Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00921

 

2017 оны 04 сарын 20 өдөр

           Дугаар 183/ШШ2017/00921

                       Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг 2 байранд байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг С-2 СӨХ-ны нэхэмжлэлтэй,           

           

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг 2 байр, 611 тоотод оршин суух Агит овогтой Дамдинсүрэн овогтой Эрдэнэцэцэг /РД:57032847/-т холбогдох

 

СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрт 1 984 100 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 185 730.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,200 төгрөг нийт 2 185 030.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дөрвөн улирлын цэцэрлэг С-2” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Дөрвөн Улирлын Цэцэрлэг С-2” СӨХ нь анх 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус байрны сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт хамгаалалтыг эрхлэн хамгаалах зорилгоор байгуулагдсан. Тус байрны 611 тоотод оршин суугч Д.Эрдэнэцэцэг нь бүх гишүүдийн хурлаас хэлэлцэн баталсан дүрмээр тогтоосон сар бүр тогтмол төлөх СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс үүдэн авлага үүсээд байна. Төлбөрийн үлдэгдлийг яаралтай төлөхийг түүнд удаа дараа сануулж, шаардсан боловч тэрбээр өдийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр 1,984,100.00 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 185,730.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,200 төгрөг тус тус буюу нийт 2,185.030.50 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дөрвөн улирлын цэцэрлэг С-2”СӨХ-өөс нэхэмжилж буй СӨХ-ийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг төлбөрийг 2017 оны 04 сарын 25-30-ны дотор төлж барагдуулахыг хариу мэдэгдэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд “Дөрвөн улирлын цэцэрлэг С-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй Д.Эрдэнэцэцэгт холбогдох хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр 1.984.100 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 185,730.50 төгрөг нотариатын үйлчилгээний хөлс зардал 15.200 төгрөг тус тус буюу нийт 2,185.030.50  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа билээ.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас  2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр 1.984.100 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...хугацаа хэтрүүлсний алданги 185,730.50 төгрөг...”төлөхөөс чөлөөлөгдөх хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр бичгээр гаргасныг нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хэлэлцээд “...хариуцагч нь анх удаа СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр төлөх хугацааг хэтрүүлснийг харгалзан үзэж...” хүсэлтийг хүлээн авсан болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хугацаа хэтрүүлсний алданги 185,730.50 төгрөгт  холбогдох хэсгээс татгалзаж байгаа тул уг хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дөрвөн улирлын цэцэрлэг С-2” СӨХ  нь хариуцагч Д.Эрдэнэцэцэгт холбогдуулан 2 185 030.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр 1.984.100 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,200 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох хугацаа хэтрүүлсний алданги 185,730.50 төгрөгт  холбогдох хэсгээс татгалзаж байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Дөрвөн улирлын цэцэрлэг С-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй Д.Эрдэнэцэцэгт холбогдуулан СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрт 1,984,100 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 185,730.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,200 төгрөг нийт 2 185 030.50 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагаас  хариуцагч СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрт 1,984,100 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 15,200 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыгбиелүүлснийг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсний алданги 185,730.50 төгрөгөөс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23 469,5 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэцэцэгээс гаргуулж, 23 469,5 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дөрвөн улирлын цэцэрлэг С-2” СӨХ-нд олгосугай.

 

          3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                               ШҮҮГЧ                                        Д.РЕНЧЕНХОРОЛ