Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/403

 

 

 

 

 

 

 

 

 

     2021            07           21                                      2021/ШЦТ/403                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Т-гийн О-д холбогдох эрүүгийн 21100 0509 0477 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Глади ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Т-гийн О- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 цар тахлын ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийтийн авто замын постоор нэвтрүүлэхээр ашигласан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“... Миний ажилладаг компанид хүний нөөцийн асуудал гарсан. Би хотоос ажилчид явуулах гэсэн боловч явах ажилчид заавал ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагатай байсан. Тухайн үед буюу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шинжилгээний цаг авах гэсэн боловч 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд шинжилгээний цагууд дууссан байсан.

Яаралтай байсан тул ерөнхий захиралтайгаа ярилцалгүйгээр шийдвэр гаргаж уг үйлдлийг хийсэн. Хувийн эмнэлэгт шинжилгээ өгөх боломжтой байсан ч хувийн эмнэлэг шинжилгээгээ 98.000 төгрөгөөр авч байсан юм. Тухайн үед манай байгууллага мөнгөгүй байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0509 0477 дугаартай хэргээс:

 

1. Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 12-17х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Баярсайханы гэрчээр өгсөн:

“...Би “Глади” ХХК-д гэрээгээр жолоочийн ажил хийж байгаа юм. Манай компани авто замын ажилчдын хоолыг хариуцдаг юм билээ. Тэгээд надад Өмнөговь аймгийн Ханбогд суманд байдаг Цагаан хад гэх газар луу 4 хүн хүргэж өгөөд, өөрөө очиж 1 сарын хугацаанд жолоочоор ажиллана гэсэн. Тэгэхээр нь би 1 сарын хугацаагаар гэрээ хийгээд, хоёр тогооч, хоёр бэлтгэгч гээд нийт 4 хүн авч явахаар болж байгаа юм. Надад “Глади” ХХК-ийн менежер Т.О гэдэг хүн “3 дугаар сарын 10-ны өдөр явна шүү” гэж хэлсэн. Тэр өдөр нь намайг “шинжилгээ өгөөрэй” гэхээр нь маргааш нь буюу 3 дугаар сарын 07-ны өдөр шинжилгээ өгөх гээд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд очиход амралтын өдөр таарсан. Тэгэнгүүт нь би Т.О рүү залгаад “3 дугаар сарын 11-ний өдрөөс наашгүй юм байна, тэр өдрөө шинжилгээ өгөх цаг авчихлаа” гэхэд “за” гээд утсаа тасалсан. Тэгснээ 2021 оны 3 дугаар сарын 10-ны өглөө Т.О залгаад “12 цагт хүрээд ирээрэй, явахаар болсон шүү” гэж хэлсэн. Би “шинжилгээ яасан бэ” гэхэд “болчихсон” гэж хэлсэн. Өдөр 12 цагт “Глади” ХХК-д очиход Т.О бууж ирээд 4 хүний шинжилгээний хариуны бичиг өгсөн. Өгсөн бичгийг нь аваад бид тавуулаа 13 цаг 30 минутын үед хөдөлсөн. Би өөрийн 21-48 УНУ улсын дугаартай Хьюндай Старекс машинтай явж байсан юм. Би хамт явж байсан хүмүүсээ танихгүй. Бид Өлзийтийн постоор гарах гэхэд бидний бичгийг шалгаад, хуурамч бичиг байна гээд цагдаагийн хэлтэст авчирсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Мөнхжаргалын гэрчээр өгсөн:

“...Би “Глади” ХХК-д эхнэрийн хамт угаагч, бэлтгэгчийн ажил хийхээр гэрээ байгуулаад Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажиллахаар өнөөдөр явах гэж байсан. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Глади” ХХК-ийн менежер Т.О гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулахдаа “шинжилгээ өгөх үү” гэхэд “шинжилгээ яах юм бэ, маргааш явчихна, шинжилгээ хийх хүмүүстэй ярьчихсан байгаа, авахаар болсон” гэж хэлэхээр нь би шинжилгээ өгөөгүй. Тэгээд өнөөдөр буюу “2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12 цагт шууд явна шүү” гэхээр нь ирээд унаандаа суухад Т.О шинжилгээний хариуны бичиг тарааж өгөөд, “энийг үзүүлээд явцгаагаарай” гэж хэлсэн. Бид нар Өлзийтийн постоор гарах гэхэд цагдаа “шинжилгээний хариуг хуурамч байна” гэж хэлээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Орхонцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би “Глади” ХХК-д өөрийн нөхрийн хамт угаагч, бэлтгэгчийн ажил хийхээр болж гэрээ байгуулсан. Тэгээд Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажиллана, Цагаан хадны 230-р кэмп-д хувиарласан гэж хэлсэн. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Глади” ХХК-ийн менежер Т.О гэх хүнтэй уулзахдаа “шинжилгээ өгөх үү” гэхэд “шинжилгээ яах юм бэ, маргааш явчихна, шинжилгээ хийх хүмүүстэй ярьчихсан байгаа, авахаар болсон” гэж хэлэхээр нь би шинжилгээ өгөөгүй. Тэгээд өнөөдөр буюу “2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12 цагт шууд явна шүү” гэхээр нь ирээд унаандаа суухад Т.О шинжилгээний хариуны бичгийг жолоочид өгөөд, “энийг үзүүлээд явцгаагаарай” гэж хэлсэн. Бид нар Өлзийтийн постоор гарах гэхэд цагдаа “шинжилгээний хариуг хуурамч байна” гэж хэлээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Үүрийнцолмонгийн гэрчээр өгсөн:

“...Би “Глади” ХХК-д угаагчийн ажил хийхээр болж гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажиллахаар өнөөдөр явах гэж байгаа юм. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Глади” ХХК-ийн менежер Т.О гэх хүнтэй холбогдож ажиллахаар болоод, маргааш ирж гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд гэрээгээ хийчхээд “би шинжилгээ өгчих үү, хариу гарахаар явах уу” гэхэд “шинжилгээ яах юм бэ, шинжилгээ хийх хүмүүстэй ярьчихсан байгаа, шууд явна” гэж хэлсэн. Би гэрээс гарахдаа шууд явна гэдгээ мэдэлгүй гарсан. Надаас гадна 4 хүн байсан. Бид нар Өлзийтийн постоор гарах гэхэд цагдаа “шинжилгээний хариуг хуурамч байна” гэж хэлээд цагдаагийн хэлтэс дээр аваад ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баяндалайн гэрчээр өгсөн:

“...Би “Глади” ХХК-д угаагчийн ажил хийхээр болж гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажиллахаар өнөөдөр явах гэж байгаа юм. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Глади” ХХК-ийн менежер Т.О гэх хүнтэй холбогдож ажиллахаар болоод, “маргааш ирж гэрээгээ хийгээрэй” гэж хэлсэн. Өнөөдөр ирээд гэрээгээ хийх гэхэд т”ог нь тасарчихсан, гэрээг хэвлэж чадахгүй байна. Ах нь араас нь гэрээгээ явуулъя, манайх яаралтай цагаан хад руу явах гэж байна, чи явах боломжтой бол явуулъя” гэхээр нь би “шинжилгээ өгөөгүй шүү дээ, 3 дугаар сарын 12-ны өдөр цаг авчихсан байгаа” гэхэд “зүгээр ээ, ах нь шинжилгээг нь болгочихно, жолоочид өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Тэгээд явахаар болоод бид нар Өлзийтийн постоор гарах гэхэд цагдаа “шинжилгээний хариуг хуурамч байна” гэж хэлээд цагдаагийн хэлтэс дээр аваад ирсэн .” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

7. Хуурамчаар үйлдсэн гэх ХӨСҮТ-ХЕПАТИТ “и*д*р*м*н*ж*р*а*”, “ө*з*й*а*б*я*с*й*а*”, “м*н*ө*ц*ц*г*ү*и*н*о*м*н”, “с*м*а*ь*а*г*а*а*а*”, “о*у*д*л*й*о*х*н*э*э*” гэх зэрэг овог нэртэй, “Covid 19” шинжилгээний “Сөрөг” гэсэн хариу бүхий PCR шинжилгээний бичиг 5 хуудас баримт /хэргийн 45-49х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Огийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь ийм зүйл хийж байгаагүй. Эдгээр хүмүүс намайг ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдээгүй байх. Би тэр хүмүүст өөрөө зохицуулаад гаргаад өгчихье гэж хэлж байсан юм. Наадах чинь хуурамч гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Амарсайханы мэдүүлэг /хэргийн 40х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 68х/ баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 69х/, шүүгдэгч Т.Огээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 72х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 72х/ 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос Т.Од холбогдох эрүүгийн 21100 0509 0477 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Огийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ажилладаг “Глади” компанийн ажилчид болох Ө.Баярсайхан, И.Мөнхжаргал, О.Орхонцэцэг, М.Үүрийнцолмон, Н.Баяндалай нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хад” гэх газар ажлаар явуулах зорилгоор тэд ний нэр дээр “Ковид-19” цар тахлын ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийтийн авто замын постоор нэвтрүүлэхээр ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 12-17х/,

- гэрч Ө.Баярсайхан /хэргийн 21х/, гэрч И.Мөнхжаргал /хэргийн 24х/, гэрч О.Орхонцэцэг /хэргийн 27х/, гэрч М.Үүрийнцолмон /хэргийн 30х/, гэрч Н.Баяндалай /хэргийн 33х/ нарын мэдүүлэг,

- Хуурамчаар үйлдсэн гэх ХӨСҮТ-ХЕПАТИТ “и*д*р*м*н*ж*р*а*”, “ө*з*й*а*б*я*с*й*а*”, “м*н*ө*ц*ц*г*ү*и*н*о*м*н”, “с*м*а*ь*а*г*а*а*а*”, “о*у*д*л*й*о*х*н*э*э*” гэх зэрэг овог нэртэй, “Covid 19” шинжилгээний “Сөрөг” гэсэн хариу бүхий PCR шинжилгээний бичиг 5 хуудас баримт /хэргийн 45-49х/ болон шүүгдэгч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 43-44х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

“Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг болохоор заасан.

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 37.2.1, 37.2.8 дахь заалт, Корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад тус тус зааснаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээд нь “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан, гаргасан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмж шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй” байна.  

 

Гамшгаас хамгаалах тухай хууль болон Корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуульд зааснаар Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Корона вирус 19 халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоох, илрүүлэх шинжилгээ авах, сорьц цуглуулах, тусгаарлах, хорио цээр, хязгаарлалтын дэглэм сахиулах, хөл хорионд орсон иргэдийг харьяалах оршин суух газарт зорчих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд энэ нь нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм. 

 

Тухайн хэргийн нөхцөлд хэргийн шүүгдэгч Т.О нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ажилладаг “Глади” компанийн ажилчид болох Ө.Баярсайхан, И.Мөнхжаргал, О.Орхонцэцэг, М.Үүрийнцолмон, Н.Баяндалай нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хад” гэх газар ажлаар явуулах зорилгоор тэд ний нэр дээр “Ковид-19” цар тахлын ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийтийн авто замын постоор нэвтрүүлэхээр ашигласан гэж үзэх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний хувийн байдлыг тодруулсан, ...тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 68х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүх, шүүгдэгч Т.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй.  

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг  баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх”-ээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заажээ.

 

Эрүүгийн хуулийн /2015 оны/ тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах ба 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүй нөхцөлийг тодорхойлсон 5.1, 6, 9 дүгээр зүйлд тус тус заасан гэмт хэргийн төрөлд шүүгдэгч Т.Огийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хамаарахгүй байна. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Од оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Т.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Т-гийн О-г “...“...хүний хувийн байдлыг тодруулсан, ...тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Т.Од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Од оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            С.БАЗАРХАНД