Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/436

 

 

 

 

 

 

 

 

 

      2021            08           17                                      2021/ШЦТ/436                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш овогт Ж-ы М-д холбогдох эрүүгийн 20100 1828 1013 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Одонтуяа, иргэдийн төлөөлөгч Г.Есүжинбаяр, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт хххх гэх газар оршин суух хаягтай, урьд:

- Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Ж-ы М- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скуэр-ийн хойд талын Туул голын бургасанд 15 нас 03 сар 02 хоногтой М.Э-ыг 18 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ж.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Энхсаруултай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон, хүч хэрэглэж хүчиндээгүй. Жирэмсэн болгосноо хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлсөн зүйл байхгүй. Хохирол төлье гэсэн боловч надаас авахгүй гэж хэлсэн. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 1828 1013 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй М.Э-ын  хохирогчоор өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал тауны зам дээр такси барих гээд зогсож байхад нэг залуу ирээд “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуусан. Би Зайсан орох гэж байгаагаа хэлтэл тэр залуу бас “Зайсан орно” гээд бид хоёр Зайсан хүртэл хамт алхсан.

Замдаа бид хоёр танилцсан ба тэрээр өөрийгөө М гэж хэлсэн. Би өөрийгөө Энхсаруул гэдэг,15 настай гэхэд тэр залуу өөрийгөө 22 настай гэж хэлсэн. Замдаа бид хоёр бие биедээ фейсбүүк хаягаа өгч авалцсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгөөд, “маргааш уулзах уу” гэхэд нь би “маргааш харж байгаад, ээжээс зөвшөөрөл аваад хариу хэлье” гэсэн.

Бид хоёр 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт манай гэрийн гадаа уулзалдах болоод салцгаасан. Маргааш нь 12 цагт М ирж бид хоёр Богд уул руу алхах болсон боловч би “парк оръё” гээд очиход хаалттай байсан. Тэгээд Шангрилла орж 3 дугаар давхарт нь байрлах хоолны газраас хоол авч идээд, тэндээсээ гарч такси бариад “Ривер сайд” хотхон орсон. “Зайсан скүэр” худалдааны төв орж Мгийн найзын ажил дээр нь очсон. Тэндээсээ гараад Зайсан Хиллийн 1 давхарт байрлах бааранд ороод гарсан. Тэгээд “Зайсан скүэр” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах бааранд орж виски ууцгаасан. Миний хувьд 3 удаа аяганы 3/1 хэмжээтэйгээр уусан. Тэгээд гараад Туул гол руу алхсан ба гэгээ арай тасраагүй, нар жаргаж байсан. Намайг зодож дарамталсан зүйл байхгүй. Би “болъё” гэж уурласан боловч үг авахгүй бэлгийн харьцаанд нэг удаа голын эрэг дээр орсон.

Цааш яваад “Зайсан скүэр” худалдааны төвийн хойд талд байрлах шинэ байрны хойно дахин бэлгийн харьцаанд орсон. Тэндээсээ бид хоёр явж, намайг гэрт маань хүргэж өгсөн юм. Дахин уулзана гэж М хэлсэн миний хувьд за гээд зөвшөөрсөн юм. Тэгээд өнөөдөр буюу 15 цагт М нь манай гэрт надтай уулзсан ба дараа нь манай ээжтэй уулзсан. Би ээждээ бүх үнэнээ хэлэхэд манай ээж цагдаад хандсан болно.

Миний хувьд анх удаа бэлгийн харилцаанд ороод байна. Би өнгөрсөн 2 сараас тамхи татаж эхлээд 8 дугаар сард тамхи татахаа больсон. Өчигдөр нэг удаа тамхи татсан. Архи хэрэглэж үзээгүй, амсаж үзэж байсан. 2020 оны 04 дүгээр сард Эх хүүхдийн эрүүл  мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн. Мөн сэтгэл зүйч Бумбааяагаас хэд хэдэн удаа зөвлөгөө авч үзүүлсэн.

...Анх Мтай танилцаж байхад миний нас, нэрийг асууж байсан. Би өөрийгөө танилцуулаад 15 настай гэж хэлсэн. Хэрэг гарах үед би согтуу байсан. М архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. М намайг зодож цохиогүй. Намайг хувцсаа тайлчих гэхээр нь би яагаад, үгүй гэхэд М миний өмсөж байсан гадуур хувцас болон дотуур хувцсыг маань тайлсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х, 23-24х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тогтохын гэрчээр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22:00 цагийн орчимд охин М.Э- гэртээ орж ирэхдээ согтуу, архи үнэртүүлсэн байдалтай орж ирэхээр нь би “хаана, юу хийж, хэнтэй уулзаж байгаа юм бэ, явж унт, маргааш ярилцъя” гээд явуулсан.

Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин М.Э- “хүнтэй уулзана” гээд гэрээс гарсан. Би цонхоороо хартал нэг залуутай уулзаж байсан. Тэгэхээр нь би 10 минутын дараа араас нь гараад “чи юун хүн бэ, хэдэн настай вэ” гэж асуухад тэрээр өөрийгөө М гэдэг, 24 настай гэж хэлсэн.

“Чи манай охиныг 15 настай гэдгийг мэдэж байгаа юу” гэхэд “мэдэж байгаа” гэсэн. “Насанд хүрээгүй хүүхэдтэй уулзах нь хуулиараа буруу гэдгийг мэдэж байгаа юу” гэж асуухад “мэдэж байгаа” гэсэн. Би “миний охинд ямар нэгэн муу зүйл тохиолдвол чи хуулийн хариуцлага хүлээхээ мэдэж байна уу” гэж асуухад мөн “мэдэж байгаа” гэсэн. “Чи миний охиноос 9 насаар ах юм байна, ямар зорилгоор миний охинтой уулзаж байгаа юм бэ” гэхэд “танай охин надад таалагдаж байгаа учраас уулзаж байгаа юм” гэхээр нь “тэгвэл чи надад таалагдахгүй байна, чи насанд хүрсэн хүн учраас таалагдахгүй байна” гэж хэлсэн.

Тэгэхэд М “та тэгээд надаар яалгах гээд байгаа юм бэ” гэхээр нь “би чамайг охинтойгоо уулзуулахгүй” гэхэд “ойлгосон” гэж хэлээд цаашаа гүйгээд явсан.

Тэгээд би охинтойгоо хамт гэр лүүгээ ороод “энэ юун залуу вэ” гэж асуухад манай охин бухимдаж, уцаарлаад “би одоо яах юм бэ, яана аа” гэхээр нь би охиноосоо “яасан, юу болсон юм бэ” гэж асуусан чинь охин маань “өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-нд тантай сая уулзсан залуу Ж.М нь намайг Туул голын эрэг рүү дагуулж яваад өөрийнхөө өмсөж байсан гадуур хувцсаа тайлаад газар дэвсээд, би дээр нь сууж байсан чинь намайг хойш нь хэвтүүлээд дарах гэхээр нь “би 15 настай чадахгүй, болохгүй, аав ээж уурлана” гэсэн чинь “зүгээрээ, чи ийм зүйл үзэх нас чинь болсон” гэж хэлээд намайг хоёр удаа хүчиндсэн” гэж хэлсэн.

Тэгээд би “яг хаана юм бэ” гэж асуусан чинь Туул голын эрэг дээр, тэгээд хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна, нэг байрны буланд цахилгааны үүсгэвэр трансформаторын хажууд гэж хэлсэн. Би охиндоо “чи тэгээд эсэргүүцээд орилж хашгирч, цохиж болоогүй юм уу” гэхэд “би архи уугаад манараад, чанга цохиж чадахгүй байсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Мөнхтамирын гэрчээр өгсөн:

“...Би “Little Shipнэртэй ресторанд ажиллаж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний ажилладаг байсан ресторан амарсан болохоор манай менежер намайг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер Гарден хотхоны хойд талын ресторанд цагийн зөөгч хийлгэсэн. Тухайн өдөр миний цагийн зөөгч хийж байсан газар 16 юм уу 17 цагийн үед М ах үл таних эмэгтэйн хамт орж ирээд, надтай танилцуулаад “манай дүү” гэж хэлсэн.

Би “сайн байна уу” гэж мэндлээд, ажил их байсан учраас тухтай уулзаж чадаагүй. Тэр охин М ахаас намхан, цагаан өнгийн пальто шиг зүйл өмссөн байсан. Тухайн үед би ахыгаа хараад хамт явж байсан эмэгтэйг нь сайн анзаараагүй. Ахтайгаа уулзаагүй сар гаран болсон байсан учраас ахдаа л анхаарлаа хандуулж байсан. Тухайн үед ах архи уугаагүй байсан байх, инээгээд л байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10560 дугаартай:

1. М.Э-ын биед хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. М.Э-ын охин хальс 4-н цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдсон нь урьд нь бэлгийн харьцаанд орж байсныг илтгэнэ.

5. М.Э-ын үтрээний арчидас наалдацанд  эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно.

6. М.Э- нь бэлгийн замын халдварт хурц трихомонад өвчтэй байна.

7. М.Э-ын цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 40-41х/,

 

5. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5085 дугаартай:

1.2. М.Э-аас хураан авсан гэх саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн цээживч дээр биологийн ул мөр илрээгүй.

Саарал өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна.

2. Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.” гэсэн дүгнэлт /хэргийн 47-49х/,

 

6. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 3807 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй хохирогч М.Э-ын хувцаснууд гэмтэлгүй байна. гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 51-54х/,

 

7. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5892 дугаартай:

1. Хохирогч М.Э-аас үр хөндөж авсан гэх ургийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.

2. Хохирогч М.Э- нь түүнээс үр хөндөж авсан гэх эмэгтэй ургийн биологийн эх байх боломжтой байна.

3. Хохирогч М.Э- нь түүнээс үр хөндөж авсан гэх эмэгтэй ургийн биологийн эх байх магадлал 99.99% байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 57-58х/,

 

8. ШШҮХ-ийн 2021 оны 01 оны 19-ны өдрийн 750 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 750 дугаартай:

1. Ж.М нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

2. Ж.М нь бэлгийн замын халдварт өвчин дох, тэмбүү, заг хүйтэн, трихономонозын халдварууд илрээгүй. гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 63-64х/,

 

9. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 654 дугаартай:

1. Яллагдагч Ж.Мгаас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Яллагдагч Ж.Мгаас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.

3. Хохирогч М.Э-аас хураан авсан гэх саарал өнгийн дотоож, ариун цэврийн цаасан дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо яллагдагч Ж.Мгаас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 73-74х/,

 

10. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2150 дугаартай:

1. Яллагдагч Ж.М нь хохирогч М.Э-ын ургийн биологийн эцэг байх боломжтой байна. 

2. Эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 171-172х/,

 

11. Насанд хүрээгүй хохирогч М.Э-ын төрсний гэрчилгээний хуулбар баримт, 2020 оны 09 сарын 12-ны байдлаар М.Э- нь 15 нас 3 сар 2 хоногтой байсан гэх нас тоолсон тэмдэглэл /хэргийн 99х, 100х/

 

12. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 133-135х/,

 

13. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсаргуулахаар өгсөн эмчилгээний төлбөр төлсөн 2 хуудас баримт, Гурван гал эмнэлэгт үзүүлсэн өвчний түүх баримтын хуулбар 3 хуудас баримт, Онош мед эмнэлгийн шинжилгээний баримт 1 хуудас, өвчний түүхийн хуулбар 7 хуудас баримтууд /хэргийн 137-149х/

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Мгийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 11-ны орой 20 цагийн орчимд ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Маршал тауны орчимд такси барих гэж хэсэг зогссон. Нэг эмэгтэй мөн такси барих гэж байгаатай таарсан. Улмаар аль зүгт явах гэж байгаа юм бэ, зүг нэг бол хамтдаа такси баръя гээд хэлсэн юм. Тэгээд бид хоёр такси таарахгүй, мөн түгжрэл  ихтэй байсан тул даараад цугтаа алхах болсон. Ингэж алхаж явсаар байгаад Энхсаруулыг гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь Энхсаруултай уулзалдахаар тохиролцоод салцгаасан. Ингээд өчигдөр буюу 2020 оны 09 сарын 12-ны өдөр 12 цагт би Энхсаруулын гэрийн гадна ирж аваад Богд уул гарах гэхэд парк орно гэсэн, тэгээд парк руу очиход ажиллахгүй хаалттай байсан тул Шангрилла орж хоол идсэн. Тэндээсээ гарч Ривер гардены “Вон оп” продакшны 5 жилийн ойн баяр дээр очсон. Тэгээд тэндээсээ Маршал таунд байдаг “Нум сум”  лакшири пабд очсон. Тухайн пабд очиж найз Намуунаатай уулзаад, мөн тэндээсээ Ривер сайд бага тэнгэрийн аманд очиж зураг даруулаад, оройны 20 цаг болж байсан тул бид хоёр такси бариад манай ажлын зүг явсан.

Замдаа Энхсаруул миний бэлэг эрхтнийг барьсан, би ч гэсэн Энхсаруулыг тэмэрсэн. Тэндээсээ гарч яваад Туул голын бургас дундуур алхаж хэн хэн нь хүссэний үндсэн дээр нэг удаа унтах болсон.

Би Энхсаруулаас “чи ямар нэгэн өвчих байхгүй биздээ” гэхэд “надад ямар нэг өвчин байхгүй” гэж хэлсэн. Тэгээд нэг удаа шууд харьцаанд орсон. Тэгээд бид хоёр тэндээсээ Зайсан Хилл орж Ион бааранд очиж, дараа нь дээшээ гарч бекен загварын шоу болж байсантай таарч шоу үзсэн. Орой 21.30 цагийн үед Энхсаруулыг гэрт нь хүргэж өгөхөөр очсон. Энхсаруул гэртээ орохгүй, би ч түүнтэй хамт байхыг хүссэн. Энхсаруул надад 15 настай гэдгээ хэлсэн. Би ч өөрийгөө 24 настай гэдгийг хэлсэн. Энхсаруул миний хажууд тамхи  татсан, би тамхийг нь авчирч өгсөн. Мөн калтенберг, алтанговь пиво уудаг гэж хэлсэн. Энхсаруул уйлаад надад бүх үнэнээ хэлж байсан. Урьд нь залуутай үерхэж байсан гэж, мөн аав нь австрали хүн байдаг гээд зургийг нь харуулж байсан, бас нэг хамаатны хүндээ хүчиндүүлж байсан гэж ярьсан. Бусдаар өөр хүнтэй харьцаанд орж байсан эсэхийг нь мэдэхгүй ээ” хэргийн 30-32х/,

 

14.1. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:

“...Би Энхсаруул гэх эмэгтэйг танина. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед би Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоноос гараад такси барих гээд зогсож байсан чинь такси зогсохгүй байсан.

Тэгтэл М.Э- миний цаад талд такси барих гээд зогсож байсан. Би гар утас байхгүй байсан болохоор Энхсаруул дээр очоод “уучлаарай, та утсаа өгөөч, би дуудлагын такси дуудах гэсэн юм” гээд такси дуудах гэсэн боловч “ирэх боломжгүй” гэсэн хариу өгсөн болно.

Тэгээд би Энхсаруулаас “чи хаана очих юм” гээд асуусан чинь “Зайсан орно” гэхээр нь “би бас Зайсан орно, хамт алхах уу” гээд хамт алхаад замдаа танилцангаа янз бүрийн юм ярьж яваад Энхсаруулын гэрийн гадаа очсон. Би дэлгүүр орж ус, ундаа аваад, саравчинд жоохон юм ярьж сууж байгаад би Энхсаруулын дугаар болон фейсбүүк хаягийг нь авсан. Тэгээд “маргааш 12 цагт уулзаж болох уу” гэж асуухад “болно” гэсэн. Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би Энхсаруулын гэрийн гадаа ирэхэд Энхсаруул гараад ирсэн байсан.

Бид 2 парк орох гэсэн боловч парк хаалттай байсан. Тэгээд бид хоёр төв Шангрилла орж хоол идэж зураг авхуулаад, Ривер Гардены хойд талд байрлах нэрийг нь мэдэхгүй ресторанд очиж төрсөн дүү Мөнхтамиртай уулзаад 5-10 минут болж байгаад гараад Маршал таун хотхоны хажууд нэрийг нь мэдэхгүй кофе шопт сууж цаг гаран юм ярьж суусан чинь М.Э- миний дээр гараад үнсэж таалаад байсан.

Бид хоёр “Нум сум” лакшира лоунжид сууж юм ярьж байгаад, Баянзүрх дүүргийн Бага тэнгэрийн амны харалдаа “Ривер Саяд” нэртэй ресторанд сууж юм ярьж байгаад Зайсан скүэрийн тразо нэртэй ресторанд орж танил Арчий ахтай уулзаж Энхсаруулыг танилцуулаад юм ярьж байгаад тэр газраасаа гарсан. Тэгээд Туул гол орж юм ярьж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгэхэд Зайсан Хилл цогцолборын 3 дугаар давхарын Гранд трилер нэртэй ресторанд Бикини шоу болж байсан.

Тэнд япон вискиний амталгаат худалдаа болж байхад нь бид хоёр 50-60 граммыг уугаад бүжиглэж байгаад гараад Зайсан Вилла хотхоны гадаа юм ярьж сууж байгаад дахиад бэлгийн харьцаанд орсон. Тэндээсээ М.Э-ын гэрийнх нь гадаа очсон чинь намайг “тамхи олоод ирээч” гэхээр нь би тамхи олж өгсөн.

М.Э- нь тамхиа татаж дуусгаад бид хоёр юм ярьж байхад Энхсаруул “хоёулаа цаашид үерхэнэ биз дээ” гэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд Энхсаруулыг би гэрт нь оруулж өгөөд явсан. Тэгээд маргааш нь 12 цагт уулзахаар болоод 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагт очсон чинь Энхсаруул гарч ирээд юм яриад зогсож байгаад “дэлгүүр орж ус аваад ирье” гээд явсан хойгуур нь ээж нь гарч ирээд надтай танилцаад, намайг загнаад  “чи манай охинтой ямар зорилгоор уулзаад байгаа юм бэ” гээд асууж загнаад байхаар нь “би гэр лүүгээ явлаа” гээд гүйгээд явсан.

Би Энхсаруултай ямар ч зорилгогүй гэнэт танилцсан. Энхсаруултай бэлгийн харьцаанд орохдоо ямар нэгэн бэлгэвч хэрэглээгүй. Би Энхсаруулын хувцасыг нь тайлсан. Бид хоёр ярилцаад бэлгийн харьцаанд орсон, би хүч хэрэглээгүй. Би өөрийн үрийн шингэнээ М.Э-ын бэлэг эрхтэн дотор тавьсан.

Энхсаруулын ээж нь гэрийнхээ гадаа надтай уулзаж байхдаа Энхсаруулыг 15 настай гэдгийг нь хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би хүний утаснаас залгаад “чи яагаад цагдаад хэлж байгаа юм бэ” гэж хэлээд дахиж Энхсаруултай холбоо бариагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-95х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Жаргалсайханы мэдүүлэг /хэргийн 113х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 106х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 109х/, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 115-119х/, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2/263 дугаартай “...Ж.М нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй болно. Иймд дээрх ялыг ял шийтгэл дээр нэмж нэгтгэх арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн утга бүхий албан тоот зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн мэргэшсэн шинжээч нар гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч Ж.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Прокуророос шүүгдэгч Ж.М нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скуэр-ийн хойд талын Туул голын бургасанд 15 нас 03 сар 02 хоногтой М.Э-ыг 18 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргээр ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- насанд хүрээгүй хохирогч М.Э-ын: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал тауны зам дээр такси барих гээд зогсож байхад нэг залуу ирээд “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуусан. Би Зайсан орох гэж байгаагаа хэлтэл тэр залуу бас “Зайсан орно” гээд бид хоёр Зайсан хүртэл хамт алхсан.

Замдаа бид хоёр танилцсан ба тэрээр өөрийгөө М гэж хэлсэн. Би өөрийгөө Энхсаруул гэдэг,15 настай гэхэд тэр залуу өөрийгөө 22 настай гэж хэлсэн. Замдаа бид хоёр бие биедээ фейсбүүк хаягаа өгч авалцсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгөөд, “маргааш уулзах уу” гэхэд нь би “маргааш харж байгаад, ээжээс зөвшөөрөл аваад хариу хэлье” гэсэн.

Бид хоёр 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт манай гэрийн гадаа уулзалдах болоод салцгаасан. Маргааш нь 12 цагт М ирж бид хоёр Богд уул руу алхах болсон боловч би “парк оръё” гээд очиход хаалттай байсан. Тэгээд Шангрилла орж 3 дугаар давхарт нь байрлах хоолны газраас хоол авч идээд, тэндээсээ гарч такси бариад “Ривер сайд” хотхон орсон. “Зайсан скүэр” худалдааны төв орж Мгийн найзын ажил дээр нь очсон. Тэндээсээ гараад Зайсан Хиллийн 1 давхарт байрлах бааранд ороод гарсан. Тэгээд “Зайсан скүэр” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах бааранд орж виски ууцгаасан. Миний хувьд 3 удаа аяганы 3/1 хэмжээтэйгээр уусан. Тэгээд гараад Туул гол руу алхсан ба гэгээ арай тасраагүй, нар жаргаж байсан. Намайг зодож дарамталсан зүйл байхгүй. Би “болъё” гэж уурласан боловч үг авахгүй бэлгийн харьцаанд нэг удаа голын эрэг дээр орсон.

Цааш яваад “Зайсан скүэр” худалдааны төвийн хойд талд байрлах шинэ байрны хойно дахин бэлгийн харьцаанд орсон. Тэндээсээ бид хоёр явж, намайг гэрт маань хүргэж өгсөн юм. Дахин уулзана гэж М хэлсэн миний хувьд за гээд зөвшөөрсөн юм. Тэгээд өнөөдөр буюу 15 цагт М нь манай гэрт надтай уулзсан ба дараа нь манай ээжтэй уулзсан. Би ээждээ бүх үнэнээ хэлэхэд манай ээж цагдаад хандсан болно.

Миний хувьд анх удаа бэлгийн харилцаанд ороод байна. Би өнгөрсөн 2 сараас тамхи татаж эхлээд 8 дугаар сард тамхи татахаа больсон. Өчигдөр нэг удаа тамхи татсан. Архи хэрэглэж үзээгүй, амсаж үзэж байсан. 2020 оны 04 дүгээр сард Эх хүүхдийн эрүүл  мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн. Мөн сэтгэл зүйч Бумбааяагаас хэд хэдэн удаа зөвлөгөө авч үзүүлсэн.

...Анх Мтай танилцаж байхад миний нас, нэрийг асууж байсан. Би өөрийгөө танилцуулаад 15 настай гэж хэлсэн. Хэрэг гарах үед би согтуу байсан. М архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. М намайг зодож цохиогүй. Намайг хувцсаа тайлчих гэхээр нь би яагаад, үгүй гэхэд М миний өмсөж байсан гадуур хувцас болон дотуур хувцсыг маань тайлсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х, 23-24х/,

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тогтохын гэрчээр өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 22:00 цагийн орчимд охин М.Э- гэртээ орж ирэхдээ согтуу, архи үнэртүүлсэн байдалтай орж ирэхээр нь би “хаана, юу хийж, хэнтэй уулзаж байгаа юм бэ, явж унт, маргааш ярилцъя” гээд явуулсан.

Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин М.Э- “хүнтэй уулзана” гээд гэрээс гарсан. Би цонхоороо хартал нэг залуутай уулзаж байсан. Тэгэхээр нь би 10 минутын дараа араас нь гараад “чи юун хүн бэ, хэдэн настай вэ” гэж асуухад тэрээр өөрийгөө М гэдэг, 24 настай гэж хэлсэн.

“Чи манай охиныг 15 настай гэдгийг мэдэж байгаа юу” гэхэд “мэдэж байгаа” гэсэн. “Насанд хүрээгүй хүүхэдтэй уулзах нь хуулиараа буруу гэдгийг мэдэж байгаа юу” гэж асуухад “мэдэж байгаа” гэсэн. Би “миний охинд ямар нэгэн муу зүйл тохиолдвол чи хуулийн хариуцлага хүлээхээ мэдэж байна уу” гэж асуухад мөн “мэдэж байгаа” гэсэн. “Чи миний охиноос 9 насаар ах юм байна, ямар зорилгоор миний охинтой уулзаж байгаа юм бэ” гэхэд “танай охин надад таалагдаж байгаа учраас уулзаж байгаа юм” гэхээр нь “тэгвэл чи надад таалагдахгүй байна, чи насанд хүрсэн хүн учраас таалагдахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхэд М “та тэгээд надаар яалгах гээд байгаа юм бэ” гэхээр нь “би чамайг охинтойгоо уулзуулахгүй” гэхэд “ойлгосон” гэж хэлээд цаашаа гүйгээд явсан.

Тэгээд би охинтойгоо хамт гэр лүүгээ ороод “энэ юун залуу вэ” гэж асуухад манай охин бухимдаж, уцаарлаад “би одоо яах юм бэ, яана аа” гэхээр нь би охиноосоо “яасан, юу болсон юм бэ” гэж асуусан чинь охин маань “өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-нд тантай сая уулзсан залуу Ж.М нь намайг Туул голын эрэг рүү дагуулж яваад өөрийнхөө өмсөж байсан гадуур хувцсаа тайлаад газар дэвсээд, би дээр нь сууж байсан чинь намайг хойш нь хэвтүүлээд дарах гэхээр нь “би 15 настай чадахгүй, болохгүй, аав ээж уурлана” гэсэн чинь “зүгээрээ, чи ийм зүйл үзэх нас чинь болсон” гэж хэлээд намайг хоёр удаа хүчиндсэн” гэж хэлсэн.

Тэгээд би “яг хаана юм бэ” гэж асуусан чинь Туул голын эрэг дээр, тэгээд хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна, нэг байрны буланд цахилгааны үүсгэвэр трансформаторын хажууд гэж хэлсэн. Би охиндоо “чи тэгээд эсэргүүцээд орилж хашгирч, цохиж болоогүй юм уу” гэхэд “би архи уугаад манараад, чанга цохиж чадахгүй байсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,

- гэрч Ж.Мөнхтамирын: “...Би “Little Shipнэртэй ресторанд ажиллаж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний ажилладаг байсан ресторан амарсан болохоор манай менежер намайг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер Гарден хотхоны хойд талын ресторанд цагийн зөөгч хийлгэсэн. Тухайн өдөр миний цагийн зөөгч хийж байсан газар 16 юм уу 17 цагийн үед М ах үл таних эмэгтэйн хамт орж ирээд, надтай танилцуулаад “манай дүү” гэж хэлсэн.

Би “сайн байна уу” гэж мэндлээд, ажил их байсан учраас тухтай уулзаж чадаагүй. Тэр охин М ахаас намхан, цагаан өнгийн пальто шиг зүйл өмссөн байсан. Тухайн үед би ахыгаа хараад хамт явж байсан эмэгтэйг нь сайн анзаараагүй. Ахтайгаа уулзаагүй сар гаран болсон байсан учраас ахдаа л анхаарлаа хандуулж байсан. Тухайн үед ах архи уугаагүй байсан байх, инээгээд л байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10560 дугаартай:

1. М.Э-ын биед хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. М.Э-ын охин хальс 4-н цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдсон нь урьд нь бэлгийн харьцаанд орж байсныг илтгэнэ.

5. М.Э-ын үтрээний арчдас наалдацанд  эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно.

6. М.Э- нь бэлгийн замын халдварт хурц трихомонад өвчтэй байна.

7. М.Э-ын цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 40-41х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5085 дугаартай:

1.2. М.Э-аас хураан авсан гэх саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн цээживч дээр биологийн ул мөр илрээгүй.

Саарал өнгийн дотоож, ариун цэврийн хэрэглэл дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна.

2. Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.” гэсэн дүгнэлт /хэргийн 47-49х/,

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 3807 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй хохирогч М.Э-ын хувцаснууд гэмтэлгүй байна. гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 51-54х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5892 дугаартай:

1. Хохирогч М.Э-аас үр хөндөж авсан гэх ургийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.

2. Хохирогч М.Э- нь түүнээс үр хөндөж авсан гэх эмэгтэй ургийн биологийн эх байх боломжтой байна.

3. Хохирогч М.Э- нь түүнээс үр хөндөж авсан гэх эмэгтэй ургийн биологийн эх байх магадлал 99.99% байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 57-58х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 654 дугаартай:

1. Яллагдагч Ж.Мгаас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Яллагдагч Ж.Мгаас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.

3. Хохирогч М.Э-аас хураан авсан гэх саарал өнгийн дотоож, ариун цэврийн цаасан дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо яллагдагч Ж.Мгаас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 73-74х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2150 дугаартай:

1. Яллагдагч Ж.М нь хохирогч М.Э-ын ургийн биологийн эцэг байх боломжтой байна. 

2. Эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 171-172х/,

-  ШШҮХ-ийн 2021 оны 01 оны 19-ны өдрийн 750 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 750 дугаартай:

1. Ж.М нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

2. Ж.М нь бэлгийн замын халдварт өвчин дох, тэмбүү, заг хүйтэн, трихономонозын халдварууд илрээгүй. гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 63-64х/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Э-ын төрсний гэрчилгээний хуулбар баримт, 2020 оны 09 сарын 12-ны байдлаар М.Э- нь 15 нас 3 сар 2 хоногтой байсан гэх нас тоолсон тэмдэглэл /хэргийн 99х, 100х/,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 133-135х/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсаргуулахаар өгсөн эмчилгээний төлбөр төлсөн 2 хуудас баримт, гурван гао эмнэлэгт үзүүлсэн өвчний түүх баримтын хуулбар 3 хуудас баримт, Онош мед эмнэлгийн шинжилгээний баримт 1 хуудас, өвчний түүхийн хуулбар 7 хуудас баримтууд /хэргийн 137-149х/,

- шүүгдэгч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн: “...Би Энхсаруул гэх эмэгтэйг танина. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед би Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоноос гараад такси барих гээд зогсож байсан чинь такси зогсохгүй байсан. Тэгтэл М.Э- миний цаад талд такси барих гээд зогсож байсан. Би гар утас байхгүй байсан болохоор Энхсаруул дээр очоод “уучлаарай, та утсаа өгөөч, би дуудлагын такси дуудах гэсэн юм” гээд такси дуудах гэсэн боловч “ирэх боломжгүй” гэсэн хариу өгсөн болно.

Тэгээд би Энхсаруулаас “чи хаана очих юм” гээд асуусан чинь “Зайсан орно” гэхээр нь “би бас Зайсан орно, хамт алхах уу” гээд хамт алхаад замдаа танилцангаа янз бүрийн юм ярьж яваад Энхсаруулын гэрийн гадаа очсон. Би дэлгүүр орж ус, ундаа аваад, саравчинд жоохон юм ярьж сууж байгаад би Энхсаруулын дугаар болон фейсбүүк хаягийг нь авсан. Тэгээд “маргааш 12 цагт уулзаж болох уу” гэж асуухад “болно” гэсэн. Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би Энхсаруулын гэрийн гадаа ирэхэд Энхсаруул гараад ирсэн байсан. Бид 2 парк орох гэсэн боловч парк хаалттай байсан. Тэгээд бид хоёр төв Шангрилла орж хоол идэж зураг авхуулаад, Ривер Гардены хойд талд байрлах нэрийг нь мэдэхгүй ресторанд очиж төрсөн дүү Мөнхтамиртай уулзаад 5-10 минут болж байгаад гараад Маршал таун хотхоны хажууд нэрийг нь мэдэхгүй кофе шопт сууж цаг гаран юм ярьж суусан чинь М.Э- миний дээр гараад үнсэж таалаад байсан.

Бид хоёр “Нум сум” лакшира лоунжид сууж юм ярьж байгаад, Баянзүрх дүүргийн Бага тэнгэрийн амны харалдаа “Ривер Саяд” нэртэй ресторанд сууж юм ярьж байгаад Зайсан скүэрийн тразо нэртэй ресторанд орж танил Арчий ахтай уулзаж Энхсаруулыг танилцуулаад юм ярьж байгаад тэр газраасаа гарсан. Тэгээд Туул гол орж юм ярьж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгэхэд Зайсан Хилл цогцолборын 3 дугаар давхарын Гранд трилер нэртэй ресторанд Бикини шоу болж байсан.

Тэнд япон вискиний амталгаат худалдаа болж байхад нь бид хоёр 50-60 граммыг уугаад бүжиглэж байгаад гараад Зайсан Вилла хотхоны гадаа юм ярьж сууж байгаад дахиад бэлгийн харьцаанд орсон. Тэндээсээ М.Э-ын гэрийнх нь гадаа очсон чинь намайг “тамхи олоод ирээч” гэхээр нь би тамхи олж өгсөн.

М.Э- нь тамхиа татаж дуусгаад бид хоёр юм ярьж байхад Энхсаруул “хоёулаа цаашид үерхэнэ биз дээ” гэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд Энхсаруулыг би гэрт нь оруулж өгөөд явсан. Тэгээд маргааш нь 12 цагт уулзахаар болоод 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагт очсон чинь Энхсаруул гарч ирээд юм яриад зогсож байгаад “дэлгүүр орж ус аваад ирье” гээд явсан хойгуур нь ээж нь гарч ирээд надтай танилцаад, намайг загнаад  “чи манай охинтой ямар зорилгоор уулзаад байгаа юм бэ” гээд асууж загнаад байхаар нь “би гэр лүүгээ явлаа” гээд гүйгээд явсан. Би Энхсаруултай ямар ч зорилгогүй гэнэт танилцсан. Энхсаруултай бэлгийн харьцаанд орохдоо ямар нэгэн бэлгэвч хэрэглээгүй. Би Энхсаруулын хувцсыг нь тайлсан. Бид хоёр ярилцаад бэлгийн харьцаанд орсон, би хүч хэрэглээгүй. Би өөрийн үрийн шингэнээ М.Э-ын бэлэг эрхтэн дотор тавьсан.

Энхсаруулын ээж нь гэрийнхээ гадаа надтай уулзаж байхдаа Энхсаруулыг 15 настай гэдгийг нь хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би хүний утаснаас залгаад “чи яагаад цагдаад хэлж байгаа юм бэ” гэж хэлээд дахиж Энхсаруултай холбоо бариагүй.

....Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Энхсаруултай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон, хүч хэрэглэж хүчиндээгүй. Жирэмсэн болгосноо хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлсөн зүйл байхгүй. Хохирол төлье гэсэн боловч надаас авахгүй гэж хэлсэн. Миний буруу. гэсэн мэдүүлэг /хэргийн 90-95х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар

шүүгдэгч Э.М нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скуэр-ийн хойд талын Туул голын бургасанд 15 нас 03 сар 02 хоногтой иргэн М.Э-ыг “арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болгосон” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Гэмт этгээд хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүний /эр, эм аль ч хүйсийн/ бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн ...” бол хүчиндэх гэмт хэрэгт тооцохоор, хүчиндэх гэмт хэргийг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”, “хохирогчийг жирэмсэн болгож” үйлдсэн бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон ...” бол гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад энэ гэмт хэргийн улмаас “хохирогчийг жирэмсэн болгосон” бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилсан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Ж.М нь насанд хүрээгүй хохирогч М.Э-тай бэлгийн харилцаанд орохдоо илэрхий хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхитэй үйлдэл хийж, хүчээр бэлгийн харилцаанд орсон гэх нөхцөл байдал  тогтоогдоогүй байна.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ж.М нь насанд хүрээгүй хохирогч М.Э-тай 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр анх танилцахад хохирогч нь өөрийгөө 15 настай гэж нас, нэрээ хэлж танилцсан үйл баримтыг шүүгдэгч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсэн гэж үзэх үндэслэл болох юм.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Э- нь 2005 оны 6 дугаар сарын 10-нд төрсөн, хэрэг учрал болсон 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 15 нас 03 сар 02 хоногтой болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар баримт, нас тоолсон баримтаар тогтоогдсон /хэргийн 99-100х/, мөн тэрээр жирэмсэн болж ураг хөндүүлсэн болох нь ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5892 дугаартай “Хохирогч М.Э-аас үр хөндөж авсан гэх ургийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов, хохирогч М.Э- нь түүнээс үр хөндөж авсан гэх эмэгтэй ургийн биологийн эх байх боломжтой байна, хохирогч М.Э- нь түүнээс үр хөндөж авсан гэх эмэгтэй ургийн биологийн эх байх магадлал 99.99% байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 57-58х/, ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний Газрын ДНХ-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2150 дугаартай “Яллагдагч Ж.М нь хохирогч М.Э-ын ургийн биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 171-172х/ зэрэг баримтаар нотлогджээ.  

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш овогт Ж-ы М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Мг “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, улмаар хохирогчийг жирэмсэн болгосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй М.Э-тай бэлгийн харилцаанд орж, түүнийг жирэмсэн болгосон үйл баримтад маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгсөн.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Тухайн хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас гэм хорын хохиролд тооцон мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон шүүгдэгч Ж.Мгаас гаргуулах төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Ж.Мгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Ж.М нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээнд Ж.Мд 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөг ял шийтгэсэн ба шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй болох нь хэргийн 121 дүгээр талд авагдсан Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2/263 дугаартай албан бичигт тэмдэглэгдсэн баримттай байна. /хэргийн 109х, 115-119х/

 

Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтогдсон байна” гэж хуул хэрэглэх журмыг тодорхойлж, “мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх”-ээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан байна.  

 

Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах ба ялаас өршөөн хасах, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг тухайлан заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 9 дүгээр зүйлд тус тус заасан гэмт хэргийн ангилалд хамаарахгүй байна.

 

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 359 дугаар шийтгэх тогтоолоор Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Шүүгдэгч Ж.Мг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр /хэргийн 77х, 79х, 162х, 164х, 182х, 194х/ нийт цагдан хоригдсон 255 /хоёр зуун тавин тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Ж.Мгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Ш овогт Ж-ы М-гхохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.   

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Мд 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 359 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ж.Мд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Мд оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мгийн цагдан хоригдсон нийт 255 /хоёр зуун тавин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7. Энэ хэрэгт Ж.Мгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Ж.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД

 

                                   ШҮҮГЧИД                                              Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                   Н.МӨНХБАЯР