| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00451/И |
| Дугаар | 00518 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 00518
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-19-44 тоотод оршин суух, Өндөр овогт Даваажавын Цогзолмаагийн /Регистрийн дугаар: ФД64053002/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн баруун дэнжийн 16-19 тоотод оршин суух, Боржигон овогт Норовсамбуугийн Алтанцэцэгт /Регистрийн дугаар: МК62040108/ холбогдох
2,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Даниста худалдааны төвийн нягтлан бодогч Н.Алтанцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авахдаа манай захирал Жанцансамбуу зээлүүлж авч байгаа юм гэж аваад 2015 оны 02 дугаар сарын 18-нд 2,500,000 төгрөг өгөөд 2015 оны 09 дүгээр сард мөн 2,500,000 төгрөг өгсөн. Үндсэн мөнгөний хүү алдангиа гэрээний дагуу удаа дараа захирал Жанцансамбуугаас нэхсэн боловч худлаа ярьж өдийг хүртэл өгөхгүй байгаа тул мөнгөний хүү алданги 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Даниста Од ХХК-ын нягталан бодогч Н.Алтанцэцэг би 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр захирал Х.Жанцансамбууд авч өгсөн нь үнэн. 2014 оны 12 дугаар сарын 18-нд хүү болох 500,000 төгрөгийг Д.Цогзолмаагийн Хаан банкны 5097003478 тоот дансанд, 2015 оны 02 дугаар сарын 18-нд үндсэн мөнгө 2,500,000 төгрөгийг хүүд нь бэлнээр, 2015 оны 06 дугаар сарын 20-нд Д.Цогзолмаагийн Хаан банкны 5097003478 тоот дансанд тус тус хийсэн. Тэгээд үлдэгдэл хүүг захирал Х.Жанцансамбуу нь өөрөө Д.Цогзолмаатай тохирч өгнө гээд өдийг хүртэл өгөөгүй байна гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Н.Алтанцэцэг нь 2,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-н гэхэд бэлэн өгнө гэснийг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогзолмаа нь хариуцагч Н.Алтанцэцэгт холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Цогзолмаа , хариуцагч Н.Алтанцэцэг нар нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Алтанцэцэгээс 23,475 төгрөг, төрийн сангаас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй Н.Алтанцэцэгт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23,475 төгрөг, төрийн сангаас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Цогзолмаад олгосугай.
3.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.
4.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН