Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00878

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00878

              Улаанбаатар хот

     

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,                                               Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 27/1 байр 58 тоотод оршин суух, Боржигон овогт Зоригоогийн Баярсүрэн /РД:НЙ83120307 /-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Баярсүрэн нь 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20 000 төгрөгөөр  төлөх нөхцөлөөр худалдан авсан. З.Баярсүрэн нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 200 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд З.Баярсүрэнгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 100 000 төгрөг нийт 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Баярсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч З.Баярсүрэнд холбогдуулан 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч З.Баярсүрэн нь “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд уг зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 300 000 төгрөгийг хариуцагч З.Баярсүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Баярсүрэнгээс 4 825 төгрөг,  улсын төсвөөс 4 825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                          Д.РЕНЧЕНХОРОЛ