Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 61

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ц.О, Г.Б нар.

Хариуцагч: ОӨУБЕГ

Гуравдагч этгээд: П.Х.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц.О, Г.Б нар.Оюуны өмч, УБЕ-ын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15966 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг, мөн тус газрын 2016 оны12 дугаар сарын 02-ны өдрийн А/382 тоот тушаалын П.Х-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Д  нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Иргэн Ц.О, П.Х нар 2002 онд хамтран ажиллах гэрээ байгуулан, “Г*******” сургуулийг байгуулах зөвшөөрөл авч хамтран сургалтын үйл ажиллагааг 15 жил явуулсан түүхтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Г*******” бүрэн дунд сургуулийг иргэн П.Х, Ц.О нар үүсгэн байгуулсан болохыг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа. Гэтэл бидний үүсгэн байгуулсан сургуулийн лого бүхий сургуулийн ялгах тэмдгийг захиргааны байгууллага иргэн П Х-гийн нэр дээр дангаар бүртгэн барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ. Уг барааны тэмдгийн утга санааг бүрэн төгөлдөр болгоход иргэн Г.Б “Боловсрол” ТВ-тэй хамтран ажилласан ба яг тэр зурагт буусан байдлаар сургуулийн логог шинэчилж өнөөг хүртэл тус сургууль ашиглаж байна. Иргэн П.Х үүнийг мэдсэн атлаа бидэнд мэдэгдэхгүйгээр Оюуны өмч, улсын бүртгэлд бүртгүүлж, уг барааны тэмдгийн эзэмшигч болж онцгой эрхийг эдлэх болсон нь иргэн Ц.О, Г.Б нарын зрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн явдал болсон юм.

Ц.О, П.Х нарын хамтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн үр дүнд “Г*******” сургууль өнөөгийн амжилт, нэр хүндэд хүрсэн бөгөөд бидний амжилтын үндсийг бий болгосон зүйлийн нэг нь яах аргагүй “Г*******” барааны тэмдэг юм. Уг барааны тэмдэг бүтээгдсэн тэр үеэс эхлэн ашиглагдсаар байхад иргэн П.Ханхдагч огноог 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоож, бусад эзэмшигчдэд мэдэгдэхгүйгээр зөвхөн өөрийн нэрээр мэдүүлэг гаргаж, бүртгүүлсэн үйлдэл шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна олон жилийн хугацаанд “Г*******” сургуулийн захирлаар ажилласан хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, “Г*******” сургуулийн лого нь бусад сургууль, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс ялгах тэмдэг болж байгаа юм. Энэ утгаараа барааны тэмдгийг тухайн хуулийн этгээд өөрөө эзэмших эрхтэй юм. Мөн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч буюу хөрөнгө оруулагч нарын хүсэлтээр бидний нэр дээр олгох боломжтой болохоос бус зөвхөн нэг үүсгэн байгуулагч иргэнд олгох хууль зүйн боломжгүйг. Учир нь, барааны тэмдгийн тухай ойлголтыг тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас тусад нь салгаж олгох боломжгүй зүйл юм. Гэтэл сургуулийн үйл ажиллагааг илэрхийлсэн логог иргэн П.Х-д /тухайн хуулийн этгээдийн зөвхөн нэг гишүүнд/ олгосон нь сургуулийн бусад үүсгэн байгуулагч нарын болон тухайн барааны тэмдгийг зохиосон Г.Б******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна.

П.Х нь сургуулийн “лого” буюу дүрс бүхий Г*******” гэсэн барааны тэмдгийг зохиогч Г.Б******* болон сургуулийн нэг үүсгэн байгуулагч Ц.О, Г.Б нарын зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрийн нэр дээр бүртгүүлсэн болохыг П.Х-гийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ц.О надад ирүүлсэн мэйл, ОӨУБЕГ-ын улсын байцаагчийн Л.Н*******ын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн албан шаардлагыг гардан авснаар тус тус мэдсэн болно. Сургуулийн үүсгэн байгуулагч 2 иргэн байгаа, энэхүү хуулийн этгээдийн ашиглаж байгаа барааны тэмдэг хамтын тэмдэг байх нөхцөл байдлыг тодруулж хянаж үзэхгүйгээр зөвхөн нэг үүсгэн байгуулагчийн мэдүүлгийг үндэслэн шүүлт хийж, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан шаардлагыг хангаагүй байхад бүртгэл хийсэн нь хууль бус байна. Уг барааны тэмдгийн хувьд “хамтын тэмдэг”-ээр бүртгэгдэж ашиглагдах ёстой. П.Х-д давуу байдал үүсгэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм. Бид энэ тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хандаж гомдол гаргасан боловч 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04/6872 дугаар албан бичгээр гомдлыг хангах боломжгүй гэх хариу өгсөн тул бид тус шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Иргэн Ц.О, П.Х нар 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Г*******” сургуулийг үүсгэн байгуулсан. 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр сургуулийнхаа зөвшөөрлийг авсан бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ерөнхий боловсролын сургууль гэсэн ангилалд “Г*******” гэсэн оноосон нэртэй бүртгэгдсэн. Тусгай зөвшөөрөл нь 2020 он хүртэл хүчинтэй бөгөөд Ц.О, П.Х нар нь үүсгэн байгуулагч хэвээрээ байгаа.

“Г*******” Бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсанаас хойш ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагааг өнөөдрийг явуулж байгаа 15 жилийн түүхтэй сургууль юм.

Гэтэл 15 жилийн түүхтэй “Г*******” Бүрэн дунд сургууль гэсэн хуулийн этгээдийн бусад сургууль болон хуулийн этгээдээс ялгагдаж байсан барааны тэмдгийг тус сургуулийн нэг үүсгэн байгуулагч хувь хүн өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх хүсэлт өгснийг ОӨУБЕГ бүртгэсэнд гомдолтой байна.

Энэ барааны тэмдгийг Ц.О-ны охин Г.Б “Боловсрол суваг” телевизтэй хамтран ажиллахдаа ашиглаж эхэлсэн байдаг. Учир нь зар сурталчилгаанд зөвхөн “Г*******” гэсэн нэр явах боломжгүй тул давхар барааны тэмдэг байх ёстой гэсэн шаардлагын дагуу энэ барааны тэмдгийг хийлгэсэн байдаг.

Нэхэмжлэгч барааны тэмдгийг хувь хүний нэр дээр байх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Энэхүү хуулийн этгээд нь нэр хүндтэй сургууль бөгөөд маргаан гарах өдрийн байдлаар 466 хүүхэд жил суралцаж, төгсөгчдөдөө оролцуулахад маш олон сурагчид түүний ард эцэг, эх, ерөнхий боловсролын сургуулийн системд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн байгууллага байгаа.

Энэхүү байгууллагын нэр хүнд, нүүр царай болсон барааны тэмдгийг хувь хүний нэр дээр бүртгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Барааны тэмдгийн газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ гэж хуульчилжээ.

Барааны тэмдэг иргэнээс гадна хуулийн этгээдэд хамаардаг. ““Г*******” Бүрэн дунд сургуулийн бараа, ажил үйлчилгээ нь боловсролын үйлчилгээ бөгөөд ном уншиж байгаа, өндөр өсгийт өмссөн, европ төрхтэй эмэгтэй, хажууд нь Г******* гэсэн бичигтэй барааны тэмдэг нь бусад ерөнхий сургуулийн байгууллагаас ялгагдах тэмдэг юм. “Боловсрол суваг” телевизийн “Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу” гэсэн нэвтрүүлэгт тус байгууллага оролцож уг логоо олон нийтэд цацагдаж эхэлсэн байсан. Нийтэд илэрхий болсон ““Г*******” Бүрэн дунд сургуулийн барааны тэмдгийг тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг хувь хүн өөрийн нэр дээр бүртгүүлснээр маргаан эхэлсэн юм. 

Барааны тэмдэг нь бусад бараанаас ялгагдах төдий мэт боловч цаанаа хэрэглэгчдийн хувьд өндөр ач холбогдолтой, сургууль хэнийх гэдгийг мэдэхгүйгээр барааны тэмдгийг дагаад ““Г*******” сургууль нүүсэн гэсэн ойлголтоор хүүхдүүдээ шилжүүлсэн байдаг. Тиймээс Ц.О, Г.Б  нарын эрх ашиг, сонирхлыг ноцтой зөрчиж байна.

П.Х тус сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдэг утгаараа барааны тэмдэгтэй холбоотой асуудлыг хариуцаж байсан. Гэтэл албан тушаалаа ашиглаж сургуулийн нэр дээр биш, хувь хүн өөрийн нэр дээр бүртгүүлснээр зөрчил үүссэн.

ОӨУБЕГ хуулийн этгээдийн нэр дээр биш анх өргөдөл гаргагчийн хүсэлтийг шууд үндэслэж хувь хүний нэр дээр барааны тэмдэг олгосон нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Ц.О, Г.Б нарын Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны (хандан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:

1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“хамтын тэмдэг” гэж тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдгийг гэж хэлдэг.

Хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан заалт бол тухайн барааны тэмдгийг хамтын, гэрчлэх тэмдгүүдийг бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэхээр хүсэлт буюу мэдүүлэг өгсөн зөвхөн хуулийн этгээдийн бүрдүүлбэл зохих хавсралт материалуудыг хэлдэг. Хамтын тэмдгийг хуулийн этгээдэд л олгодог.

2.Барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5-р зүйлд заасан шаардлага хангасан нөхцөлд барааны тэмдгийн шинжээч хайлт, шүүлт хийж олгодог.

3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан заалтууд зөрчиж бүртгэсэн бол Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Хуулиар барааны тэмдгийг хүчингүй болгох зохицуулалтыг бол зааж өгсөн байдаг иймд хамтын тэмдгээр нэмж бүртгүүлэх гэсэн ойлголт бол зөвхөн хуулийн этгээдийн нэр дээр бүртгэх асуудал юм.

Оюуны өмчийн газар /хуучинаар/-ыг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд зааснаар татан буулгасан тул Маргаан шийдвэрлэх комисс тогтоол гарсан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй өнөөг хүрч байна.

Иргэн Ц.О, Г.Б нараас тус газрын Маргаан шийдвэрлэх комисст хандаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Барааны тэмдэг олгохдоо бүртгэгдсэн барааны тэмдгийн санд хайлт хийж шүүж үздэг. Барааны тэмдгийг хувь хүн, хуулийн этгээдийн нэр дээр авах хүсэлт гаргах эсэх нь тухайн иргэний сонголт юм. Бүртгэгдсэн барааны тэмдгийн Монгол Улсын Сангийн яамнаас, эрхийн хамгаалалт хийгдсэн санд хайлт, шүүлт хийж барааны тэмдэг олгохоос биш тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хэн гэдгийг лавлагаар авах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь манайд хамааралгүй юм.

Нийтэд илэрхий барааны тэмдэг гэж нэхэмжлэгч дурдаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шаардлага нотлогдохгүй юм. Учир нь нийтэд илэрхий гэдгийг тухайн барааны тэмдгийг хэрэглэж байгаа этгээд Оюуны өмчийн газарт хүсэлт тавьснаар Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуралдаж шийдвэрлэдэг юм. 

Хэн түрүүлж мэдүүлэг, хүсэлтээ өгсөн нь барааны патент, ашигтай бүтээгдэхүүний загвараа авдаг онцлог зарчимтай. Энэ зарчмын дагуу манайд хандсан гэж үзэж байна.

Монгол Улсад бүртгэгдсэн эрхийн хамгаалалт хийгдсэн, барааны тэмдгийн хайлтын сангаас хайлт, шүүлт хийж байгаа. Мөн өөр сангаас хайлт шүүлт хийх боломж байгаа. Гэхдээ П.Х нь тухайн сургуулийг үүсгэн байгуулсан гэдэг тайлбар, нотлох баримтаа өгсөн учир давхар бүртгүүлж, хувь хүн иргэний нэр дээр барааны тэмдгийг олгосон байх.

Энэ барааны тэмдэг бүртгэгдэж, олгогдох үед уг барааны тэмдэгтэй холбоотой ямар нэг маргаан гараагүй 1 жил гаран хугацаа өнгөрсөн тул шүүхэд хандах боломжтой тул шүүхэд хандсан байх.

Нэхэмжлэлийн шаардлага Барааны тэмдгийн газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн шаардлагад нийцсэн тайлбар, нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Барааны тэмдгийн газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу барааны тэмдгийг Мадредын хэлэлцээрийн протоколд заасан хугацааны дагуу хугацаанд нь хайлт, шүүлт хийж олгогдсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Хариуцагч анхдагч огноог үндэслэж хүсэлтийг шийдвэрлэж, барааны тэмдэг олгож байгаа” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь иргэн Ц.О, Г.Б нараас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх  боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 Иргэн П.Х******* миний тухайд: 

"Гёге” сургууль байгуулагдахын өмнө миний бие П.Х нь Монгол-Германы  хамтарсан 38-р сургуулийн удирдах зөвлөлд, 2000 оны эхээр тус сургуулийн захирлаар сонгогдон ажиллаж байсан. Монгол-Германы хамтарсан 38-р сургууль дээр 1995 оноос хойш хоёр улсын засгийн газрын хэлэлцээрээр ХБНГУ-ын гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн газраас герман хэлний ; явуулж эхэлсэн ба эцсийн үр дүн нь монгол хүүхдүүд Герман хэлний диплом-2 /ГХД-2/-ын шалгалтыг амжилттай өгвөл герман хэлний шалгалтгүйгээр Герман, Австри, Швейцарийн улсын их дээд сургуулийн бэлтгэлээр (гэр үед Монгол Улс 10 жилийн боловсролтой байсан) дамжин сонгосон их дээд сургуульдаа герман хэлний шалгалтгүйгээр шууд орох боломж олгодог юм. Эдгээр улсуудад улсын их дээд сургуулиудын сургалт нь төлбөргүй тул монгол хүүхдүүдэд  маш том боломж нээгдэж байгаа. Герман улс нь дэлхийн инноваци, технологийн орон ба улсын их дээд сургуулиуд нь дэлхийн алдартай тэргүүлэх их дээд сургуулиудын жагсаалтын эхний 50-д багтдагийг дурдах нь зүйтэй байх. 

38 дугаар сургуулийн захирал болсон зундаа тус сургуулийн 1950-аад оны сүүлээр баригдсан хоёр байранд капитал засвар оруулж, хотын төвлөрсөн бохирын шугаманд анх холбуулсан, сантехникийн бүх хоолой, халаалтын парнуудыг шинэчилсэн, өмхөрч өгөршиж байсан дээвэр, тааз, шал бүрэн сольсон, сурагчид хувцасны өлгүүртэй, гаднаа гар, сагсан бөмбөгийн тусгай талбайтай, мөн өвлийн цагт дотроо гимнастикийн хичээл орох боломжтой өрөөтэй болж,мэдээж хана нь шинэ будаг, өнгөтэй болж сургалтын орчин эрс сайжирсан.

Үүнээс гадна герман хэлийг эрчимтэй болгохын тулд герман багш 2 байсныг 5  болгосон, герман хэлний монгол багш нарыг удаа дараа Германд явуулж, мэргэжил дээшлүүлсэн, орос, япон, франц хэлний заах аргын нэгдлүүдийг гадаад хэл төрөлжүүлж заадаг нийслэлийн тэргүүний сургуулиуд болох 23 дугаар сургууль, Баянгол дүүргийн Ирээдүй цогцолборт, гурван орны Элчин сайдын яам, төлөөлөлөгийн газартай холбоо тогтоон, сурах бичиг, сургалтын материалаар хангуулах арга хэмжээ авч шилжүүлэх гэх мэтийн тодорхой арга хэмжээ авч ажилласны үр дүнд 38 дугаар сургуулийн герман хэл болон бусад хичээлийн чанар сайжирсан. Гэвч сургуулийн биеийн тамирын заал барих газраас тэр үеийн Баянгол дүүргийн Засаг дарга өөр зориулалтаар авах гэхэд нь зөвшөөрөөгүй тул 2001 оны 11-р сард намайг ажлаас халсан. Үнэндээ тэр үед сургуулийн захирлын цалин 45000 төгрөг байсан бөгөөд гадаад харилцааны өргөн хүрээтэйг мэдэх компаниуд намайг шууд ажилд авч, Герман, Франц, Швейцарь улсууд руу бизнес аялалд сар гаруй хугацаагаар аваад явсан. Безнис уулзалтууд маш их амжилттай болж, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Л******* компанийн албан ёсны дистрибьютерээр МОННИС компани болж, би энэ хэлтсийг удирдах болсон. 

Г******* сургууль үүсгэн байгуулагдсан тухайд: 

2002 оны 1-р сард Германы Элчин Сайдын яамнаас миний 2 жилийн  туршид хийсэн  ажлыг үнэлж, мөн 1995 оноос хойш германы татвар төлөгчдийн

хөрөнгийг Герман хэлний диплом 2-ын сургалтад зориулсныг цаашид үр дүнгүй

болохоос болгоомжилж, намайг дуудаж уулзсан юм. Элчин сайдын яам надад

2002 оны 9-р сарын 1-нээс хувийн сургууль байгуулж ажиллах, мөн 38 дугаар

сургуульд оруулж байгаа шигээ оюуны хөрөнгө оруулалтыг шинэ сургуульд хийж

ажиллах санал тавьсан. Мөн 2005 онд анхны Герман хэлний диплом 2-ын

шалгалтыг эх орондоо амжилттай явуулахыг хүссэн. Энэ талаар ер бодож

байгаагүй болохоор хариу өгөөгүй, гэхдээ намайг урамшуулан дэмжиж байгаад

баярласан.

Ингээд сургууль байгуулах байр хайж байгаад санаандгүй Ц.О эгч

Ц.Т-тай тааралдсан чинь “Ц.О, Да.Ганболд хоёрт байр байна. Тэр байрны 2

дугаар давхрыг түрээсэлдэг, 1-р давхарт нь талхны цех байгаа гэхдээ ажилладаггүй”

гээд намайг шууд Ц.Оюунтай холбож өгсөн. Оюунтай уулзахад хуучин

цэцэрлэгийн зориулалттай, 600 м2 гаруй талбайтай 2-р давхар байр буюу 1-р

давхарт нь Ц.О-ны ажиллуулдаг талхны цех, 2-р давхарт хойт талаасаа гадна шатаар ордог, янз бүрийн байгууллагуудад түрээслүүлдэг байр байсан.

Ингээд Ц.О-ай ярилцаж тохироод:

1.Миний зүгээс Г******* дунд сургууль байгуулах зөвшөөрөл. Сургалтын

программ, Герман хэлний 2-р шатны диплом олгох сургалт, түүнтэй

холбогдсон гадаад , дотоод харилцаа, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг

оюуны хөрөнгө оруулалт оруулж, ашгийн 50%-ийг эзэмших,

2.Ц.О-ны зүгээс 912.5 м2  талбай бүхий хоёр давхар байрыг “Гётё” сургуульд эзэмшүүлэх хөрөнгө оруулалтыг оруулж, ашгийн 50%-ийг эзэмших зэргийг тохирч. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Би сургууль байгуулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж, сургууль байгуулах  зөвшөөрөл хөөцөлдөн авсан ба 2002 оны 7-р сарын сүүлээр зээл авч сургуулиа засч, багш, сурагчдын ширээ сандал, самбар, шкафыг Бээжин, Эрээнээс худалдан авсан. 

2002 оны 9-р сарын 1-нд “Г*******” сургууль үйл ажиллагаагаа 45 сурагчтай, бүх мэргэжлийн  багш нар болон Германы Элчин Сайдын Яамнаас урьд нь надад амласан 2 герман багштай сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Харин 2003 оны 1-р сард Голомт банкнаас төслийн хөнгөлөлттэй зээл авч, өмнө нь 2002 оны зун авсан «,2003 оны зун өргөтгөл барьж, бүрэн тоноглож тохижуулсан.

2005 онд анх Герман хэлний дипломын шалгалт манай сургууль дээр явагдсан ба манай сургууль Герман хэлний диплом 2-ын анхны шалгалтын төв болж, Германы элчин сайдын яаманд амласан амлалтаа биелүүлсэн.

Боловсролын үнэлгээний төв анхны элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр 2007 онд “Шилдэг үнэлгээтэй” сургуулиар 5 сургуулийг тодруулсан бөгөөд дотор Г******* сургууль байсан нь намайг дараах алхмаа хийж, Германы Солилцооны Албанаас /ДААД/ жил бүр дэлхийн 147 орны 2000 сургуулиудын 1500 орчим шилдгийн шилдэг төгсөгчдийн дунд цагийн бүсээр хуваан  нэг цагт зохион явуулдаг интернет өрсөлдөөнт шалгалтаар 2010 онд 2, 2013 114, 2015,2016,2017 онуудад тус бүр 4, 2018 онд 5 төгсөгч нийт 21 төгсөгч сонгосон мэргэжлээрээ Германы их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр сурч төгссөн одоо сурч байгаа юм.

2017 оны 1-р сард тус сургууль БЗД рүү нүүснээс хойш 9 төгсөгч энэ тэтгэлэг байгаа нь манай Г******* сургуулийн сургалт хэвийн үргэлжилж байгааг харуулж байна.

Гурав. “ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрьн 2016 оны 03-р сарын  16-ны өдрийн 15966 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүйн тухайд:

Иргэн П.Х миний бис нь иргэн Ц.О-тай Иргэний хуулийн 476-р зүйлд заасны дагуу Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг 2002 оны 09-р сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний 3-р зүйлд миний зүгээс оруулах эдийн бус хөрөнгө оруулалт болох Г******* дунд сургууль байгуулах зөвшөөрөл, Сургалтын программ, Герман хэлний 2-р шатны диплом олгох сургалт, түүнтэй холбогдсон гадаад , дотоод харилцаа, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг оюуны хөрөнгө оруулалт , 4-р зүйлд иргэн Ц.О-ны хөрөнгө оруулалт буюу эд хөрөнгө болох 912,5 м2 талбай бүхий хоёр давхар байрыг оруулахаар тохирч, зааж өгсөн юм.

2002 оны 09 сарын 01-ний “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-ний 7.4-т зааснаар талууд, гэрээг анх байгуулахад оруулсан хөрөнгийг анх оруулсан хэлбэрээр нь буцааж авах эрхтэй бөгөөд Ц.О нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалт болох 912,5 м2 байраа 2016 оны 07-р сард буцаан авахаар хүсэлт аргасныг хүлээн авч зөвшөөрсөн. Гэтэл Ц.О нь миний оруулсан эдийн бус хөрөнгө оруулалт буюу миний оюуны өмчийг бүртгэсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 03-р сарын 16-ны өдрийн 15966 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулж, хамтын тэмдгээр бүртгэх байсан тухай нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3-р зүйлийн 3,1.2-д “хамтын тэмдэг” гэж тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд нэгдсэн хяналтын дор ашиглах  барааны тэмдгийг' хамтын тэмдэг байхыг тодорхойлж өгсөн байна.

Миний оюуны өмчийг 2017 оны 4-р сарын 28-ны өдөр анх мэдсэн гэж  худлаа хэлж байна. Учир нь 2017 оны 01 сард энэ патент маш олон хувиар  хувилагдаж, бүх багш, эцэг эхэд тараагдсан ба иргэн Г.Б нь Г******* нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлэх гэж Оюуны өмчийн газар өргөдөл өгснийг тус байгууллага бүртгэж аваагүй байдаг.

Харин одоо Ц.Онь Г******* сургуулийн логог өөрөө, өөрийн охин Г.Б-ыг хийсэн гэж надад байгаа цорын ганц оюуны өмчийг минь авах гэж улайрч байна. Би анх сургуульдаа нэр өгөхдөө Гүмболд, Энштейн гээд л нэрүүдийг өгч болох байсан боловч Германы суут ухаантан, гүн ухаантан, яруу найрагч Г******* өөрийн Фауст жүжигтээ “хүн өнгө мөнгөнд шуналтан, буг чөтгөрт өөрийн сүнсээ худалдахдаа ч өөрийн хайртай болгоноо хамгаалан, тамд очихоос ч буцахгүй байгаа нь” 200 жилийн өмнө ч байсан төдийгүй өнөөгийн Монголын нийгэмд ч байгаа хүний мөн чанар гэдгийг тодруулан харуулсан нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн учир энэ хүний нэрээр сургуулиа нэрлэсэн.

Мөн энэ хүн шиг монголын олон хүүхдүүд Германы тэргүүний техник, технологийг эзэмшиж, дэлхийд нэрээ дуурсгаж, Монголдоо шинэ техник, технологийг нэвтрүүлээсэй гэж бодож, Г******* нэрээр нэрлэсэн юм. Г******* зохиолчийн ном зохиол, зураг, хөшөө гээд л маш олон янзаараа байдаг. Гэхдээ би ном уншсан босоо Г*******-г сонгосон нь орчин үеийн хүүхэд, залуучууд ном уншаасай гэж билэгшээсэн.

2012 оны намар манай сургуулийн 10 жилийн ой болох гээд бид маш олон арга хэмжээнүүд зохион явуулж байхад лого маань ганцхан хар өнгөтэй байсан нь жаахан уйтгартай санагдаад, чимэг оруулах захиалга өгсөн юм.Надад 6 янзын логоны хувилбар хийж өгсөн. Үүнд: Г******* зохиолчийн дэлхийн бөмбөрцөг дотор зогссон лого, ном уншсан цээжийг германы далбаан дээр байрлуулсан, гёге сургууль-gоеthe schule гэж тойрог гаргаж бичээд дунд нь ном уншсан цээж уямал, ном уншсан цээж баримлыг Г******* СУРГУУЛЬ гэсэн дээр байрлуулсан, миний зохиосон босоо Г******* зохиолч логог бүхэлд нь Г******* СУРГУУЛЬ гэсэн бичгэн дээр байрлуулсан, одоо байгаа логог он бичээгүй гэх мэт хувилбарууд ирүүлснээс би бөмбөрцөгөн дотор байгаа өөрийн зохиосон босоо Г******* логог дөрвөн өнцөгт нь улаан, шар, хөх өнгөөр чимсэн хоёр хувилбарыг since 2002 гэж чимэглэж  өгөөч гэж буцаахад, 3 янзын хувилбар ирснээс одоо ашиглаж байгаа  БАРАА тэмдгээ сонгож авсан.

Үүнээс харахад Г******* сургуулийн лого бол дан ганц миний санаагаар зохиогдсон оюуны бүтээл мөнөөс мөн юм.

Г. Б Г******* сургууль байгуулагдах үед гадаадад оюутан байсан ба сургууль төгсөж ирээд ч манай сургуульд огт ажиллаж байгаагүй бөгөөд Централ таур оффис төвд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлийн охинтой щвейцарь цагны дэлгүүр, мөн эрэгтэй хүний брендийн дэлгүүрт менежерээр ажиллаж, хүүхдийн брендийн хувцасны жижиг дэлгүүр нээх гээд нилээн завгүй байсан.

Логог бүтээхэд иргэн Ц.О болон Г.Б нарын ямар ч оролцоо байгаагүй болно.Сургуулийн 10 жилийн ой болох гээд бүгдээрээ амьсгал авах завгүй бэлтгэж байхад Ц.ОАмерикийн Гуам арал дээр охинтойгоо амарч байсан.

Мөн иргэн Ц.О, Г.Б нар нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус газраас 2017 оны 08-р сарын 30-ны өдрийн  04/6872 тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй талаар хариу өгсөн талаар  нэхэмжлэлдээ дурджээ. Хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор дээд шатны байгууллага, эсвэл шүүхэд хандахыг заасан байна. Гэтэл хариу  ирснээс хойш 135 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлд гаргасан нь дээрх заалтыг  зөрсөн байна.

Иймд иргэн П.Х миний бие нь оюуны өмчөө Барааны тэмдэг газар

зүйн заалтын тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу бүртгүүлсэн, Захиргааны

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийг зорчиж, захиргааны

хэрэг үүсгэсэн тул иргэн Ц.О, Г.Б нарын нэхэмжлэлээр үүсгэсэн

захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Иргэн Ц.О, Г.Б нар нь нэхэмжлэлдээ: ОӨУБЕГ-ын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15966 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/388 дугаар “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” тушаалын иргэн П.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

Учир нь иргэн П.Х нь барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан шаардлагыг хангаж, уг барааны тэмдгийг бүртгүүлж хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. 

Иймд иргэн Ц.О, Г.Б нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Иргэн Ц.О, П.Х нар 2002 онд хамтран ажиллах гэрээ байгуулан, “Г*******” сургуулийг байгуулсан. Уг гэрээнд Ц.О “Г*******” Бүрэн дунд сургуульд зөвхөн барилгаар хөрөнгө оруулах, П.Х оюуны хөрөнгө буюу эдийн бус хөрөнгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон байдаг.

Маргаан бүхий барааны тэмдэгт нэмэлтээр дөрвөн буланд нь улаан ногоон өнгөөр дүрс нэмсэн байдаг.

Хамтран ажиллах гэрээний 7.5-д хэрэв гэрээ цуцлагдах тохиолдолд зээлийн хөрөнгөөр бий болсон нэмэлт барилга болон “бусад эд хөрөнгө”-ийг талууд 50, 50 хувиар хувааж авахаар заасан байдаг. Гэтэл “Г*******” сургуулийг үүсгэн байгуулагч гэдгээр эдийн бус баялгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.  

Оюуны хөрөнгө оруулалт нь иргэн П.Х-гийн анхны хөрөнгө оруулалт байсан бөгөөд үүнийг батлах баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад элчин сайдаар ажиллаж байсан н.Удвал гуай тодорхойлолт хийж өгсөн. Мөн оюуны хөрөнгө оруулалт буюу эдийн бус баялаг “Г*******” Бүрэн дунд сургуулийн сургалтын программ, герман хэлний сургалтын хөтөлбөрийг П.Х Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад боловсрол эзэмшихдээ, дараа нь 38 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдаас санал тавьснаар үүсгэн байгуулсан. 

Нэхэмжлэгч Г.Б “Боловсрол суваг“ телевизтэй хамтран ажиллаж байсан, Г.Б зохион бүтээсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл “Боловсрол суваг“ телевизийн албан бичигт П.Х үүнийг зохион бүтээсэн, бид П.Х-тай ярилцаж бүтээсэн гэсэн тайлбараас үзэхэд Г.Б нь үүнд ямар ч оролцоогүй байсан гэдэг нь харагдаж байна.  

Хоёрт нэхэмжлэлийн шаардлага нь хамтын тэмдгээр бүртгүүлэх ёстой байсан гэсэн заалт барьж байна.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.2-т “хамтын тэмдэг” гэж тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдгийг хэлнэ гэж заасан.

Хоёрт үүнийг хүчингүй болгосон Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана” гээд 32.1.2-т “бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг энэ хуулийн 33.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол” гэж байгаа.

Хэрэв хуулийн этгээд байсан бол хамтран эзэмшигч хэн байх вэ? үүсгэн байгуулагч хэн байх вэ гэдгийг шалгах тухай нэг ч үг үсэг байхгүй юм. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т барааны тэмдгийг бүртгэхгүй гэх 9 заалтад хуулийн этгээд байвал заавал үүсгэн байгуулагчийг асууна, хамтарсан байвал бүртгэхгүй гэх мэт зохицуулалт байхгүй юм. 

 П.Х 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр барааны тэмдгийн анхдагч огноог бүртгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барааны тэмдгийн гэрчилгээгээ авсан нь тодорхой байдаг.

Г.Б “Боловсрол суваг“ телевизтэй хамтран ажиллаж байсан гэх нотлох баримт байхгүй байдаг.

 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу П.Х  “Г*******” Бүрэн дунд сургуулийн лого буюу “Г*******” гэсэн барааны тэмдгийг эзэмшиж байгаа нь хууль ёсны юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: ОӨУБЕГ-ын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15966 дугаар барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/382 дугаар Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай тушаалын иргэн П.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хууль ,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчингүй болгуулах тухай заалт нь тухайн захиргааны байгууллага тухайн бүртгэлийг хийхдээ ямар нэг байдлаар хууль зөрчсөн тохиолдолд, хоёрт энэ бүртгэлийг хийхдээ бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн тохиолдолд хүчингүй болгох эсэх тухай шүүхээр хэлэлцэгддэг.

Тиймээс бүртгэл нь хэрхэн яаж хууль зөрчсөн гэдгийг нэхэмжлэлд тусгах ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэл ямар хуулийн заалтыг зөрчсөн гэдэг талаар яригдах ёстой байсан. Харамсалтай нь нэхэмжлэл болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ийм тайлбар дурдагдсангүй.  

Оюуны өмчийн газрын бүртгэл хийхдээ ямар хууль зөрчсөн гэдэг нь өнөөдрийн маргааны гол зүйл юм. Харин Ц.О, Г.Б, “Г*******” Бүрэн дунд сургуулийн аль нэгний нэр дээр авах байсан эсэх нь өнөөдрийн шүүх хуралдаанд ямар ч хамааралгүй юм. 

Энэхүү маргаан өмнө нь үүсээд дахин шинээр хэлэлцэгдэж байгаа. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар одоогийн Оюуны өмчийн бүртгэлийн газраас өгсөн хариу тайлбаруудад энэ барааны тэмдгийг хэрхэн яаж бүртгэл, ямар хууль зөрчсөн эсэхэд тодорхой тайлбар өгсөн байдаг.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу хэрхэн яаж барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах, ямар баримт материал бүрдүүлж хавсаргаж өгөх, Оюуны өмчийн газрын түүнийг хүлээн авч хайлт, шүүлт хэрхэн яаж хийх талаар дүрэм, журам, процессыг зөрчөөгүй байгаа.    

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийг ямар нэг байдлаар зөрчсөн гэж үзэх зөрчил байхгүй юм.

Нэхэмжлэгч “Г*******” Бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагчийн хувьд энэ барааны тэмдгийг эзэмших ёстой байсан, Г.Б энэ барааны тэмдгийн зургийг зурсан гэж маргаж тайлбар гаргаж байгаагаас биш энэ нь зөрчил байсан уу? хууль тогтоомж хэрхэн яаж зөрчигдсөн, П.Х-гийн нэр дээр бүртгэснээр ямар асуудал үүссэн талаар дүгнэлт хийсэн нэхэмжлэл гарсангүй.

Хоёрт бусдын эрх ашиг хөндөгдсөн үү гэдэг асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй хөндөж ярьдаг.

Барааны тэмдгийн зориулалтыг нэхэмжлэгч ойлгохгүй байгаа юм уу гэж үзэж байна.

Энэхүү барааны тэмдэг П.Х-гийн нэр дээр олгогдсон ч гэсэн барааны тэмдгийн гэрчилгээний доор байгаа бараа ажил үйлчилгээний олон улсын ангилалд ерөнхий боловсролын сургууль, сурагч солилцоо, хэлний сургалт, зуны амралт сургалтын үйлчилгээ гэж заасан. Энэ ангилалд энэ барааны тэмдэг зориулагдсан юм. Гэтэл П.Х-гийн нэр дээр барааны тэмдэг бүртгэгдсэн ч гэсэн “Г*******” Бүрэн дунд сургуулийн сургалт, сургалтын үйл ажиллагаанд энэ лого хэрэглэгдэж байгаа. Түүнээс биш иргэн П.Х өөрийн нэр дээр бүртгэлийг нь авч, хувийн үйл ажиллагаанд хэрэглэж, ашигласан зүйл байхгүй.

“Г*******” Бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл энэ сургуулийн лого болж хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр үүнд Ц.О, Г.Б эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа, нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байдал үүссэн байна.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд хийлгэсэн байх ёстой. Улмаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Оюуны өмчийн газар гомдол гаргасан бөгөөд баримт нь хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч шүүхэд эхэлж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газраас хариу хүлээн авсан баримт өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан нь авцалдаагүй байна. Энэ хугацаанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байхад 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр буюу одоо 2018 оны 10 сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухай хэлэлцэгдэж байна. Нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн юм. 

Анхан шатны шүүх урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх ёстой гэж буцаахад давж заалдах шатны шүүх урьдчилан хэлэлцүүлгээр энэ асуудлыг тодруул гэсэн тогтоол гарснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авч захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Ийм процессын алдаа гарсан зүйл энэхүү маргаанд байгааг хэлэх нь зүйтэй.

 Ц.Б  барааны тэмдгийг бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр материал бүрдүүлж өгөхөд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэ шаардлага хангахгүй материал байна гэж үзсэн.

Энэ сургууль 15 жилийн түүхтэй сургуулийн нэр дээр байх барааны тэмдгийг иргэн П.Х******* өөрийн нэр авсан гэж байна. Энэ сургуулийн үүсгэн байгуулагч нар нь 2016 онд хоёр салсан. П.Х сургуулиа аваад Баянзүрх дүүрэгт шилсэн бөгөөд “Г*******” Бүрэн дунд сургууль гэсэн нэрээр үйл ажиллагаандаа энэхүү барааны тэмдгийг ашиглаж байгаа. Энэ сургуулийн үүсгэн байгуулагч П.Х, Ц.О нар бөгөөд хөрөнгө оруулалт нь хэрхэн яаж хийгдсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй юм. Өнөөдөр бид барааны тэмдэг олгосон эсэх асуудалд анхаарал хандуулж байгаа.

“Г*******” Бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Ц.О гэсэн нэр байхад П.Х гэсэн нэр дээр дангаараа барааны тэмдэг авсан гэж байгаа нь хуулийн ямар үндэслэлтэй вэ гэдгийг нэхэмжлэгч талаар дурдсангүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэглэгчийг төөрөгдүүлэх зүйл гарч магадгүй гэж байна. Үнэндээ ямар ч төөрөгдөл үүсэхгүй юм. Учир нь “Г*******” Бүрэн дунд сургууль нь “Г*******” гэсэн хууль ёсны нэрээрээ энэхүү барааны тэмдгээ хэрэглэж байгаа бөгөөд өөр давхацсан ““Г*******” гэсэн нэртэй сургууль байхгүй юм.

Барааны тэмдгийг олгосон үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, Олон улсын гэрээний заалтыг зөрчөөгүй юм.

Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тухай тогтоогдохгүй, шүүхэд хандах хугацаагаа зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...ОӨУБЕГ-ын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15966 дугаар барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/382 дугаар Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай тушаалын иргэн П.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хууль ,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчингүй болгуулах тухай заалт нь тухайн захиргааны байгууллага тухайн бүртгэлийг хийхдээ ямар нэг байдлаар хууль зөрчсөн тохиолдолд, хоёрт энэ бүртгэлийг хийхдээ бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн тохиолдолд хүчингүй болгох эсэх тухай шүүхээр хэлэлцэгддэг.

Тиймээс бүртгэл нь хэрхэн яаж хууль зөрчсөн гэдгийг нэхэмжлэлд тусгах ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэл ямар хуулийн заалтыг зөрчсөн гэдэг талаар яригдах ёстой байсан. Харамсалтай нь нэхэмжлэл болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ийм тайлбар дурдагдсангүй.  

Оюуны өмчийн газрын бүртгэл хийхдээ ямар хууль зөрчсөн гэдэг нь өнөөдрийн маргааны гол зүйл юм. Харин Ц.О, Г.Б, “Г*******” Бүрэн дунд сургуулийн аль нэгний нэр дээр авах байсан эсэх нь өнөөдрийн шүүх хуралдаанд ямар ч хамааралгүй юм. 

Энэхүү маргаан өмнө нь үүсээд дахин шинээр хэлэлцэгдэж байгаа. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар одоогийн Оюуны өмчийн бүртгэлийн газраас өгсөн хариу тайлбаруудад энэ барааны тэмдгийг хэрхэн яаж бүртгэл, ямар хууль зөрчсөн эсэхэд тодорхой тайлбар өгсөн байдаг.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу хэрхэн яаж барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах, ямар баримт материал бүрдүүлж хавсаргаж өгөх, Оюуны өмчийн газрын түүнийг хүлээн авч хайлт, шүүлт хэрхэн яаж хийх талаар дүрэм, журам, процессыг зөрчөөгүй байгаа.    

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийг ямар нэг байдлаар зөрчсөн гэж үзэх зөрчил байхгүй юм.

Нэхэмжлэгч “Г*******” Бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагчийн хувьд энэ барааны тэмдгийг эзэмших ёстой байсан, Г.Б энэ барааны тэмдгийн зургийг зурсан гэж маргаж тайлбар гаргаж байгаагаас биш энэ нь зөрчил байсан уу? хууль тогтоомж хэрхэн яаж зөрчигдсөн, П.Х-гийн нэр дээр бүртгэснээр ямар асуудал үүссэн талаар дүгнэлт хийсэн нэхэмжлэл гарсангүй.

Хоёрт бусдын эрх ашиг хөндөгдсөн үү гэдэг асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй хөндөж ярьдаг.

Барааны тэмдгийн зориулалтыг нэхэмжлэгч ойлгохгүй байгаа юм уу гэж үзэж байна.

Энэхүү барааны тэмдэг П.Х-гийн нэр дээр олгогдсон ч гэсэн барааны тэмдгийн гэрчилгээний доор байгаа бараа ажил үйлчилгээний олон улсын ангилалд ерөнхий боловсролын сургууль, сурагч солилцоо, хэлний сургалт, зуны амралт сургалтын үйлчилгээ гэж заасан. Энэ ангилалд энэ барааны тэмдэг зориулагдсан юм. Гэтэл П.Х-гийн нэр дээр барааны тэмдэг бүртгэгдсэн ч гэсэн “Г*******” Бүрэн дунд сургуулийн сургалт, сургалтын үйл ажиллагаанд энэ лого хэрэглэгдэж байгаа. Түүнээс биш иргэн П.Х өөрийн нэр дээр бүртгэлийг нь авч, хувийн үйл ажиллагаанд хэрэглэж, ашигласан зүйл байхгүй.

“Г*******” Бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл энэ сургуулийн лого болж хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр үүнд Ц.О, Г.Б нарын эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа, нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байдал үүссэн байна.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд хийлгэсэн байх ёстой. Улмаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Оюуны өмчийн газар гомдол гаргасан бөгөөд баримт нь хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч шүүхэд эхэлж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газраас хариу хүлээн авсан баримт өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан нь авцалдаагүй байна. Энэ хугацаанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байхад 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр буюу одоо 2018 оны 10 сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухай хэлэлцэгдэж байна. Нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн юм. 

Анхан шатны шүүх урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх ёстой гэж буцаахад давж заалдах шатны шүүх урьдчилан хэлэлцүүлгээр энэ асуудлыг тодруул гэсэн тогтоол гарснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авч захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Ийм процессын алдаа гарсан зүйл энэхүү маргаанд байгааг хэлэх нь зүйтэй.

 Ц.Б барааны тэмдгийг бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр материал бүрдүүлж өгөхөд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэ шаардлага хангахгүй материал байна гэж үзсэн.

Энэ сургууль 15 жилийн түүхтэй сургуулийн нэр дээр байх барааны тэмдгийг иргэн П.Х өөрийн нэр авсан гэж байна. Энэ сургуулийн үүсгэн байгуулагч нар нь 2016 онд хоёр салсан. П.Х сургуулиа аваад Баянзүрх дүүрэгт шилсэн бөгөөд “Г*******” Бүрэн дунд сургууль гэсэн нэрээр үйл ажиллагаандаа энэхүү барааны тэмдгийг ашиглаж байгаа. Энэ сургуулийн үүсгэн байгуулагч П.Х, Ц.О нар бөгөөд хөрөнгө оруулалт нь хэрхэн яаж хийгдсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй юм. Өнөөдөр бид барааны тэмдэг олгосон эсэх асуудалд анхаарал хандуулж байгаа.

“Г*******” Бүрэн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Ц.О гэсэн нэр байхад П.Х гэсэн нэр дээр дангаараа барааны тэмдэг авсан гэж байгаа нь хуулийн ямар үндэслэлтэй вэ гэдгийг нэхэмжлэгч талаар дурдсангүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэглэгчийг төөрөгдүүлэх зүйл гарч магадгүй гэж байна. Үнэндээ ямар ч төөрөгдөл үүсэхгүй юм. Учир нь “Г*******” Бүрэн дунд сургууль нь “Г*******” гэсэн хууль ёсны нэрээрээ энэхүү барааны тэмдгээ хэрэглэж байгаа бөгөөд өөр давхацсан “Г*******” гэсэн нэртэй сургууль байхгүй юм.

Барааны тэмдгийг олгосон үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, Олон улсын гэрээний заалтыг зөрчөөгүй юм.

Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тухай тогтоогдохгүй, шүүхэд хандах хугацаагаа зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Ц.О, Г.Б нар ОӨУБЕГ-ын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15966 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг, мөн тус газрын 2016 оны12 дугаар сарын 02-ны өдрийн А/382 тоот тушаалын П.Х-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Анх иргэн Ц.О П.Х нар 2002 онд “Хөрөнгө оруулж хамтран ажиллах” гэрээгээр герман хэлний “Г*******” дунд сургууль байгуулж нэхэмжлэгч Ц.О өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг, харин П.Х оюуны хөрөнгө оруулалт хийхээр тохирч хамтран ажилласан бөгөөд 2017 оноос тусдаа үйл ажиллагаа явуулах болжээ.

“Г*******” дунд сургуулийг үүсгэн байгуулагчийн нэг болох П.Х  нь “Г*******” гэсэн барааны тэмдэгт 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн анхдагчтай 17883 дугаарт мэдүүлэг гаргаж олон улсын Ниццийн ангиллын 41 дүгээр ангиллаар улсын бүртгэлийн 15966 дугаарт бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.       

Дээрх “Г*******” гэсэн барааны тэмдгийг “Ерөнхий боловсролын сургууль, сурагч солилцоо, хэлний сургалтын төв, зуны  амралт, сургалтын үйлчилгээ” гэсэн  ангилалд эрхийн хамгаалалт хийж гэрчилгээ олгосон ОӨУБЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/382 дугаар “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгох тухай” тушаалын П.Х-д холбогдох хэсэг, 15966 дугаар барааны тэмдгийн гэрчилгээ, түүний бүртгэл хууль зөрчөөгүй.

Ийнхүү тухайн барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийж, бүртгэн гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийг мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасантай нийцсэн байна.

Нөгөө талаар иргэн П.Х “Г*******” барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэн бүртгүүлж эзэмшсэнээр нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч маргаан бүхий барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа талаар тухайн барааны тэмдгийг эзэмшигч П. Х-гийн 2017 оны 04 дүгээр сард ирүүлсэн гомдлоор шалгалт хийж хууль зөрчиж байсан талаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, ОӨУБЕГ-ын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4/6062 дугаар албан бичгээр өгсөн хариу зэрэг нь нэхэмжлэгч  Ц.О, Г.Б нар энэхүү барааны тэмдгийг эзэмших эрхгүй болохыг давхар нотолж байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий  барааны тэмдгийг хамтран эзэмших эрхтэй гэсэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг энэ асуудлыг хариуцсан Төрийн захиргааны байгууллагын албан бичиг, улсын байцаагчийн албан шаардлагаар үгүйсгэсэн баримтаар нотлогдсон байхад нэхэмжлэгч нарын энэ талаарх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн маргаан бүхий “Г*******” барааны тэмдгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар хамтын тэмдгээр бүртгүүлэх байсан гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх талаар хуульчилсан байх бөгөөд талууд энэ зүйлд заасан шаардлагыг хангасан мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад хамтарч гаргаж хандаагүй,хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч нар тухайн барааны тэмдгийг эзэмших эрхгүй гэж үзсэн зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогджээ.

Энэ нь  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана.” гэснээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

Ийнхүү “Г*******” дунд сургуулийг үүсгэн байгуулагч П.Х тус сургуулийн лого бүхий барааны тэмдгийг санаачлан бүтээж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд анхдагч огноог тодорхойлж хандсаныг захиргааны байгууллага Монгол улсад эрхийн хамгаалалт хийгдсэн бүртгэлд шүүлт хийж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрхийн хамгаалалт хийснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэгэнт Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөл тогтоогоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаар шүүх “Г*******” дунд сургуулийн эд хөрөнгийн маргаантай холбоотой үүссэн Иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг харгалзахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Ийнхүү дээрх байдалд дүгнэлт хийхэд УБЕГ-ын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15966 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг, мөн тус газрын 2016 оны12 дугаар сарын 02-ны өдрийн А/382 тоот тушаалын П.Х-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ц.О, Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15966 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг, мөн тус газрын 2016 оны12 дугаар сарын 02-ны өдрийн А/382 тоот тушаалын П.Х-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР