| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00474/И |
| Дугаар | 00540 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг Шандын баруун задгай 20 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ИО62042001/, Хотгойд овогт Банзайн Түмэнбаярын нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Бандай овогтой Түмэнбаяр нь Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оноос 1991 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэл ажиллаж байгаад Тэжээлийн аж ахуй хувьд шилжээд ажлаасаа халагдсан юм. Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан 1982 оны тушаал нь архиваас олдохгүй байгаа тул Завхан аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд 1981 оноос 1991 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэл ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын Тасгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/274 дугаартай тодорхойлолт, гэрч Ж.Волоож, Г.Цэцэгмаа нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хотгойд овогт Банзайн Түмэнбаяр нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн байрны галчаар, 1985 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Тэс сумын хүний их эмчийн салбарт асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын Тасгийн 2017 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн А/274 дугаартай тодорхойлолт, гэрч Ж.Волоож, Г.Цэцэгмаа нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хотгойд овогт Банзайн Түмэнбаяр нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн байрны галчаар, 1985 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Тэс сумын хүний их эмчийн салбарт асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН