| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/01071/И |
| Дугаар | 183/ШШ2017/00879 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2017/00879
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2017/00879 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 2-42 тоотод оршин суух Халзан овогтой Дамбын Оюунбат /РД:ЧБ64011018/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15-544 тоотод оршин суух, Боржигон овогтой Гүрбазарын Батдэлгэр /РД:ЧТ68110808/-Д холбогдох
Гэрээний үүрэгт 271 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг 2017 оны 4 дүгээрсарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбат шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Г.Батдэлгэрт өөрийнх нь хүсэлтээр 400 000 төгрөг 10 хувийн хүүтэй 25 хоногийн хугацаатай зээлсэн. Гэвч Г.Батдэлгэр нь хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл мөнгөө төлөхгүй байгаа тул Г.Батдэлгэрээс үлдэгдэл болох 181 000 төгрөг, алданги 90 500 төгрөг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Гүрбазар овогтой Батдэлгэр миний бие нь нэхэмжпэлийн шаардлага болох 271 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжпэгч Д.Оюунбат нь хариуцагч Г.Батдэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 271 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батдэлгэр нь нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, бөгөөд уг зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Оюунбатын нэхэмжлэлтэй Г.Батдэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 271 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4 397.5 төгрөгийг хариуцагч Г.Батдэлгэрээс гаргуулж, 4 397.5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ