Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 63

 

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Сөг овогт Цэрэндоржийн Золзаяа, Баарин овогт Цагаан-Ухны Эрхэмбаатар нарыг  ан агнуурын хууль тогтоомж зөрчиж ховор ан амьтанг хориглосон арга, зэвсэгээр  зохих зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн  36.3-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Золзаяаг  3 сар 10 хоног, шүүгдэгч Ц.Эрхэмбаатарыг 3 сар 10 хоног баривчлах ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Золзаяа, Ц.Эрхэмбаатар нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Ц.Золзаяа, Ц.Эрхэмбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Золзаяагаас 9650000 төгрөг, шүүгдэгч Ц.Эрхэмбаатараас 9700000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун нэртэй  мотоциклыг                        /Дорноговь аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах байранд байгаа/ улсын орлого болгохыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Золзаяагийн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг бүтүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3  дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн замаг 27248 дугаартай, ТОЗ-8 загварын буу 1 ширхэгийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, 43,5 кг хулан адууны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Золзаяа, Ц.Эрхэмбаатар нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Д.АДЪЯАСҮРЭН