Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/01008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ж.Ж 

 

Хариуцагч: я.я 

 

Эвлэрлийн гэрээний дагуу 76.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, Д.Барсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, гэрч Б.Төрмөнх, С.Хатанбаатар, Т.Цибүүдэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Мод үржүүлгийн барилгад ажиллаж байсан Б.Төрмөнх буюу одоо гэрчээр асуугдах залуу 2014 оны 7 дугаар сард манай ажил дээр ирж уулзаад манай эгч Төв аймгийн тендерт оролцох болсон, та оролцооч гэж гуйсан. Ингээд н.Хишигжаргал гэх эмэгтэйтэй уулзаж 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай компанийн Хаан банкны 5990303490 гэсэн дансанд 390.470.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа С.Хатанбаатар бид хоёр А.я.яд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны 90.000.000 төгрөг, 08 дугаар сарын 19 ний өдөр 89.000.000 төгрөг нийт 185.890.000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн. 89.500.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт байрлах цайны газар аваачиж өгсөн. Гэтэл тендер шалгаруулалт хүчингүй болж 09 дүгээр сарын 13-ны өдөр дахин зарлагдахаар болсон. А.я.я дахин зарлагдах тендер хүчингүй болно гэсэн боловч 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 139.000.000 төгрөгийг зээл хүүгийн хамт төлөхөөр н.Хишигжаргалтай гэрээ байгуулсан. Уг зээлийг төлж чадаагүй тул С.Хатанбаатар, Б.Төрмөнх бид 3 үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж н.Хишигжаргалд 170.000.000 төгрөгийг өгнө, өгч чадахгүй бол Авлигатай тэмцэх газар хандана гээд гарын үсэг зурж гэрээ байгуулсан юм. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А.я.я Бээжин Сингапурын онгоцоор ниссэн байдаг, үүнийг бид Цагдаагийн 2 дугаар хэлтсээс тодруулж мэдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгахад, би өөрөө хэрэгтэн болж хүн гүтгэсэн, худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хэрэг үүсч, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.я.я ирээд 2016 оны 02 дугаар сард бид эвлэрлийн гэрээ байгуулж 76.500.000 төгрөгийг эвлэрлийн гэрээний дагуу авахаар тохирсон. Би өгсөн мөнгөнөөсөө 76.500.0000 төгрөг авъя гэж тохироод 3 сарын хугацаатай байгуулсан гэрээ боловч өөрөө 6 сарын хугацаатай болгож гэрээ байгуулъя гээд 6 сар болгосон. Би хүү алданги огт тооцоогүй, өгөх л ёстой мөнгийг өгөхгүй, баахан ажил удаж байгаа ийм асуудал юм. Эвлэрлийн гэрээний дагуу А.я.ягаас 76.500.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 189.500.000 төгрөг дотор н.Хишигжаргалаас 145.000.000 зээлж авсан хүүгийн хамт 189.500.000 болж, шүүхийн шийдвэр гарсан. Нийт 81.500.000 төгрөг өгсөнөөс 5.000.000 төгрөгийг хасаж, 76.500.000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан. 45.000.000 төгрөг нь А.я.яд өгсөн 189.500.000 төгрөгийн үлдэгдэл мөнгө, мөн н.Хишигжаргал надаас 16.000.000 төгрөг авсан, 16.000.000 төгрөгийг А.я.я өгнө гэж хэлдэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал 9.500.000 төгрөг би өгсөн, н.Хишигжаргалын өмгөөлөгч н.Мөнхбатад 4.000.000 төгрөг, өөрийн өмгөөлөгч н.Тунгалагбуянтад 2.000.000 төгрөг, Тендер авч өгнө гэж хэлсэн хүмүүсийг Тэрэлж рүү авч явахад 5.000.000 төгрөгийг зарцуулсан. А.я.я надад дансаар 2016 оны 01 дүгээр сард 5.000.000 төгрөгийг төлсөн, ингээд 81.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг хасч 76.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Одоо мөн Цагдаагаас намайг 4 байр авах гэж байгаа гэж гомдол гаргаж намайг дуудаад байгаа. Сөрөг нэхэмжлэлийг би зөвшөөрөхгүй гэв.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ж.Ж А.я.ягаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу 76.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч талаас 76.500.000 төгрөгийг А.Янсмаагаас нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргаж байна. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдсан. А.я.я, С.Ж.Ж нар хүсэл зоригоо илэрхийлээд хэн нэгний дарамт шахалтгүй эвлэрсэн ба 2016 оны 08 дугаар сард зээлүүлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд 76.500.000 төгрөг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж, нотариат баталгаажуулсан. Тус эвлэрлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд, нөгөө талаас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээ, н.Хишигжаргал С.Ж.Ж нарын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр С.Ж.Ж Т.Цибүүдэй нарын эвлэрлийг баталсан захирамжаар өмнө нь шийдвэрлэсэн асуудал гэж тайлбарлаж байгаа боловч өмнө нь шийдвэрлэсэн асуудал А.я.яд огт хамааралгүй. Зөвхөн н.Хишигжаргал, Б.Төрмөнх, Т.Цибүүдэй, С.Хатанбаатар нарын эвлэрлийг баталгаажуулсан. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эвлэрлийн гэрээ нь С.Ж.Ж, А.я.я нарын хүсэл зоригийн илэрхийлэл юм. Иргэний хуулийн 42.1.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо итлэрхийлж гарын үсэг зурсан. Гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хэн нэгний дарамт шахалтгүй, хууран мэхлээгүй эвлэрлийн гэрээ. Хариуцагч талаас хууран мэхэлсэнтэй холбоотой баримтыг хэрэгт өгөөгүй, хууран мэхлэгдсэн гэдгээ хариуцагч нотолж чадахгүй байгаа тул эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А.я.яд өгсөн 189.000.000 төгрөгийг н.Хишигжаргалаас зээлч авч өгсөн ба эвлэрлийн гэрээнд 2014 онд зээлсэн гэдгийг зааж өгсөн байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч С.Ж.Ж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд эвлэрлийн гэрээ байгуулахад би болон хоёр өмгөөлөгчийн хэн аль нь байгаагүй. Зөвхөн талууд очиж эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Нотариат баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь хууран мэхэлсэн хүчин төгөлдөр хэлцэл биш.

Эвлэрлийн гэрээг эсэрцгүүцсэн зүйл огт байгаагүй, хоёр өмгөөлөгч гарч ирсэнээс хойш хууран мэхэлсэн хэлцэл гэх асуудал яригдах болсон. Ямар ч хууран мэхэлсэн асуудал байхгүй гэв.

 

     Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Ж.Ж шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээний дагуу 76.500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Анх 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Ж.Ж нь н.Хишигжаргал гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулж 170.000.000 төгрөгийг зээлсэн ба гэрч Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Ингээд 2014 оны 09 сард С.Ж.Ж нь А.я.яд 189.500.000 төгрөгийг зээлүүлсэн байдаг. Зээлийн гэрээ бичгээр байхгүй тул амаар тохирсон гэж үзэж байгаа. Уг үйл баримт дээр хариуцагчаас маргахгүй. н.Хишигжаргал нь С.Ж.Жд холбогдуулж 261.850.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч С.Ж.Ж нь хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан байдаг. Үүний дараа 2016 онд Б.Төрмөнх, С.Хатанбаатар, Т.Цибүүдэй нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан ба уг эвлэрлийн гэрээгээр 189.500.000 төгрөгийн оронд Гэгээ хотхонд байрлах 39 байрны 49.29 метр квадрат 2 өрөө орон сууц 76.500.000 төгрөгөөр, мөн 39 дүгээр байрны 39.72 метр квадрат талбайтай 1 өрөө орон сууцыг 65.565.030 төгрөгт тооцож нийлээд 149.916.500 төгрөгт тус орон сууцнуудыг өгөх, үлдэгдэл 47.587.580 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулна гээд иргэн Т.Цибүүдэй, Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарын эвлэрлийн гэрээ байгуулсан.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу С.Ж.Ж н.Хишигжаргал нарын хооронд хэлцэл байгуулагдсан ба дээр дурдагдсан 2 орон сууцыг С.Ж.Ж н.Хишигжаргалын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байдаг. Уг төлбөр барагдуулах гэрээ хэрэгт авагдсан байгаа. Төлбөр барагдуулах гэрээгээр н.Хишигжаргалын өмчлөлд орон сууцыг шилжүүлвэл 73.000.000 төгрөгөөс чөлөөлнө гэсэн байдаг.

С.Ж.Ж Б.Төрмөнх, Т.Цибүүдэй, С.Хатанбаатар нарыг хариуцагчаар татаж төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул би 73.000.000 төгрөгөөс чөлөөлөгдөөгүй тул уг 73.000.000 төгрөг, мөн үлдэгдэл төлбөр 47.000.000 төгрөг 110.000.000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Ж.Ж Б.Төрмөнх, С.Хатанбаатар нараас татгалзаж, Т.Цибүүдэйтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Эндээс А.я.я, С.Ж.Ж нарын хоорондын зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон.

Эвлэрлийн гэрээ 76.500.000 төгрөгийг А.я.ягаар төлүүлэхээр гарын үсэг зуруулсан байдаг ба, хариуцагч 179.000.000 төгрөг зээлсэн үйл баримт дээр маргаагүй, зээлсэн зээлийн гэрээний төлбөр орон сууцыг өгөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2014 оны 04 дүгээр сард байгуулагдсан 76.500.000 төгрөгийн эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хоорондын зээлийн харилцааг шүүх дүгнээд хүчин төгөлдөр шийдвэр гаргасан байгаа тул, эвлэрлийн гэрээг хуурамч гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

   Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 76.500.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч А.я.яд өгсөн зүйл байхгүй гэж нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Иймээс 76.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч худалд мэдүүлэг өгч байна гэж тайлбарлаж байна гэрчүүд шүүх хуралдаанд орж ирж мэдүүлэг өгөхдөө нотариат дээр дуудаад очсон ямар мөнгөний задаргаа байгааг бид мэдэхгүй гэж мэдүүлсэн тул ямар мөнгөн дүн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан гэдгийг хариуцагч мэдээгүй гэж харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Ж.Ж нь хариуцагч А.я.яд холбогдуулан Эвлэрлийн гэрээний дагуу 76.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч А.я.я нь нэхэмжлэгч С.Ж.Жд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

С.Ж.Ж нь хариуцагч А.я.яд холбогдуулан Эвлэрлийн гэрээний дагуу 76.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Нэхэмжлэгч С.Ж.Ж нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу 76.500.000 төгрөгийг хариуцагч А.я.я нь төлөхөөр эвлэрсэн ба 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А.я.яд зээлсэн 189.500.000 төгрөгийн үлдэгдэл 45.000.000 төгрөг үлдэгдэл, М.Хишигжаргалд өгсөн 16.000.000 төгрөг, М.Хишигжаргалын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаар захирамжийг албан гүйцэтгүүлэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд урамшууллын гэрээний төлбөрт 9.500.000 төгрөг, М.Хишигжаргалын өмгөөлөгчид төлсөн 4.000.000 төгрөг, С.Ж.Ж өмгөөлөгч авсан 2.000.000 төгрөг, Тэрэлж явахад зарцуулсан 5.000.000 төгрөг, нийт 76.500.000 төгрөгийг А.я.ятай эвлэрлийн гэрээний дагуу тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тайлбарлаж байна.

 

Хариуцагч А.я.я нь зээлийн үлдэгдэл 38.083.500 төгрөг үлдэгдэлтэй байгаа, намайг хууль мэдэхгүйг далимдуулан эвлэрч байна гэж гарын үсэг зуруулан авсан. 38.083.500 төгрөгөөс илүү нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Арвис овогтой я.я Ж.Жгаас 2014 оны 08 дугаар сард зээлж авсан 76.500.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эвлэрлийн гэрээ-ний дагуу бэлнээр мөнгө шилжээгүй болон 2014 оны 08 дугаар сарын зээлийн гэрээтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулсан үйл баримтад үйл баримт дээр маргаагүй болно.

 

Талуудын хооронд хийсэн гэрээ болон шүүхийн шийдвэрийг он цаг хугацааны дарааллаар авч үзвэл:

1. Нэхэмжлэгч С.Ж.Ж нь хариуцагч А.я.яд мөнгө зээлэх зорилгоор иргэн М.Хишигжаргалаас 2014 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 170.000.000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1335 дугаар захирамжаар хариуцагч С.Ж.Жгаас 261.850.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Хишигжаргалд олгохоор шийдвэрлэсэн.

 

2. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч С.Ж.Ж, иргэн С.Хатанбаатар, Т.Цибүүдэй, Б.Төрмөнх нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр А.я.ягийн С.Ж.Жгаас зээлж авсан 189.500.000 төгрөгийг гэрээний оролцогч талууд эд хөрөнгө болон бэлэн мөнгөөр барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч С.Ж.Жд 47.583.500 төгрөгийг 30 хоногийн дотор бэлнээр барагдуулах, үлдэгдэл төлбөрт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талын Гэгээ 39 дүгээр байрны 46.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 76.378.500 төгрөгт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талын Гэгээ 39 дүгээр байрны 39.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 65.538.000 төгрөгт тус тус тооцож шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

3. Нэхэмжлэгч С.Ж.Ж нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М.Хишигжаргалтай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талын Гэгээ 39 дүгээр байрны 46.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, тус байранд байрлах 39.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нийт 141.916.500 төгрөгт тооцож, М.Хишигжаргалын өмчлөлд, мөн 47.583.500 төгрөгийг бэлнээр 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор өгсөн тохиолдолд 73.083.600 төгрөгийн төлбөр төлөх үүргээс төлбөр төлөгч С.Ж.Жг чөлөөлөхөөр тохиролцсон байна.

 

4. С.Ж.Ж нь дурдсан хугацаанд буюу 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул 73.083.600 төгрөг болон 47.583.500 төгрөг, нийт 120.667.100 төгрөгийг С.Хатанбаатар, Т.Цибүүдэй, Б.Төрмөнх нараас шаардаж нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 1640 дугаар Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч С.Ж.Ж нь С.Хатанбаатар, Б.Төрмөнх нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талын Гэгээ 39 дүгээр байрны 46.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 76.378.500 төгрөгт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талын Гэгээ 39 дүгээр байрны 39.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 65.538.000 төгрөгт тооцож шилжүүлэх, 10.000.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн байна.

 

Хариуцагч талын А.Янсамаагийн 189.500.000 төгрөгтэй холбоотой хүчин төгөлдөр шийдвэртэй гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

 

Анх 2014 оны 8 дугаар сараас зээлийн харилцаа С.Ж.Ж, А.я.я нарын хооронд үүссэн ба А.я.я нь гадаадад зорчсон байхад гуравдагч этгээд А.я.ягийн төрсөн хүү Т.Цүбүүдэйтэй С.Ж.Ж нь А.я.ягийн зээлийг төлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан нь үндэслэлгүй ба А.я.я нь зээлийн гэрээний үүргийн хариуцан төлөх үүрэгтэй.

 

Т.Цибүүтэй Ээж А.я.я нь гадаад улс руу явсан хойгуур С.Ж.Жтай ээжийн өрийг төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан, тухайн үед эх А.я.ятай холбоо барих боломжгүй байсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн ба хариуцагч А.я.ягаас төрсөн хүү Т.Цибүүдэйд С.Ж.Жтай зээлийн гэрээтэй холбоотой хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Зээлийн гэрээний талуудын хооронд эрх зүйн харилцаан үүсэх ба эрх зүйн чадамжтай этгээдийн үүргийг бусад этгээд хариуцах үүрэг хүлээхгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 1640 дугаар захирамжийг шүүх С.Ж.Ж, А.я.я нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т заасан нэрлээгүй гэрээний шинжийг агуулж байх боловч уг гэрээний зорилго, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа зэрэгт дүгнэлт хийвэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардаж байна гэж үзэв.

 

2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн эвлэрлийн гэрээний 38.083.500 төгрөгийн шаардлагыг хариуцагч А.я.я нь хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нь 45.000.000 төгрөгтэй холбоотой хэсэг нь 189.500.000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой зээлийн төлбөр шаардаж байх тул шүүх 45.000.000 төгрөгийг хариуцагч А.я.я нь төлөх үүрэгэй байна.

 

Нэхэмжлэгч С.Ж.Ж нь 2014 оны 8 дугаар сард хариуцагч А.я.яд зээлсэн 189.500.000 төгрөгийг үлдэгдэл 144.500.000 төгрөгийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хохирлын нийт дүн нь 36.500.000 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгч 31.500.000 төгрөгийг шаардаж байгаа тул шаардлагын хэмжээгээр буюу 31.500.000 төгрөгийг шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Ж.Ж нь М.Хишигжаргалд өгсөн 16.000.000 төгрөг, М.Хишигжаргалын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаар захирамжийг албан гүйцэтгүүлэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд урамшууллын гэрээний төлбөрт 9.500.000 төгрөг, М.Хишигжаргалын өмгөөлөгчид төлсөн 4.000.000 төгрөг, С.Ж.Ж өмгөөлөгч авсан 2.000.000 төгрөг, Тэрэлж явахад зарцуулсан 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 25 25.2.2, 38 38.1- , 濿.

 

Түүнчлэн А.я.я нь М.Хишигжаргал болон С.Ж.Ж нарын өмгөөллийн хөлсийг төлөх үүрэггүй ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардлыг С.Ж.Ж буй төлбөр авагч М.Хишигжаргал хариуцан төлөх үүрэгтэй, мөн ямар зорилгоор М.Хишигжаргалд 16.000.000 төгрөг төлсөн нь тодорхойгүй, тэрэлж явахад бусдыг дайлж цайлахад гарсан зардал 5.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцагч М.я.ягаас шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагч А.я.ягаас 45.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ж.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч А.я.я нь нэхэмжлэгч С.Ж.Жд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Харуицагч А.я.я нь хууль мэдэхгүйг далимдуулан эвлэрч байна гэж гарын үсэг зуруулсан, хууран мэхлэх замаар үндэслэлгүйгээр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, илтэд дүр үзүүлсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Нэхэмжлэгч С.Ж.Ж нь уг гэрээг талууд нотариатаар гэрчлүүлж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хүчин төгөлдөр хэлцэл гэж сөрөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 .2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй. гэж тус тус заажээ.

 

Дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхийг хүсээгүй байх ба 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг байгуулахдаа талууд 2014 оны 08 дугаар сард зээлсэн 189.500.000 төгрөгтэй холбоотой үүрэг холбоотой, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг хэлцэлтэй холбоотой зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

 

Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх ба хариуцагч нь хуулийг мэдээгүй буюу ойлгоогүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, эрх зүйн харилцаанд оролцох, бусадтай хэлцэл хийх, татгалзах эрхтэй.

Иймд хариуцагч А.я.я нь нэхэмжлэгч С.Ж.Жд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А.я.ягаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ж.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч А.я.ягийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.я.ягийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.я.ягаас 382.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ж.Жд олгосугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР