууж байгаад Т.Г-, тай хоорондоо маргалдаад байсан тэгтэл Т.Г-,  ах тэгвэл гаръя гээд Алдарсайханыг аваад гарсан араас нь би гарсан Доогий эгч битгий гэр оронд хэрүүл хийгээд бай гэсэн. Тэгээд Доогий эгч миний араас гарсан юм уу, эсвэл цуг гарсан юм уу тэрийг сайн санахгүй байна. С.Ц- ах бид хоёр түрүүлж гарсан. Доогий эгч ардаас гарсан байх. Алдарсайхан хашааны үүдэнд дотор талд нь суугаад үлдсэн. Би гадуураа шар өнгийн хагас түрийтэй гутал, цэнхэр жинсэн өмд, хар хөх өнгийн куртик, дотуураа ногоон эрээн өнгийн цэргийн захтай цамцтай байсан. Миний санаж байгаагаар Т.Г-,  ах хар өнгийн куртик, хар өмд, хар өнгийн түрүүтэй гуталтай. Алдарсайхан шар өнгийн куртик, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. С.Ц- ах цайвар өнгийн куртик, түрийтэй шар өнгийн гуталтай, Доогий эгч хар өнгийн ноосон цамц хар өнгийн ретүүз өмдтэй байсан гэжээ. / 1 хх 53-54 /

 

Гэрч Энх-Амар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн эцэст буугаад байж байхад С.Ц-, Т.Г-, , Алдарсайхан энэ гурав С.Ц-ын гэрээс гарж ирж байсан бөгөөд Т.Г-,  машинд суугаад явж байсан, харин С.Ц- над дээр ирээд утсаа алдсан гээд цагдаад дуудлага өгөөд С.Ц-той цуг дугуй засварын тэнд очсон чинь Алдарсайхан газар хэвтэж байсан, С.Ц- Т.Г-, ыг цохисон байна гэж хэлсэн бөгөөд дугуй засварын залуу гарч ирээд энэ хүнийг таних уу гэсэн чинь Алдарсайхан мөн байсан. Цагдаа ирсэн би цагдаад Алдарсайханы гэрийн зааж өгсөн бөгөөд гэрт нь очиж охиныг нь дуудаад буцаад ирсэн. Эмнэлгийн машин ирээд Алдарсайханыг аваад явсан. Би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна харанхуй болсон байсан. Алдарсайхан газар унасан байсныг 18 цагийн үед харсан байх. С.Ц- надад Т.Г-,  цохисон гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн 18 дугаар xodoo Бэлхийн эцсийн буудлынхаа баруун талд байдаг дугуй засварын хажуу т хэвтэж байсан. С.Ц-ын гэр болохоор дугуй засварын доод талын хашаанд байдаг гэжээ. / 1 хх 55-56 /

 

Гэрч Ц.Ням-Очир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 4-45 тоотод амьдардаг ба манай хашааны урд үзүүрт дугуй засвар болон авто засвар байдаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед дугуй засвар дотор байж байгаад гартал үүдэнд байсан машины цаахан талд буюу баруун талд нэг согтуу хүн хөл нүцгэн хэвтээд байсан. Тэгэхээр нь би хөлдчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүний толгойноос цус гарч байсан ба намайг дуудлага өгөх гэж байхад манай хөрш айлын С.Ц- гарч ирсэн. Тэр хүн нилээн согтолттой юм ярихгүй байсан. Тэр хүний толгойноос цус гарч байсан. Ямар хүнтэй маргалдаж зодолдоод ийм болсныг мэдэхгүй байна: Тэр хүний хажууд хамт явж байгаа болов уу гэмээр хүн байгаагүй. Тэр хүн дээгүүрээ хар өнгийн куртиктэй, доогуураа бараан өнгийн өмдтэй, гуталгүй хөл нүцгэн байсан. Би тэр хүн рүү ойртож очоогүй юм. Холоос харахад лав бууралдуу толгойтой хүн байсан. Манай дугуй засварын баруун талд Hybrid авто засвар байдаг ба баруун дээд буланд нь дугуй засвар руу харсан камер байгаа. Би 17 цаг 47 минутад өөрийн 86987705 гэх дугаарын утаснаас дуудлага өгсөн. Тэр өдөр манай хүү Энхзолбоо байсан, Аюуш гэж засварын эзэн залуу байсан өөр хүн байгаагүй. Сүүлд дуудлага өгч байхад хөрш С.Ц- ирсэн гэжээ. / 1 хх  57-60 /

Насанд хүрээгүй гэрч Н.Энхзолбоо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ аавынхаа дугуй засварын ажилд туслаад байж байтал 17 цагийн орчимд ээж маань дэлгүүр явчихаад ир гэхээр нь хашаанаасаа гартал хашааны баруун талаас бараан өнгийн хувцастай хүн хөл дээрээ тогтож явж чадахгүй ийш тийшээ гуйваад согтуу алхаж байсан юм. Тэгээд тэр хүн гуйвж алхаж байгаад манай дугуй засварын зүүн урд хэсэгт цасан дээр уначихсан. Би тухайн үед согтуу хүн байна гэж бодоод цаашаагаа дэлгүүр рүү орчихоод ирэхэд яг манай дугуй засварын урд хэвтэж байсан. Тэгэхэд тэр хүний толгойноос цус гарч байгааг би анзаарсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирсэн. Тэр хүн ганцаараа л явж байсан. Манай дугуй засварын гадна хүн байгаагүй дугуй засвар дотор л хүмүүс ажиллаж байсан. Би тэр хүнийг өмнө харж байгаагүй танихгүй. Анх намайг харахад согтуу бараг алхаж чадахгүй, нүүр ам нь цус болчихсон байсан шиг санагдаж байна. Намайг дэлгүүр рүү явахад 17 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна. Цаг хэд болж байгааг анзаараагүй. Дэлгүүр явчихаад ирэх хооронд үсрээд 5 минут л болсон байх гэж бодож байна гэжээ. / 1 хх  61-64 /

 

Гэрч Э.Батжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эргүүлийн офицер ахлах дэслэгч Батчулууны хамт Бэлхийн 114 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бэлхийн эцэс дээр хүн зодуулсан байна гэж жижүүрээс дуудлага ирүүлсний дагуу 19 цаг өнгөрч байхад Бэлхийн эцсийн буудал дээр очиход Алдарсайхан гэгч дугуй засварын наана хоёр хөлөө дээш нь гозолзуулчихсан хэвтэж байхаар нь 103 дуудаад түргэн ирэхээр нь өгч явуулсан. Хажууд нь С.Ц- гэх хүн хамт байж байхаар нь дагуулаад Алдарсайханы гэр рүү нь очиж охиныг нь дуудаад буцаад буудлын ойролцоо ирэхэд 103 ирээгүй байсан удалгүй 103 ирэхээр нь өгч явуулсан. Алдарсайхан дээшээ хараад хоёр хөлөө дээшээ гозолзуулаад хэвтэж байсан. Надад ямар нэг зүйл яриагүй. С.Ц- нь Т.Г-,  гэх хүн цохисон гэж хэлж байсан. Мөн дээр нь миний гар утсыг аваад явсан гэж хэлж байсан. Өөр зүйл яриагүй. Алдарсайхан нь согтолт ихтэй байсан. С.Ц- нь гайгүй дунд зэргийн согтолттой байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Бид нар дуудлага өгсөн газраасаа Т.Г-, ын гэрт нь очиход Т.Г-,  нь гал түлчихсэн архи нь гарсан байж байсан. Т.Г-, ыг цагдаагийн хэлтэс рүү дагуулаад ирэх үед ямар нэг зүйл яриагүй. Алдарсайханыг хэн цохьсон юм гэж асуухад Т.Г-,  нь би цохиогүй ерөөсөө тийм юм байхгүй гэж хэлж байсан гэжээ. / 1 хх 77-78 /

 

Гэрч Н.Баасанжав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвд их эмчээр ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 24 цагийн миний ээлж таарч үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 10 минутын орчимд "Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх захын эсрэг талд байрлах дугуй засварын урд зодуулсан хүн байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагаас ирсэн. Дуудлагаар шуурхай очиж ажиллахад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх захын эсрэг талд байрлах цагаан өнгийн төмөр гадартай авто засвар дугуй засвар гэх бичигтэй засварын урд талаар явсан засмал замын хажуу талын шороон дээр дээгүүрээ бараан өнгийн куртиктэй, доогуураа бараан өнгийн өмд гуталтай 45-50 орчим насны эрэгтэй согтуу хүн толгойноос цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. Дуудлагаар очиход өөрийгөө уг хүний охин гэх 25 орчим насны болов уу гэмээр эмэгтэй хүн бас нэг охинтой хамт байсан ба цагдаа нар байхгүй байсан. Тэгээд би газар хэвтэж байсан хүнээс "таны биед ямар зовиур байна" гэж асуухад "толгой өвдөж байна" гэж л хариулсан ба уг хүний овог нэр болон гэрийн хаягийг нь асуухад хариулахгүй байсан. Тэгээд газар дээр нь уг хүний биед үзлэг хийхэд толгойн үс болон дух хоёрын зааг хэсэгт 4-5 см урттай хөндлөн язарсан шарх байсан ба бага зэргийн цус гараад тогтчихсон байсан, даралт болон зүрхний цохилтыг нь хэмжихэд даралт нь 120, 80 пульс хэвийн зааж байсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах уу гэж асуухад уг хүн татгалзсан ба уг хүний охин нь манай гэр ойрхон байдаг гэхээр нь уг хүнийг насилкаар тээвэрлээд охиноор нь гэрийг заалгаад гэрт нь авчирсан. Гэрт нь ирэхэд уг хүний аав гэх 80 орчим насны хүн, дүү гэх 40-45 орчим насны залуу хоёр байсан. Тэгээд уг хүнийг хэвтүүлж байгаад толгойных нь шархыг цэвэрлэж, 7-8 оёдол тавьж боолт хийсэн. Дахин биеийн байдлыг нь үзэхэд хэвийн байсан ба эмнэлгийн тусламж үйлчилгээ авах уу эмнэлэг явах уу гэхэд татгалзсан болохоор эмнэлэг рүү авч яваагүй. Уг хүн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байхад шархаа цэвэрлүүлэхгүй гэх зэргээр дургүйцээд байсан. Тэгээд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлчихээд уг хүнд болон ар гэрийн хүмүүст нь " уг хүнийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлж шинжилгээ, эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн ба шаардлагатай бол дахин дуудлага өгөөрэй" гэж хэлээд явсан. Уг хүн нь нилээн согтолттой байсан гэжээ. / 1 хх 80-82 /

 

Гэрч А.Анударь мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ....Би цагийг нь санахгүй байна намайг гэртээ байхад харанхуй болсон байхад л нэг ах хоёр цагдаа дагуулж ирээд аавыг хүнд зодуулсан гэж хэлээд намайг цагдаа нар дагуулж яваад нүүрний зүүн талд байдаг авто засварын газрын тэнд очсон.Тэнд очиход хоёр гутал тайлагдсан, куртикных нь энгэр нь ил задгай, 2 гар хөлөө савлаад доошоо хараад хэвтэж байсан, хөл даараад байна гээд юм яриад байхаар нь би гутлыг нь өмсүүлсний дараа цагдаа нар явсан.Түргэний эмч ирсэн, талийгаачийг машинд суулгаад би гэрээ зааж өгөөд манай гэрт ирсэн. Гэрт ирээд түргэний эмч талийгаачийн толгойд нь оёдол тавьсан, хаана оёдол тависныг нь санахгүй байна. Оёдол тавьж байхад талийгаач ухаантай байсан "өвдөөд байна" гэж орилоод хөл гараа савчаад байсан.Тэгээд эмч гараад явсаны дараа талийгаач толгойны оёдолдоо хүрэх гээд байхаар нь би гарыг нь бариад “хэн ингэсэн юм бэ” гэхэд талийгаач “Ганбаа Ганбаа” гэж давтан хэлээд байсан. Тэгээд талийгаачийг унтаад хурхираад байна гэж бодсон. Ээжийг орой ажлаасаа тараад ирэхэд талийгаач хурхиралт нь чанга болоод цээжний хэсэг нь эвгүй болоод байхаар нь түргэн дуудсан. Түргэний эмч үзээд "харвасан байж магадгүй, ер нь хэцүү хүнд байдалтай байна" гэж хэлээд талийгаачийг аваад явсан ба ээж хамт явсан. Аав дээр очиход ер нь нилээн эвгүй харагдаж байсан. Толгойноос нь цус гараад хувцас гар хөл нь цус болсон байсан. Хоёр хөл нь гуталгүй энгэр нь задгай дээшээ хараад хэвтэж байсан, намайг очиход нилээн хөгшин 60 орчим насны ах байсан ба гэр лүүгээ орохоос өмнө Ганбаа тэр 2 маргалдаж байсан, Тэртээ орчихоод гарч ирэхэд Ганбаа зодчихсон байна. Түргэн цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирэхэд Ганбаа утсыг аваад зугтаачихлаа" гэж хэлсэн. Манай гэрийг зааж өгөхөөс өмнө харж байсан ах надад   манай аавыг унасан байхыг автобусан дотроос хараад цагдаа дуудсан гэж хэлсэн. Аавын цусыг арчаад байж байхад хэн ийм болгосон талаар асуухад “Ганбаа Ганбаа” гэж давтан хэлээд байсан гэжээ. / 1 хх 236-238 /

 

Шинжээч Ц.Ганболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Амь хохирогч Алдарсайханы биед учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэмтэл. Нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой гэмтэл. Баруун зулайн шугаман хугарал, баруун духны дэлбэнгийн няцрал нь цохилтоос үүссэн гэмтэл бөгөөд эдгээр гэмтлийг авсан даруйд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой, гэмтлийг зөв оношилж мэс засалд орсон боловч тархины хүнд гэмтлээс болж нас барсан гэжээ. / 1 хх 85-86 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2299 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаачид дух, баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, духны баруун дэлбэнгийн няцралт, баруун хажуугийн ба 3, 4-р ховдол руу иврэлт, зүүн 2-р хавирганы хугарал, духны зулгаралт, шарх тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нэг удаа цохих үед үүснэ.

2. Баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх дахин цусан хуралтын улмаас тархи дарагдан, шахагдан үхэлд хүргэжээ.

3. Эмнэлэгт эмчлэгдсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосонгүй.

4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

5. Цус нь 3-р бүлэг байна. 42 настай байжээ.

6. 2017.11.20-ны 10 цаг 20 минутад нас баржээ гэжээ. / 1 хх 91-93 /

 

Хэргийн материалаар хийсэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжээч эмч Ц.Ганболдын гаргасан №2299 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтэл нь толгойн урд дух хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, унах, мөргөгдөх аль ч үед үүссэн байх боломжтой.

3. Хэргийн газар анх очсон НТТТөвийн эмч Н.Баасанжав нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж онош тодруулах шаардлагатай байжээ.

4. Амь хохирогчийг цаг алдалгүй ГССҮТөвд хүргэж өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ.

5. Камерын бичлэгээс харахад амь хохирогч нь дээрх тархины гэмтлийг камерт бичигдсэн цаг хугацаанд аваагүй урьд нь авсан байх боломжтой байна. Уг тархины гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой гэжээ.  / 1 хх 98-100 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лобароторийн шинжээч, цагдаагийн ахмад Г.Учралын гаргасан №6173 дугаартай дүгнэлт / 1 хх 113-115 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лобароторын шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Болор-Эрдэнийн гаргасан 1431 дугаартай дүгнэлт  /1 хх 118-120 /

 

Хохирогч Х.Энхжаргалаас нэхэмжилж байгаа хохирлын баримтууд / 1 хх 163-210 /

Өвчний түүх / 1 хх 199-211 /

 

Хохирогч Д.Эрдэнээгээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 2 хх 53-54 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хх 55-57 /

 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9-481 тоотод гарсан хулгайн хэргийн газрын үзлэгийн зураг / 2 хх 58-59 /

 

Хохирогч Д.Эрдэнээ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 9 дүгээр гудамжны 476 тоотод манай засварын газрын засварчин залуугийн хашаа байдаг юм. Тэнд засварын газрын эд зүйлээ хадгалдаг. 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед ажил дээрээ байхад арын хашааны эмээ залгаад танай хашаанаас танихгүй 2 хүн ногоон өнгийн Портер машинтай төмөр ачаад байна гэж хэлсэн. Эмээгээс хаашаа явсан талаар асуухад саяхан гараад явсан гэж хэлээд сери дугаарыг зааж өгсөн. Тэгээд араас нь гүйцэж очоод бариад авсан. 2012 онд 3 сая төгрөгөөр худалдан авч байсан авто машин өргөх зориулалт бүхий 380 вольтын тогоор ажилладаг подьём байсан гэжээ. / 2 хх 63 /

 

“Дамно” ХХК-ний №СБ2-18-447 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлийг 1.536.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2 хх 74-75 /

 

Гэрч Н.Ренчинханд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манайх Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 9-481/В тоотод оршин суудаг ба манай урд хашааны хүмүүс манай ээж Нэргүйд “эзэнгүй байх хойгуур хашааг харж байгаарай" гэж захисан байсан. 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш 15 цагийн орчим гэрээсээ нойл орох гээд гартал урд айлын эзэнгүй хашаанд цэнхэр өнгийн Портер машинтай хүмүүс ирчихсэн юм ачаад зогсож байсан. Би царайг нь тодорхой харж чадаагүй. Би нойл орчихоод гэртээ ороод ээждээ " урд айлын хүмүүс ирээд хашаанаасаа юмаа ачиж байгаа бололтой байна" гэж хэлэхэд ээж маань тэр хүмүүстэй уулзах гээд гарсан ба удалгүй орж ирээд " айлын эздүүдтэй утсаар яриулах гэсэн чинь 2 хүн портер машиндаа суугаад зугатаачихлаа" гээд орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар тэр 2 хүнийг машинтай нь бариад авсан байсан. Цэнхэр ногоон өнгийн портер машинтай 2 эрэгтэй хүн урд айлын хашаанд байсан гэрийг ачаад дараа нь гэрээ буулгаад төмөр ачих гэж байхад нь би орж ээждээ хэлсэн юм. 2 хүн ачиж байсан өөр хүн байгаагүй, урд айлын хашаа манайхаас ил сайн харагддаг гэжээ. / 2 хх 68-69 /

 

Гэрч Э.Ө- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд гэрээсээ гарч яваад гудамжинд Т.Г-,  ахтай тааралдсан ба намайг машин засаад өгөөч гэж хэлэхээр нь би гэр рүү нь хамт очиж Портер маркийн автомашиныг нь засалцаж өгч байгаад солих салник авах гээд 7 буудал руу цуг явсан. 7 буудал дээр ирэхэд машины сэлбэг зардаг дэлгүүрт машины салник байхгүй байсан ба доош уруудаад 17-ын буудал орж салник авахаар уруудаж байхад 6 буудал орчим цагаан өнгийн ноосон цамцтай, 30-35 орчим настай. 175 орчим өндөр нуруутай, шар царайтай, богино үстэй эрэгтэй хүн гар өргөхөөр нь Т.Г-,  ах машинаа зогсоогоод тэр залуутай уулзсан. Тэгээд Т.Г-,  ах тэр залууг "ойрхон айлын хашаанаас төмөр ачаад өгөөч гэж байна, 20.000 төгрөг ажлын хөлс гэж өгнө" гэнээ гэж надад хэлээд тэр залууг суулгаад замын урд тал руу уруудаад гудамж сүлжиж явж байгаад саарал өнгийн төмөр хаалгатай, эзэнгүй айлын хашааны гадаа ирсэн. Тэр залуу машинаас буулгаж хаалгыг нь онгойлгож өгсөн ба Т.Г-,  ах машинтайгаа хашаанд орж зогссон. Тэр хашаа эзэнгүй байсан ба хашааны баруун талаар баахан төмрийн хог гэмээр зүйлүүд байсан. Тухайн үед би машинаас буухгүй дотор сууж байхад Т.Г-,  ах намайг буугаад төмрийг нь өргөлцөөд өг хүнд юм байна гэхээр нь би буугаад ачилцсан. Бид нарыг төмөр ачиж байхад хойд талын айлын хашаанаас настай эмэгтэй "хашааны эзэн яръя гэж байна хөөе" гэж дуудсан ба танихгүй залуу байж бай гээд хаалга руу дөхөж байгаад түрүүлээд гараад зугтаасан. Т.Г-,  ах тухайн үед машинаа асаагаад шууд зугтаасан ба араас нь гүйгээд гүйцэж машинд нь суусан. Тэгээд Т.Г-,  тэр залууг голын энд хүлээж байна гэж хэлсэн гэж хэлээд далан руу яваад очиход тэр залуу байхгүй байсан ба бид хоёр буцаад явж байхад замд хар өнгийн жийптэй хүмүүс ирээд цагдаа дуудаад бид хоёрыг цагдаа авч явсан гэжээ. / 2 хх 65-67 /

 

Яллагдагч Т.Г-,  мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Бэлхэд байдаг хашаандаа өөрийн 64-15 УББ дугаартай Портер машины салникыг Э.Ө- гэх дүүгийн хамт сольсон. Тэгээд дахиад сальник авахаар долоог буудал руу явсан. Долоон буудал дээр байдаг дэлгүүр хаасан байсан болохоор 5 буудал дээр байрлах сэлбэгийн дэлгүүр орох гээд явж байтал зам дээр нэг залуу гар өргөсөн, энэ доохон талаас төмөр ачаад өг гэж хэлсэн. Тэгээд нэг эзэнгүй хашаанд яваад очсон, машинтайгаа хашаа руу нь яваад орсон. Уг хашаанд баахан төмрийн хог байсан тэгээд юмаар бүтээсэн монгол гэр байсан, задалсан машины сэлбэг, дөрвөн дугуйгүй машин байсан. Бид 2-ыг авчирсан залуу ганцаараа өргөөд даахгүй байсан болохоор би дүү Э.Ө-ттай хамт гараад өргөсөн. Тухайн үед уг хашааны арын айлаас нэг эмэгтэй хүн гарч ирээд эзэн нь утсаар ярья гэж байна гэхэд нөгөө залуу одоохон одоохон гэж хэлээд араас дагаад яв гээд шууд гараад явсан. Тэгээд нөгөө залуу гарч гүйгээд араас дагаад яваарай гээд гүйсэн, араас нь нэг эмэгтэй хүн орилоод байсан тэгэхээр нь сандраад хулгай юм байна гэж мэдээд хашааг нь мөргөөд гараад зугтаасан. Тэгээд хашааны үзүүрт эргэхэд цаана нь нэг саарал өнгийн машин эргээд гол руу чиглээд явж байсан. Тэгээд би араас нь явсан тэгээд араас нэг жийп гүйцэж ирээд намайг бариад авсан. Өмнө нь 3 удаа хулгайн хэрэгт шалгагдаж байсан. Миний буруу өөрийн буруугаа хүлээж байна гэжээ. / 2 хх 64 /

 

Хохирогч Х.Отгонсүхээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 2 хх 116-117 /

 

Хохирогч Х.Отгонсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-269 тоот хашаа байшингаа нөхөр, би, манай хадам эцэг Өнөржаргал бид гурав эргэж тойрдог юм. 2018 оны 05 дугаар сард манай хашаа байшинд хулгай орж ханын хивс, гал тогооны тавилга шүүгээ, эмэгтэй хүний богино савхин хүрэм зэрэг эд зүйлс алдагдаж байсан. Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 14 минутад 88180531 гэсэн дугаараас над руу манай хөрш айлын хүүхэн залган танайх нүүж байгаа юм уу гэж асуухаар нь үгүй яасан гэтэл ачаатай портер машин хивс цонхоор зөөж байна. 64-15 УББ улсын дугаартай автомашин гэрээс эд зүйлс хулгайлаад явчихлаа гэж дуудлага өгсөн. Цагдаагийн хэлтэс дээр иртэл цэнхэр өнгийн 64-15 УББ улсын дугаартай портер автомашины ачаан дээр шалан дээр маань байсан 2x3 хэмжээтэй Эрдэнэт хивс, хүүхдийн гацуур модны хайрцагтай тоглоомууд байж байсан. Гэртээ очоод эд зүйлсээ бүртгэтэл хивс, гацуур модны тоглоомноос гадна гацуур мод нь байхгүй байна. Өөр алдсан зүйл байхгүй. Гацуур модоо төлүүлж авмаар байна гэжээ. / 2 хх 130-134 /

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл / 2 хх 118 /

“Дамно” ХХК-ний СБ2-18-599 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлийг 295.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2 хх 147-148 /

Сүхбаатар дүүргийн 18 дугаар xopoo, Бэлхийн 48-269 тоотод үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 хх 119-120 /

64-15 УББ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хх 121-122 /

Гэрч Т.Г-,  мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний орой тагтаа гэж хочилдог Даавка гэдэг 50 гаран насны үеийнхээ залуутай хамт гэртээ apxи ууж байсан. Бид хоёр Их Монгол нэртэй 0.75 л савалгаатай архи 1 шилийг хувааж уусан ба 21 цаг өнгөрч байх үед Даавка надад “Танай гэрээс хойшоогоо 2,3 гудамжны цаана эзэнгүй байшин байдаг юм, гэрийнх нь эздүүд байхгүй байгаа нүүгээд явчихсан юм, тэдний гэрт нь хуучин хивс байгаа тэрийг хулгайлж аваад архиар солъё” гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тухайн үед бид хоёр миний 64-15 УББ улсын дугаартай ногоон өнгийн Портер машинтай гэрийнх нь гадаа очсон. Даавкагийн яриад байсан байшин нь гадуураа шар өнгийн 1 давхар байшин байсан ба Даавка байшин руу ороод улаан эрээн өнгийн хивс аваад гарч ирээд машины арын тэвшин дээр ачсан. Тухайн үед би согтуу байсан болохоор бас яг юу юу хулгайлсныг нь санахгүй байна. Ямар ч байсан би машиндаа суугаад хүлээж байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд Бэлхийн эцсийн дэлгүүрт очиж архиар солих гэж байгаад цагдаад баригдсан. Би нилээн согтолттой байсан. 0,75 литрийн Их Монгол нэртэй архи Даавкатай хувааж уусан. Даавка бол Бэлхийн эцэс дээр архи уугаад яваад байдаг тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл залуу. Бүтэн нэрийг нь Ц.Д- гэдэг шиг санагдаж байна. Даавка бид хоёр хулгай хийсэн, өөр хүн байгаагүй гэжээ. / 2 хх 136-137/

 

Гэрч Ц.Цэнд-Аюуш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад СБД-ийн 18 дугаар хороо Бэлхийн 48-269 тоот гэртээ ирсэн. Манай урд хашаа буюу Өнөрбаяр, Отгонсүх нарын хашааных нь гадаа хар ногоон өнгийн портер загварын 64-15 УББ улсын дугаартай машин байхаар нь Отгонсүх эгчийг гэртээ ирсэн байна гэж ойлгоод хашааных нь хаалгыг онгойлгож харсан. Гэтэл үл таних хар бараан хувцастай 40 гарсан юм уу гэмээр эрэгтэй хүмүүс цонхоор нь юм авч байсан дүр зураг харагдсан, тэгэхээр нь би сэжиглээд Отгонсүх эгч рүү утсаар ярьтал Отгонсүх эгч надад “Наадах чинь хулгай орж байна шүү, цагдаа дуудаарай” гэсэн. Би тухайн тээврийн хэрэгслийн зургийг нь дараад ганцаараа байсан учир тэр хүмүүс дээр очиж болиулж чадаагүй. Намайг зургийг дарах үед ачаа хэсэгт нь шар өнгийн хивс байсан. Би гэр рүүгээ орчхоод 5 минутын дараа гараад ирэхэд тэр машин хөдлөөд явчихсан байсан гэжээ. / 2 хх 2-142 /

Яллагдагч Ц.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр СБД-ийн 18 дугаар хороо Бэлхийн эцсийн орчим Т.Г-, тай тааралдсан. Тухайн үед Т.Г-,  64-15 /серийн дугаарыг нь мэдэхгүй/ портер маркийн машинтай явж байсан. Тэгээд бид хоёр Т.Г-, ын гэрт очиж архи уусан . Бид хоёр нийлээд 1 шил архи л уучихсан явж байсан болохоор халамцуу явж байсан. Т.Г-, ын гэрийн хаягийг мэдэхгүй, гэрт нь ууж байгаад хэдэн цагийн дараа Т.Г-,  надад хоёулаа нэг айлд оччихоод ирье гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан ба СБД-ийн 18 дугаар хорооны тэр хавьд нэг хашааны гадаа очиж зогссон. Тэгээд бид хоёр хашааных нь хаалгаар дотогш ороод Т.Г-,  шар өнгийн байшин руу орсон, яаж орсныг нь бол мэдэхгүй, нэг мэдэхэд дөрвөлжилж эвхсэн байсан хивсийг машин руу ачилцаад өг гэхээр нь өргөлцөж ачсан. Дараа нь бид хоёр тэндээсээ хөдлөөд Бэлхийн эцэс рүү явсан гэжээ. / 2 хх 171-172 /

 Шүүгдэгч Т.Г-ыг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2 хх 111-114, 200-202 /

Шүүгдэгч Ж.Б-г 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 3 хх 241-243 /

Шүүгдэгч С.Ц-ыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 3 хх 239-240 /

Шүүгдэгч Ц.Д-г 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2 хх 169-170 /

Шүүгдэгч Э.Ө-ийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 58-59 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / 1хх-136, 2хх 88, 2хх 182, 4хх 10, 4хх 11 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад холбогдох хүн амины хэрэгтэй холбогдуулан тайлбар хэлье. Би камерын бичлэгтэй танилцсан. Амь хохирогч Алдарсайхан бол шөнө болсон хойно тухайн айлаас гарч ирж байгаа харагддаг. Цаг хугацааны хувьд таарахгүй байна. Миний хувьд тухайн айлаас эрт гарч явсан. Гэрчүүд намайг хохирогчийг зодож биед нь халдсан байх гэж яриад байгаа. Гэтэл хашаан дотор Алдарсайхан үлдсэн. Яагаад гэхээр хашаан дотор С.Ц-ын эхнэр Доржсүрэн байсан. Хашаан дотор ямар нэгэн байдлаар амь хохирогчийг зодсон асуудал гарсан бол хашаан дотор эрүүл байсан гэрч С.Ц-ын эхнэр Доржсүрэн цагдаа дуудах байсан. Тэр хүнд ямар нэгэн байдлаар зодуулсан бол хашаан дотор цус байх ёстой. Гэтэл ямар ч цус байгаагүй. Тухайн үед надад Алдарсайхантай маргалдах ямар ч шалтгаан байгаагүй. Хоёрдугаарт Алдарсайхан өөрийнхөө биеийг хянах ямар ч чадваргүй байсан. Маш их согтолттой байсан. Хүнтэй маргалдах нь битгий хэл биеэ авч явах ямар ч чадваргүй байсан. Мөн хашааны завсраар хараад зогсож байсан айлын хүүхэд Энхзолбоо цохьсон, зодсон асуудлын талаар хэлэх ёстой. Хашаан дотор байсан 3 хүний 2 нь түрүүлээд гараад явсан гэж байгаа. Эхлээд Ж.Б- гарж яваад араас нь гэрийн эзэн С.Ц- гараад явсан гэж хэлсэн байдаг. Хашаан дотор муудалцаад байсан хүмүүс нь Ж.Б-, С.Ц- бид 3 юм. Бид 3 гар утасны талаар маргалдсан гэж С.Ц-ын эхнэр Доржсүрэн мэдүүлсэн байдаг. С.Ц-ын эхнэрийг Ж.Б- байн байн үнссэнээс болж маргаан үүссэн. Миний хувьд хүн амины хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хулгайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний нөхөр Алдарсайхан нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой Т.Г-, ад зодуулж биедээ хүнд гэмтэл авч улмаар Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэн хагалгаанд орж хүнд гэмтлийн улмаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барж бидний гэр бүл, үр хүүхдэд нөхөж баршгүй гарз учирсан. Алдарсайхан бид 2 1998 онд гэр бүл болж дундаасаа 2 ихэр охин төрүүлж өсгөсөн. Охин Алдарсайханы Ану, Алдарсайханы Анударь нар одоо 22 настай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52-254 тоотод Энхжаргалын асрамжид амьдардаг. Миний бие ханиа бусдын гарт алдсандаа маш их гомдолтой байна. Асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нөхрийг минь зодож амь насыг нь хохироосон Т.Г-,  гэгчээс Алдарсайханд хийлгэсэн эмчилгээ, хагалгаа болон оршуулгын зардал, бусад төлбөр, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтэй байна. Эмчилгээний зардалд 329.120 төгрөг, буяны зардал 4.631.740 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг нийт 8.988.060 төгрөг, сэтгэл санааны санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 18.988.060 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим буюу С.Ц-ын хашаанд хамт архи ууж байсан Д.Алдарсайхантай маргалдаж улмаар түүний толгойд гараараа цохиж, зодсоны улмаас Д.Алдарсайханы биед нь баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх дахин цусан хуралтын улмаас тархи дарагдан, шахагдан нас барсан буюу хүнийг алсан, 

- Т.Г нь Э.Ө-тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 476 тоотод байрлах хохирогч Д.Эрдэнээгийн хашаанаас машин механизм ашиглан машин өргөх зориулалт бүхий подьём төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Т.Г нь Ц.Д-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор 64-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод байрлах иргэн Х.Отгонсүхийн байшинд нэвтэрч 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 295.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2. Э.Ө- нь Т.Г-, тай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 476 тоотод байрлах Д.Эрдэнээгийн хашаанаас машин механизм ашиглан машин өргөх зориулалт бүхий подъём төмөр, гэрийн эсгий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.536.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Ц.Д- нь Т.Г-, тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор 64-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны 269 тоотод байрлах иргэн Х.Отгонсүхийн байшинд нэвтэрч 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс, гацуур мод, тоглоом зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. Ж.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хохирогч Д.Алдарсайхан нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г-,  нь хүн алсан гэх эрүүгийн 1709000000176 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

5. С.Ц- нь  2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн автобусны буудлын орчим хохирогч Д.Алдарсайхан нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан, Т.Г-,  нь хүн алсан гэх эрүүгийн 1709000000176 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгсөн ба Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдож байна. Үүнд:     ... Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 14 /,  ... Х.Энхжаргалаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл / 1 хх 15 /,    ... Илтгэх хуудас / Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн НХЖХТ-ийн эргүүлийн офицер а/д Д.Батчулуун, а/ч Э.Батжаргал / 1 хх 16 /,  ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 17-19, 29-31 /,   ... Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн автобусны буудал дээр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 22-24, 20-21 /,    ...Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 25-28 /,     ... Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 33-34 /,    ...  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Приус авто засварын гадна камерын бичлэгээс хуулбарлан авсан Флаш диск-т үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 36-37 /,     ... 23 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр толгойндоо боолт хийлгэчихсэн ухаангүй хэвтэж байсан. Нүүр ам, болон биеийн өөр хэсгүүдэд ил харагдах гэмтэл шархгүй байсан. Гомдолтой байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхжаргалын мэдүүлэг  / 1 хх 42-45 /,    ... Т.Г-, , Алдарсайхан нар манайхаас гараад явцгаасны дараа /7-8 минутын/ би ардаас нь гарахад Алдарсайхан газар уначихсан нүүр ам нь нил цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь Т.Г-,  зогсож байсан юм. Тэгээд би “Чи хүн аллаа” гээд утсаараа түргэн дуудах гэсэн чинь миний утсыг шүүрээд зугтаачихсан. Балжка хажууд нь хамт байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Ц-ын мэдүүлэг  / 1 хх 47-48 /,      ... 17 цагийн үед С.Ц-ын хашаан дотор үүдэн дээр тэр хоёр зодолдсон. Т.Г-,  намайг харж байхад Алдарсайханы нүүрэн хэсэг рүү гараараа шанаадаад унагаачихсан. Дээр нь гарч суучихаад 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Т.Г-,  ах залуудаа бокс тоглодог байсан гэсэн. Энэ үед С.Ц- ах байсан. Дараа нь Доогий эгч цагдаа дуудна гээд хажууд зогсож байтал Т.Г-,  ах Доогий эгчийн утсыг булааж аваад гарч явсан. Алдарсайхан өөрөө нилээд халамцуу байсан тэгээд С.Ц-ын гэрт сууж байгаад Т.Г-, тай хоорондоо маргалдаад байсан тэгтэл Т.Г-,  ах “Тэгвэл гаръя” гээд Д.Алдарсайханыг аваад гарсан. Араас нь би гарсан.  ...Алдарсайхан хашааны үүдэнд дотор талд нь суугаад үлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Б-гийн мэдүүлэг / 1 хх 53-54 /,      ... Би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Алдарсайхан газар унасан байсныг 18 цагийн үед харсан байх. С.Ц- надад Т.Г-,  цохьсон гэж хэлсэн. Д.Алдарсайхан дугуй засварын хажууд хэвтэж байсан. С.Ц-ын гэр дугуй засварын доод талын хашаанд байдаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Энх-Амарын мэдүүлэг / 1 хх 55-56 /,    ... Тэр өдөр 17 цаг 30 минутын үед дугуй засвар дотор байж байгаад гартал үүдэнд байсан машины цаахан талд буюу баруун талд нэг согтуу хүн хөл нүцгэн хэвтээд байсан. Тэгэхээр нь би хөлдчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүний толгойноос цус гарч байсан. Тэр өдөр манай хүү Энхзолбоо байсан, Аюуш гэж засварын эзэн залуу байсан өөр хүн байгаагүй. Сүүлд дуудлага өгч байхад хөрш С.Ц- ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Ням-Очирын мэдүүлэг / 1 хх  57-60 /,  ... 17 цагийн орчимд ээж маань дэлгүүр явчихаад ир гэхээр нь хашаанаасаа гартал хашааны баруун талаас бараан өнгийн хувцастай хүн хөл дээрээ тогтож явж чадахгүй ийш тийшээ гуйваад согтуу алхаж байгаад манай дугуй засварын зүүн урд хэсэгт цасан дээр уначихсан. Би тухайн үед согтуу хүн байна гэж бодоод цаашаагаа дэлгүүр рүү орчихоод ирэхэд яг манай дугуй засварын урд хэвтэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Н.Энхзолбоогийн мэдүүлэг / 1 хх  61-64 /,     ... 19 цаг өнгөрч байхад Бэлхийн эцсийн буудал дээр очиход Алдарсайхан гэгч дугуй засварын наана хоёр хөлөө дээш нь гозолзуулчихсан хэвтэж байхаар нь хажууд нь байсан С.Ц- гэх хүнийг дагуулаад Д.Алдарсайханы гэр рүү нь очиж охиныг нь дуудаад 103 ирэхээр нь өгч явуулсан. Надад ямар нэг зүйл яриагүй. С.Ц- нь “Т.Г-,  гэх хүн цохисон” гэж хэлсэн ба миний гар утсыг аваад явсан гэж хэлж байсан. Д.Алдарсайхан нь согтолт ихтэй байсан. С.Ц- нь гайгүй дунд зэргийн согтолттой байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Батжаргалын мэдүүлэг / 1 хх 77-78 /,  ... Дуудлагаар очоод би газар хэвтэж байсан хүнээс “Таны биед ямар зовиур байна” гэж асуухад “Толгой өвдөж байна” гэж л хариулсан. Уг хүний биед үзлэг хийхэд толгойн үс болон дух хоёрын зааг хэсэгт 4-5 см урттай хөндлөн язарсан шарх байсан ба бага зэргийн цус гараад тогтчихсон байсан, даралт болон зүрхний цохилтыг нь хэмжихэд даралт нь 120, 80 пульс хэвийн зааж байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах уу гэж асуухад уг хүн татгалзсан ба охиноор заалган гэрт нь насилкаар тээвэрлээд аваачаад толгойных нь шархыг цэвэрлэж, 7-8 оёдол тавьж боолт хийсэн. Дахин биеийн байдлыг нь үзэхэд хэвийн байсан ба “Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах уу, эмнэлэг явах уу” гэхэд татгалзсан болохоор эмнэлэг рүү авч яваагүй. Уг хүн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байхад шархаа цэвэрлүүлэхгүй гэх зэргээр дургүйцээд байсан. Уг хүн нь нилээн согтолттой байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Баасанжавын мэдүүлэг  / 1 хх 80-82 /,     ... Аав дээр очиход ер нь нилээн эвгүй харагдаж байсан. Толгойноос нь цус гараад хувцас гар хөл нь цус болсон байсан. Хоёр хөл нь гуталгүй энгэр нь задгай дээшээ хараад хэвтэж байсан. Намайг очиход нилээн хөгшин 60 орчим насны ах байсан ба гэр рүүгээ орохоос өмнө Ганбаа тэр 2 маргалдаж байсан. Гэртээ орчихоод гарч ирэхэд Ганбаа зодчихсон байна. Түргэн, цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирэхэд “Ганбаа утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Манай гэрийг зааж өгөхөөс өмнө харж байсан ах надад “Манай аавыг унасан байхыг автобусан дотроос хараад цагдаа дуудсан” гэж хэлсэн. Аавын цусыг арчаад байж байхад хэн ийм болгосон талаар асуухад “Ганбаа Ганбаа” гэж давтан хэлээд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Анударийн мэдүүлэг / 1 хх 236-238 /,     ... Амь хохирогч Д.Алдарсайханы биед учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэмтэл. Нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой гэмтэл. Баруун зулайн шугаман хугарал, баруун духны дэлбэнгийн няцрал нь цохилтоос үүссэн гэмтэл бөгөөд эдгээр гэмтлийг авсан даруйд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Гэмтлийг зөв оношилж мэс засалд орсон боловч тархины хүнд гэмтлээс болж нас барсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг / 1 хх 85-86 /,  ... Талийгаачид дух, баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн урд хэсэг, духны баруун хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, духны баруун дэлбэнгийн няцралт, баруун хажуугийн ба 3, 4-р ховдол руу иврэлт, зүүн 2-р хавирганы хугарал, духны зулгаралт, шарх тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу нэг удаа цохих үед үүснэ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2299 дугаартай дүгнэлт / 1 хх 91-93 /,       ... Шинжээч эмч Ц.Ганболдын гаргасан №2299 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтэл нь толгойн урд дух хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, унах, мөргөгдөх аль ч үед үүссэн байх боломжтой. Камерын бичлэгээс харахад амь хохирогч нь дээрх тархины гэмтлийг камерт бичигдсэн цаг хугацаанд аваагүй, урьд нь авсан байх боломжтой байна. Уг тархины гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой гэсэн Хэргийн материалаар хийсэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 1 хх 98-100 /,      ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лобароторын шинжээч, цагдаагийн ахмад Г.Учралын гаргасан №6173 дугаартай дүгнэлт / 1 хх 113-115 /,      ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг дүрс зургийн шинжилгээний лобароторын шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Болор-Эрдэнийн гаргасан 1431 дугаартай дүгнэлт /1 хх 118-120 /, Хохирогч Х.Энхжаргалын хохирлын баримтууд / 1 хх 163-210 /,      ... Өвчний түүх / 1 хх 199-211 /, 

Хохирогч Д.Эрдэнээгээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 2 хх 53-54 /,     ... Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хх 55-57 /,      ... Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9-481 тоотод гарсан хулгайн хэргийн газрын үзлэгийн зураг / 2 хх 58-59 /,       ... 16 цагийн үед ажил дээрээ байхад арын хашааны эмээ залгаад танай хашаанаас танихгүй 2 хүн ногоон өнгийн Портер машинтай төмөр ачаад байна гэж хэлсэн. Эмээгээс дугаарыг нь асуугаад араас нь гүйцэж барьсан. 2012 онд 3 сая төгрөгөөр худалдан авч байсан авто машин өргөх зориулалт бүхий 380 вольтын тогоор ажилладаг подъём байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Эрдэнээгийн мэдүүлэг  / 2 хх 63 /,  ... “Дамно” ХХК-ний СБ2-18-447 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлийг 1.536.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2 хх 74-75 /,      ... 15 цагийн орчим гэрээсээ нойл орох гээд гартал урд айлын эзэнгүй хашаанд цэнхэр өнгийн Портер машинтай хүмүүс ирчихсэн юм ачаад зогсож байхаар нь ээждээ хэлтэл ээж маань тэр хүмүүстэй уулзах гээд гарсан ба удалгүй орж ирээд “Айлын эздүүдтэй утсаар яриулах гэсэн чинь 2 хүн портер машиндаа суугаад зугатаачихлаа” гээд орж ирээд цагдаад дуудлага өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Ренчинхандын мэдүүлэг / 2 хх 68-69 /,   ... Т.Г-, ын Портер маркийн автомашинтай саарал өнгийн төмөр хаалгатай, эзэнгүй айлын хашааны гадаа ирсэн.  Т.Г-,  ах “Намайг буугаад төмрийг нь өргөлцөөд өг хүнд юм байна” гэхээр нь би буугаад ачилцсан. Хойд талын айлын хашаанаас настай эмэгтэй “Хашааны эзэн яръя гэж байна.  Хөөе” гэж дуудсан. Т.Г-,  ах тухайн үед машинаа асаагаад шууд зугтаасан ба араас нь гүйгээд гүйцэж машинд нь суусан. Замд хар өнгийн жийптэй хүмүүс ирээд цагдаа дуудаад бид хоёрыг цагдаа авч явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Ө-ийн мэдүүлэг / 2 хх 65-67 /,  ... Өөрийн 64-15 УББ дугаартай Портер машинтай Э.Ө-ийн хамт эзэнгүй хашаанаас баахан төмрийн хог байсан тэгээд юмаар бүтээсэн монгол гэр байсан, задалсан машины сэлбэг, дөрвөн дугуйгүй машин байсныг өргөж байтал арын айлаас нэг эмэгтэй хүн гарч ирээд “Эзэн нь утсаар ярья” гэж байна гэхээр хашааг нь мөргөөд гараад зугтаасан. Тэгээд араас нэг жийп гүйцэж ирээд намайг бариад авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Г-, ын мэдүүлэг / 2 хх 64 /,

Хохирогч Х.Отгонсүхээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 2 хх 116-117 /,      ... 88180531 гэсэн дугаараас над руу манай хөрш айлын хүүхэн залгаад “Танайх нүүж байгаа юм уу” гэж асуухаар нь “Үгүй яасан” гэтэл “Ачаатай портер хивс ачиж байна” гэхээр нь 64-15 УББ улсын дугаартай автомашин гэрээс эд зүйлс хулгайлаад явчихлаа гэж дуудлага өгсөн. Манай байшинд хулгай орж ханын хивс, гал тогооны тавилга шүүгээ, эмэгтэй хүний богино савхин хүрэм зэрэг эд зүйлс алдагдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Отгонсүхийн мэдүүлэг / 2 хх 130-134 /,       ... Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл / 2 хх 118 /,     ... “Дамно” ХХК-ний СБ2-18-599 дугаартай үнэлгээгээр хулгайд алдагдсан  эд зүйлийг 295.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2 хх 147-148 /,  ... Сүхбаатар дүүргийн 18 дугаар xopoo, Бэлхийн 48-269 тоотод үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 хх 119-120 /,      ...64-15 УББ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хх 121-122 /,  ... Миний 64-15 УББ улсын дугаартай ногоон өнгийн Портер машинаар  Даавкатай байшин нь гадуураа шар өнгийн 1 давхар байшингаас улаан эрээн өнгийн хивс аваад гарч ирээд машины арын тэвшин дээр ачаад Бэлхийн эцсийн дэлгүүрт очиж архиар солих гэж байгаад цагдаад баригдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Г-, ын мэдүүлэг  / 2 хх 136-137 /,     ...Манай урд хашааны Өнөрбаяр, Отгонсүх нарын хашааных нь гадаа хар ногоон өнгийн портер загварын 64-15 УББ улсын дугаартай машин байхаар нь хашааных нь хаалгыг онгойлгож хартал үл таних хар бараан хувцастай 40 гарсан эрэгтэй хүмүүс цонхоор нь юм авч байхаар нь сэжиглээд Отгонсүх эгч рүү утсаар хэлтэл “Наадах чинь хулгай орж байна шүү, цагдаа дуудаарай” гэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Цэнд-Аюушийн мэдүүлэг  / 2 хх 2-142 /,      ... Т.Г-, ын гэрт нь ууж байгаад хэдэн цагийн дараа Т.Г-,  надад “Хоёулаа нэг айлд оччихоод ирье” гэхээр нь зөвшөөрөөд СБД-ийн 18 дугаар хорооны тэр хавьд нэг хашааны гадаа очиж зогссон. Тэгээд бид хоёр хашааных нь хаалгаар дотогш ороод Т.Г-,  шар өнгийн байшин руу орсон. Яаж орсныг нь бол мэдэхгүй, нэг мэдэхэд дөрвөлжилж эвхсэн байсан хивсийг машин руу ачилцаад өг гэхээр нь өргөлцөж ачаад Бэлхийн эцэс рүү явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Д-гийн мэдүүлэг / 2 хх 171-172 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Г-ыг хүнийг алсан, бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Ө-ийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Д-г бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Ц, Ж.Б нар нь гэрчээр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа С.Ц-, Ж.Б- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Э.Ө, Ц.Д- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Т.Г-, ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх, шүүгдэгч Т.Г-, , Ц.Д-, Э.Ө-, С.Ц-, Ж.Б- нарт мөн хуулийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Г  нь согтуугаар хүний амь насыг хохироосон буюу хүнд хор уршиг учруулсан, хохирогчийн оршуулгын зардлыг төлөөгүй, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, хулгайн гэмт хэргийг санаачилсан ба согтуугаар гэмт хэргүүдийг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 1.831.000 төгрөгний хохирол учирсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Э.Ө-, Ц.Д- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-г журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар Э.Ө-ийг 1 жил хорих, Ц.Д-г 1 жил 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч Э.Ө-, Ц.Д- нарын үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар өршөөлд хамрагдаж байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-г журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар Э.Ө-т оногдуулсан 1 жилийн хорих, Ц.Д-д оногдуулсан 1 жил 24 хоногийн хорих ялыг мөн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох  зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн шүүгдэгч Ц.Д- нь энэ хэрэгт 491 хоног цагдан хоригдсон байх тул түүнийг ял эдэлсэнд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарыг прокуророос шүүхэд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хугацааг тодорхойлж ирүүлээгүй боловч С.Ц-, Ж.Б- нар нь тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэж, худал мэдүүлэг өгсөн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тооцож, гэм буруутайд тооцсон болно.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн”, мөн хуулийн 2-д “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно“ гэжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар С.Ц-, Ж.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Г-,  нь хүний амь насыг хохироосон, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Мөн бусад шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул тэдгээрийг мөн гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Г-, ын цагдан хоригдсон 1001 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Ц- 264 хоног, Ж.Б- 61 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, Ц.Д- нь 491 хоног цагдан хоригдсон тул ял эдэлсэнд тооцож, Э.Ө-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Э.Ө- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулав.

 

Шүүгдэгч Ш.Т.Г-,  нь хулгайн үйлдэлдээ 64-15 УББ Hyundai porter маркийн хар өнгийн ачааны машиныг ашиглажээ. Дээрх машиныг Т.Г-,  нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр Нямдоржоос худалдан авсан болох нь гэрээний хуулбараар нотлогдож байна. Гэвч дээрх машины үнэ болох 4.700.000 төгрөгийг төлсөн эсэх нь нотлогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд дээрх машиныг битүүмжлээгүй байна. Гэвч “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр дээрх машиныг 4.000.000 төгрөгөөр /2хх-232/ үнэлжээ.

Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 64-15 УББ Hyundai porter маркийн хар өнгийн ачааны машины үнэ буюу 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Г-, аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхжаргал нь 18.988.060 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдсон эмчилгээ болон оршуулгын зардал  8.988.060 төгрөгийг шүүгдэгч Т.Г-, аас гаргуулан түүнд олгож, түүний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар тооцон гаргуулах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Отгонсүх, Д.Эрдэнээ нарт учирсан хохирол төлөгдсөн байх тул Ц.Д-, Э.Ө-, С.Ц-, Ж.Б- нар нь төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Т.Г-,  болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас амь хохирогчийн амь насыг хохироогоогүй гэж мэтгэлцсэнийг дараахь баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Д.Алдарсайхан нь С.Ц-ын гэрт ирэхдээ архи ууснаас бус биеийн байдал нь эрүүл байсан. С.Ц-ын гэрт Т.Г-, , Ж.Б-, Алдарсайхан, С.Ц-, түүний эхнэр Доржсүрэн нар архи ууцгаасан ба Т.Г-, , Алдарсайхантай маргалдаж, С.Ц-ын эхнэр тэднийг гэрт маргалдлаа гэснээс болж, гэрээс Т.Г-, , Алдарсайхан, Ж.Б- нар гарсан. Улмаар Т.Г-,  нь Алдарсайханыг зодсон болох нь гэрч С.Ц-ын “Т.Г-, , Алдарсайхан нар манайхаас гараад явцгаасны дараа /7-8 минутын/ би ардаас нь гарахад Алдарсайхан газар уначихсан нүүр ам нь нил цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь Т.Г-,  зогсож байсан юм. Тэгээд би “Чи хүн аллаа” гээд утсаараа түргэн дуудах гэсэн чинь миний утсыг шүүрээд зугтаачихсан. Балжка хажууд нь хамт байсан. Балжка нь Т.Г-,  Алдарсайханыг зодож байхыг яг харсан хүн байгаа гэсэн мэдүүлэг / 1 хх 47-48 /, Гэрч Ж.Б-гийн “ ... 17 цагийн үед С.Ц-ын хашаан дотор үүдэн дээр тэр хоёр зодолдсон. Т.Г-,  намайг харж байхад Алдарсайханы нүүрэн хэсэг рүү гараараа шанаадаад унагаачихсан. Дээр нь гарч суучихаад 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Т.Г-,  ах залуудаа бокс тоглодог байсан гэсэн. Энэ үед С.Ц- ах байсан дараа нь Доогий эгч цагдаа дуудна гээд хажууд зогсож байтал Т.Г-,  ах Доогий эгчийн утсыг булааж аваад гарч явсан гэсэн мэдүүлэг / 1хх 53-54 /,  Гэрч А.Анударийн “ ...Аавын цусыг арчаад байж байхад хэн ийм болгосон талаар асуухад “Ганбаа Ганбаа” гэж давтан хэлээд байсан гэсэн мэдүүлэг  / 1 хх 236-238 /, Гэрч Эргүүлийн офицер ахлах дэслэгч Э.Батжаргалын “  ...С.Ц- дунд зэргийн согтолттой байсан бөгөөд С.Ц- нь Т.Г-,  гэгч хүн цохьсон гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг / 1хх 78 / зэргээр нотлогдсон.

2. Талийгаач Алдарсайхан нь Т.Г-, ад цохиулснаас хойш тодорхой хугацааны дараа С.Ц-ын хашаанаас гарч улмаар унаж тусаж явсаар дугуй засварын газрын гадаа унаснаас хойш босоогүй. Түргэний эмч ирэх үед тодорхой үйлдэл хэлж, асуултанд хариулж байсан болох нь Гэрч Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Н.Баасанжавын “ ...Тэгээд би газар хэвтэж байсан хүнээс “Таны биед ямар зовиур байна“ гэж асуухад “Толгой өвдөж байна“ гэж хариулсан. Тэгээд газар дээр нь үзлэг хийхэд уг хүний толгойн үс болон дух хоёрын зааг хэсэгт 4-5 см урттай хөндлөн язарсан шарх байсан ба бага зэргийн цус гарч байсан. Уг хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад шархаа цэвэрлүүлэхгүй гээд дургүйцээд байсан. Уг хүн нь нилээн согтолттой байсан. Охиноор нь гэрийг нь заалгаад гэрт нь авчирсан гэсэн мэдүүлэг / 1хх 80-82 /, ... Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 36-37 /, Хэргийн материалаар хийсэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтэл нь толгойн урд дух хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, унах, мөргөгдөх аль ч үед үүссэн байх боломжтой. ...Камерын бичлэгээс харахад амь хохирогч нь дээрх тархины гэмтлийг камерт бичигдсэн цаг хугацаанд аваагүй урьд нь авсан байх боломжтой байна. Уг тархины гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой  / 1 хх 98-100 / гэсэн дүгнэлт зэргээр Т.Г-, ыг хохирогч Алдарсайханыг алсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд гэрч нарын мэдүүлгээр хэрэг 17 цагийн үед гарсан гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Т.Г-, ыг хүнийг алсан, бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

... овогт Э.Ө-ийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

... овогт Ц.Д-г бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

... овогт С.Ц-ыг гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

... овогт Ж.Б- гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Г-, ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э.Ө-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар прокуророос шүүгдэгч С.Ц-, Ж.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан 1 жилийн хорих, Ц.Д-д оногдуулсан 1 жил 24 хоногийн хорих ялыг тус тус мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох  зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-, ад оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Г-, ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ын цагдан хоригдсон 1001 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Ц 264 хоног, Ж.Б 61 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Д нь 491 хоног цагдан хоригдсон тул түүнд оногдуулсан 1 жил 24 хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос явахыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, Э.Ө-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялаас хассугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Т.Г-аас 8.988.060 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхжаргалд олгож, нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ц.Д-, Э.Ө, С.Ц, Ж.Б нар нь төлөх төлбөргүйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл болох 64-15 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Г-аас гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

12. Т.Г-, ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Ц.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Ө-, Ц.Д- нарт авсан Монгол улсын  хилээр гаргахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Э.С.Ц-, Ж.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Г-, ад авсан цагдан хорих, шүүгдэгч Ц.Д-, Э.Ө-, Ж.Б-, С.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                    Б.ДУЛАМСҮРЭН

                                                                 Д.АЗЖАРГАЛ