Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/417

 

 

 

 

 

 

 

 

 

      2021            07           29                                      2021/ШЦТ/417                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-ы Б-д холбогдох эрүүгийн 20100 1802 0121 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Нямдэлэг /томилолтоор/, хохирогч Ньюгор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүгдэгч Ч.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Анударь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Мөнх ариун булаг” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч-ы Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 сарын 11-ний өдөр хүртэл “Ньюгор” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа

1. 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд 12 удаагийн гүйлгээгээр тус компанид ажилладаггүй Б.Д, А.Ж, Б.Ү, Ж.Э нарын 4 хүний нэр дээр 12.976.061.46 төгрөгийн цалин бичиж, дансаар нь шилжүүлэн авч завшсан,

2. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр 300.000 төгрөгийн цалингийн зээл аваад цалингаас суутгуулаагүй,

3. “Ньюгор” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Миний гэр” хотхоны 6 оршин суугчдаас төлсөн СӨХ-ийн мөнгө болох 1.217.426.42 төгрөгийг Хаан банк дахь 5003хххх34 тоот, Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “Ньюгор” ХХК-д нийт 14.493.487.88 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн,

4. Ньюгор ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан “Миний гэр” хотхоноос орон сууц зээлээр худалдаж авсан иргэн Х.Оы орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 600.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар өөрийнхөө Хаан банк дахь 5003хххх34 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

2. “Ньюгор” ХХК-ийн “Миний гэр” хотхоноос зээлээр орон сууц худалдаж авсан Д.Э-ыг “зээлэнд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Бгоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би тухайн үед 1 жилийн хөдөлмөрийн гэрээгээр уг компанид ерөнхий нягтлан бодогч ажил хийдэг байсан. Намайг ажилд ороход 6 хүний гэрээ өгөөд “зээлийг нь хариуц” гэсэн юм. О надад “компани руу мөнгө хиймээр байна, Хаан банкны данс байна уу, би хөдөө байгаа учир Худалдаа хөгжлийн банкны данс олдохгүй байна” гэхээр нь өөрийнхөө Хаан банкны дансыг өгөөд, орж ирсэн мөнгийг нь компани луу хийлгүй, өөрөө хэрэглэсэн. Хохирогч Отай би аман байдлаар тохиролцсон “гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгөх гэсэн боловч ажил гараад хөдөө явчихсан. “Боломжтой гэвэл одоо утсаар яриад гомдолгүй гэдгээ илэрхийлж болно” гэж хэлсэн.

Би компанид учруулсан хохирлыг барагдуулсан, одоо “гомдол саналгүй” гэж байгаа. Эын хувьд манай компанийн хариуцлагагүй зээлдэгч байсан. Компанийн зүгээс түүнийг байрнаас нь гаргах гээд чадаагүй. Над дээр ахтайгаа ирж уулзаад, “нөхөр нь нас барсан, байрнаасаа гарах боломжгүй” гээд гуйгаад байсан. Би захиралд хэлэхэд намайг “өөрөө хариуцаад намар гэхэд зээлийг нь төлүүлээрэй” гэсэн. Тэгээд Э “байранд нь үлдээж өгсөн учир надад тусална” гэж байсан. Би тухайн үед машины осол хийгээд мөнгө хэрэг болоод Э руу залгаад “та надад тусална гэсэн, одоо туслаач” гэхэд надад мөнгө өгсөн. Эыг би залилж мөнгө аваагүй. Тухайн үед надад мөнгөний хэрэг маш их байсан. Би мөнгө хүүлэгч нараас мөнгө зээлсэн байсан. Тэр зээлээ төлсөн. Захирлуудыг ирэхэд нь би үнэн учраа хэлээд ойлголцоно гэж бодоод компанийн мөнгийг үрсэн нь миний буруу. ” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч “Ньюгор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ггөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Б нь тухайн үед манай компанийн нягтлан бодогч байсан. Ажиллаж байх хугацаандаа Сууц өмчлөгчдийн холбооны мөнгө бас цалингийн мөнгийг өөрөө авч завшсан байсан. Хүний нөөцөөс гаргаж өгсөн ажилчдын нэрсийг файлаар нь аваад, дунд нь өөр хүмүүсийн нэр оруулаад цалин бодож өөртөө авсан байна.

Мөн байгууллагаас авсан цалингийн зээлээ цалингаас суутгал хийлгээгүй ашигласан. Эдгээр үйлдлүүд нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Хохирлын хувьд Б нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 19-92 тоот дахь 700 мкв газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх санал гаргасныг манай захирал зөвшөөрч, компанийхаа нэг ажилтны нэр дээр шилжүүлэн авахаар бичиг баримтаа бүрдүүлэн эрх бүхий газарт нь өргөдөл гаргаж нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Тухайн байгууллага нь одоогоор газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргаагүй тул хараахан нь шилжиж ирээгүй байгаа ч манай компанийн зүгээс Бд итгээд “хохирол төлбөргүй, гомдол саналгүй” гэдгээ шүүхэд албан ёсоор илэрхийлж хэлээрэй захирал хүссэн. Иймээс одоо гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 1802 0121 дугаартай хэргээс:

 

1. Ажил хүсэгчийн анкет, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ч.Б нь “Ньюгор” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ баримтуудын хуулбар /хэргийн 1-р хавтас 13-14х, 19-20х/,

 

2. Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 21-22х, 23-25х/,

 

3. “Ньюгор” ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19/92 тоот “Туршилтын хугацаагаар ажилд авах тухай”, мөн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20/57 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал /хэргийн 1-р хавтас 26х, 27х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэгийн өгсөн:

“...”Ньюгор” ХХК-д Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажилд ороод 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Тэрээр ажилд орсон цагаас хойш сар бүр ажилчдын цалинг буруу бодсон гэх үндэслэлээр ажилчдаас гомдол байнга ирдэг байсан. Тэгэхээр нь түүний ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийхээр болж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрт нь мэдэгдсэн.

2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаа шалгуулахыг даалгасан боловч 2020 оны 5 дугар сарын 12-ны өдрөөс ажилдаа ирээгүй. Ямар шалтгаанаар ирэхгүй байгааг тодруулахаар утас руу нь залгахаар авахгүй байж байгаад мессенжер чатаар ажлаас гарах тухай хүсэлтээ ирүүлсэн байсан.

Тэгээд ажлаа хүлээлгэж өгөхийг шаардахад ажлаас гарах хүсэлт, өр төлбөр тооцоо гэсэн хуудас ширээн дээр үлдээгээд хэлэлгүй явчихсан байсан. Б ажилд ирээгүй 7 хоногт компанийн эдийн засагч Цэрэндолгороос орон сууц зээлээр худалдан авагч болох Хишигбаяр, О нарын гар утасны дугаар авсан байхаар нь асууж тодруулахад О нь 9.000.000 төгрөгийг байрны зээл, СӨХ-ийн төлбөр гэж Бгийн Хаан банкин дахь 5003хххх34 тоот дансанд шилжүүлснийг авсан байсан. Энэ мөнгө компанийн данс руу орж ирсэн эсэхийг шалгахад ороогүй байсан.

Ингээд ажлаа тайлагнах өдрөө ирээгүй бөгөөд түүний ажилд ноцтой асуудал байгааг ойлгоод, санхүүгийнхэн ажлын материалд яаралтай шалгалт хийх явцад 2020 оны 6 дугаар 09-ний өдрийн байдлаар 23.367.758 төгрөгийн хохирол учруулсан байсныг урьдчилсан байдлаар тогтоосон. Тэгээд Бд хохирол арилгах талаар шаардах бичиг хүргүүлэхэд “төлж барагдуулна” гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна.

Бгийн учруулсан хохирлыг баталгаажуулахаар “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-д хандаж, 2020 оны 7 сарын 08-ны өдөр аудитын шинжилгээний дүгнэлт гаргуулсан ба дараах зөрчил илэрсэн. Б нь 2020 оны 01 сараас 4 сар хүртэл нийт 12 удаагийн гүйлгээгээр 12.976.061.45 төгрөгийн цалинг “Ньюгор” ХХК-д ажилладаггүй 4 хүний данс руу шилжүүлсэн, мөн 2 удаагийн гүйлгээгээр 525.000 төгрөгийг Анхцэцэгт цалин гэж бэлэн мөнгөөр олгох зөвшөөрөл кассаас аваад өгөөгүй, 2020 оны 01 сарын 27-ны өдөр бэлнээр 300.000 төгрөгийн цалингийн зээл аваад буцааж төлөөгүй нь тус тус илэрсэн. Энэ нь компанийн санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-54х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гн өгсөн:

“...Ч.Б нь “Миний гэр” хотхоны оршин суугчдаас СӨХ-ийн мөнгө гэж хувийн дансаар болон бэлнээр мөнгө авсан байсан. Уг СӨХ-ийн мөнгийг заавал дансаар авах ёстой. Оршин суугчид хугацаандаа СӨХ-ийн мөнгийг төлөөгүй үед “хэрэглээний усыг хаана” гэж хэлээд мөнгө авсан байсан.

...Мөн компанийн ажилчдын цалинг бодохдоо хүний нөөцөөс өгсөн цаг дээр засвар оруулан манай компанид ажилладаггүй хүний нэр дээр цалин бодож, мөнгө завшсан зөрчил гаргасан. Компанид нийт 13.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57-58х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ын хохирогчоор өгсөн:

“...Би Бг танина. “Ньюгор” ХХК-ийн нягтлан бодогч байна гэж нэг удаа уулзаж байсан. Учир нь 2019 оны 12 дугаар сард Б нь “байрны төлбөр тооцоо хийх хэрэгтэй байна, танай байрыг компанийн 3 жилийн хугацаатай зээлэнд хамруулах гэж байгаа” гэсэн. Тэгээд уулзсан өдрөөс хэд хоногийн дараа компанийн дансанд 11.000.000 төгрөг байрны төлбөр гэж хийсэн.

Энэ мөнгийг компанид шилжүүлсэн. Дараа нь Б надад “800.000 төгрөг өгчих, би зохицуулаад өгнө” гэхээр нь Гэгээнтэн цогцолборын Худалдаа хөгжлийн банкнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус 4061хх077 тоот данс руу шилжүүлсэн.

2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б утсаар яриад “СӨХ-ийн төлбөр 60.000 төгрөгийг төлөөрэй” гэхээр нь Голомт банкны 107600110082 тоот дансанд нь шилжүүлсэн. Би гомдолтой байна, компанийн зээлд хамруулсан зүйл байхгүй, надад худал хэлж мөнгө авсан байна. 860.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 63-64х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Оы хохирогчоор өгсөн:

“...Би Б гэх хүнийг би танихгүй. Би 2020 оны 3 сард өөрийн оршин суудаг байрныхаа лизинг төлөх гээд зээл хариуцсан эдийн засагч, нэрийг нь мэдэхгүй байна, тэр хүнтэй холбогдоод “байрныхаа лизинг төлөх гэсэн юм” гэхэд Б гэх хүний 99196077 гэсэн дугаарыг өгсөн.

Тэр хүнтэй нь холбогдоход 5003хххх34 дугаартай дансыг өгөхөөр нь өөрийн төрсөн эгч Х.Оюунчулууны 5587004908 дугаартай данснаас 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 600.000 төгрөг, мөн 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө маань байрны лизингийн төлбөрт ороогүйгээс болж алданги тооцогдсон. Мөнгөө төлүүлж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 71-72х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Чинзоригийн гэрчээр өгсөн:

“...Би Б гэдэг хүнийг танихгүй. Нэг удаа манай байрны ус, цахилгааныг тасалчихсан байхаар нь би “Ньюгор” ХХК-д хандаж “яагаад ус, цахилгаан таслаад байгаа юм бэ. Би танайхаас энэ байрыг заавал авах шаардлага байхгүй, буцааж өгөөд ажлынхаа хөлсийг авч болно” гэхэд нягтлан бодогч Б гэдэг хүүхэн “та байр ашиглалтын зардал буюу хэрэглээний мөнгөө төлж, таны төлбөр шууд компани дээр гараад байна, тэгвэл ус, цахилгааныг чинь тавиад өгье” гэхээр нь зөвшөөрөөд 2020 оны 4 сарын 18-ны өдөр надад өгсөн 4061хх077 гэсэн дугаартай данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн.

Гэхдээ тэр мөнгийг компанидаа тушаагаагүй байсан. Энэ талаар дараа нь надад компанийн удирдлагаас мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81-82х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Эрдэнэсайханы гэрчээр өгсөн:

“...Би “Ньюгор” ХХК-ийн байрыг түрээсэлж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарах болоод бүх төлбөр мөнгөө дуусгая гэж байсан. Тэгэхэд манай хаалган дээр төлбөрийн нэхэмжлэл наагаад, 99196077 гэсэн дугаар үлдээсэн байхаар нь залгаад “СӨХ-ийн төлбөрөө төлье” гэхэд надад нэг данс өгсөн. Би банк ороход маш их ачаалалтай байхаар нь тэр дугаар луу залгаад “банк их очерь дараалалтай байна, хаана мөнгөө тушаах вэ” гэхэд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор дээр хүрээд ир гэсэн.

Тэгэхээр нь би өөрөө очоод бэлнээр СӨХ-ийн төлбөрт 449.826 төгрөгийг хүлээлгэж өгөөд, төлбөрөө дуусгасан. Тэгэхэд удалгүй нэг хүн залгаж “СӨХ-ийн төлбөр авъя” гээд, тэр хүүхэн миний өгсөн мөнгийг компанидаа биш өөртөө авсан байсныг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 83-84х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Уянгын гэрчээр өгсөн:

“...Би “Ньюгор” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б гэдэг хүнтэй 2 удаа уулзсан. 2020 оны 4 сарын 01-ний өдөр оффис дээр нь очиж, өөрийнхөө байрны үлдэгдэл төлбөрийг асуухад шалгаж өгсөн. Маргааш нь өр төлбөрөө дуусгаад утасдаж хэлэхэд Б “намайг хүрээд ир” гэхээр нь очиход “тооцоогүй” гэсэн бичиг хийж өгсөн. Өөр харилцаа холбоо байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Анхцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би “Ньюгор” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуванцар савны туслах ажилтнаар ороод, 2020 оны 4 дүгээр сард ажлаасаа гарсан. Би цалингаа сар болгоны 18-ны өдөр бодуулж авдаг байсан ба 200.000-300.000 төгрөгийн хооронд авдаг байсан.

Цалингаа компанийн нягтлан бодогч Бгоос авдаг байсан ба аваагүй удаа байхгүй, тогтмол авдаг байсан. ...Би цалингаа гар дээрээ авч байгаагүй, данс руу шилжүүлдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 89-90х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ганцогзолын гэрчээр өгсөн:

“...Би Бг танина, манай эгчийн хуурай дүү гээд танилцаад 2 жил болж байна. Ер нь харилцаа холбоотой байдаг, гэр орноор хааяа орж гардаг. 49922181 тоот данс нь манай нөхөр Баатарын эзэмшлийн данс байгаа юм, уг дансыг ашигладаггүй байсан. Б над руу утсаар холбогдоод “Худалдаа хөгжлийн данс хэрэгтэй байна” гэхээр нь “манай нөхөрт байдаг, хааяа нэг ашигладаг, виза карт байхгүй олон жил болж байна” гэхэд “дансныхаа дугаарыг өгчих, виза карт захиалаад авчихаарай” гэсэн.

Би виза карт захиалж аваад байж байхад Б надаас манай нөхрийн виза картыг түр авч яваад буцаагаад удалгүй авчирч өгсөн. Ямар учиртай мөнгө, хэдэн төгрөг дансанд хийж авсан талаар мэдэх зүйл байхгүй. Тэрнээс хойш уг дансыг ашиглаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92-93х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Эын гэрчээр өгсөн:

“...410046361 тоот данс нь минийх байгаа юм. 2021 оны 3 дугаар сард намайг “Оюу толгой” ХХК-д ажилтай байхад манай хамаатан Лхагва-Эрдэнэ над руу утасдаад “Худалдаа хөгжлийн банкны данс байна уу” гэхээр нь “байгаа” гэсэн. Надад “данс руу чинь нэг хүн мөнгө хийхээр нь буцаагаад авъя” гээд 2 удаа мөнгө шилжүүлүүлж авсан. Би тухайн өдрөө Лхагва-Эрдэнэд шилжүүлж өгсөн. Ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна, түүнийг цалингаа авч байна гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 95-96х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Үын гэрчээр өгсөн:

“...Би Бг хаана ажилладаг талаар мэдэхгүй, уулзаагүй 2 жил болж байна. Б над руу утасдаад “Худалдаа хөгжлийн данс байна уу” гэж асууж байсан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “цалингаа хийгээд авах хэрэгтэй байна” гэдэг байсан.

Б “цалин маань Худалдаа хөгжлийн банкны данснаас шилждэг учраас уг банкны данс хэрэгтэй байна” гэхээр нь тус болох санаатай өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд данс нээсэн. Тэгээд мөнгө шилжүүлэхээр нь буцаагаад Бгийн өгсөн данс руу буцааж шилжүүлж өгдөг байсан. Надад хэлэхдээ өөрийнхөө цалинг авч байгаа гэдэг байсан, мөн мөнгө нь цалин гэсэн утгатай орж ирдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 98-99х/,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 239 тоот:

“1. “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан аудитын шинжилгээний тайлан нь шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна.

2. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацаанд хүний нөөцийн цагийн бүртгэлд байхгүй хүний нэрээр, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хувь хүний орлогын албан татварын тайланд нэр нь байхгүй А.Жгийн Худалдаа хөгжлийн банкин дахь 456113305 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 1.562.291.00 төгрөг, Б.Дын ХХБ-ны 499221181 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 1.761.416.67 төгрөг, пресслэгч хөлсөөр ажиллах гэрээтэй Я.Үүрцайхын Хаан банкин дахь 50311615661 тоот харилцах дансанд 1 удаагийн гүйлгээгээр 12.796.061.45 төгрөгийг тус байгууллагад ажилладаггүй хүмүүсийн данс руу шилжүүлсэн, мөн 2 удаагийн гүйлгээгээр нийт 525.000.00 төгрөгийг кассаас бэлэн мөнгөний зарлагын баримтаар гаргасан боловч ажилтан мөнгийг хүлээн аваагүй, 2020 оны 1-р сарын сүүл цалин дээр Ч.Б нь урьдчилгаа цалин 300.000.00 төгрөгийг суутгалгүй сүүл цалинг бодож авсан байна.

3. Ч.Б нь “Ньюгор” ХХК-д ажилладаггүй 4 хүний нэр дээр 12 удаагийн гүйлгээгээр 12.796.061.45 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2 удаагийн гүйлгээгээр нийт 525.000.00 төгрөгийг кассаас бэлэн мөнгөний зарлагын баримтаар гаргасан боловч ажилтан мөнгийг хүлээн аваагүй, 2020 оны 1-р сарын сүүл цалин дээр Ч.Б нь урьдчилгаа цалин 300.000.00 төгрөгийг суутган тооцоолоогүй, сүүл цалинг бодож авсан, нийт 13.801.061.45 төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал гаргасан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтад Ч.Бгийн хохирол дутагдлаас төлсөн санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 105-38х/,

 

16. Д.Э-аас Ч.Бд 860.000 төгрөг шилжүүлсэн гэх Орлогын ордер баримтууд /хэргийн 1-р хавтас 112-114х/,

 

17. Х.Оюунчулууны эзэмшлийн Хаан банкин дахь 5587хххх08 тоот данснаас Х.Оюунчулуун, Х.О нараас Ч.Бд 8.600.000 төгрөг шилжүүлсэн гэх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 116х, 232х/,

 

18. “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн аудитын шинжилгээний тайлан, холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд /хэргийн 1-р хавтас 125-138х, 140-180х/,

 

19. Ч.Бгийн эзэмшлийн Төрийн банкин дахь 10700хххх82 тоот Депозит данс, Хаан банкин дахь 5003хххх34 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 1-р хавтас 220-224х, 228-232х/,

 

20. Ж.Эын эзэмшлийн 4100ххх61 тоот, Б.Үын эзэмшлийн 4210ххх69 тоот, Б.Дын эзэмшлийн 4992ххх81 тоот Худалдаа хөгжлийн банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 2-р хавтас 18-27х, 28х, 29х/,

 

21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Бгийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би дээрх иргэдээс авсан болон компанийн мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, байр түрээсэлж байсан төлбөр болон хувь хүнээс өндөр хүүтэй зээлсэн мөнгөө өгсөн.

Би “Ньюгор” ХХК-ийн холбогдох ажилчидтай уулзаж, гэрээ байгуулан боломж бололцоогоороо хохирлыг буцааж төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 42-43х, 65х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 191х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 204х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 70-71х, 2-р хавтас 112х/, “Мөнх ариун булаг” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 111х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Бгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Бг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл “Ньюгор” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан   

1. 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд 12 удаагийн гүйлгээгээр тус компанид ажилладаггүй Б.Д, А.Ж, Б.Ү, Ж.Э нарын 4 хүний нэр дээр 12.976.061.46 төгрөгийн цалин бичиж, дансаар нь шилжүүлэн авч завшсан,

2. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр 300.000 төгрөгийн цалингийн зээл аваад цалингаас суутгуулаагүй завшсан,

3. “Ньюгор” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Миний гэр” хотхоны 6 оршин суугчдаас төлсөн СӨХ-ийн мөнгө болох 1.217.426.42 төгрөгийг Хаан банк дахь 5003хххх34 тоот, Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “Ньюгор” ХХК-д нийт 14.493.487.88 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

 

Мөн шүүгдэгч нь дээрх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглан:

1. “Ньюгор” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан “Миний гэр” хотхоноос орон сууц зээлээр худалдаж авсан иргэн Х.Оы орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 600.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар өөрийнхөө Хаан банк дахь 5003хххх34 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

2. “Ньюгор” ХХК-ийн “Миний гэр” хотхоноос зээлээр орон сууц худалдаж авсан Д.Э-ыг “зээлд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон ба харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субьектэд хамаарна.

 

“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно. 

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг билээ.

 

Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

 

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх эдгээр шинжүүдээр “Завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ч.Б нь “Ньюгор” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа  

1. 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд 12 удаагийн гүйлгээгээр тус компанид ажилладаггүй, өөрийн танил Б.Д, А.Ж, Б.Ү, Ж.Э нарын 4 хүний нэр дээр цалин бичиж, нийт 12.976.061.46 төгрөгийг тэдгээр иргэдийн дансаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан,  

2.  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр 300.000 төгрөгийг цалингийн зээл нэрээр авч, улмаар буцаан суутгал хийлгүй өөртөө ашигласан,

3. “Ньюгор” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Миний гэр” хотхоны 6 оршин суугч иргэдээс СӨХ-ийн мөнгөд шилжүүлэн төлсөн 1.217.426.42 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5003хххх34 тоот, Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот данс руу шилжүүлэн авсан атлаа “Ньюгор” ХХК-д шилжүүлэн төлөөгүй, өөртөө ашигласан,

4. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Ньюгор” ХХК-тай гэрээ байгуулан “Миний гэр” хотхоноос орон сууц зээлээр худалдан авсан иргэн Х.Оы орон сууцны зээлийн төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 600.000 төгрөг, мөн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 8.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь 5003хххх34 тоот дансаар шилжүүлэн авсан атлаа уг мөнгийг “Ньюгор” ХХК-д төлөх Х.Оы зээлээр худалдан авсан орон сууцны үнийн дүнгээс хасалт хийлгүйгээр өөрөө авч захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- Ажил хүсэгчийн анкет, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ч.Б нь “Ньюгор” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ баримтуудын хуулбар /хэргийн 1-р хавтас 13-14х, 19-20х/,

- Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 21-22х, 23-25х/,

- “Ньюгор” ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19/92 тоот “Туршилтын хугацаагаар ажилд авах тухай”, мөн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20/57 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал /хэргийн 1-р хавтас 26х, 27х/,

- хохирогч “Ньюгор” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэгийн: ”Ньюгор” ХХК-д Б нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажилд ороод 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Тэрээр ажилд орсон цагаас хойш сар бүр ажилчдын цалинг буруу бодсон гэх үндэслэлээр ажилчдаас гомдол байнга ирдэг байсан. Тэгэхээр нь түүний ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийхээр болж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрт нь мэдэгдсэн. ...2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаа шалгуулахыг даалгасан боловч 2020 оны 5 дугар сарын 12-ны өдрөөс ажилдаа ирээгүй. Ямар шалтгаанаар ирэхгүй байгааг тодруулахаар утас руу нь залгахаар авахгүй байж байгаад мессенжер чатаар ажлаас гарах тухай хүсэлтээ ирүүлсэн байсан. Тэгээд ажлаа хүлээлгэж өгөхийг шаардахад ажлаас гарах хүсэлт, өр төлбөр тооцоо гэсэн хуудас ширээн дээр үлдээгээд хэлэлгүй явчихсан байсан.

Б ажилд ирээгүй 7 хоногт компанийн эдийн засагч Цэрэндолгороос орон сууц зээлээр худалдан авагч болох Хишигбаяр, О нарын гар утасны дугаар авсан байхаар нь асууж тодруулахад О нь 9.000.000 төгрөгийг байрны зээл, СӨХ-ийн төлбөр гэж Бгийн Хаан банкин дахь 5003хххх34 тоот дансанд шилжүүлснийг авсан байсан. Энэ мөнгө компанийн данс руу орж ирсэн эсэхийг шалгахад ороогүй байсан. Ингээд ажлаа тайлагнах өдрөө ирээгүй бөгөөд түүний ажилд ноцтой асуудал байгааг ойлгоод, санхүүгийнхэн ажлын материалд яаралтай шалгалт хийх явцад 2020 оны 6 дугаар 09-ний өдрийн байдлаар 23.367.758 төгрөгийн хохирол учруулсан байсныг урьдчилсан байдлаар тогтоосон. Тэгээд Бд хохирол арилгах талаар шаардах бичиг хүргүүлэхэд “төлж барагдуулна” гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна.

Бгийн учруулсан хохирлыг баталгаажуулахаар “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-д хандаж, 2020 оны 7 сарын 08-ны өдөр аудитын шинжилгээний дүгнэлт гаргуулсан ба дараах зөрчил илэрсэн. Б нь 2020 оны 01 сараас 4 сар хүртэл нийт 12 удаагийн гүйлгээгээр 12.976.061.45 төгрөгийн цалинг “Ньюгор” ХХК-д ажилладаггүй 4 хүний данс руу шилжүүлсэн, мөн 2 удаагийн гүйлгээгээр 525.000 төгрөгийг Анхцэцэгт цалин гэж бэлэн мөнгөөр олгох зөвшөөрөл кассаас аваад өгөөгүй, 2020 оны 01 сарын 27-ны өдөр бэлнээр 300.000 төгрөгийн цалингийн зээл аваад буцааж төлөөгүй нь тус тус илэрсэн. Энэ нь компанийн санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 53-54х/,

- хохирогч “Ньюгор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гн: “...Ч.Б нь “Миний гэр” хотхоны оршин суугчдаас СӨХ-ийн мөнгө гэж хувийн дансаар болон бэлнээр мөнгө авсан байсан. Уг СӨХ-ийн мөнгийг заавал дансаар авах ёстой. Оршин суугчид хугацаандаа СӨХ-ийн мөнгийг төлөөгүй үед “хэрэглээний усыг хаана” гэж хэлээд мөнгө авсан байсан. ...Мөн компанийн ажилчдын цалинг бодохдоо хүний нөөцөөс өгсөн цаг дээр засвар оруулан манай компанид ажилладаггүй хүний нэр дээр цалин бодож, мөнгө завшсан зөрчил гаргасан. Компанид нийт 13.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57-58х/,

- Х.Оы мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...Би Б гэх хүнийг би танихгүй. Би 2020 оны 3 сард өөрийн оршин суудаг байрныхаа лизинг төлөх гээд зээл хариуцсан эдийн засагч, нэрийг нь мэдэхгүй байна, тэр хүнтэй холбогдоод “байрныхаа лизинг төлөх гэсэн юм” гэхэд Б гэх хүний 99196077 гэсэн дугаарыг өгсөн.

Тэр хүнтэй нь холбогдоход 5003хххх34 дугаартай дансыг өгөхөөр нь өөрийн төрсөн эгч Х.Оюунчулууны 5587004908 дугаартай данснаас 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 600.000 төгрөг, мөн 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгө маань байрны лизингийн төлбөрт ороогүйгээс болж алданги тооцогдсон. Мөнгөө төлүүлж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 71-72х/,

- Х.Оюунчулууны эзэмшлийн Хаан банкин дахь 5587хххх08 тоот данснаас Х.Оюунчулуун, Х.О нараас Ч.Бд 8.600.000 төгрөг шилжүүлсэн гэх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 116х, 232х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Чинзоригийн гэрчээр өгсөн: “...Би Б гэдэг хүнийг танихгүй. Нэг удаа манай байрны ус, цахилгааныг тасалчихсан байхаар нь би “Ньюгор” ХХК-д хандаж “яагаад ус, цахилгаан таслаад байгаа юм бэ. Би танайхаас энэ байрыг заавал авах шаардлага байхгүй, буцааж өгөөд ажлынхаа хөлсийг авч болно” гэхэд нягтлан бодогч Б гэдэг хүүхэн “та байр ашиглалтын зардал буюу хэрэглээний мөнгөө төлж, таны төлбөр шууд компани дээр гараад байна, тэгвэл ус, цахилгааныг чинь тавиад өгье” гэхээр нь зөвшөөрөөд 2020 оны 4 сарын 18-ны өдөр надад өгсөн 4061хх077 гэсэн дугаартай данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн.

Гэхдээ тэр мөнгийг компанидаа тушаагаагүй байсан. Энэ талаар дараа нь надад компанийн удирдлагаас мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81-82х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Эрдэнэсайханы гэрчээр өгсөн: “...Би “Ньюгор” ХХК-ийн байрыг түрээсэлж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарах болоод бүх төлбөр мөнгөө дуусгая гэж байсан. Тэгэхэд манай хаалган дээр төлбөрийн нэхэмжлэл наагаад, 99196077 гэсэн дугаар үлдээсэн байхаар нь залгаад “СӨХ-ийн төлбөрөө төлье” гэхэд надад нэг данс өгсөн. Би банк ороход маш их ачаалалтай байхаар нь тэр дугаар луу залгаад “банк их очерь дараалалтай байна, хаана мөнгөө тушаах вэ” гэхэд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор дээр хүрээд ир гэсэн.

Тэгэхээр нь би өөрөө очоод бэлнээр СӨХ-ийн төлбөрт 449.826 төгрөгийг хүлээлгэж өгөөд, төлбөрөө дуусгасан. Тэгэхэд удалгүй нэг хүн залгаж “СӨХ-ийн төлбөр авъя” гээд, тэр хүүхэн миний өгсөн мөнгийг компанидаа биш өөртөө авсан байсныг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 83-84х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Уянгын гэрчээр өгсөн: “...Би “Ньюгор” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б гэдэг хүнтэй 2 удаа уулзсан. 2020 оны 4 сарын 01-ний өдөр оффис дээр нь очиж, өөрийнхөө байрны үлдэгдэл төлбөрийг асуухад шалгаж өгсөн. Маргааш нь өр төлбөрөө дуусгаад утасдаж хэлэхэд Б “намайг хүрээд ир” гэхээр нь очиход “тооцоогүй” гэсэн бичиг хийж өгсөн. Өөр харилцаа холбоо байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 86х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Анхцэцэгийн гэрчээр өгсөн: “...Би “Ньюгор” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуванцар савны туслах ажилтнаар ороод, 2020 оны 4 дүгээр сард ажлаасаа гарсан. Би цалингаа сар болгоны 18-ны өдөр бодуулж авдаг байсан ба 200.000-300.000 төгрөгийн хооронд авдаг байсан.

Цалингаа компанийн нягтлан бодогч Бгоос авдаг байсан ба аваагүй удаа байхгүй, тогтмол авдаг байсан. ...Би цалингаа гар дээрээ авч байгаагүй, данс руу шилжүүлдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 89-90х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ганцогзолын гэрчээр өгсөн: “...Би Бг танина, манай эгчийн хуурай дүү гээд танилцаад 2 жил болж байна. Ер нь харилцаа холбоотой байдаг, гэр орноор хааяа орж гардаг. 49922181 тоот данс нь манай нөхөр Баатарын эзэмшлийн данс байгаа юм, уг дансыг ашигладаггүй байсан. Б над руу утсаар холбогдоод “Худалдаа хөгжлийн данс хэрэгтэй байна” гэхээр нь “манай нөхөрт байдаг, хааяа нэг ашигладаг, виза карт байхгүй олон жил болж байна” гэхэд “дансныхаа дугаарыг өгчих, виза карт захиалаад авчихаарай” гэсэн.

Би виза карт захиалж аваад байж байхад Б надаас манай нөхрийн виза картыг түр авч яваад буцаагаад удалгүй авчирч өгсөн. Ямар учиртай мөнгө, хэдэн төгрөг дансанд хийж авсан талаар мэдэх зүйл байхгүй. Тэрнээс хойш уг дансыг ашиглаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92-93х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Эын гэрчээр өгсөн: “...410046361 тоот данс нь минийх байгаа юм. 2021 оны 3 дугаар сард намайг “Оюу толгой” ХХК-д ажилтай байхад манай хамаатан Лхагва-Эрдэнэ над руу утасдаад “Худалдаа хөгжлийн банкны данс байна уу” гэхээр нь “байгаа” гэсэн. Надад “данс руу чинь нэг хүн мөнгө хийхээр нь буцаагаад авъя” гээд 2 удаа мөнгө шилжүүлж авсан. Би тухайн өдрөө Лхагва-Эрдэнэд шилжүүлж өгсөн. Ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна, түүнийг цалингаа авч байна гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 95-96х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Үын гэрчээр өгсөн: “...Би Бг хаана ажилладаг талаар мэдэхгүй, уулзаагүй 2 жил болж байна. Б над руу утасдаад “Худалдаа хөгжлийн данс байна уу” гэж асууж байсан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “цалингаа хийгээд авах хэрэгтэй байна” гэдэг байсан. Б “цалин маань Худалдаа хөгжлийн банкны данснаас шилждэг учраас уг банкны данс хэрэгтэй байна” гэхээр нь тус болох санаатай өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд данс нээсэн. Тэгээд мөнгө шилжүүлэхээр нь буцаагаад Бгийн өгсөн данс руу буцааж шилжүүлж өгдөг байсан. Надад хэлэхдээ өөрийнхөө цалинг авч байгаа гэдэг байсан, мөн мөнгө нь цалин гэсэн утгатай орж ирдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 98-99х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 239 тоот:

“1. “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан аудитын шинжилгээний тайлан нь шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна.

2. Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал хугацаанд хүний нөөцийн цагийн бүртгэлд байхгүй хүний нэрээр, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хувь хүний орлогын албан татварын тайланд нэр нь байхгүй А.Жгийн Худалдаа хөгжлийн банкин дахь 456113305 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 1.562.291.00 төгрөг, Б.Дын ХХБ-ны 499221181 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 1.761.416.67 төгрөг, пресслэгч хөлсөөр ажиллах гэрээтэй Я.Үүрцайхын Хаан банкин дахь 50311615661 тоот харилцах дансанд 1 удаагийн гүйлгээгээр 12.796.061.45 төгрөгийг тус байгууллагад ажилладаггүй хүмүүсийн данс руу шилжүүлсэн, мөн 2 удаагийн гүйлгээгээр нийт 525.000.00 төгрөгийг кассаас бэлэн мөнгөний зарлагын баримтаар гаргасан боловч ажилтан мөнгийг хүлээн аваагүй, 2020 оны 1-р сарын сүүл цалин дээр Ч.Б нь урьдчилгаа цалин 300.000.00 төгрөгийг суутгалгүй сүүл цалинг бодож авсан байна.

3. Ч.Б нь “Ньюгор” ХХК-д ажилладаггүй 4 хүний нэр дээр 12 удаагийн гүйлгээгээр 12.796.061.45 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2 удаагийн гүйлгээгээр нийт 525.000.00 төгрөгийг кассаас бэлэн мөнгөний зарлагын баримтаар гаргасан боловч ажилтан мөнгийг хүлээн аваагүй, 2020 оны 1-р сарын сүүл цалин дээр Ч.Б нь урьдчилгаа цалин 300.000.00 төгрөгийг суутган тооцоолоогүй сүүл цалинг бодож авсан, нийт 13.801.061.45 төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал гаргасан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтад Ч.Бгийн хохирол дутагдлаас төлсөн санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 105-38х/,

- “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн аудитын шинжилгээний тайлан, холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд /хэргийн 1-р хавтас 125-138х, 140-180х/,

- Ч.Бгийн эзэмшлийн Төрийн банк дахь 10700хххх82 тоот Депозит данс, Хаан банкин дахь 5003хххх34 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 1-р хавтас 220-224х, 228-232х/,

- Ж.Эын эзэмшлийн 4100ххх61 тоот, Б.Үын эзэмшлийн 4210ххх69 тоот, Б.Дын эзэмшлийн 4992ххх81 тоот Худалдаа хөгжлийн банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 2-р хавтас 18-27х, 28х, 29х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бгийн өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би дээрх иргэдээс авсан болон компанийн мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, байр түрээсэлж байсан төлбөр болон хувь хүнээс өндөр хүүтэй зээлсэн мөнгөө өгсөн. Би “Ньюгор” ХХК-ийн холбогдох ажилчидтай уулзаж, гэрээ байгуулан боломж бололцоогоороо хохирлыг буцааж төлж барагдуулна.

...Би тухайн үед 1 жилийн хөдөлмөрийн гэрээгээр уг компанид ерөнхий нягтлан бодогч ажил хийдэг байсан. Намайг ажилд ороход 6 хүний гэрээ өгөөд “зээлийг нь хариуц” гэсэн юм. О надад “компани руу мөнгө хиймээр байна, Хаан банкны данс байна уу, би хөдөө байгаа учир Худалдаа хөгжлийн банкны данс олдохгүй байна” гэхээр нь өөрийнхөө Хаан банкны дансыг өгөөд, орж ирсэн мөнгийг нь компани луу хийлгүй, өөрөө хэрэглэсэн. Хохирогч Отай би аман байдлаар тохиролцсон “гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгөх гэсэн боловч ажил гараад хөдөө явчихсан. “Боломжтой гэвэл одоо утсаар яриад гомдолгүй гэдгээ илэрхийлж болно” гэж хэлсэн.

Би компанидаа бол хохирлыг нь барагдуулсан одоо “гомдол саналгүй” гэж байгаа. Эын хувьд манай компанийн хариуцлагагүй зээлдэгч байсан. Компанийн зүгээс түүнийг байрнаас нь гаргах гээд чадаагүй. Над дээр ахтайгаа ирж уулзаад, “нөхөр нь нас барсан, байрнаасаа гарах боломжгүй” гээд гуйгаад байсан. Би захиралд хэлэхэд намайг “өөрөө хариуцаад намар гэхэд зээлийг нь төлүүлээрэй” гэсэн. Тэгээд Э байранд нь үлдээж өгсөн учир надад тусална гэж байсан. Би тухайн үед машины осол хийгээд мөнгө хэрэг болоод Э руу залгаад “та надад тусална гэсэн, одоо туслаач” гэхэд надад мөнгө өгсөн. Эыг би залилж мөнгө аваагүй. Тухайн үед надад мөнгөний хэрэг маш их байсан. Би мөнгө хүүлэгч нараас мөнгө зээлсэн байсан. Тэр зээлээ төлсөн. Захирлуудыг ирэхэд нь би үнэн учраа хэлээд ойлголцоно гэж бодоод компанийн мөнгийг үрсэн нь миний буруу. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 42-43х, 65х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ч.Б нь “Ньюгор” ХХК-ийн “Миний гэр” хотхоноос орон сууц зээлээр худалдан авсан Д.Э-ыг “компанийн хоёр хугацаатай зээлэнд хамруулж өгнө” гэж түүнээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашиглан захиран зарцуулсан үйл баримт:

- Д.Э-аас Ч.Бд 860.000 төгрөг шилжүүлсэн гэх Орлогын ордер баримтууд /хэргийн 1-р хавтас 112-114х/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ын хохирогчоор өгсөн: “...Би Бг танина. “Ньюгор” ХХК-ийн нягтлан бодогч байна гэж нэг удаа уулзаж байсан. Учир нь 2019 оны 12 дугаар сард Б нь “байрны төлбөр тооцоо хийх хэрэгтэй байна, танай байрыг компанийн 3 жилийн хугацаатай зээлэнд хамруулах гэж байгаа” гэсэн. Тэгээд уулзсан өдрөөс хэд хоногийн дараа компанийн дансанд 11.000.000 төгрөг байрны төлбөр гэж хийсэн.

Энэ мөнгийг компанид шилжүүлсэн. Дараа нь Б надад “800.000 төгрөг өгчих, би зохицуулаад өгнө” гэхээр нь Гэгээнтэн цогцолборын Худалдаа хөгжлийн банкнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус 4061хх077 тоот данс руу шилжүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б утсаар яриад “СӨХ-ийн төлбөр 60.000 төгрөгийг төлөөрэй” гэхээр нь Голомт банкны 107600110082 тоот дансанд нь шилжүүлсэн. Би гомдолтой байна, компанийн зээлд хамруулсан зүйл байхгүй, надад худал хэлж мөнгө авсан байна. 860.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 63-64х/ гэсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Ньюгор” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа шүүгдэгч Ч.Б нь

- тус компанид ажилладаггүй нэр бүхий 4 иргэний нэр дээр цалин бичиж нийт 12.976.061.46 төгрөгийг тэдгээр иргэдийн дансаар шилжүүлэн авч ашигласан,

-  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр 300.000 төгрөгийг цалингийн зээл нэрээр авч, улмаар буцаан суутгал хийлгүй өөртөө ашигласан,

- “Ньюгор” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Миний гэр” хотхоны 6 оршин суугч иргэдээс СӨХ-ийн мөнгө шилжүүлэн төлсөн 1.217.426.42 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5003хххх34 тоот, Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот данс руу шилжүүлэн авсныг  “Ньюгор” ХХК-д шилжүүлэн төлөөгүй өөрөө ашигласан,

- 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Ньюгор” ХХК-тай гэрээ байгуулан “Миний гэр” хотхоноос орон сууц зээлээр худалдан авсан иргэн Х.Оы орон сууцны зээлийн төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 600.000 төгрөг,  мөн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 8.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь 5003хххх34 тоот дансаар шилжүүлэн авсныг “Ньюгор” ХХК-д төлөх Х.Оы зээлээр худалдан авсан орон сууцны үнийн дүнгээс хасалгүй өөртөө ашигласан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь “Ньюгор” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг эрхэлж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргийн хувьд байгууллагын мөнгөн хөрөнгөтэй харьцах, мөнгөн шилжүүлгийн гүйлгээ хийх боломжтой бөгөөд энэ байдлаа ашиглан тодорхой давтамжтай үйлдлээр тус компанийн цагийн бүртгэлд бүртгэлгүй, ажилладаггүй хүмүүсийн нэр дээр цалин бичиж өөрийн болон бусдын харилцах дансаар дамжуулан авах, оршин суугч иргэдээс СӨХ-ийн ашиглалт үйлчилгээний зардалд төлсөн мөнгийг компанид шилжүүлэхгүй өөрийн дансаар шилжүүлэн авч ашиглах, мөн орон сууцны лизингийн зээлд төлсөн иргэний мөнгийг өөрийн дансаар авч, компанид шилжүүлэн төлөлт хийхгүй өөртөө ашиглах зэрэг аргаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан албаны бүрэн эрх, чиг үүргийн хувьд хүлээсэн үүргээ зөрчин, ”Ньюгор” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан /ажилчдын цалин олговрыг бодож, олгох/ мөнгөн хөрөнгөөс хууль бусаар хувьдаа авсан, түүнчлэн итгэмжлэлээр олгогдсон эрхийг урвуулан /ажлын байрны тодорхойлолтод заасан: Өр авлагын тооцоог тогтмол гаргаж, өр барагдуулах ажлыг зохион байгуулах/ СӨХ-ийн ашиглалт үйлчилгээний болон орон сууцны зээлийн төлбөрт оршин суугч иргэдээс төлөгдсөн бусдын мөнгийг ашигласан үйлдлүүд нь шууд санаатай, шунахай зорилготой, өөрийн тулгамдсан хувийн хэрэгцээгээ хангах ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн нэгдмэл нэг санаа зорилгоор үйлдэгдсэн байх тул нэгдмэл нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй.   

 

Иймээс Хан-Уул дүүргийн прокуророос “...”Ньюгор” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан “Миний гэр” хотхоноос орон сууц зээлээр худалдаж авсан иргэн Х.Оы орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 600.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар өөрийнхөө Хаан банк дахь 5003хххх34 тоот дансанд шилжүүлэн авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаатай гэж дүгнэн уг үйлдлийг шүүгдэгчид урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт багтааж нэгтгэн зүйлчилж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.

 

Харин шүүгдэгчийн хувьд “Ньюгор” ХХК-ийн “Миний гэр” хотхоноос орон сууц зээлээр худалдан авсан Д.Э-ыг “компанийн хоёр жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө” гэж хоёр удаагийн гүйлгээгээр буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашиглан захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, ..., бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авах”, “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний ердийн шинжтэй, уг үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна.

Тодруулбал: шүүгдэгч Ч.Б нь тухайн хэрэг гарах үед тус компанид ерөнхий нягтлан бодогчийн ажлыг эрхэлж байсан хэдий ч уг компанийн удирдлагын түвшинд шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш юм.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Бгийн “Ньюгор” ХХК-ийн “Миний гэр” хотхоноос зээлээр орон сууц худалдаж авсан Д.Э-ыг “зээлэнд хамруулж өгнө” гэж түүнээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 4061хх077 тоот дансаар шилжүүлэн авч ашигласан” үйлдлийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.  

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч Ч.Бг албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг, мөн хуурч, ..., эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас хохирогч “Ньюгор” ХХК-ийн эд хөрөнгөд нийт 14.493.487.88 /арван дөрвөн сая дөрвөн зуун ерэн гурван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн, хохирогч Х.Оы эд хөрөнгөд 8.600.000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол, нийт бусдад 23.093.487.88 /хорин гурван сая ерэн гурван мянга дөрвөн зуун наян долоо мянган төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан үлэмж хэмжээний хохиролд,

“залилах” гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-д учирсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд тус тус хамаарах юм.

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч “Ньюгор” ХХК-д учруулсан 14.493.487.88 /арван дөрвөн сая дөрвөн зуун ерөн гурван мянга дөрвөн зуун наян долоо төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн төлбөрт тооцож Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 19-92 тоот дахь 700 мкв газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр хохирогч “Ньюгор” ХХК-тай харилцан тохиролцож, хохирогч байгууллагаас “Ч.Б нь хохирол төлбөрт газар эзэмших эрх шилжүүлэхээр гэрээ байгуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан /хэргийн 2-р хавтас 113х/ баримттай байна.

 

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч  Ч.Бгоос 9.400.000 /есөн сая дөрвөн зуун мянга /төгрөг гаргуулж, хохирогч Д.Э-д 800.000 /найман зуун мянга/ төгрөг, хохирогч Х.Од 8.600.000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөг тус тус олгож шийдвэрлэсэн ба хохирогч “Ньюгор” ХХК-д учирсан хохирлын 14.493.487 /арван дөрвөн сая дөрвөн зуун ерөн гурван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийн төлбөрт тооцон Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 19-92 тоот дахь 700 мкв газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр хэргийн хохирогч, шүүгдэгч нар харилцан тохирч, эвлэрэн хэлэлцсэн үндэслэлээр хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Ч.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 1-р хавтас хэргийн 204 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Ч.Бд оногдуулсан торгох ялуудын хөнгөнийг хүндэд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг нийт 11.450 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.450.000 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоож, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                    

                                                        ТОГТООХ нь:

 

1. Ч.Бд холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн хөнгөрүүлсүгэй.  

 

2. Х овогт Ч-ы Б-г албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, хуурч, ... эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Бг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялд мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, Ч.Бгийн биечлэн эдлэх ялыг нийт 11.450 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.450.000 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял гэж тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд  Ч.Бгоос 9.400.000 /есөн сая дөрвөн зуун мянга /төгрөг гаргуулж,

6.1. хохирогч хххх тоотод оршин суух, РД:, Б овогт Д-ийн Эд 800.000 /найман зуун мянга/ төгрөг,

6.2. хохирогч хххх тоотод оршин суух, РД:, Х овогт Х-ийн Од 8.600.000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөг тус тус олгож,

6.3. хохирогч “Ньюгор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-гөөс учирсан хохирол 14.493.487 /арван дөрвөн сая дөрвөн зуун ерөн гурван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийн нөхөн төлбөрт тооцож Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 19-92 тоот дахь 700 мкв газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож, шүүгдэгч Ч.Б-той эвлэрэн хэлэлцсэн үндэслэлээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэж шийдвэрлэсүгэй.  

 

7. Энэ хэрэгт Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАЗАРХАНД