Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 05 дугаар гудамжны 43 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ДЖ49041003/, Жалайр овогт Чимэдийн Долгорын нэхэмжлэлтэй  

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Долгор, гэрч Б.Бүүвэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ч.Долгор миний бие 1968 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1974 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн станцад нормчноор ажиллаж байгаад 1974 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1976 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 02 дугаар арван жилийн дунд сургуульд цэвэрлэгч, 1976 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Тайшир сумын хүн эмнэлэгт цэвэрлэгч, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Тайшир сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байсан. Иймд ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тайшир сумын 8 жилийн сургуулийн захиргааны тодорхойлолт, Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 461 дугаартай тодорхойлолт, Тайшир сумын 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хуулбар, Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 жилийн сургуулийн захирлын 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар, Алтай хотын 10 жилийн 02 дугаар дунд сургуулийн захирлын 1974 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар, 1975 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай Алтай хотын 10 жилийн 02 дугаар дунд сургуулийн захирлын тушаалын хуулбар, зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Жалайр овогт Чимэдийн Долгор нь 1968 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1974 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн станцад нормчноор, 1974 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1976 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 02 дугаар арван жилийн дунд сургуульд цэвэрлэгч, 1976 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Тайшир сумын хүн эмнэлэгт цэвэрлэгч, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Тайшир сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд цэвэрлэгч, тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тайшир сумын 8 жилийн сургуулийн захиргааны тодорхойлолт, Үндэсний төв архивын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 461 дугаартай тодорхойлолт, Тайшир сумын 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хуулбар, Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 жилийн сургуулийн захирлын 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар, Алтай хотын 10 жилийн 02 дугаар дунд сургуулийн захирлын 1974 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай тушаалын хуулбар, 1975 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай Алтай хотын 10 жилийн 02 дугаар дунд сургуулийн захирлын тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жалайр овогт Чимэдийн Долгор нь 1968 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1974 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулингийн тэжээлийн станцад нормчноор, 1974 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1976 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар арван жилийн дунд сургуульд цэвэрлэгч, 1976 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн эмнэлэгт цэвэрлэгч, 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2006 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН