| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/414 |
| Огноо | 2021-07-27 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/414
2021 07 27 2021/ШЦТ/414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт С-ийн М-т холбогдох эрүүгийн 19050 0041 1110 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
иргэдийн төлөөлөгч Е.Эрдэнэчулуун,
хохирогч Т.Б, Н.М, А.Ц, А.Б,
хохирогч Ч.Э-ын өмгөөлөгч У.Түвшин,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал, Н.Дашдулам нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Анударь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт С-ийн М- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.М нь:
1. “Солонгос улс руу ажлын виз гарган найдвартай явуулж өгнө” гэж иргэн О.О-оос 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын ард байрлах Хаан банкны салбарт 3.000.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
2. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргадаг аялал жуулчлалын эрхтэй компанитай, би өөрөө захирал нь байгаа юм, 2.000.000 төгрөгөөр виз гаргаж өгнө” гэж иргэн Б.Б-аас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
3. Иргэн Б.Б-эс зээлж авсан 8.000.000 төгрөгийг төлүүлэх зорилгоор “машин лизингээр авах гэж байгаа юм, урьдчилгаа төлбөр дутаад байна, өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу”, “машин худалдан авах гэж байна мөнгө дутчихлаа, өмнө зээлсэн мөнгөн дээрээ нэмж зээлээч, худалдаж авсан машинаа барьцаанд тавиад мөнгийг чинь хүүтэй буцааж өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвд иргэн Т.Баас 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7.500.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын, Төрийн банкны 1045хххх8435 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авч залилсан,
4. “Дүү Ш.Бд нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэж Ц.Ч-т итгүүлэн, улмаар түүний эхнэр Н.Мгээс 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08, 16-ны өдрүүдэд 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
5. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн Л.Б-аас 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвийн орчим бэлнээр 60.000 төгрөг, өөрийн эзэмшдэг Төрийн банкин дахь 1045хххх8435 дугаарын дансаараа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1.130.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаараа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, нийт 2.390.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
6. “Бүгд Найрамдах Солонгос улсад 3 жилийн хугацаатай ажиллах гэрээтэй виз гаргаж өгч чадна” гэж иргэн Г.Л-эс Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны Номин дэлгүүрийн үүдэн дээр 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын, Төрийн банкны 1045хххх8435 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авч залилсан,
7. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн М.Б-гаас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро худалдааны төв доторх Хаан банкны Өнөр тооцооны төв дотор 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 төгрөг нийт 630.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
8. “Бүгд Найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах виз 14-30 хоногийн дотор гаргаж өгнө" гэж иргэн Ц.З-гаас Баянгол дүүргийн 2, 5, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэст болон “ТБД андууд” худалдааны төвийн зүүн талд байрлах Хаан банкны салбаруудад иргэн Д.Шинэхүүгийн эзэмшлийн 5166325297 дугаарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 195.000 төгрөгийг, иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Efes” худалдааны төвийн гадна 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 995.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
9. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэж харилцаа холбооны хэрэгсэл ашиглан иргэн Ж.О-эс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 356.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
10. “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн А.Цоос Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн орчим 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 340.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 240.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 110.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 100.000 төгрөг болон бэлнээр 50.000 төгрөг, нийт 5.620.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
11. “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн Т.Б-өөс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
12. “2018 оны 3 дугаар сарын 02-нд явах гэрээт ажилчдын визэнд орж амжих юм байна, яаралтай урьдчилгаа өгчих, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын хэлтэст ажилладаг танилаараа яаралтай гадаад паспорт гаргуулаад өгье” гэж иргэн А.Н-аас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2.080.000 төгрөгийг иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
13. “Солонгос улс руу гэрээт ажилтнаар явуулж өгнө, виз гаргаж өгнө” гэж иргэн Г.Г-оос Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хөтлийн автобусны буудлын орчимд бэлнээр 500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг бэлнээр өөртөө шилжүүлэн авч залилсан,
14. “Солонгос улс руу 8 хүн гэрээт ажилтнаар явуулж өгнө” гэж иргэн Д.Б-ээс зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр бичиг баримт ашиглан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 3.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 2.650.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар гэрээ хийж буцаан 500.000 төгрөгийг Д.Б-т өгч, нийт 10.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.650.000 төгрөгийг дансаар, нийт 13.150.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
15. “Солонгос улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх виз найдвартай гаргаж өгнө” гэж иргэн Ю.Т-өөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдчилгаанд гэж 2.000.000 төгрөг болон хурдан материалыг гаргуулна гэж хуурч нэмж 80.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “билет захиалах мөнгө хэрэгтэй” гэж 240.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 60.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөг, нийт 2.680.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
16. “Хүүтэй мөнгө байвал зээлээч би хүнд өртэй юм өгөхгүй бол намайг хутгална гээд байна” гэж иргэн Ч.Ч-аар дамжуулан түүний төрсөн дүү Ч.О-аас Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Тайкон” ХХК-ийн автомашин барьцаалах зээлийн барьцаанд байсан “Toyota Sai” маркийн 36-38 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаалан 7.500.000 төгрөгийг иргэн Л.Л-гийн Хаан банкин дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
17. “36-18 БНА улсын дугаартай автомашиныг худалдаж авна, 12.000.000 төгрөгийн хадгаламжтай” гэж иргэн Ч.Э-аас түүний эзэмшлийн 36-18 БНА улсын дугаартай “Toyota Sai маркийн автомашиныг 21.500.000 төгрөгөөр худалдан авна” гэж хуурч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “11В сити” зочид буудалд байрлах “Тайкун авто ломбард”-нд 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барьцаанд тавиулж, автомашины урьдчилгаа төлбөр болгон 9.000.000 төгрөг өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмшилдээ авч, улмаар бусдад 17.300.000 төгрөгөөр зарж борлуулан мөнгийг өөртөө шилжүүлэн авч Ч.Э-т 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
18. “Хувь лизингээр байр зарна” гэж фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан иргэн Б.Өаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Цэцэг” төвийн хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Монтел” худалдааны төвд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, тус бүр нь 250.000 төгрөгийн үнэ бүхий нийт 500.000 төгрөгний “LG G4 ST2” маркийн 2 ширхэг гар утас, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийг эд зүйл болон бэлнээр, мөн иргэн Л.Л-гийн Хаан банкин дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
19. “50-21 УБР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашин худалдан авч өгнө” гэж иргэн С.Энхбаяраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Лоунж” нэртэй ресторанд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг иргэн Л.Л-гийн Хаан банкин дахь 5108101820 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авч залилсан, нийт 82.601.000 төгрөгийг авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Мээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй.
Одоо миний тооцоолсноор 69.000.000 төгрөгийн хохирол байгаа. Үүнийг би төлөөгүй байгаа, цаашид төлж барагдуулна. Би хохирогч нараас авсан мөнгөөр хоолны газар ажиллуулж эхлээд дампуурсан, мөн махны наймаа хийгээд дампуураад үрчихсэн. Би одоогоор ажилгүй, гэртээ нялх хүүхдээ асарч байгаа.
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Т.Баас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нийт 14,500,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үүнээс 9.600.000 төгрөг төлөгдөөгүй. Анх би шүүгдэгчийг таньдаг байсан. Надаас “машин авах гэсэн чинь мөнгө дутсан, мөнгө олоод өгөөч” гээд би хүнээс мөнгө авч өгсөн юм.” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч Н.Мгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, төлөгдсөн зүйл байхгүй. Хохирлоо барагдуулчихвал өөр гаргах санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч А.Цоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч С.Мтэй холбоотой байдаг. Нийт учруулсан 5.620.000 төгрөгийн хохирлоос төлөгдсөн зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,
5. Хохирогч А.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нийт 13.105.000 төгрөгийн хохирол учруулснаас 500.000 төгрөг өгсөн. Дараа нь би шүүгдэгчтэй тохиролцоод 12.000.000 төгрөг төлж барагдуулахаар болсон. Үүнийгээ төлчихвөл өөр гаргах санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19050 0041 1110 дугаартай хэргээс:
Нэг. Хохирогч Ч.О-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
1.1. Эрүүгийн 18050 3712 1193, 18050 1295 1194, 18050 2031 1182, 19050 1691 1181, 17050 1737 1198 дугаартай хэргүүдийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 352 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 26-28х/,
1.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О-ын хохирогчоор өгсөн:
“...2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр миний төрсөн ах Чухалбаяр над руу залгаад “миний таньдаг дүү байгаа юм, мөнгөтэй байвал Тоёота Сай маркийн машин хямдхан зарна гэж байна ш дээ, чи авах уу” гэхээр нь “дагуулаад хүрээд ирээ, үзье” гэж хэлсэн. Би 3, 4 дүгээр хорооллын эцсийн Сайн ломбардад зээлийн мэргэжилтнээр ажилладаг. Тэнд Чухалбаяр, нөгөө эмэгтэйгийн хамт машинтай нь ирсэн. Машиныг нь үзэхэд сувдан цагаан өнгийн Тоёота Сай маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монголд орж ирсэн 36-38 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан.
Мягмарцэцэг надад хэлэхдээ “би хүнээс хүүтэй мөнгө зээлчихсэн, “өнөөдөр өгөхгүй бол намайг хоолой хэрчинэ” гэсэн, алах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд “чи миний энэ Тоёота Сай машиныг аваад, 7.500.000 төгрөг өгчихөөч” гээд гуйсан. “Миний машин одоо Тайкун гээд ББСБ-д барьцаанд байгаа, одоо 2.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой, тэрнийг би 14 хоногийн дараа төлөөд дуусгана, тэгээд нэрийг нь чиний нэр дээр шилжүүлээд өгье” гэж хэлсэн.
Тэгэхээр нь би итгэсэн, төрсөн ах болох Чухалбаяраас “хэр найдвартай юм бэ” гэж асуухад “асуудалгүй ээ, найдвартай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хувийн 5035309240 дугаарын данснаас Мягмарцэцэгийн өөрийнх нь данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлж аваад, машинаа надад үлдээчихээд, манай ахтай хамт яваад өгсөн. Би энэ машиныг хэрэглээд 14 хонож байхад Тайкун ББСБ-ын 2 ажилтан машины хажууд ирээд “манай байгууллагад энэ машиныг 9 сая төгрөгөөр барьцаанд тавиад 2 сар төлөлт хийгээгүй, хугацаа хэтрээд хурааж авч байна” гэхээр нь би тэр хүмүүстэй адилхан ажил хийдэг учраас машиныг өгөөд явуулсан. Тэгээд Мягмарцэцэгтэй утсаар холбогдоход “Тайкун ББСБ-ын захирал нь манай найз байгаа юм, асуудалгүй би аваад өгье” гэж хэлсэн. Мягмарцэцэг тэрнээс хойш утсаа авахгүй, утсаа салгаад алга болсон.
Би 7.500.000 төгрөгийг өөрийн хувийн данснаас шилжүүлж өгсөн, гэрээ хийгдээгүй, би хувьдаа авсан, миний ажилладаг Сайн ломбардтай бол огт хамаагүй, би хувиараа өөрөө авсан. Би хохирлын 7.500.000 төгрөгөө авчихвал болоо, надад хүү алданги тооцох нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 46-47, 48-49х/,
1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Ч-ын гэрчээр өгсөн:
“...Би 2018 оны 4 сарын үед таксинд явж байгаад С.М гэх хүүхэнтэй танилцаад хэрэг гарсан үед нь очиж таксины үйлчилгээ үзүүлдэг байсан. Нэг өдөр С.М миний гар утас руу залгаад “ахаа би Тоёота Сай гэдэг автомашин худалдаж авсан юм. Худалдаж авахдаа машинаа ББСБ-д тавиад, үлдсэн мөнгийг нь мөнгө хүүлэгч нараас зээлж аваад одоо мөнгийг нь төлж чадахгүй байна. Мөнгө хүүлэгч нар намайг хутгалж ална гээд байна, машинаа 7.500.000 төгрөгөөр зармаар байна, авах хүн байна уу” гээд уйлаад ярихаар нь би төрсөн дүү болох Одбаяр руу утсаар яриад, “7.500.000 төгрөгөнд Тоёота Сай автомашин худалдаж авах уу” гэхэд Одбаяр “манай ажил дээр хүрээд ир” гэхээр нь Гэмтлийн эмнэлгийн хойно байрлах Сайн ломбардад очиж уулзсан.
Уулзаад манай дүү Одбаяр 36-38 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаанд аваад Мягмарцэцэгт 7.500.000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөө одоо хүртэл өгөхгүй 36-38 УНЭ автомашиныг дүү Одбаяраас ББСБ хурааж авсан гэсэн.
...”Тээврийн хэрэгсэл ББСБ-д 7.000.000 орчим төгрөгөнд барьцаанд байгаа, би тэр зээлийг сар сард нь өөрөө төлнө” гэж Мягмарцэцэг хэлж байсан, ББСБ-д зээлээ огт төлөөгүй юм байна лээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-54х/,
1.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НЦГ-19-214 дугаартай:
“...үнэлэгдэж буй Toyota sai загварын автомашин нь ...зах зээлийн дундаж үнэлгээ 2019 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 63х/,
1.5. Лхагвасүрэн овогтой Лодойхүүгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5108хххх20 тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 138-139х/ баримт,
1.6. “Тайкун” ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх салбарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0054 дугаартай “1600201096 Зээлийн гэрээний дугаартай /РД:ПЭ90052209/ Сэлэнгэ овогтой Мягмарцэцэг нь “Тайкун” ХХК санхүүгийн байгууллагаас 2018.08.31-ний өдөр зээл авсан боловч төлөлтийг графикийн дагуу төлөөгүйн улмаас 36-38 УНЭ улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашиныг хураан авч, зээлийн гэрээний үүргийн дагуу зарж борлуулсан” гэх албан бичиг, холбогдох баримтын хамт /хэргийн 1-р хавтас 131х, 133-136х/,
Хоёр. Хохирогч Т.Бын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Бын хохирогчоор өгсөн:
“...Би Мягмарцэцэг гэдэг хүнийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Стадиум паб-д ажиллаж байхад таньдаг болсон. Мягмарцэцэг нь 2017 оны 7 дугаар сард манай ажил дээр ирж надтай уулзаад “яаралтай мөнгө хэрэгтэй байна, өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь би хамт ажилладаг Гэндэн гэдэг хүнээс асуухад Гэндэн “би эхнэрээсээ асууж байгаад больё” гээд эхнэрээсээ асуугаад миний Төрийн банкны данс руу 4.000.000 төгрөг шилжүүлснийг би өөрийн данснаасаа Мягмарцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлж байсан.
Тэгээд удаагүй байхад Мягмарцэцэг нь дахиад надтай уулзаж “би машин авах гэхэд машины урьдчилгаанд мөнгө хэрэгтэй болоод байна, дахиад өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэхээр нь хамт ажилладаг Даваасүрэнгээс 2.000.000 төгрөг, цуг ажилладаг Цэнд-Аюушаас 1.100.000 төгрөг, аав Төрбатаас 5.000.000 төгрөгийг “хүүтэй буцааж өгнө” гэж хэлээд, би бүгдэнгээс нь өөрийн дансаараа дамжуулж, анх Мягмарцэцэгийн 8.000.000 төгрөг зээлж авч байсан Бат-Эрдэнэ гэдэг хүний данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд би Мягмарцэцэгт хүмүүсээс авч дамжуулж нийт 12.1000.000 төгрөг өгсөн. Мягмарцэцэг анх надтай хамт ажилладаг Бат-Эрдэнэтэй надаар дамжуулж байгаад 8.000.000 төгрөг зээлж байсан юм. Тэрийгээ Бат-Эрдэнэд өгч чадахгүй болохоор дахиад надад худал хэлж байгаад Даваасүрэн, Цэнд-Аюуш, Төрбат нараас мөнгө зээлүүлж өгсөн юм шиг байна лээ.
...Визний асуудлаар би Цэнд-Аюуш, Төрбат, Гэндэн нартай яриагүй, харин Даваасүрэнгээс зээлж өгсөн 2.000.000 төгрөгөнд Мягмарцэцэг “2 ахыг нь Солонгос Улсын визэнд оруулж өгнө” гэж надаар дамжуулж Даваасүрэнд хэлүүлж байсан. Учир нь Мягмарцэцэг өөрийгөө “Сорогсан СРН” гэх визний мэдүүлэг хүлээн авдаг компанийн захирлаар ажилладаг” гэж надад хэлж байсан учир би Даваасүрэнд дамжуулж хэлсэн. Надад анх Мягмарцэцэг машины зээл хөөцөлдүүлж байхдаа тэр компанийн бичиг баримтаар явдаг байсан болохоор итгэсэн.
...Надад анх Даваасүрэн мөнгө өгөхдөө 2.000.000 төгрөг өгч байсан эргүүлж 2.500.000 төгрөг, Цэнд-Аюушаас эхлээд өгөхдөө 1.100.000 төгрөг буцааж өгөхдөө 1.400.000 төгрөг, аав Төрбатаас 5.000.000 төгрөг зээлж авхуулаад надад нийт 8.900.000 төгрөг болгож буцааж өгнө гэж худал хэлсэн.
...Гэндэн надад өгсөн 4.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан иргэний хэрэг нээгдээд явж байгаа. Мөрдөгч а/д Д.Шандасаас хүлээж авсан 1.000.000 төгрөг миний дансанд байгаа. Ингээд тооцохоор С.Мээс 10.400.000 төгрөг авах ёстой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 07-08х, 09-10-11х, 12-13х, 14-15х/,
2.2. Т.Бын Төрийн банкин дахь 1067хххх8391 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2-р хавтас 43х/,
2.3. 8012хх95 дугаарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хэргийн 1-р хавтас 1-р хавтас 137х/,
2.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/02113 дугаартай шийдвэр /хэргийн 2-р хавтас 113-116х/,
2.5. С.М нь Төрийн банкнаас зээл авахаар баримт бичиг бүрдүүлэн Т.Бт өгсөн гэх Зээлийн өргөдөл холбоотой баримтууд /хэргийн 2-р хавтас 48-111х/,
2.6. Ц.Бат-Эрдэнэ, С.М нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авахаар хийсэн гэрээ /хэргийн 45-46х/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн:
“...Би Бямбажавтай найзууд байгаа юм. Тэгээд Бямбажавт “Батсайхан, Сандагдорж гэдэг хоёр ахыгаа Солонгос Улс руу явуулмаар байна” гэж ярьж байсан юм. Тэгэхэд Бямбажав надад “Мягмарцэцэг гэдэг хүн Солонгос Улс руу хүн явуулж байгаа гэсэн, эхний ээлжид гадаад паспортуудыг нь шинээр авах гадаад паспортын нийт 60.000 төгрөгтэй өгчих” гэхээр нь би 2017 оны 10 сарын эхээр Мягмарцэцэгтэй уулзалгүйгээр Бямбажавт бичиг баримт мөнгийг өгсөн.
Тэгээд виз 7-14 хоногийн дотор /10 сарын 22-ны өдөр виз гарна гэж байсан/ 6 сарын виз гарна гэж надад дамжуулж хэлж байсан. Би Мягмарцэцэгтэй огт уулзаагүй байсан юм. Тэгэхээр нь би Баянхонгор аймгийн төв дээр “Цахилгаан холбоо сүлжээ” ХХК-ийн жолооч ажилтай Сандагдорж ахыгаа ажлаас нь гаргуулж хотод ирүүлсэн. Харин Батсайхан ах Оюу толгойд ажиллаж байхад виз нь 10 сарын 22-ны өдөр гарахаар болсон гэж хэлүүлээд ажилд нь явуулалгүйгээр гаргасан.
Виз гаргаж өгсний хөлс гэж 2.0 сая төгрөгийг Бямбажавын Төрийн банкин дахь данс руу Зайсангийн Төрийн банкны ажил дээрээсээ шилжүүлсэн. Тэгтэл виз нь гарахгүй байхаар нь Бямбажаваас асуухад “Мягмарцэцэг цаанаа Нараа гэдэг хүнээр дамжуулж виз гаргуулж байгаа, виз гарахад хугацаа хэрэгтэй, цаад хүмүүсдээ тэрийг нь ойлгуулж хэлээгүйгээс болж хэл ам үүслээ” гэж хэлсэн гэсэн.
Тэгэхээр нь би Мягмарцэцэгийн 88117324 гэсэн дугаар руу өөрөө холбогдож ярихад “визийг чинь гаргана, та хэд хүлээж бай, би давхар хүнээр яриулж байгаа, бид хоёр хамтарч мөнгөний ажил хийдэг болохоор нөгөө хүнээ шахаж шамдуулж болохгүй байна” гэх зэргээр “виз гарна, хүлээж бай” гэсэн утгатай худлаа зүйл ярьж өнөөдрийг хүрч байна.” гэх мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 28-30х/,
Гурав. Хохирогч А.Цын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
3.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Цын хохирогчоор өгсөн:
“...Би 3, 4 дүгээр хороололд байрлах Билэг их дэлгүүрт бэлэн хувцасны лангууны худалдагчаар ажилладаг байсан. 2017 оны 8 дугаар сарын дундуур байх гэж одоо санаж байна, миний хажуу талын лангууны Нарантуяа гэх эмэгтэй надад “Солонгос Улс руу найдвартай гаргадаг хүн байна” гэж ярьдаг байсан. Нэг өдөр С.М ажил дээр ирээд Солонгос явуулах ажил ярилцсан.
С.М хэлэхдээ “Нарантуяа бид хоёрыг эхний ээлжид 1 хүний 1.500.000 төгрөг өгчих, Солонгос Улсад гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хэлсэн. “Ерөнхийдөө 1 хүний 3.000.000 төгрөгтэй байхад эхний ээлжийн бичиг баримт юм чинь бэлэн болно, виз гарсны дараа үлдсэн тооцоог хийнэ” гэж ярьсан.
2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг С.Мийн эзэмшлийн Хаан банкин дахь 5034хххх52 дугаартай данс руу Нарантуяа гэдэг хүний 5026564155 гэсэн данснаас Модны 2-ын зам дагуу байрлах Хаан банкны салбараас очиж шилжүүлж байсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 07-ны өдөр манай ажил дээр ирээд шинээр гадаад паспорт авах мөнгө бэлнээр 50.000 төгрөг авсан. Энэ талаар С.М гараараа мөнгө авсан тухай бичиж өгсөн баримтыг хэрэгт хавсаргагдсан. Үүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүний 5034хххх52 дугаарын дансанд Нарантуяа эгчийн 5026564155 дугаарын данснаас 180.000 төгрөг шилжүүлсэн. Тэрний дараа “чиний виз гарах гэж байгаа, нөгөө хүндээ 1.000.000 төгрөг өгөх гэсэн юмаа гээд 2017 оны 11 дугаар сарын 06-ны өдөр миний өөрийн Голомт банкны данс болох 3055102924 дугаарын данснаас С.Мийн 5034хххх52 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нямбаяр гэх хүний данс руу 240.000 төгрөг шилжүүлж өгсөн. Хамгийн сүүлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр виз гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй.
С.М булган шубээ барьцаанд тавьчихсан зарах гээд байна, мөнгө өгөөч гэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Батхүү гэх хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Батсайхан гэх хүний дансаар 100.000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ мөнгөнүүдийг авах бүртээ “визний мөнгө” гэж авсан, “өнөө маргаашгүй виз чинь гарлаа” гэж итгүүлсэн. Тэгээд мөнгөө би өгөөд байсан. 2018 оны 4 дүгээр сараас хойш С.Мийн утас холбогдохоо больж холбоо барихаа болиод зугтаагаад алга болсон.
Би нийт 4.690.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед Мягмарцэцэг намайг “ажлаас гар гар, удахгүй явлаа” гэхээр нь би ажлаасаа гарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 149-150х, 153х/,
3.2. А.Цын Голомт банкин дахь 3055хх2924 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2-р хавтас 175-191х/,
3.3. С.Мийн 5034хххх52 дугаарын данс руу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3.0 сая төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын баримт /хэргийн 2-р хавтас 164х/,
3.4. Мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 2-р хавтас 165х/,
3.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Нарантуяагийн гэрчээр өгсөн:
“...2017 оны 10 дугаар сард би Билэг их дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг байсан. Миний танил Даваасүрэн над руу залгаад “найдвартай Солонгос Улсын виз гэрээгээр гаргана гэнээ, та явах уу” гэхээр нь “за” гэж хэлээд орхичихсон байсан. Гэтэл нэг өдөр 8811-тэй дугаараас над руу Мягмарцэцэг гэдэг хүн залгаад “Давка дугаарыг чинь өглөө, би Солонгос Улс руу гэрээгээр хүмүүс гаргадаг юм, эхний ээлжид урьдчилгаа 1.500.000 төгрөг өгчихөө” гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй байна” гэж хэлсэн.
Тэгээд хажуугийн лангууны Цэрэндолгорт “чамд мөнгө байна уу, ингэж Солонгос Улсад гэрээгээр гаргах хүн байна” гэж хэлэхэд Цэрэндолгор “надад бол мөнгө байна, намайг хэлээд өгөөч ээ, би Солонгос явмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мягмарцэцэгтэй яриад “мөнгө бэлэн болчихлоо, бас нэг хүн байна” гээд уулзахаар болоод Билэг их дэлгүүрийн гадна Цэрэндолгор, Мягмарцэцэг бид 3 хамт уулзсан.
Цэрэндолгор “найз залуутайгаа явна” гээд надтай нийлээд гурвуулаа явахаар болсон. Гэтэл надад “таны нас хэтэрчихсэн байна, болохгүй” гэж хэлсэн. Би тэгээд “больё” гэж хэлсэн, Цэрэндолгор нөхөртөйгээ явахаар урьдчилгаа 3.0 сая төгрөг өгөхөөр болоод С.Мт 3.0 сая төгрөгийг өгсөн. Би тухайн үед хамт байсан учраас мөнгө өгсөн баримт дээр миний гарын үсэг байгаа. Түүнээс би Цэрэндолгороос мөнгө зээлээд С.Мт өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 156х/,
3.6. Н.Нарантуяагийн Хаан банкин дахь эзэмшлийн 5026564155 дугаарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2-р хавтас 170х/,
Дөрөв. Хохирогч Л.Б-ы эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
4.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Б-ы хохирогчоор өгсөн:
“...2017 оны 9 дүгээр сарын эхээр байсан шиг санаж байна, Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн урд байх Төрийн банкинд теллерээр ажиллаж байхдаа манай төвд эдийн засагчаар ажиллаж байсан Бямбажавт “гэр бүлээрээ БНСУ-д сурч, ажиллах санаатай байгаа” талаараа хэлж байсан. Гэтэл Бямбажав нь удалгүй “таньдаг хүн гараад ирлээ, урьд нь хүн БНСУ руу гаргаж байсан гэнэ, бичиг баримтууд нь байгаа гэж байна” гэсэн. Удалгүй хэд хоногийн дараа намайг ажил дээрээ байж байхад “гараад ир” гэж дуудахаар нь очиход Мягмарцэцэг гэх эмэгтэйтэй хамт зогсож байсан.
Намайг танилцуулаад учир байдлаа хэлэхэд Мягмарцэцэг “болно, асуудалгүй, надад зүгээр бичиг баримтаа бүрдүүлээд өгчих, мөн урьдчилгаа мөнгө өгнө” гэсэн. Тэгээд “байгууллагын ажиллаж байсан гэсэн тодорхойлолт, гадаад паспорт, төрсний болон бусад лавлагаанууд гэрлэлтийн баталгаа зэрэг бичиг баримтуудыг эхний ээлжид бүрдүүлээд өгчих” гэсэн.
2-3 хоногийн дараа материалуудаа Мягмарцэцэгт өгөөд, гадаад паспортын захиалгын мөнгө гээд 60.000 төгрөгийг... 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийн интернэт банкаар 1045хххх8435 дугаартай С.Мийн Төрийн банкин дахь данс руу шилжүүлсэн. 9 дүгээр сарын 22-ны өдөр мөн дугаарын дансанд урьдчилгаа гээд 1.130.000 төгрөг шилжүүлсэн, 9 дүгээр сарын 28-ны өдөр мөн дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн. Сүүлийн хугацаа 10 сарын 26-ны өдрөөс өмнө БНСУ руу явуулна гэж байсан ба тэрнээс өмнө ажил төрлөө зохицуулаарай гэхээр нь би “ажлаасаа гарчих юм уу” гэхэд “гарчих” гэхээр нь би ажлаасаа 11 дүгээр сарын 01-ний өдөр гарчихсан.
Тэгээд би “ажлаасаа гарчихлаа, визээ авъя” гэхэд Мягмарцэцэг дахиад 300.000 төгрөг нэхсэн бөгөөд надад ярихдаа “өөр хүнээр давхар гаргуулж байгаа, уг хүнээс визээ авах гэхэд болохгүй байна” гэхээр нь мөн 300.000 төгрөгийг шилжүүлсэн.
Тэрнээс хойш “өнөөдөр, маргааш болно” гэж худал хэлсээр байгаад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Мийн Хаан банкны 5034хххх52 гэсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд С.Мт 2.390.000 төгрөг өгсөн... Анх эхнэр, охин бид 3 Солонгос Улсын виз гаргуулахаар болсон. С.М хэлэхдээ “манай эхнэрийг суралцахаар Солонгос Улсад явуулна, надад болохоор 6 сарын виз гаргуулна, мөн охинд виз гаргаж өгнө” гэсэн, “урьдчилгаа мөнгийг өгчих, очоод ажил хийж байгаад үлдэгдлээ өгчих” гэж байсан. Бид гадаад паспортоо авч чадаагүй. Би одоо С.Мээс 2.390.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг С.Мтэй надтай хамт ажиллаж байсан Бямбажав танилцуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 16-17х, 18х/,
4.2. Л.Б-ы Төрийн банкин дахь 1500хх5057 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг баримт /хэргийн 3-р хавтас 08-10х, 11х/,
4.3. С.Мийн эзэмшлийн Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын данс руу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт /хэргийн 3-р хавтас 11х/,
4.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Бын гэрчээр өгсөн:
“...Би Баярсайхантай хамт ажилладаг. Би Баярсайхан, Мягмарцэцэг хоёрын дунд ямар асуудал болсныг мэдэхгүй байна. Би өөрөө Мягмарцэцэг гэдэг хүнд залилан мэхлүүлээд хүмүүсээс мөнгө авч өгөөд алдчихсан. Баярсайхан, Мягмарцэцэг хоёрын асуудлын хувьд Мягмарцэцэг намайг залилж байх үедээ зэрэг залилан мэхэлж байсан юм байна лээ.
Тэгэхдээ би Мягмарцэцэгийг Баярсайханаас мөнгө авч байсныг мэдэхгүй байна, сүүлд нь Баярсайханаас сонссон. Баярсайхан сүүлд надад хэлж байхдаа “би Мягмарцэцэгт виз гаргуулахаар тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж өгчихсөн” гэснээс биш би тэр хоёрын асуудлыг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 22х/,
4.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн:
“...2017 оны 9 дүгээр сард манай нөхөр нэг өдөр над руу залгаад “88117324 гэсэн дугаартай хүнтэй холбогдсон, Солонгос Улсын виз гаргадаг хүн юм байна, чи очоод нэг уулзаадах” гэхээр нь би тэр дугаар руу нь залгаад Цамбагаравт байрлах Берлин бургер хоолны газарт уулзсан. С.Мтэй уулзахад “хорооны тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, гадаад паспортуудаа канондуулаад аваад ир” гэж хэлсэн. С.М хэлэхдээ “манай нэг найз Солонгост байдаг юмаа, би найздаа та хоёрын материалыг гялс өгчих юм бол чиний сурах сургуулийг чинь олчихно” гэж хэлсэн. “Надад сургалтын виз, манай нөхөрт зүгээр виз, охинд маань бас виз гаргаж өгнө” гэж хэлсэн. “Та 2 боломжоороо урьдчилгаа мөнгө өгч бай, бүр болохгүй бол үлдсэнийг нь Солонгос Улсад очоод ажил хийж байгаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь уулзаад охин бид хоёрын гадаад паспортыг авсан, манай нөхөр гадаад паспорт гаргуулаагүй байсан учраас гадаад паспортын мөнгө гээд 60.000 төгрөг авсан.
Манай нөхөр нийгмийн даатгалын дэвтрээ өгсөн байснаа дараа нь араас нь хөөцөлдсөөр байгаад олоод авсан. Гадаад паспортуудаа буцааж авч чадаагүй. Манай нөхөр дансаар 2.390.000 төгрөгийг Мягмарцэцэгийн данс руу шилжүүлсэн гэсэн. Энэ шилжүүлсэн мөнгө бол манай нөхрийн мөнгө юм. Манай нөхөр “Солонгос Улс явна” гээд бат итгээд ажлаасаа хүртэл гарсан байсан. Ингэж залилуулсандаа гомдолтой байна, хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 23х/,
Тав. Хохирогч Г.Лхам-Эрдэнийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
5.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Лхам-Эрдэнийн хохирогчоор өгсөн:
“...Тэр өдрийнхөө орой буюу 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед манай аав Ганзориг, ах Ерөөлт, бэр эгч Батцэцэг бид дөрөв Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны Номин дэлгүүрийн үүдэн дээр нөгөө “Солонгос гаргаж өгнө” гэж өөрийгөө танилцуулсан Мягмарцэцэг гэдэг эмэгтэйтэй уулзахад “би найдвартай БНСУ руу 3 жилийн хугацаатай ажлын гэрээгээр явуулж чадна, эхний ээлжид 500.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгчих” гээд миний иргэний үнэмлэх, гадаад паспортын хамт аваад “эргээд холбоо баръя” гээд яваад өгсөн юм. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа Мягмарцэцэг над руу өөрийнхөө 99973585 дугаарын утаснаас залгаад “мөнгө хэрэг болоод байна, 250.000 төгрөг шилжүүлээч ээ” гээд өөрийнхөө Хаан банкны дансаа өгөхөөр нь би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хойд талд цагдаагийн хэлтэстэй залгаа байрлах Хаан банкны АТМ-ээс 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш “удахгүй Солонгосын виз бүтэх гэж байна” гэж утсаар ярьж явж байгаад 2018 оны 02 дугаар сарын эхээр утсаа авахгүй алга болчихсон юм. Хохирлоо барагдуулж авмаар байна.
Би С.М гэх хүнээс дансаар болон бэлнээр ямар нэгэн мөнгө аваагүй, манай аав Ганзоригт бас өгөөгүй, С.М “прокурор, цагдаад өөрөө надад мөнгө өгсөн” гэж мэдүүлсэн гэж сонссон, надад бол мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 72-73х, 75х, 77х/,
5.2. Таньж олуулах ажиллагаа явуулсан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 83-84х/,
5.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батцэцэгийн гэрчээр өгсөн:
“...2017 оны 12 сарын эхээр би өөрийн нөхөр Ерөөлтийн хамт 10 дугаар хорооллын ойролцоо нөхрийн машинтай явж байхад үл таних 25-30 орчим насны эмэгтэй 155-160 см өндөртэй, туранхай шар царайтай, урт үстэй эмэгтэй гар өргөхөөр нь машиндаа суулгасан. Тэгэхэд тэр эмэгтэй ард сууж явснаа гэнэт нэг хүнтэй “БНСУ-ын виз гаргаж өгнө, бичиг баримтаа мөнгөтөйгээ аваад хүрээд ир” гэж ярьж байсан.
Тэгэхээр нь манай нөхөр бид хоёр тэр эмэгтэйгээс “чи ямар ажил эрхэлдэг юм бэ, би бас дүүгээ явуулах санаатай байгаа юм” гэж асуусан. Тэр эмэгтэй “БНСУ-д ажиллаж байгаад ирсэн, тэгээд хуучин ажиллаж байсан компанийнхаа журмаар хэдэн хүн гаргах гэж байгаа” гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй “2.0 сая төгрөг бэлэн өгөөд дүүгээ БНСУ руу явуулж болно” гэж хэлэхээр нь тэр хүнтэй танилцаад утасны дугаарыг нь авсан.
Би тэр оройдоо өөрийн хадам ах Ганзориг руу залгаад “нэг хүүхэнтэй танилцсан, найдвартай БНСУ руу явуулдаг юм байна, та өөрийн хүүхэд Лхам-Эрдэнийг явуулаач” гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Ганзориг ах өөрийн хүүхэд Лхам-Эрдэнэтэй хот руу орж ирээд, бид хэд уулзаад нөгөө хүүхэнтэй уулзахаар болоод Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Номин худалдааны төвийн зогсоол дотор зогсож байхад нөгөө хүүхэн приус-20 маркийн машин унаж ирээд ахын машинд орж суугаад ахтай уулзсан.
Ахын машин дотор манай ах, Лхам-Эрдэнэ, манай нөхөр Ерөөлт бид тавуулаа сууж байсан. Тэгээд ах ерөнхийдөө нөгөө хүүхэнтэй уулзаж ярилцаж байгаад хүүхдээ явуулахаар болоод эхний ээлжид Лхам-Эрдэнэ нөгөө хүүхэнд 500.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд, бичиг баримтаа нөгөө хүүхэнд өгч явуулсан. Тэгээд намайг сүүлд сонсоод байхад Лхам-Эрдэнэ рүү нөгөө хүүхэн залгаад “нэмж 200.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь данс руу нь шилжүүлсэн гэсэн. Мөнгө авсан өдрөөсөө хойш алга болчхоод, гэнэт гарч ирээд “санаа зоволтгүй удахгүй болно, бүтнэ” гэж худлаа хэлсээр байгаад өдийг хүрч байна. БНСУ руу явуулдаг гэж бид хэдэд анх өөрийгөө танилцуулсан эмэгтэйг би хараад танина.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 79-80х/,
5.4. 106800519620, 106800632884, 1045хххх8435, 104500717246 тоот дансуудыг С.М эзэмшдэг талаарх Төрийн банкны 2018 оны 4 дүгээр 10-ны өдрийн 02в/1868 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хэргийн 3-р хавтас 104х, 107-111х/,
Зургаа. Хохирогч Б.Өын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
6.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өын хохирогчоор өгсөн:
“...2018 оны 8 дугаар сард нөхөр бид хоёр байр хайж байсан. Манай найз Нарангэрэл 8 дугаар сарын 28-ны өдөр залгаж 99057493 гэсэн дугаар өгөөд “энэ хүн байр зарахаар юм яриад байна, би ойлгохгүй юм байна, та нар өөрсдөө яриад үз” гэхээр нь өгсөн дугаар луу залгаж ярьсан.
Утсаар ярихад эмэгтэй хүн аваад өөрийгөө Мягмарцэцэг гэж танилцуулаад, “Саппород өөрийнх нь эзэмшлийн 3 өрөө байр байгаа, одоо хүнээс 12.0 сая төгрөг аваад мөнгөнийхөө хүүд 2 жил оршин суулгахаар тохироод оруулчихсан байгаа, нэг мөсөн зарчих санаа байна, бид өөрсдөө Зайсанд байр авсан, тэрнийхээ сарын түрээсийг төлөх зорилгоор та нараас сар сард нь мөнгийг нь аваад явна, урьдчилгаа 10.0 сая төгрөг өгчих өө, эхлээд 5.0 сая төгрөгөө өгчхөөд, үлдсэн 5.0 сая төгрөгийг яаруулахгүй” гэж ярьсан.
Тэгээд “хүн байр авна гэсэн чинь сайхан санагдаад байх юм, ямааны мах халуун дээрээ одоо 3.0 сая төгрөг шилжүүлчих” гээд над руу эргээд залгасан. Би “3.0 сая байхгүй, 1.0 сая төгрөг байна” гээд Хаан банкны 5004166727 дугаарын данстай кредит картаас Өргөө кинотеатрын замын урд байрлах Хаан банкны АТМ-аас 2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой 21:48 цагт 1.000.000 төгрөгийг С.Мийн нөхөр болох Лодойхүү гэх хүний 5108101820 дугаарын данс руу шилжүүлсэн.
Маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 99057193 дугаарын утаснаас залгаад “би түрээсэлж байгаа хүмүүсээ гаргах гэсэн чинь 2.000.000 төгрөг дутаад байна, та гялс олоод өгөөч” гэхээр нь өөрийн ээмэг, бөгжөө барьцаанд тавьж байгаад Цэцэг төвийн хажууд байрлах Хаан банкны АТМ-аас өөрийн 5016076330 данснаас мөн Лодойхүү гэх хүний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 15 цаг орчим ажил дээрээ очоод байж байгаад 500.000 төгрөгийг мөн данс руу өөрийн данснаас шилжүүлсэн.
Тэгээд огт байрыг үзэж чадаагүй утсаар залгаж асуухад “10 сар орчимд түрээсэлж байгаа хүн гарна, та гарахаар нь үзээрэй” гээд байсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу залгаад “1.000.000 төгрөг өгөөч, барьцаанд тавьсан байгаа” гэж хэлэхээр нь өөрийн 5016076330 дугаарын данснаас Лодойхүү гэх нэртэй хүний 5108101820 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн.
Тэрнээс хойш мөнгө нэхээд залгаад л байдаг байсан, “нэг мөсөн 5 сая болгочих” гээд байхаар нь би дургүйцээд “гэрээ хийж байж мөнгө өгнө” гэж хэлсэн боловч 10 дугаар сарын 15-ны өдөр С.М бид хоёр Өргөө кинотеатрын хойно байрлах нотариатын газар орж уулзсан. Би С.Мт “мөнгө өгсөн баримт авмаар байна, чамд баахан мөнгө өгчихлөө” гэж хэлэхэд “хоёулаа 10.0 сая төгрөг өгч авалцсан гэрээ хийчихье, та үлдэгдэл мөнгөө гаргаад өгчих” гэсэн.
Тэгээд би өөрийн ахтайгаа Мягмарцэцэгийг утсаар яриулахад ах “лавлагаа юмаа авч ирж өг” гэсэн юм шиг байна лээ, Мягмарцэцэг уурлаад яваад өгсөн. Тэр оройноо “Лэнд.мн-ээс зээл авчихсан юмаа, тэр зээлээ хаачихаад буцаагаад явуулчихъя, та 500.000 төгрөг өгөөч” гэхээр нь 200.000 төгрөгийг 5016076330 дугаартай данснаас 5108101820 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш С.М утсаар яриад “маргааш, нөгөөдөр” гээд хойшлуулаад янз янзын шалтаг тоочоод хойшлуулаад байсан.
Мөн энэ дундуур 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ байхад манай найз Нарангэрэл орж ирээд С.М “500.000 төгрөгт багтаагаад 2 гар утас зээлээч” гэж байна гэхээр нь “LG G4 styles2” маркийн гар утсыг 1 ширхгийг нь 250.000 төгрөгөөр бодоод 2 гар утасны 500.000 төгрөг ороод 4.700.000 төгрөг болж байна. Үүнээс Нарангэрэл С.Мийг 200.000 төгрөг өгсөн гээд надад өгсөн.
Одоо С.Мээс 4.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 135х, 136-137х/,
6.2. Б.Өын Хаан банкин дахь 5004хххх27, 5016хххх30 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 3-р хавтас 154х, 155-157х, 160-164х/,
6.3. Хохирогч Б.Ө “Сайн” ломбарданд эд зүйлээ барьцаалсан гэх баримтыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-р хавтас 167х/,
6.4. С.Мт 2 ширхэг гар утас өгсөн гэх “Mobi shop” гар утас худалдаа 000686 дугаартай баталгааны хуудас /хэргийн 3-р хавтас 163х/,
6.5. С.Мийн Б.Өд түрээслэх болон зарах байр гэж явуулсан байрны зурган үзүүлэлтүүд /хэргийн 3-р хавтас 169-172х/,
6.6. С.Мийн иргэдэд үйлчлэх автомашинаас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гарган авсан иргэний үнэмлэхийн хуулбарын ар талд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн огноотой Зээлийн гэрээ гэх 10.000.000 төгрөгийн хэвлэгч машинаар гаргасан баримтын хуулбар /3хх-ийн 153-р хуудас/,
6.7. Мөрдөн шалгах ажиллагааны С.Нарангэрэлийн гэрчээр өгсөн:
“...Манай эхнэрийн хамаатны дүү болох Сараатай Мягмарцэцэг нь уулзаад эгч дүүс шиг яваад байдаг байсан. Мягмарцэцэг Сараатай ярихдаа “би Саппород байрлах 3 өрөө байр зарах юм” гэж ярихаар нь би тэрийг нь өлгөж аваад сонирхоод асуухад С.М “та ямар хүнд авч өгөх гэж байгаа юм бэ, яадаг хүн юм бэ” гэхээр нь би өөрийн найз Өлзийжаргал байр сураглаж байсан учраас “найздаа сонирхож байна” гэдгээ хэлсэн. Тэгээд Мягмарцэцэгтэй найз Өлзийжаргалтай уулзуулаад энэ 2 нотариат ороод гэрээ хийж байсан. С.М хэлэхдээ “Саппород байрлах миний эзэмшлийн 3 өрөө байр байгаа, эхлээд 5.0 сая төгрөгийн урьдчилгаа өгчих, үлдэгдэл мөнгийг сар сард нь хоорондоо тохиролцоод гэрээ хийгээд төлөөд явчихъя” гэж хэлсэн. Тэгээд манай найз Өлзийжаргал зөвшөөрөөд увуулж цувуулаад мөнгө дансаар шилжүүлсэн юм байна лээ. Яг хэдэн төгрөг шилжүүлснийг би мэдэхгүй. С.М бид хоёр Өлзийжаргалын ажил болох Монтелын гадна очоод Мягмарцэцэг гадна үлдээд, намайг оруулаад “2 ширхэг гар утас зээлээд аваад өгөөч, би зайран Дангаасүрэн болон зайран Цогтсайхан нарт өгмөөр байна” гээд тэр хоёр бөөд өгсөн.
Би Монтел орж Өлзийжаргалаас 2 ширхэг гар утас аваад Мягмарцэцэгийн гарт өгсөн. Тухайн үед Өлзийжаргал “1 ширхэг гар утсаа 250.000 төгрөг гээд нийлээд 500.000 төгрөг” гэсэн. Ингээд байр орон бүтэхгүй болоод ирэхэд бид нар хэл ам хийхэд С.М “байр болохгүй юм байна аа” гэж хэлэхээр нь “бид юу ярьж байгаа юм бэ, хүний мөнгө төгрөг авчихаад яах гэж байгаа юм бэ” гэхэд 200.000 төгрөгийг буцаагаад миний 5009302665 дугаарын дансаар авсан санагдаж байна, тэр мөнгийг би картнаасаа аваад Өлзийжаргалд хүлээлгэж өгсөн.
Найз Өлзийжаргал “чи зуучилж санал болгосон юм чинь чи мөнгийг төлөх ёстой” гээд над руу дайрч байсан, би өөрөө сэтгэл санаагаар унаж хэцүү байдалд орсон. Өлзийжаргалд учруулсан хохирлыг хурдан барагдуулж авмаар байна, тэгэхгүй бол би энэ мөнгийг өөрөө төлөх болчихоод байна.” гэх мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 143х/,
6.8. “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн НЦГ-19-227 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан тайлан /хэргийн 3-р хавтас 145-146х/,
6.9. “Сэлэнгэ овогтой Мягмарцэцэг нь “ЛэндМН ББСБ” ХК-ийн LеndMN аппликейшнд бүртгэлгүй, харин Л.Л- “ЛэндМН ББСБ” ХК-аас LеndMN аппликейшнээр дамжуулан зээл авсан” “ЛэндМН ББСБ” ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/75 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хэргийн 3-р хавтас 151-152х/,
Долоо. Хохирогч Б.Б-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
7.1. Эрүүгийн 17090 2322 1192, 17080 2826 1605, 18080 2503 1623, 18100 2387 0765 дугаартай хэргүүдийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 374 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 3-р хавтас 178-179х/,
7.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын хохирогчоор өгсөн:
“...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Солонгос Улсын виз мэдүүлэх газар хайгаад гадуур явж байтал Сэлэнгийн Мягмарцэцэг гэх 27-28 орчим насны хүүхэнтэй таарсан. Уг хүн надад “ахаа, би Солонгосын виз гаргадаг аялал жуулчлалын эрхтэй компанитай, би өөрөө захирал нь байгаа юм” гэж хэлсэн. Би тэгээд тэр Мягмарцэцэгээр виз гаргуулахаар болоод анх бид хоёр 2.0 сая төгрөгөөр виз гаргуулахаар тохирсон. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилгаа 500.000 төгрөгийг өөрийн данснаас тэр хүний 5034хххх52 гэх данс руу нь мобайл банкаар гүйлгээ хийсэн. Мөн тэр өдрөөс хойш 8 хоногийн дараа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нөгөө хүүхэн над руу яриад “материал чинь орчихлоо” гээд надаас нөгөө данс руугаа 250.000 төгрөг шилжүүлж авсан. Тэрнээс хойш би “юу болж байна” гээд асуухаар “арай гараагүй байна, болоогүй байна” гээд байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Мягмарцэцэг нь өөрөө надтай яриад, “би паспортыг чинь авах гэж байна 500.000 төгрөг миний данс руу хийчих” гэхээр нь би 300.000 төгрөгийг данс руу нь хийгээд 200.000 төгрөгийг бэлнээр нь өгч уулзахад “за, би паспортыг чинь авчихаад залгая” гэж хэлсэн. Тэрнээс хойш би 2-3 хоноод л нэг залгаж асуудаг байсан. Хааяа утсаа авна, авахгүй. “Удахгүй гарна” гэж л хэлдэг байсан. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мягмарцэцэг нь мессенжерээрээ над руу “таны виз гарсан” гээд, виз нь миний нэрээр гарсан зургийг явуулаад “та үлдэгдэл 750.000 төгрөгөө явуулаач ээ, хэрэг болоод байна. Ээжийн бие өвдсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “шалгуулж байж мөнгө төгрөгөө өгч авалцъя” гэж хэлтэл “маргааш уулзъя, би залгая” гэж хэлсэн. Би маргааш залгаад “яасан бэ, юу болсон бэ” гэхэд “би завгүй байна, эмнэлэг дээр ганцаараа ээжийгээ хараад байж байна, дараа уулзъя” гэж хэлсэн.
Тэгээд байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд надтай Мягмарцэцэг нь уулзаад “ээжийн бие муу байгаа, санаа зоволтгүй, би чиний визийг аваад өгнө” гэж хэлсэн боловч одоо болтол таг. Ингэж арга саам хийж явсаар байгаад өдий хүрлээ. Гомдолтой байна. Би ТБД андуудын урд байрлах МТ колонкийн зогсоол дээр бэлэн мөнгийг өгсөн юм байна. Бусад мөнгийг С.Мийн 5034хххх52 дугаарын данс руу өөрийн 5014336676 данснаас шилжүүлж байсан. Би Мягмарцэцэгтэй 35 дугаар сургуулийн гадна танилцаж байсан, “таксинд яваад өгөөч” гэж машинд орж ирж суугаад танилцсан. Тэгээд виз гаргадаг гэхээр нь мөнгө өгөөд залилуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 208-209х, 210х/,
7.3. Б.Б-ын Хаан банкин дахь 5014хххх76 тоот дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 3-р хавтас 213-214х, 217-218х/,
Найм. Хохирогч О.О-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
8.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О-ын хохирогчоор өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн найз болох Мөнхболдтой уулзахад “чи Солонгос руу 3 жилийн гэрээгээр 5.0 сая төгрөг өгөөд явах уу” гэхээр нь би “тэгж болж байгаа юм уу” гэхэд “би өөрийнхөө ах дүү нарыг бүгдийг нь явуулах гэж байгаа юм” гэж ярьсан. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Мөнхболдтой цуг Мягмарцэцэг гэх эмэгтэй хүнтэй очиж уулзахад Мягмарцэцэг нь “би Солонгос Улс руу виз гаргадаг аяллын компанитай, надад хөдөлмөрийн яаманд таньдаг хүн байгаа, 3 жилийн гэрээгээр гаргаад өгье, Солонгос Улсад очоод ажлын байр бэлэн, сард монгол улсын мөнгөн тэмдэгтээр 5.0 сая төгрөг авах боломжтой” гэхээр нь би явъя гэхэд Мягмарцэцэг нь “өнөө маргаашгүй Солонгос Улсын визийг даруулах гээд байна, чи үдээс хойш гэхэд урьдчилгаа болох 2 хүний 3.0 сая төгрөг хийчих” гээд Хаан банкны 5034хххх52 гэсэн дугаартай данс өгөхөөр нь би уг данс руу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрын автобусны буудлын Хаан банкны салбараас өөрийн 5019604847 гэсэн дугаартай данснаас 3.0 сая төгрөгийн шилжүүлэг хийсэн юм.
Би Мягмарцэцэгийг өмнө нь таньж мэддэггүй байсан. Визийг гаргаж өгөөгүй явсаар байж надад увуулж цувуулаад 2.650.000 төгрөгийг төлсөн. Сая надад үлдэгдэл 350.000 төгрөгийг төлж барагдууллаа. Би мөнгөнүүдийг 5019604847 гэсэн дансаар авч байсан. Би бэлнээр мөнгө аваагүй. Надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авлаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 77х, 78-79х, 80х/,
8.2. Хаан банкны 2017 он 10 дугаар сарын 09-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, О.О-ын Хаан банкин дахь 5019хххх47 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 4-р хавтас 91х, 92-93х/,
8.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Мөнхболдын гэрчээр өгсөн:
“...Миний санаж байгаагаар 2017 оны 10 дугаар сард би Оюунболдыг “Солонгос Улс руу гэрээний ажилтнаар гаргаж өгнө” гэсэн хүн болох Мягмарцэцэг гэх эмэгтэйтэй танилцуулж өгсөн. Оюунболд, Мягмарцэцэг нар нь хоорондоо ярилцан тохиролцож Солонгос Улс руу эцсийн байдлаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж өгнө гээд Оюунболд Мягмарцэцэгийн данс руу 3.000.000 төгрөг хийсэн юм. Би Мягмарцэцэгтэй 2017 онд миний танил эгч болох Зулаа гэх хүнээр дамжуулан танилцаж байсан юм.
...С.М нь өөрийгөө виз гаргадаг нөлөө бүхий бизнес хийдэг хүн гэж танилцуулсан юм билээ. Надад бас тэгж танилцуулаад, би Оюунболдод “Солонгос руу гаргадаг хүн байна” гэж хэлэхэд Оюунболд С.Мтэй Цамбагаравын хойд талд уулзсан. Оюунболд ахынхаа хамт явахаар болж урьдчилгаа болгож мөнгө өгсөн. Оюунболд надтай хамт ажилладаг залуу байсан юм. Гэтэл С.Мийг ийм залилан хийдэг эмэгтэй байсныг мэдээгүй, Оюунболдод зуучилж өгснөөрөө буруутан болж би Мягмарцэцэгийн хойноос нэлээн явсан. Түүнээс би С.Мийг сайн танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 83х, 85х/,
Ес. Хохирогч М.Б-гийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
9.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-гийн хохирогчоор өгсөн:
“...2018 оны 01 дүгээр сарын эхээр Мягмарцэцэг гэдэг хүн над руу залгаад “чиний утасны дугаарыг Ерөөлт ахаас авлаа, чи Солонгос гарах гэж байгаа юм уу, би чамайг гаргаад өгье” гэхээр нь би “яаж гардаг юм бэ” гэж асуухад “чи надад паспортоо 1.0 сая төгрөгтэй өгчих, би чамд Солонгос руу 1 дүгээр сарын 05-ны өдөр явах визийг чинь гаргаж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “бодож байж хэлье” гээд утсаа салгасан. Тэгтэл орой над руу 9905-тай дугаараас залгаад, маргааш нь уулзахаар болоод утсаа салгасан. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 9905-тай дугаараасаа над руу залгаад “Саппоро дээр уулзъя” гэж хэлсэн. Ингээд би ажил ихтэй байсан болохоор өдөр тийшээгээ очсон бөгөөд надтай уулзаад гадаад паспорт, 1.0 сая төгрөгтэй нэхсэн. Би “одоогоор мөнгө өгөх боломжгүй байна” гээд зөвхөн гадаад паспортоо өгөөд явуулсан.
Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр над руу залгаад “1.0 сая төгрөгөө хурдан явуул” гэхээр нь би “байгаа нь энэ” гээд 500.000 төгрөгийг Саппорогийн Өнөр тооцооны төвийн экспресс банкнаас Мягмарцэцэгийн 5034хххх52 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн үүний дараа 01 дүгээр сарын 12-ны өдөр Мягмарцэцэг над руу залгаад “манай ээжийн бие муу байна, мөнгө хэрэг болчихоод байна 100.000 төгрөг явуулаач” гэхээр нь би мобайл банкнаасаа Шар хадны тэнд байх Да Хүрээ зах дээр явж байхдаа 5166325297 тоот данс руу шилжүүлсэн.
Үүний дараа “30.000 төгрөгийг гадаад гарах мөнгөнөөс чинь суутгачихъя” гэж хэлэхээр нь мөн 01 дүгээр сарын 13-ны өдөр 5026352731 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш ярих болгонд дандаа л “удахгүй гаргаж өгнө, бичиг баримтыг чинь хөөцөлдөөд байна ш дээ” гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд 2018 оны05 дугаар сарын 10-ны өдөр над уу өөрөө залгаад “Цамбагарав дээр уулзъя” гэж хэлээд утсаа салгаад уулзалгүй алга болсон. Түүнээс хойш яриагүй, уулзаагүй байгаа болно. Би гэрээ байгуулаагүй бөгөөд надаар ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Би ганцаараа байсан ба ямар нэг хүн байхгүй байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. Нийт 630.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 137-138х, 139х/,
9.2. М.Б-гийн Хаан банкин дахь 5272хххх33 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 4-р хавтас 149-151х/,
9.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ерөөлтийн гэрчээр өгсөн:
“...М.Б- бид хоёр Булган аймгийн Баяннуур суманд 2008 оноос хойш айл саахалт амьдарч байсан. Бие биеэ сайн мэднэ, гэмгүй явдаг хүмүүс юм. С.М нь 2017 оны 1 дугаар сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн намайг 1 дүгээр хорооллын ард таксинд явж байхад гараа өргөж миний машинд суусан.
Ингээд надаар 3-р хорооллын эцэс хүргүүлсэн бөгөөд 2 залуугийн бичиг баримт бүрдүүлж Солонгос гаргах талаар ярьж байсан юм. Тэгээд би Солонгос руу дүүгээ явуулах гэж байгаа талаараа яриад танилцсан юм. Бямбадаваа мөн Солонгос явах гэж сонирхож байсан болохоор Мягмарцэцэгт дүүгийнхээ бичиг баримтыг бүрдүүлж өгөх үедээ Бямбадаваагийн дугаарыг өгсөн юм. Би Мягмарцэцэгийн дугаарыг сайн мэдэхгүй, мөн хаана амьдардаг талаар мэдэхгүй байна. Надад өөрийгөө “10-аад жил Солонгосын визэнд зуучилж байгаа, найдвартай гаргаж өгдөг, Солонгосын Элчин сайдын яаманд визний тамга дардаг хүн нь манай ангийн хүүхэд ажилладаг юм” гэж хэлсэн. Би дүүгээ Солонгос гаргаж өгч чадаагүй бөгөөд бас 750.000 төгрөг өгч залилуулчихаад байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 146-147х/,
Арав. Хохирогч Ч.Э-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
10.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “36-18 БНА улсын дугаартай Тоёота сай маркийн автомашиныг фэйсбүүкт зарна” гэсэн зар тавьсан. Зарын дагуу Мягмарцэцэг над руу 99059473 гэсэн дугаараас холбогдоод “би машиныг чинь үзье, та Энхжин хотхонд хүрээд ирээч” гэхээр нь би машинаа унаад очиход С.М нь эрэгтэй дүүгийн хамт байсан. Миний машиныг үзэж хараад явсан. Би машинаа 22.0 сая төгрөгөөр зарна гэсэн.
С.М төд удалгүй над руу утсаар яриад “машиныг чинь авъя аа, тал мөнгийг нь гаргаад өгье” гэж хэлсэн. Мөн “надад Тайкун авто ломбарданд таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. С.Мтэй уулзахад “би жилийн хугацаатай хадгаламжтай юмаа, одоо цуцалж болохгүй байна, 14 хоногийн дараа энэ мөнгийг аваад өгье” гээд утсан дээрээ Голомт банкны аппликейшн рүү ороод үзүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 15 хоногийн хугацаанд эргэн төлөхөөр 11.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Тайкун ББСБ-д очиход “Худалдах, худалдан авах гэрээ хийгээд ир” гэхээр нь машины эзэмшигч болох Ж.Оюунбилэгтэй С.М нар машиныг “Худалдах, худалдан авах гэрээ” хийсэн. Тэгээд С.М “Тайкун ББСБ-д өөрийнхөө нэрээр барьцаанд тавина” гээд надаас машины бичиг баримт аваад явсан. Тэгээд 07-ны орой “ингээд наймаа болчихож байгаа юм чинь машинаа авч байх уу” гэхээр нь би “тэгээ, ажил дээрээс ирээд ав” гээд Мягмарцэцэг ажил дээрээс ирж миний машиныг аваад явсан.
Маргааш нь 5108101820 гэсэн Хаан банкны данснаас 9.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Мягмарцэцэг нь “Тайкунаас 9.000.000 төгрөг зээлдүүллээ, өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлнэ” гэж утсаар ярьсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Мягмарцэцэг утсаар яриад “би өөр ББСБ дээр зээлтэй юмаа, та 2.0 сая төгрөг өгчихөөч, би зээлээ чөлөөлөөд мөнгийг чинь өгчихье” гэхээр нь би үгэнд нь итгээд 5108101820 гэсэн данс руу өөрийнхөө 5094372019 дугаарын данснаас шилжүүлж өгсөн. Тэгээд Мягмарцэцэг хэд хоног алга болчихсон утсаар ярихаар “одоо болох гэж байна” гээд яваад байсан.
Нөгөө 11.500.000 төгрөг төлөх 9 дүгээр сарын 21-ний өдөр болоход залгахад тэрээр “банкны зээл чөлөөлөхөд 5-10 хоногийн хугацаа хэрэгтэй байна, хугацаа өгөөч өнөө маргааш” гээд яваад байсан. 9 дүгээр сарын 27-ны өдөр Мягмарцэцэг “аав нас барчихлаа, ажил явдал гарчихлаа, 9 дүгээр сарын 30-ны өдөр оршуулна, тэгээд таны мөнгийг банкнаас болгоод өгье” гэж хэлсэн. 9 дүгээр сарын 30-ны өдөр өнгөрөөд сэжигтэй санагдаад Тайкун ББСБ руу залгаад асуухад “Мягмарцэцэг гэдэг хүүхэн чинь машиныг чинь зарна гээд бичиг хийлгүүлээд аваад явсан. 9 дүгээр сарын 18-ны өдөр таны машиныг Басбаяр гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна” гэсэн. Басбаяр руу 99117778 руу утасдаад “яагаад тань руу шилжчихвээ, ямар учиртай юм бэ” гээд асуухад тэрээр “би энэ машиныг 17.300.000 төгрөгөөр худалдаж авсан” гээд утсаа тасалсан. Би Мягмарцэцэг рүү утасдаад “энэ одоо юу болоод байгаа юм бэ” гэхэд “мөнгийг чинь өгч байвал болоо биз дээ” гээд утсаа салгасан. Тэрнээс хойш Мягмарцэцэгтэй утсаар холбогдоход “мөнгийг чинь олох гээд байна, цагдаад өгөхөө түр хүлээж байгаач” гэдэг байсан.
Миний данс руу бага багаар мөнгө шилжүүлээд нийт 8.750.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингээд бодохоор 21.500.000 төгрөгөөс 8.750.000 төгрөг авсан байна. Би одоо Мягмарцэцэгээс 12.750.000 төгрөг авах ёстой, үүнийгээ нэхэмжилж байна. 2011 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орж ирсэн тээврийн хэрэгсэл, би уг машиныг тухайн үед сарын өмнө 23.0 сая төгрөгөөр бодож авсан байсан, тухайн үед зах зээлийн ханш нь 23.0 сая төгрөг байсан. Хохирлыг гаргуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 186-187х, 188-189х/,
10.2. 65-03 УИК улсын дугаартай Toyota sia маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, баримтууд /хэргийн 4-р хавтас 211-215х, 217-234х/,
10.3. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Зээлийн гэрээ /хэргийн 4-р хавтас 205х/,
10.4. Ш.Оюунгэрэлийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 453153811 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 4-р хавтас 241х/,
10.5. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1000058 дугаартай үнэлгээний тайлан /хэргийн 4-р хавтас 198-200х/,
10.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бүзлхамын гэрчээр өгсөн:
“...С.М нэг хэсэг цагаан өнгийн тоёота сай маркийн автомашин унаад явдаг байсан ба гэнэт гарч ирээд, утсаар ярихаар “банк бусад таньдаг хүн байна уу, банкинд таньдаг хүн байна уу” гэж ярьдаг байсан. Би С.Мийг залилан мэхлэх гэмт хэрэг хийгээд байгааг гадарлаж байсан, өөрт нь мөн “чи одоо ингэхээ болиоч ээ” гэж хэлж байсан удаатай. С.М өөрөө бол надад “их л ажил бүтээж байгаа” гээд ярьдаг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 229-230х/,
10.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Энхзаяагийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк дээр “65-03 УНХ улсын дугаартай автомашиныг зарна” гэсэн зар байхаар нь утсаар холбогдож Хараагүйчүүдийн урд талд зогсоол дээр очиж анх үзсэн. Тэгээд уг машиныг үзэхдээ Тунгалаг гэж хүнтэй уулзсан. Тэгээд машиныг 17.000.000 төгрөгөөр авахаар тохиролцож, нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд, 15.000.000 төгрөгийг Тунгалаг гэж хүний данс руу шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээг Басбаяр гэх хүнтэй байгуулж, мөнгийг Тунгалаг гэх хүний дансанд шилжүүлж 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг машиныг би өөрийн нэр дээр шилжүүлж авсан.
Тэгсэн маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэг хүн миний утас руу залгаад “наад машины эзэн нь би байна, миний машин, би ямар ч байсан машинаа эргүүлж авна” гэж ширүүн өнгө аястай 90089070 гэсэн дугаараас залгаж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 194х/,
10.8. С.Энхзаяагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5034602998 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-р хавтас 01-04х/,
Арван нэг. Хохирогч С.Энхбаярын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
11.1. Эрүүгийн 18100 2387 0765 дугаартай хэргүүдийг 19100 0631 0764 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 226 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 5-р хавтас 54-55х/,
11.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Энхбаярын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 28-нд намайг Сүхбаатар аймагт байхад Гөөжгий 99059473 дугаарын утаснаас над руу залгаад “та гялс хүрээд ир, хямдхан машин байна” гэхээр нь Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу яваад очсон. Ингээд Гөөжгийтэй уулзахад саарал өнгийн 50-21 УБР улсын дугаартай Приус-20 маркийн машинтай намайг угтсан. Тэгээд Гөөжгий унаж явсан “Приус-20 машинаа 6.0 сая төгрөгт зарж байгаа юм аа, гэхдээ танд 4.5 сая төгрөгөөр зарчихна” гэхээр нь “за тэгье, би наад машиныг худалдаж авъя” гэж хэлсэн.
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан лоунж гэх ресторанд байхдаа гар утасны мобайл банкаар эхлээд 500.000 төгрөгөөр 2 удаа 5108101820 дугаарын данс руу шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкийн дэргэдээс 99161957 дугаартай мобайл банкаар 200.000 төгрөг 5108101820 дугаарын дансанд шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан лоунж гэх ресторанд байхдаа гар утасны мобайл банкаар 300.000 төгрөгийг 5108101820 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд би 5108101820 дугаарын дансанд нийт 2.000.000 төгрөг шилжүүлсэн.
Тэгээд Гөөжгийтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан лоунж гэх рестораны хажууд байдаг зочид буудалд байхад “байж бай” гэж хэлээд саарал өнгийн 50-21 УБР улсын дугаартай Приус-20 маркийн машинаа унаад яваад өгсөн. Ингээд утсаар нь залгахаар” одоо удахгүй очно” гэж хэлж байснаа 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гар утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, алга болчихсон юм. Гөөжгийгийн бүтэн нэр, овог регистрийг нь огт мэдэхгүй байна, нутгийн хүмүүсээс сонсоход Сэлэнгээгийн Мягмарцэцэг гэж байсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 64-65х/,
11.3. С.Энхбаярын Хаан банкин дахь 5744хххх67 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-р хавтас 74-77х/,
11.4. 5108101820 дугаарын дансыг С.Мийн нөхөр болох Л.Л- эзэмшдэг талаарх Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29/10626 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хэргийн 1-р хавтас 138-139х, хэргийн 3-р хавтас 163-165х/,
Арван хоёр. Хохирогч Т.Б-ийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
12.1. Эрүүгийн 18090 2820 1245 дугаартай хэргийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 415 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 5-р хавтас 88-89х/,
12.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б-ийн хохирогчоор өгсөн:
“...Анх 2018 оны 01 дүгээр сарын 28-ны үеэр надтай хамт ажилладаг Тэмүүжин гэх залуу “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж өгч чадах хүн байна, сонирхох уу” гээд утасных нь дугаарыг өгөхөөр нь би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 88073531 гэсэн дугаар руу залгаж ярьсан. Тэгээд тэр хүн надтай ирж уулзаад миний гадаад паспорт захиалсан бичгийг аваад явсан.
Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хороололд байрлалтай “Хамелтон” нэртэй рестораны гадна Г.Г- бид хоёр Мягмарцэцэгтэй машинд уулзаж, би бэлнээр 2.000.000 төгрөгийг өгөхөд надад кассын орлогын ордер гэсэн баримт бичиж өгсөн. С.М нь мөнгө авчихаад “2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэхэд виз чинь гараад явна” гэж хэлсэн юм. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болоход виз гараагүй ба асуухаар “жаахан хойшилчихлоо” гэх мэтээр шалтаг тоочоод яваад байсан. Тэгээд би 2018 оны 3 дугаар сар гарсны дараагаар паспортын хэлтэс дээр очоод “паспортоо авах” гэж очоод Мягмарцэцэгээс асуухад бас л янз бүрийн шалтаг тоочоод байсан. Маргаашнаас нь эхлээд би “чи худлаа ярьсан байна” гээд мөнгөө нэхэж эхлэхэд өдөр болгон л “одоо хийлээ, дансаа явуулаа” гэж хэлсээр бараг өдөр бүр миний дансыг авсан боловч буцаагаад нэг ч төгрөг хийгээгүй. Би одоо 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 106х/,
12.3. Т.Б-өөс гэрээний урьдчилгаанд бэлнээр 2.000.000 төгрөг өгснийг нотолж С.Мээс бичиж өгсөн “Сорагсан СРН” ХХК-ийн кассын орлогын ордер гэх баримт /хэргийн 5-р хавтас 104х/,
12.4. УБЕГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/3451 дугаартай албан бичиг, С.Мийн нэр дээр бүртгэлтэй “Сорагсан СРН” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хавтас 06-07х/,
Арван гурав. Хохирогч Н.Мгийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
13.1. Эрүүгийн 17080 2982 1691 дугаартай хэргийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 388 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 5-р хавтас 131-132х/,
13.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мгийн хохирогчоор өгсөн:
“...Манай нөхөр Ц.Ч- нь 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айл орчимд явж байгаад компанийн тамга тэмдгийн бичиг баримт бүрдүүлдэг танихгүй хүнтэй тааралдсан юм байна лээ. Тэгээд манай нөхөр “виз дарж өгдөг таньдаг хүн байна уу” гэж асуусан чинь тэр танихгүй эрэгтэй хүн С.М гэх хүний 88117324 гэсэн дугаарыг өгсөн гэсэн.
Тэр өдрөө С.М гэх хүний гар утас руу залгаад “Анхаа гэж хүн яриулсан юмаа, виз даруулж өгөх үү” гэж асуухад С.М “виз дарж болно оо, 4.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр Чинзориг Цамбагаравын ойролцоо С.Мтэй уулзаж, Солонгос Улс руу явах визний талаар ярилцсан. Бид нар дүү Шүрэнчимэгийн Батсуурийг явуулах ёстой байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөг бэлнээр авч С.Мт өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийг би өөрийн 5057421438 дугаарын данснаас С.Мийн 5034хххх52 дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С.Мийн 5034хххх52 дугаарын данс руу 300.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлээд, 200.000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн.
С.М “яаралтай мөнгөний хэрэг гараад байна, Солонгос Улс руу явах визнийхээ урьдчилгааг өгчих” гэж хэлээд л авдаг. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл С.Мийн гар утас руу залгасан чинь гар утсаа авахгүй, “паспорт нь надад ирээгүй байна, боломжгүй байна” гээд мессеж бичээд байсан. Одоо С.Мийн гар утас нь ерөөсөө холбогдохгүй байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С.М 99973585 дугаарын гар утаснаас яриад “чи хаана байна вэ, чиний визний асуудал бараг болчихсон, битгий цагдаагийн байгууллагад өгөөрэй” гээд яриад байсан. 5057421438 дугаарын данс миний данс байгаа юм. С.М нь 1.500.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 163-164х, 165-166х/,
13.3. Ц.Ч-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5042053457 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-р хавтас 218х/,
13.4. 2017 оны 11 дүгээр сарын 08, 16-ны өдрүүдийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Н.Мгийн Хаан банкин дахь 5057хххх38 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-р хавтас 180х, 220-221х, 6-р хавтас 04х/,
13.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Батсуурийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2017 оны 09 дүгээр сард манай ах Чинзориг “би 100 айл дээр явж байгаад виз гаргадаг хүн олсон юм. 1.500.000 төгрөгөөр гаргаж өгдөг гэнэ ээ,би чамайг явуулна” гэж надад хэлсэн. Манай ах Чинзориг надад хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг Содон хорооллын ойролцоо Мягмарцэцэг гэх эмэгтэй хүнд 500.000 төгрөгийг бэлнээр, дараа нь дансаар 1.000.000 төгрөгийг өгсөн” гэж хэлсэн. 2017 оны 09 дүгээр сарын дундуур хүргэн ах Чинзориг миний гадаад паспортыг виз гаргуулна гэж авсан. тэрнээс хойш надад буцааж өгөөгүй. Манай ах Чинзориг одоо Солонгос улсад ажиллаж байгаа. Миний хувьд Мягмарцэцэг хүнийг танихгүй, өмнө харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 169х/,
Арван дөрөв. Хохирогч Ж.Оюун-Эрдэнийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
14.1. Эрүүгийн 19080 5714 1717 дугаартай хэргүүдийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 410 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 6-р хавтас 36-37/,
14.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Оюун-Эрдэнийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сард миний хамт амьдардаг үеэл эгч Азжаргал “найдвартай гадагшаа гаргаж өгдөг хүн байна, чи ер нь ийшээ явбал яасан юм бэ, гол нь хурдан гаргаж өгдөг гэж байна” гэхээр нь би тэр хүний утасны дугаарыг Азжаргал эгчээс аваад холбогдоход “Солонгос Улс руу гаргаж өгч болно, эхлээд урьдчилгаагаа хийгээд нэр регистрээ өгчих” гэхээр нь би Золжаргал эгчид хэлсэн. Золжаргал нь миний үеэл эгч байгаа юм. Надад “чи сайн судалж байгаад шийдээрэй” гэж хэлсэн. Би утсаар Мягмарцэцэг гэх хүнтэй нилээн удаан ярьсан, тэгэхэд “чи эртхэн гаргуулвал гарга, бичиг баримт бүрдүүлэхэд 1.0 сая гаруй төгрөг болох байх, үлдсэнийг нь виз гаргасны дараа өгч болно” гэж хэлсэн.
“Ер нь 3.500.000 төгрөг хавьцаа гаргаж өгнө” гэж байсан санагдаад байна. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 356.000 төгрөгийг 5034хххх52 дугаарын данс руу шилжүүлсэн. С.Мтэй уулзъя гэж хэлэхэд “би хүнтэй уулздаггүй, чи санаа зовох зүйлгүй, итгэхгүй бол больж болно” гээд байсан. Надаас гадаад паспорт, ямар нэгэн бичиг баримт аваагүй, өөрөө зохицуулна гэж хэлсэн. Дараа нь би залгаад асуудаг байсан, асуух болгонд “болох гэж байна” гэдэг. “Дахиад мөнгө хэрэгтэй” байна гэхээр нь Азжаргал эгчид “та боломжтой байвал Мягмарцэцэгт өгчхөөч” гэж хэлээд Азаа эгч Мягмарцэцэгт 600.000 гаруй төгрөг өгсөн.
Надад “чи яваад ажил хийхээрээ өгчихнө биз” гэж хэлж байсан. Яг надаас мөнгө төгрөг гэж нэхэж авсан зүйл байхгүй, миний шилжүүлсэн нь 356.000 төгрөг юм. Тэгээд 3 сараас хойш Мягмарцэцэг сураггүй алга болсон. ...Анхнаасаа Мягмарцэцэг Солонгос Улсын визний тухай ярьсан. Ярьж байх явцад “диплом гаргаж өгч болно” гэсэн, би тэгэхээр нь “эхлээд юутай ч визээ гаргуулчхаад диплом гаргуулъя” гэж хэлсэн. Би ямар ч байсан баримттай дансаар өгсөн мөнгө болох 356.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 47-48х, 49х/,
14.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Золжаргалын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр миний төрсөн дүү Т.Азжаргал “найдвартай виз гаргадаг хүн оллоо, та мөнгө төгрөг дээр туслаач” гэж хэлсэн. “Оюун-Эрдэнийг гадагшаа явуулъя” гэж ярьцгаасан. “Солонгос Улсын визийг цаад хүн нь 6.0 сая төгрөгөөр гаргаж өгнө, нэг бичигний хураамж цаад хүндээ өгнө” гэхээр нь Оюун-Эрдэнийн данс руу 356.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Оюун-Эрдэнэ тэр мөнгийг буцаагаад надад өгчихсөн. Тэгээд Оюун-Эрдэнэ, Мягмарцэцэг гэх хүнтэй утсаар ярьж байгаад 356.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм билээ. Тэгээд Мягмарцэцэг нь алга болчихсон гэсэн. ...Би Мягмарцэцэгтэй 99059473 гэсэн дугаараар холбогдож “залилан хийлээ” гээд нэлээн зууралдсан боловч мөнгөө авч чадаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 45х/,
14.4. Ж.Оюун-Эрдэнийн Хаан банкин дахь 5021хххх22 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 6-р хавтас 65х/,
Арван тав. Хохирогч Ц.З-гийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
15.1. Эрүүгийн 18050 1647 1348 дугаартай хэргийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 398 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 6-р хавтас 92-93х/,
15.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.З-гийн хохирогчоор өгсөн:
“...Би 2016-2018 онд Төв аймгийн Заамар суманд хамт тогоочоор ажиллаж байсан найз Цэрэнлхам гэх эмэгтэйгээр дамжуулан “Солонгос Улсын виз гаргадаг” гэх Сэлэнгэ овогтой Мягмарцэцэг гэдэг хүнийг мэдэх болсон юм. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр С.М гэх эмэгтэйтэй утсаар ярьж байгаад, энэ өдрөө Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт анх удаа уулзаад, визний талаар ярилцахад “гэрээгээр ажиллах виз 14-30 хоногийн дотор гаргаж өгнө, нийт 6.0 сая төгрөгөөр виз гаргах ба урьдчилгаа 1.0 сая төгрөг өгөөд, үлдсэн мөнгийг виз гарсны дараа Солонгос Улсад ажиллаж байгаад өгч болно” гэж хэлэхээр нь би итгээд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн Хаан банкны салбараас Шинэхүү гэх хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ТБД андууд худалдааны төвийн хажууд байрлах Хаан банкны салбараас бас өөр данс руу 195.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Efes” нэртэй дэлгүүрийн гадна талд С.Мтэй уулзаад өөрийн гадаад паспортыг бэлэн 500.000 төгрөгийн хамт гарт нь өгсөн.
Үүнээс хойш 30 хоногийн дараа Мягмарцэцэгээс виз гарсан эсэх талаар асуухад “за хувцсаа бэлдэж байгаарай, маргааш нөгөөдөр” гэж худал хэлсээр байгаад хоног хугацаа хойшлуулаад байсан. Мөнгө авснаасаа хойш 2018 оны 12 дугаар сард байх цаг хугацааг нь сайн санахгүй байна “виз гаргадаг хүн маань гаргаж өгч чадахаа больсон гэнэ ээ” гэж хэлсэн. Тэгээд мөнгөө нэхэхэд “удахгүй, маргааш, нөгөөдөр” гэсээр байгаад надад ямар ч мөнгө өгөөгүй ээ. Би 995.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 110-111х/,
15.3. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийн хоорондох Хаан банкны Орлогын мэдүүлэг баримтууд /хэргийн 6-р хавтас 116-118х/,
15.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Цэрэнлхамын гэрчээр өгсөн:
“...2017 оны сүүлээр гэж одоо санаж байна, би таксинд явж байхад С.М гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тэгэхэд өөрийгөө “Солонгос Улс руу хүн гаргадаг компанитай” гэж хэлсэн. Тэгээд 2 хоног тэр эмэгтэйд машинаараа үйлчилж өгөөд хөлсөө авсан. Бид нар холбоотой байдаг байсан. С.М тухайн үед 8809-тэй дугаар барьдаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын эхээр байх “миний дансыг хаачихлаа, чи түр картаа ашиглуулчих” гэхээр нь би өөрийн Хаан банкны 5102051895 гэсэн дансны дугаартай картыг өгсөн.
Тухайн үед би өөрийн танил Ц.З-д “Солонгос улс руу найдвартай гаргадаг хүн байна” гэж хэлэхэд Ц.З- “би явмаар байна” гээд Мягмарцэцэгтэй уулзсан гэсэн, би бол хамт байгаагүй. Тэгээд Ц.З- над руу утсаар яриад “Мягмарцэцэг гэх хүнээр дамжуулаад Солонгос явахаар боллоо, мөнгө шилжүүлэх гэсэн чинь чиний дансны дугаарыг өгч байна, хийчих юм уу” гэхээр нь би “тэгээ” гэж хэлээд мөнгийг нь хийлгэсэн. Гэхдээ С.Мт би итгэчихсэн, манай найзыг арай ч хуурчихгүй байх гэж бодсон. Тэр үед С.Мт миний карт явж байсан, Ц.З- 500.000 төгрөгийг миний дансаар өгсөн гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 115х/,
15.5. Хаан банкны 2020 оны 01 дүгээр 20-ны өдрийн 29/619 дугаартай албан бичиг, Н.Цэрэнлхамын эзэмшлийн Хаан банкин дахь 5102051895 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 6-р хавтас 121х, 122х/,
Арван зургаа. Хохирогч Г.Г-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
16.1. Эрүүгийн 18090 2816 1528 дугаартай хэргийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоол /хэргийн 6-р хавтас 137-138х/,
16.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ын хохирогчоор өгсөн:
“...Анх 2018 оны 01 дүгээр сарын 28-ны үеэр надтай хамт ажилладаг Тэмүүжин гэх залуу “Солонгос Улс руу гэрээгээр гаргаж өгч чадах хүн байна, чи сонирхох уу” гээд утасных нь дугаарыг өгөхөөр нь би 88073531 гэсэн дугаар руу залгаж ярихад, надтай ирж уулзаад миний гадаад паспортыг аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараагаас “урьдчилгаа 2.5 сая төгрөгийг өг, виз гарсны дараагаар 3.5 сая төгрөг өг” гэж хэлсэн.
Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлалтай “Хамелтон” нэртэй рестораны гадна Мягмарцэцэгтэй машиндаа уулзаж 2.0 сая төгрөгийг бэлнээр өгөхөд “2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэхэд виз чинь гараад явна” гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг Мягмарцэцэг Баянхошууны хөтлийн буудлын орчмоос өөрөө ирж аваад явсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болоход надтай утсаар яриад “бичиг баримт чинь бэлэн болсон, юмаа бэлд, явна” гэж хэлсэн. Тэгээд би ойр зуурын юм бэлдчихээд эргээд залгахад утсаа авахгүй таг болсон. Маргааш нь “7 хоног хойшилсон” гэнэ, 7 хоногийн дараа залгахаар элдэв янзын шалтаг тоочоод өдий хүрсэн.
...С.М хэлэхдээ “нийт 6.0 сая төгрөгөөр Солонгос Улсад гэрээт ажилтнаар виз гаргаж өгнө” гэсэн. Тэгээд урьдчилгаа 2.0 сая төгрөгийг бэлнээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд С.Мт өгсөн. Сүүлд С.М нь мөнгөний хэрэг гараад байна гээд 350.000 төгрөгөөр 1 удаа, 150.000 төгрөгөөр 1 удаа бэлнээр авсан. Нийт 2.500.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс буцааж аваагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 153-154х/,
16.3. Г.Г-оос гэрээний урьдчилгаанд бэлнээр 2.000.000 төгрөг өгсөнийг нотолж С.Мээс бичиж өгсөн “Сорагсан СРН” кассын орлогын ордер гэх баримт /хэргийн 6-р хавтас 162х/,
Арван долоо. Хохирогч Ю.Т-ийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
17.1. Эрүүгийн 18090 1400 1558 дугаартай хэргийг 19050 0041 1110 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 11 дугаар тогтоол /хэргийн 6-р хавтас 176-177х/,
17.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.Т-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Солонгосын визний материал бүрдүүлж виз гаргаж өгдөг” гэх Мягмарцэцэг гэдэг үл таних хүний талаар танилаасаа сонсоод утасных нь дугаарыг авч холбогдож уулзахад, Мягмарцэцэг нь “Солонгос Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх виз найдвартай гаргаж өгнө, нийт 4.0 сая төгрөгийн төлбөр авна, эхлээд 2.0 сая төгрөг авна, виз гарсны дараа 2.0 сая төгрөг авна” гэхээр нь зөвшөөрөөд зээлийн гэрээ хийж 2.0 сая төгрөг өгсөн.
Би хүү Тамирыгаа явуулах гэж байсан юм. Хүүхдийнхээ гадаад паспортыг дахин захиалж авах ёстой байгаа талаар хэлэхэд Мягмарцэцэг “80.000 төгрөг өгчих, би хурдан гаргуулаад өгье” гээд авсан. Өөр материал надаас аваагүй. Энэ үед би ганцаараа явж байсан, утсаар холбогдохоор “болж байна, удахгүй виз гарна” л гэдэг байсан. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мягмарцэцэг нь “билет захиалах мөнгө хэрэгтэй, 240.000 төгрөг өгөөч” гэхээр нь данс руу нь шилжүүлсэн, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “60.000 төгрөг зээлээч” гэхээр нь шилжүүлсэн, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “200.000 төгрөг зээлээч, ажилд хэрэг болоод байна” гэхээр шилжүүлсэн, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөн л “20.000 төгрөг зээлээч” гэхээр нь данс руу нь шилжүүлсэн.
Би эдгээр мөнгийг шилжүүлсэн дансны хуулгыг гаргаж өгнө. Эдгээр мөнгийг шилжүүлэхэд “удахгүй виз гарах гээд байна, визтэй холбоотой ажилд зарцуулна” гэж хэлдэг байсан. Би нийт 2.600.000 төгрөгийг Мягмарцэцэгт өгч залилуулсан. С.М манай хүү Тамирын нэр дээр гадаад паспорт ч захиалаагүй байсан, виз гараагүй. Сүүлдээ зугтаагаад алга болсон. Манай хүү Тамир дараа нь хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлээд энэ чиглэлээрээ Солонгос Улс руу явчихсан. Мягмарцэцэг нь 88073531 гэсэн дугаарын утсыг барьж байсан. Би гомдолтой байна, 2.600.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 202-203х, 212х/,
17.3. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг зээлүүлж, Сүхбаатар дүүргийн нотариатын газраар батлуулсан гэх Зээлийн гэрээ /хэргийн 7-р хавтас 17х/,
Арван найм. Хохирогч Д.Б-ийн эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
18.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 13-50 УБҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад нэг эмэгтэй гар өргөөд машинд суугаад, “13 дугаар хороолол явна” гэсэн. Тэгээд явж байхдаа тэр эмэгтэй “Төв аймгийн Жаргалан суманд ажил явдал гарсан юм, танд яваад өгөх хүн байхгүй биз би бензинийг нь дүүргээд, хөлсөнд нь 160.000 төгрөг өгнө” гэхээр нь “ахад нь одоогоор байхгүй байна” гэсэн чинь тэр эмэгтэй “ахаа, би танд 200.0000 төгрөг өгнө шүү” гэхээр нь тодорхой хариу өгөөгүй.
Тэгээд тэр эмэгтэйг бууна гэсэн газар нь буулгасан юм. Тэгээд маргааш тэр эмэгтэй над руу яриад “Төв аймгийн Жаргалан сум явмаар байна” гэхээр нь түүнийг аваад өдөртөө яваад ирсэн. Замдаа явж байхад надад би “Солонгос Улс руу нийт 8 хүн явуулж чадна шүү” гээд байхаар нь итгэсэн. Хотод орж ирээд өөрийн эхнэр, 2 хүүхдийн паспортыг Сэлэнгэ овогтой Мягмарсүрэн гэх эмэгтэйд өгөөд, маргааш нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт “С.Мт сарын хугацаатай зээлүүлж байна” гэсэн утгаар 3.0 сая төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөн 3.0 сая төгрөгийг найз Одгэрэлийн паспортын хамт, дараа нь С.М надаас “дахиад хүн байна уу” гэхээр нь эхнэр Цэцэгмаагийн паспорт, мөн багын найз Нэргүйн 2 хүүхдийн паспортыг, бэлэн 2.0 сая төгрөг, дансаар 3.0 сая төгрөгийг Солонгос Улс явуулахаар өгсөн.
Тэгээд үүнээс хойш 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр С.М надаас утсаар яриад “дахиад нэг хүн олоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь дахин нэг хүн олоод, 2.650.000 төгрөгийг нэг паспортын хамт шилжүүлсэн юм. Тэгээд үүнээс хойш С.М надтай уулзахгүй, утсаар яриад “одоо удахгүй болж бүтэх гэж байна, би одоо очиж уулзана” гэж худлаа ярьж, мессеж бичээд байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм.
С.М анх надтай ярихдаа “нэг хүнийг Солонгос Улс руу гаргахад нийт 6.0 сая төгрөг болно, үлдсэн 4.0 сая төгрөгийг очоод ажил хийгээд 2 сарын дотор төлж болно, ажлын хөлс нь монгол мөнгөөр 5.0 сая” гэсэн нөхцөлтэйгээр тохироод Цоггэрэл овогтой Даваадорж, манай хүү Алтаншагай нарын гадаад паспорт нийт 4.0 сая төгрөг, найз Одгэрэлийн гадаад паспорт 2.150.000 төгрөг, найз Нэргүйгийн 2 хүүхдийн 4.150.000 төгрөг, манай эхнэрийн гадаад паспорт 1.0 сая төгрөг, хамгийн сүүлд манай эхнэрийн дүү Төрөөгийн гадаад паспорт 2.650.000 төгрөг тус тус С.Мт өгч залилуулаад байна.
...Би эдгээр хүмүүсийн мөнгийг Мягмарцэцэгт өгч залилуулсан бөгөөд санаа зовсондоо хүмүүсийн мөнгийг буцааж өөрөөсөө төлж барагдуулсан. Би авсан мөнгөө л буцааж өгсөн. Үүнд Одгэрэлд 2.150.000 төгрөг, Нэргүйд 4.000.000 төгрөг, Алтаншагай манай хүүхэд болохоор би өөрөөсөө өгсөн. Ингээд нийт 13.950.000 төгрөгийн хохирол надад учраад байгаагаас надад өгсөн 500.000 төгрөгийг хасахаар 13.450.000 төгрөг болж байна. Би С.Мээс 12.000.000 төгрөг нэхэмжилж байна, учир нь С.Мтэй ярилцаж тохироод 12.000.000 төгрөг төлөхөөр болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 205х, 206х, 213-214х, 215х/,
18.2. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт батлуулж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн нотариатаар батлуулж 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатаар батлуулж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлдүүлсэн гэх Зээлийн гэрээнүүд /хэргийн 6-р хавтас 231х, 232х, 233х/,
18.3. Н.Батцэцэгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5744010951 дугаарын дансанд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.650.000 төгрөгийг АТМ-ээс шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 6-р хавтас 234х/,
18.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Одгэрэлийн гэрчээр өгсөн:
“...Би 2017 онд Солонгос улс руу гэрээгээр явах гээд сураглаад сууж байсан юм. Тухайн үед Батдэлгэр ахтай таарсан бөгөөд “найдвартай Солонгос Улс руу гэрээгээр явуулдаг хүн байна, чи энэ талаар сонирхох уу, бараг 7 хоногийн дараа явуулна” гэхээр нь би итгээд 2.150.000 төгрөгийг өгсөн. Батдэлгэр ахад мөнгө өгсний дараа “удахгүй болчихно” гэсээр байгаад бараг 1 сар болсон. Ингээд сарын дараа Батдэлгэр ах “нөгөө хүн чинь худлаа болчихлоо, намайг залилчихлаа, чиний мөнгийг буцааж өөрөөсөө өгөөд, нөгөө хүнтэйгээ өөрөө учраа олно” гээд миний мөнгийг буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 222-223х/,
18.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Алтаншагайгийн гэрчээр өгсөн:
“...2017 онд манай хойд аав болох Батдэлгэр нь намайг “Солонгос Улс руу ажлаар явуулж өгнө” гээд нэг эмэгтэйд мөнгө өгч залилуулсан. Би бас тухайн үед хөдөө Архангайд байсан болохоор мөнгө болон болсон асуудлын талаар нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 225х/,
18.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Нэргүйн гэрчээр өгсөн:
“...Би Батдэлгэртэй багын найзууд байгаа юм. Батдэлгэр 2017 оны зун манай эмнэлэг дээр хүрч ирээд “манай хүү том болчихлоо, би Солонгос руу явуулах санаатай байна, найдвартай Солонгос руу гэрээт ажилтан явуулж өгдөг итгэлтэй хүн байна, би мөнгө өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн хүүтэйгээ зөвлөлдөж байгаад 5.000.000 төгрөгийг Батдэлгэрт өгсөн бөгөөд Батдэлгэр надад 10 хоног өнгөрсөн ч виз гаргаж өгөхгүй байхаар нь Батдэлгэрээс асуухад “Би нэг хулхины хүнд залилуулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би “чи залилан хийдэг болчихсон юм уу” гэж хэлэхэд “үгүй ээ, би чамд мөнгийг чинь өөрөөсөө төлж өгье” гэж хэлээд надад өөрөөсөө 5.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 227-228х/,
Арван ес. Хохирогч А.Н-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:
19.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Н-ын хохирогчоор өгсөн:
“...Манай төрсөн эгч А.Бямбатуултай хамт нэг байгууллагад ажилладаг байсан Түвшинтөгс гэдэг хүн манай эгчид анх “Солонгос Улс руу виз найдвартай гаргадаг хүн байна, би хүүхдийнхээ материалыг өгчихсөн байгаа” гэж ярьсан байгаа юм. Ингээд үүнийг манай эгч сонсоод манай төрсөн дүү А.Давааг Солонгос улс руу явуулахаар болсон. Би эгчээс Мягмарцэцэг гэдэг хүний дугаарыг аваад ярих үед “холбогдох баримт бичгүүдээ цуглуулаад, ирж уулз” гэхээр нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монгол телевизийн тэнд очиж уулзсан. Мягмарцэцэгтэй уулзаад холбогдох баримт бичгээ гаргаж өгөөд, яаж Солонгос улс руу явуулах талаар ярилцахад Мягмарцэцэг “дүүгийн чинь бичиг баримтыг авч хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар ажилладаг хүнд үзүүлж визэнд орж амжих эсэхийг нь асууна” гэсэн. Ингээд маргааш нь Мягмарцэцэг над руу залгаад “2018 оны 3 дугаар сарын 02-нд явах гэрээт ажилчдын визэнд орж амжих юм байна, яаралтай урьдчилгаа болгож 2.0 сая төгрөг өгчих” гэсэн. Тэгэхээр нь “манай дүү одоогоор гадаад паспорт авч амжаагүй юм байна” гэхэд Мягмарцэцэг нь “одоо гадаад паспорт захиалвал амжихгүй, би УБЕГ-ын гадаад паспортын хэлтэст ажилладаг танилаараа яаралтай гаргуулаад өгье, 80.000 төгрөгийг 4 хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн лавлагаатай өгчих” гэсэн.
Тэгэхээр нь би “тэгж болдог юм уу” гэхэд “тиймээ, би өмнө нь зөндөө хүний гадаад паспортыг ингэж гаргаж байсан” гэхээр нь итгээд 2.080.000 төгрөг болон холбогдох баримтуудыг 11 дүгээр хорооллын Хамелтон ресторан дээр аваачиж өгсөн. Мягмарцэцэгт уг мөнгийг өгөхдөө дансаар өгсөн. Миний мөнгө шилжүүлсэн данс нь Мягмарцэцэгээс өөр хүний нэр дээр байсан. Мөнгө шилжүүлснээс хойш холбоотой байж байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Мягмарцэцэг рүү утсаар залгаж асуухад “маргааш нөгөөдрөөс шинжилгээг нь өгүүлчихнэ” гэж байснаа, дараа нь болохоор “шинжилгээ өгөх шаардлагагүй болчихлоо” гэх зэргээр бид нартай уулзахаас зугтаагаад байсан. Дараа нь бүүр таг болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан.
Би 2.080.000 төгрөгийг Мягмарцэцэгийн өгсөн 5102051895 дугаарын дансанд шилжүүлсэн. Мягмарцэцэг “нийт 6.0 сая төгрөгөөр Солонгос Улсад гэрээт ажилтнаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Би дүү Давааг явуулахаар мөнгө өгсөн юм. Манай дүү Даваа Мягмарцэцэгтэй уулзаагүй. Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд Мягмарцэцэгтэй уулзаад хамт байж байхдаа өөрийнхөө интернэт банкаар шилжүүлсэн. Хэдий дүүгээ явуулахаар ярьсан боловч Мягмарцэцэгт өгсөн 2.080.000 төгрөг нь миний мөнгө юм. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 208-209х, 210х/,
19.2. А.Н-ын Хаан банкин дахь 5007хххх99 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 7-р хавтас 15х/,
19.3. Хохирогч А.Н-аас гэрээний урьдчилгаанд бэлнээр 2.000.000 төгрөгийг өгснийг нотолж С.Мээс бичиж өгсөн “Сорагсан СРН” кассын орлогын ордер гэх баримт /хэргийн 6-р хавтас 200х/,
19.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Цэрэнлхамын гэрчээр өгсөн:
“...Тэр үед С.Мт миний карт явж байсан. ...Би А.Н- гэх хүнийг танихгүй, 2.080.000 төгрөг шилжүүлснийг нь мэдэхгүй байна. С.М миний дансыг ашиглаж хүнээс мөнгө авсан байх. Би картаа С.Мээс 2018 оны 02 дугаар сарын дундуур авсан санагдаад байна. Миний дансаар хэдэн хүнээс хэдэн төгрөг авсныг сайн мэдэхгүй байна, надад ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн асуудал байхгүй, би С.Мээс мөнгө аваагүй, миний картыг түр ашиглаад буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-р хавтас 115х/,
19.5. Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29/619 дугаартай албан бичиг, Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 6-р хавтас 121х, 122х/,
20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ариунболдын гэрчээр өгсөн:
“...2017 оны 6 дугаар сард би хувиараа компьютер үйлчилгээний газар ажиллуулдаг байсан. Тэгэхэд Мягмарцэцэг “би лого хийлгэх гэсэн юмаа” гэж орж ирж анх танилцсан. Мягмарцэцэг “Би Солонгос улс руу визний материал бүрдүүлж өгөөд хүн явуулдаг” гэж надад хэлж байсан. “СРН” ХХК гэсэн компанийн нэрээр лого, сурталчилгааны зүйл хийлгэж байсан, мөн “Soragsan SRN” ХХК гэсэн лого хийлгэж байсан. Мягмарцэцэг яг хаана, юу хийдэг талаар нь мэдэхгүй байна. Би зүс таних төдий л таньдаг болохоор нарийн сайн танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 176-177х/,
21. “Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл хөтлөхөд мөрдөж ажилладаг эрх зүйн баримт бичгийн хуулбар хүргүүлэх” тухай УБЕГ-ын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/10105 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хэргийн 1-р хавтас 73-83х/,
22. Үндэсний энгийн гадаад паспортны үнэ 32.800 төгрөг болох талаарх “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 85-86х/,
23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Л-гийн гэрчээр өгсөн:
“...2018 онд байх цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд Sunshine хотхонд 6 сар орчим 3 өрөө байр түрээсэлсэн, үүний дараа Маршал таун хотхонд 3 сар орчим 3 өрөө байр түрээсэлсэн. Эдгээр байрны түрээсийн төлбөрийг Мягмарцэцэг төлж байсан. Би хэдэн төгрөгөөр байр түрээсэлж байсныг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед Мягмарцэцэгээс “чи мөнгийг хаанаас олдог юм бэ” гэж удаа дараа асууж байсан ба Мягмарцэцэг хэлэхдээ “аав, ээж 1-р хороололд амьдардаг, манай аав, ээж 2 мөнгөтэй, баян эмнэлгийн захирал, ээж И-март худалдааны төвд лангуутай” гэж хэлдэг байсан.
Сүүлийн үед Мягмарцэцэг л мөнгө олж амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Би тэр мөнгийг хүнээс худлаа ярьж авсан мөнгө гэж бодоогүй, аав, ээжээсээ авсан мөнгө гэж бодож байсан. 5108101820 дугаарын данс дээр надад карт байгаагүй. 2013 оноос 2016 он хүртэл мобайлаар Дархан-Уул аймагт наймаа хийдэг байхдаа ашигладаг байсан.
Мягмарцэцэг байнга энэ дансыг ашиглаж байна гэж бодоогүй, хааяа хэрэглэдэг байх гэж боддог байсан. Түүнээс “худлаа ярьж, хүнээс мөнгө авч, гэмт хэрэг хийж байна” гэж бодоогүй.
...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны 187 тоот 2 өрөө байр миний нэр дээр байгаа. Одоо Хүдэрчулуун гэж хүнээс 20.0 сая төгрөг зээлж аваад хүүнд нь 2 жилийн хугацаанд суулгаж байгаа. ...Би Мягмарцэцэгтэй хамтран амьдрах явцад ажил хийж байгаагүй. Ахуйн хэрэглээний мөнгийг би гаргаж байсан, дансанд хадгалсан хэдэн төгрөг байсан, түрээсийн байрны мөнгийг би ааваас үлдсэн мөнгийг Мягмарцэцэгт авч ирж өгдөг байсан, тэрнээсээ өөрөө зохицуулж байсан байх.
Мягмарцэцэг тухайн үед өөрөө бас хоолны газар, Хамелтон гээд ресторан түрээсэлж ажиллуулж байгаа гэж хэлдэг байсан. Мах борлуулах ажил хийж байсан. Би гэхдээ Мягмарцэцэгийн ажилд нь оролцдоггүй байсан. Би ажигладаг байсан, тэгээд асуухаар тухайн үед нэг юм хэлээд л би итгэчихдэг юм. Мөнхбаяр, Баярмагнай нарын асуудлаас болоод би хохирлыг нь өгөхдөө Мягмарцэцэг “дахиад ийм асуудалд орооцолдохгүй” гэсэн болохоор итгэчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 61-62х, 7-р хавтас 39-40/,
24. 5108101820 дугаарын дансыг Л.Л- эзэмшдэг талаарх Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29/10626 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хэргийн 1-р хавтас 138-139х, 3-р хавтас 163-165х/,
25. 5000748584, 5034хххх52 дугаарын дансыг С.М эзэмшдэг талаарх Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 29/10710 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 29/4130 дугаартай, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 29/1904 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29/12841 дугаартай албан бичгүүд, хавсралтын хамт /хэргийн 1-р хавтас 144-156х, 3-р хавтас 92х, 219-226х, 5-р хавтас 15х, 16-21х/,
26. Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5/2068 дугаартай албан бичиг, тус банкин дахь С.Мийн 458045016 тоот төгрөгийн харилцах дансны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 3-р хавтас 96х, 98-102х/,
27. 106800519620, 106800632884, 1045хххх8435, 104500717246 дугаарын дансуудыг С.М эзэмшдэг талаарх Төрийн банкны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02в/1868 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02в/615 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хэргийн 3-р хавтас 26-31х, 104, 107-111х/,
28. “Юнител” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 05-01/5370 дугаартай “ПЭ90052209 регистрийн дугаартай иргэний нэр дээр 88014991 дугаар бүртгэлтэй” гэх албан бичиг /хэргийн 3-р хавтас 250х/,
29. “Юнител” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр арын 29-ний өдрийн 05-01/495 дугаартай албан бичиг, “88117324, 89206996 дугааруудын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд орсон, гарсан дуудлагын лавлагаа” /хэргийн 4-р хавтас 12-20х, 21х/,
30. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолд тусгагдсан 19 үйлдэлтэй танилцлаа. Би учруулсан хохирлын хэмжээ болох 82.601.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бямбажав хохирогчтой үйлдэл дээр Бат-Эрдэнээс зээлж авсан 8.000.000 төгрөгийг төлөх зорилгоор Бямбажаваас мөнгө авсан гэж прокурор тогтоолдоо тусгажээ. Би Бямбажаваас 2017 оны 10 дугаар сард мөнгө зээлсэн, Бат-Эрдэнээс дараа нь буюу 2018 оны 6 дугаар сард мөнгө зээлээд буцаагаад төлөөд дууссан. Бямбажаваас авсан мөнгөнөөс үлдэх мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэргэжилтний 20-н хажууд байрлах эх, үрийн хөшөөний хажууд Дамдинбаатартай уулзаад 4.500.000 төгрөг бэлнээр өгсөн.
Энийг Лодойхүүгийн найз Мөнхбаяр хажуунаас хараад байж байсан. Мөнхбаяр одоо хаана байгааг би болон Лодойхүү мэдэхгүй байгаа юм. Оюун-Эрдэнэ хохирогчтой хэрэг дээр би “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж мөнгө аваагүй, “СУИС-ын дипломын ажил хийж өгнө” гэж авсан юм. Би 356.000 төгрөг авсан нь бол үнэн. Дипломын ажил хийж өгөөгүй.
Батжаргал хохирогчтой хэрэг дээр 500.000 төгрөгийг Гэрэлзул гэх эмэгтэйгийн хүү болох Энхбилгүүний дансаар шилжүүлсэн. 7 буудлын Жасмин төв дээр уулзаж бэлнээр 250.000 төгрөг өгсөн. Гэрэлзул гэх эмэгтэй “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хэлж байсан. Одоо Гэрэлзул хаана байгааг мэдэхгүй, холбоо барих утасны дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй. Би Энхбилгүүний дансны дугаар хэд вэ, хэзээ яг явуулснаа мэдэхгүй байна.
Оюунболд хохирогчтой үйлдэл дээр Оюунболдоос авсан 3.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг Гэрэлзул эгч рүү шилжүүлсэн, Гэрэлзул эгч хүний дансаар авсан, хэний данс руу хэзээ шилжүүлснээ мэдэхгүй байна. Дансны дугаарыг би мэдэхгүй байна, АТМ-с шилжүүлсэн учраас дансны дугаар нь гарч ирэхгүй байна.
Өлзийжаргал хохирогчтой үйлдэл дээр “хувь лизингээр байр зарна” гэж фейсбүүк цахим хэрэгсэл ашиглаж залилан хийгээгүй, Өлзийжаргал гэх хүнээс 10.0 сая төгрөг зээлээд Лодойхүүгийн 1-р хороололд байрлах байранд хүүд нь 1 жилийн хугацаанд суулгахаар тохиролцсон байсан.
Энхбаяр хохирогчтой хэрэг дээр -50-21 дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг танд зарна” гэж хэлж мөнгө аваагүй, “танд машин зар дээрээс хараад судалж авч өгье” гэж хэлээд өөрийн нөхөр болох Лодойхүүгийн 5108101820 дугаарын дансаар 2.000.000 төгрөг авсан. Тэгээд машиныг нь авч өгч чадаагүй, мөнгийг нь ч өгч чадаагүй.
Би өмнөх өрнүүдээ төлсөн, өөрийн хэрэгцээнд тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Бүгдийг нь хэрэглээгүй. Дамдинбаатар, Гэрэлзул нар эдгээр 19 хохирогчийн нэгэнтэй нь ч уулзаж байгаагүй. Би өөрөө энэ 19 хохирогчоос мөнгийг авсан. Гэрэлзул эгч над руу Оюунболдыг явуулж уулзуулсан юм. Гэхдээ Оюунболдоос би мөнгийг авсан. Үүнээсээ 1.000.000 төгрөгийг Гэрэлзул эгчид өгсөн.
Дээр дурдагдсан хохирогч нарын визийг гаргуулахаар мөнгө өгсөн эсэхээ би сайн санахгүй байна. Гэрэлзулд болохоор Оюунболдын визийг гаргуулах гээд 1.000.000 төгрөгийг өгсөн. Батжаргалын визийг гаргуулах гэж 750.000 төгрөгийг өгсөн. Мөнгө өгснөө нотлох зүйл өнөөдрийн байдлаар байхгүй байна, АТМ-р шилжүүлсэн, тэр нь дансны хуулгаар гарч ирэхгүй байна. Би нийт 19 хохирогчид 82.601.000 төгрөгийн хохирол бусдад учруулснаа хүлээн зөвшөөрч байна.
Үүнээс Т.Б хохирогчтой хэрэгт 1.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Л.Б- хохирогчтой хэрэгт 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн, Б.Ө хохирогчтой хэрэгт 200.000 төгрөгийг, О.О- хохирогчтой үйлдэлд 3.000.000 төгрөгийг, Ч.Э- хохирогчтой хэрэгт 8.750.000 төгрөгийг, Д.Б- хохирогчтой хэрэгт 500.000 төгрөгийг буцаан өгсөн. Нийт би хохирогч нарт 14.050.000 төгрөгийг төлсөн байна.
Дээрх хохирогч нар намайг ийм хохирлыг буцаан өгснийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо 68.551.000 төгрөгийн төлөх хохирол үлдсэн байгаа. ...Би нөхөртэйгээ суугаад удаагүй байсан учраас санаа зовсон, тэгээд хүнээс мөнгө зээлээд өрөнд ороод өдийг хүрчихлээ. Энэ асуудлуудыг бол манай нөхөр Лодойхүү мэдэхгүй байсан. Өнгөрсөн 3 дугаар сард мэдээд шоконд орсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 05-06х, 07-09х, 14-18х, 229х, 2-р хавтас 135х, 239х, 3-р хавтас 117-118х, 177х, 4-р хавтас 53х, 108х, 109-110х, 6-р хавтас 33-35х, 136х, 174-175х, 174-175х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Шинэхүү /хэргийн 1-р хавтас 56х/, гэрч Л.Л- /хэргийн 1-р хавтас 61-62х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 39х, 5-р хавтас 200х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 90х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 192-195х/ баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахад болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Мийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж зохицуулсан байна.
“Залилах” гэм хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж тодорхойлсон ба уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь уг гэмт хэргийн онц хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч С.М нь: “БНСУ-д ажиллах виз гаргаж найдвартай явуулна, Солонгос улсын виз гаргадаг аялал зуучлалын компанитай, би өөрөө захирал нь, Солонгос улс руу гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж өгнө, Солонгос улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх виз найдвартай гаргаж өгнө, гэрээт ажилчдын визэнд яаралтай оруулж өгнө, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын хэлтэст ажилладаг танилаараа яаралтай гадаад паспорт гаргуулаад өгнө, урьдчилгаа төлбөрөө яаралтай өгөх хэрэгтэй байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, улмаар харилцаа холбооны хэрэгсэл болон зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр бичиг баримт тус тус ашиглан:
1. иргэн О.О-оос 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын ард байрлах Хаан банкны салбарт 3.000.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан:,
2. иргэн Б.Б-аас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан,
3. Дүү Ш.Бд нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэж Ц.Ч-т итгүүлэн, улмаар түүний эхнэр Н.Мгээс 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08, 16-ны өдрүүдэд 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан,
4. иргэн Л.Б-аас 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвийн орчим бэлнээр 60.000 төгрөг, өөрийн эзэмшдэг Төрийн банкин дахь 1045хххх8435 дугаарын дансаараа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1.130.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 700.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаараа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, нийт 2.390.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,
5. иргэн Г.Л-эс Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны Номин дэлгүүрийн үүдэн дээр 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын, Төрийн банкны 1045хххх8435 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авсан,
6. иргэн М.Б-гаас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро худалдааны төв доторх Хаан банкны Өнөр тооцооны төв дотор 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 30.000 төгрөг нийт 630.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,
7. иргэн Ц.З-гаас Баянгол дүүргийн 2, 5, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцэст болон “ТБД андууд” худалдааны төвийн зүүн талд байрлах Хаан банкны салбаруудад иргэн Д.Шинэхүүгийн эзэмшлийн 5166325297 дугаарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 195.000 төгрөгийг, иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Efes” худалдааны төвийн гадна 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 995.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,
8. иргэн Ж.О-эс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 356.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан,
9. иргэн А.Цоос Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн орчим 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 180.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 340.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 240.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 110.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 100.000 төгрөг болон бэлнээр 50.000 төгрөг, нийт 5.620.000 төгрөгийг бэлнээр болон Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан,
10. иргэн Т.Б-өөс Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,
11. “2018 оны 3 дугаар сарын 02-нд явах гэрээт ажилчдын визэнд орж амжих юм байна, яаралтай урьдчилгаа өгчих, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын хэлтэст ажилладаг танилаараа яаралтай гадаад паспорт гаргуулаад өгье” гэж иргэн А.Н-аас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2.080.000 төгрөгийг иргэн Н.Цэрэнлхамын эзэмшлийн 5102051895 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан,
12. иргэн Г.Г-оос Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах “Хамелтон” нэртэй рестораны гадна 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хөтлийн автобусны буудлын орчимд бэлнээр 500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг бэлнээр өөртөө шилжүүлэн авсан,
13. иргэн Д.Б-ээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 3.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 2.650.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар гэрээ хийж буцаан 500.000 төгрөгийг Д.Б-т өгч, нийт 10.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.650.000 төгрөгийг дансаар, нийт 13.150.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өөртөө шилжүүлэн авсан,
14. иргэн Ю.Т-өөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдчилгаанд гэж 2.000.000 төгрөг болон хурдан материалыг гаргуулна гэж хуурч нэмж 80.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “билет захиалах мөнгө хэрэгтэй” гэж 240.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 60.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 200.000 төгрөг, нийт 2.680.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан,
Мөн шүүгдэгч нь: “Хүүтэй мөнгө байвал зээлээч би хүнд өртэй юм өгөхгүй бол намайг хутгална гээд байна, машин лизингээр авах гэж байгаа юм, урьдчилгаа төлбөр дутаад байна, өндөр хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу, “машин худалдан авах гэж байна мөнгө дутчихлаа, өмнө зээлсэн мөнгөн дээрээ нэмж зээлээч, худалдаж авсан машинаа барьцаанд тавиад мөнгийг чинь хүүтэй буцааж өгье, автомашин худалдаж авна” гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан:
1. иргэн Т.Баас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкны Баянгол тооцооны төвд 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7.500.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг Хаан банкин дахь 5034хххх52 дугаарын, Төрийн банкны 1045хххх8435 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авсан,
2. иргэн Ч.Ч-аар дамжуулан түүний төрсөн дүү Ч.О-аас Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Тайкон” ХХК-ийн автомашин барьцаалах зээлийн барьцаанд байсан “Toyota Sai” маркийн 36-38 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаалан 7.500.000 төгрөгийг иргэн Л.Л-гийн Хаан банкин дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан,
3. “36-18 БНА улсын дугаартай автомашиныг худалдаж авна, 12.000.000 төгрөгийн хадгаламжтай” гэж иргэн Ч.Э-аас түүний эзэмшлийн 36-18 БНА улсын дугаартай “Toyota Sai маркийн автомашиныг 21.500.000 төгрөгөөр худалдан авна” гэж хуурч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “11В сити” зочид буудалд байрлах “Тайкун авто ломбард”-нд 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барьцаанд тавиулж, автомашины урьдчилгаа төлбөр болгон 9.000.000 төгрөг өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмшилдээ авч, улмаар бусдад 17.300.000 төгрөгөөр зарж борлуулан мөнгийг өөртөө шилжүүлэн авч Ч.Э-т 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. “50-21 УБР улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашин худалдан авч өгнө” гэж иргэн С.Энхбаяраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Лоунж” нэртэй ресторанд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг иргэн Л.Л-гийн Хаан банкин дахь 5108101820 дугаарын дансаар тус тус өөртөө шилжүүлэн авсан,
Мөн “Хувь лизингээр байр зарна гэж фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан” хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Өаас Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Цэцэг” төвийн хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Монтел” худалдааны төвд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, тус бүр нь 250.000 төгрөгийн үнэ бүхий нийт 500.000 төгрөгний “LG G4 ST2” маркийн 2 ширхэг гар утас, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөгийг эд зүйл болон бэлнээр, мөн иргэн Л.Л-гийн Хаан банкин дахь 5108101820 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт бөгөөд уг шинжээр нь хэргийг хүндрүүлэн зүйлчлэхэд “гэмт хэргийг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн аливаа идэвхитэй үйлдлийг байнга хэрэгжүүлэн явуулж, өөрийн гэмт санаа зорилгоо гүйцэлдүүлэх шууд санаатай, шунахай зорилго бүхий хувийн байдлыг нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч С.Мийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хоёр жил орчмын хугацаанд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дамжин нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар үйлдэн, амар хялбар аргаар мөнгө олж амьдрах санаа зорилгоо гүйцэлдүүлэн, шууд санаатай, шунахай зорилгоор, бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, захиран зарцуулан, нэр бүхий 19 иргэн хохирогчид нийт 82.601.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, улмаар дээрх мөнгөөр өөрийн ахуйн хэрэглээгээ хангаж ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийн шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч С.Мийг “хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас нэр бүхий 19 хохирогч иргэдэд:
- О.О-од 3.000.000 төгрөгийн,
- Б.Б-д 1.250.000 төгрөгийн,
- Т.Бт 11.500.000 төгрөгийн,
- Н.Мд 1.500.000 төгрөгийн,
- Л.Б-д 2.390.000 төгрөгийн,
- Г.Л-д 750.000 төгрөгийн,
- М.Б-д 630.000 төгрөгийн,
- Ц.З-д 995.000 төгрөгийн
- Ж.О-д 356.000 төгрөгийн
- А.Цт 5.620.000 төгрөгийн,
- Т.Б-т 2.000.000 төгрөгийн,
- А.Н-т 2.080.000 төгрөгийн,
- Г.Г-од 2.500.000 төгрөгийн,
- Д.Б-т 13.150.000 төгрөгийн,
- Ю.Т-өд 2.680.000 төгрөгийн,
- Ч.О-т 7.500.000 төгрөгийн,
- Ч.Э-т 18.000.000 төгрөгийн,
- Б.Өд 4.700.000 төгрөгийн,
- С.Энхбаярт 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учирч, нийт бусдад 82.601.000 /наян хоёр сая зургаан зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Б-д 600.000 төгрөг, Т.Бт 1.900.000 төгрөг, О.О-од 3.000.000 төгрөг, Д.Б-т 500.000 төгрөг, Ч.Э-т 8.750.000 төгрөг, Б.Өд 200.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлж, нийт хохирлоос 14.950.000 /арван дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол барагдуулсан болох нь нэр бүхий хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 2-р хавтас 44х, 116-117х, 3-р хавтас 137х, 4-р хавтас 80х, 189х, 206-207х, 6-р хавтас 215х/
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нөхөн төлөгдсөн 14.950.000 /арван дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хасаж тооцсон үлдэгдэл 67.651.000 /жаран долоон сая зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Мээс гаргуулж,
- Б.Б-д 1.250.000 төгрөг,
- Т.Бт 9.600.000 төгрөг,
- Н.Мд 1.500.000 төгрөг,
- Л.Б-д 1.790.000 төгрөг,
- Г.Л-д 750.000 төгрөг,
- М.Б-д 630.000 төгрөг,
- Ц.З-д 995.000 төгрөг,
- Ж.О-д 356.000 төгрөг,
- А.Цт 5.620.000 төгрөг,
- Т.Б-т 2.000.000 төгрөг,
- А.Н-т 2.080.000 төгрөг,
- Г.Г-од 2.500.000 төгрөг,
- Д.Б-т 12.650.000 төгрөг,
- Ю.Т-өд 2.680.000 төгрөг,
- Ч.О-т 7.500.000 төгрөг,
- Ч.Э-т 9.250.000 төгрөг,
- Б.Өд 4.500.000 төгрөг,
- С.Энхбаярт 2.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч С.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн бага насны хүүхэдтэй гэх шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.М нь хойшлуулшгүйгээр 2019 оны 3 сарын 12-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж /хэргийн 1-р хавтас 66х/ 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан нийт 01 /нэг/ хоногийг сэжигтнээр цагдан хоригдсон баримттай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Мийн бага насны хүүхдүүд болох 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Лодойхүүгийн Содбилэг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Лодойхүүгийн Сайханбилэг нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг оршин суух газрын нутаг дэвсгэрийн харьяалах дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан AZK102043405 дугаартай, 36-18 БНА улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хүчингүй болгож, энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Мээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт С-ийн М-ийг “хуурч, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар С.Мт 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мт оногдуулсан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мийн цагдан хоригдсон 01 /нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар С.Мийн бага насны хүүхдүүд болох 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Лодойхүүгийн Содбилэг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Лодойхүүгийн Сайханбилэг нарт зохих журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг оршин суух газрын нутаг дэвсгэрийн харьяалах дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Мээс 67.651.000 /жаран долоон сая зургаан тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр нэр бүхий хохирогч иргэдэд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан AZK102043405 дугаартай, 36-18 БНА улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож захиран зарцуулах эрх хязгаарласныг хүчингүй болгосугай.
8. Энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Мээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР
Н.МӨНХБАЯР