Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/00862

 

2017 оны 04 сарын 17 өдөр

           Дугаар 183/ШШ2017/00862

                       Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 12а байр 6 тоотод оршин суух, Боржигон овогтой Рагчаагийн Цэгмид /РД:ЧВ38071110/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 8 дугаар гудамж, 139  тоотод оршин суух Сартуул овогтой Болдын Амарсайхан /РД:УШ90080530/-д холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулах тухайхэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2016 оны 2 сарын 24-ний өдөр ХУД-ийн 2 хорооны нутагт “Хайтан-Оюу” ХХК-ийн ист маркийн машинд мөргүүлэн гэмтэл авсан. Тухайн үед жолоо барьж явсан хүүхэд эм, эмчилгээний төлбөр болон асаргаа сувилгаанд туслана гэж амлаад гомдолгүй гэсэн бичиг хийлгэж аваад сураггүй алга болсон. “Хайтан-Оюу” ХХК-аас эм эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

            Хариуцагч “Хайтан-Оюу” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгч Р.Цэгмидийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх 90-05 унв улсын дугаартай тоёота ист маркийн автомашины өмчлөгч нь Лхагвасүрэн овогтой Амаржаргал нь манай байгууллагаас зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түр хугацаанд 90-05 унв улсын дугаартай тоёота ист маркийн автомашиныг манай компанийн нэр дээр түх хугацаанд бүртгэгэдсэн. Иймд манай байгууллага нь хариуцагч болох үндэслэлгүй юм гэжээ.

 

            2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт шийдвэрлэж хамтран хариуцагч татан оролцуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хамтран хариуцагчаар 90-05 унв улсын дугаартай тоёота ист маркийн автомашины өмчлөгч Л.Амаржаргал, осол гарах үед тухайн автомашиныг жолоодож явсан Б.Амарсайхан нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч  “Хайтан-Оюу” ХХК, хамтран хариуцагч Л.Амаржаргалыг хариуцагчаас хасч өгнө үү гэжээ.

           

            Нэхэмжлэгч Р.Цэгмид шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 1 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг багасгаж үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2 хувааж төлөхийг зөвшөөрч байна. Бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Амарсайхан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 1 000 000 төгрөгийг 2 хувааж төлнө. 500 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 5-нд, 500 000 төгрөгийг 6 дугаар сарын 6-нд төлнө. Эхний 500 000 төгрөгийг хугацаандаа төлөхгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р.Цэгмид нь хариуцагч Б.Амарсайханаас 1 500 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг багасгаж хариуцагч 1 000 000 хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 5-нд, 500 000 төгрөгийг 6 дугаар сарын 6-нд 500 000 төгрөгийг тус тус  төлөх нөхцөлтэйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Р.Цэгмидийн нэхэмжлэлтэй Б.Амарсайханд холбогдох 1 500 000  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг багасгаж хариуцагч 1 000 000 хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 5-нд, 500 000 төгрөгийг 6 дугаар сарын 6-нд 500 000 төгрөгийг  төлөх нөхцөлтэйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амарсайханаас 19 475 төгрөгийг, улсын орлогоос 19 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

          4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                               ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ