| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00336/И |
| Дугаар | 00534 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 00534
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, баруун дэнжийн 18 дугаар гудамж, 06 тоотод оршин суух, /Регистрийн дугаар:РС90082611/, Агар харуул овогт Мягмарсүрэнгийн Мэндбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд холбогдох
“Ажилласан хугацааны цалин болох 897,750 төгрөгийг гаргуулах, хоёр сарын нийгмийн даатгалыг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймгийн Бүсийн оношлого, эмчилгээний төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүрэг болох 2017 оны 01 дүгээр сар, 02 сарын хөлс 700,000 төгрөг, гэрээний 5.1 дэх хэсэгт заасан торгууль 1-р сарын хөлс төлөлгүй хожимдуулан 48 хоногоор тооцож 84,000 төгрөг, 2-р сарын хөлсийг төлөлгүй хожимдуулсан 17 хоногоор тооцож 29,750 төгрөг, нийт 897,750 төгрөг гаргуулах уг хоёр сарын нийгмийн даатгалыг тус тус төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд нэхэмжлэгч миний бие 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр БОЭТ-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээний үүрэг болох 2017 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын хөлс 700,000 төгрөг, гэрээний 5.1 дэх хэсэгт заасан торгууль 1 дүгээр сарын хөлс төлөлгүй хожимдуулсан 48 хоногоор тооцож 84,000 төгрөг, 02-р сарын хөлсийг төлөлгүй хожимдуулсан 17 хоногоор тооцож 29,750 төгрөг нийт 897,750 төгрөг гаргуулах, уг хоёр сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн тул нэхэмжлэгч миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь хариуцагч Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд холбогдуулан “Ажилласан хугацааны цалин болох 897,750 төгрөгийг гаргуулах, хоёр сарын нийгмийн даатгалыг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.Мэндбаярын нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд холбогдох “Ажилласан хугацааны цалин болох 897,750 төгрөгийг гаргуулах, хоёр сарын нийгмийн даатгалыг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,000 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 13,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мэндбаярт олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН