Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 230

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч А.Энхтөр би “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******ийн хэлтэст холбогдох 660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30520344 тоот гэрээ байгуулан Интернэтийн үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн Интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас Интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрт 660,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ХХК-ийн 30520344 тоот гэрээний ******* эрхлэлт үйлчилгээний Төв-Өмнөговь нь үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Өмнөговь аймгийн *******ийн хэлтэст холбогдуулж 660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч Хөдөлмарийн хэлтэс нь 660,000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч “*******” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******/ нь 660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******ийн хэлтэст  холбогдох 660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 10,195 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        

ШҮҮГЧ                                         Л.УГТАХБАЯР