Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/231

 

 

 

   2019          02        15                                                                              2019

 

    2021         09           16                                      2021/ШЦТ/231

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Л.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.П-д холбогдох эрүүгийн 2138000000268 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Л.П.

Шүүгдэгч Л.П- нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийн эзэмшлийн хэтэвчийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө авч улмаар хэтэвчинд байсан Б.Б-ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаарын картнаас 3.642.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Б.Б-т 3.642.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.П- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийн эзэмшлийн хэтэвчийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч улмаар хэтэвчинд байсан Б.Б-ийн эзэмшлийн картыг ашиглан түүний Төрийн банкны ... дугаарын данснаас 3.642.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Б-т 3.642.000 төгрөгийн хохирол учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Б-ийн Төрийн банкны ... дугаар дансны харилцагчийн хуулга /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Мөрөн сумын 11-р хороонд байрлах “Есөн- Эрдэнэ” дэлгүүр дээр 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 цагт ганцаараа очсон. Дэлгүүрийн гадаа нэг үл таних ах байсан. Тэрхүү ах дотор муу байна, би ч гэсэн өмнөх өдөр нь архи уучихсан байсан болохоор дотор муу байсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архи 1 шилийг аваад тал руу гарч уух гээд явж байтал Мөрөн сумын 9 дүгээр хорооны нэг гудамжнаас 3-4 үл таних залуучууд бид хоёр дээр хүрээд ирсэн. Энэ юун хүмүүс вэ гээд нөгөө ахаасаа асуутал манай найзууд гэж надад хэлсэн. Бид нар нийлээд нөгөө 1 шил архиа хувааж ууж дуусгаад, би өглөө танилцсан ахтайгаа хоёулаа “Гэрэл” дэлгүүрээс 1 шил архи аваад Мөрөн сумын 14 дүгээр хороонд тэр ахын найз гэх нэг хүүхний гэрт очсон. Тэгээд бид гурав нэг шил архиа хувааж ууж байтал Х- Г. гэх залуу, бас нэг залуутай ороод ирсэн. Тэгээд бид тав нэг шил архиа ууж байтал миний гар утас алга болчихсон байсан. Би яг уугаад сууж байхдаа хажуудаа тавьсан байсан учир надтай хамт ууж байсан дөрвөн хүнээс гарцаагүй байсан. Учир би тэр дөрвийг тухайн гэрээс гаргалгүй нэгжтэл миний гар утас олдоогүй. Тэгээд Х- Г- нөгөө хамт ирсэн залуутайгаа гараад явсан. Би тэр хүүхний гэр дотор хашаан дотор гар утсаа хайж үзтэл олдоогүй. ...нилээн муудаж согтож байсныг Л.П- хүүхэдтэйгээ далимдуулан миний түрүүвчийг авч яваад 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минутаас эхлэн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 3,642,000 төгрөгийг минь картнаас гаргаж авсан байна. ...тухайн өдөр би М- гэх эмэгтэйгийн гэр дотор Х- Г-, М-, А-, М- гэх хүмүүстэй архи уугаад сууж байсан. Яг тэр үед би гар утсаа М- гэх эмэгтэйн гэр дотор хажуудаа тавьчихсан байсан, түүнээс хойш хэр хугацаа өнгөрснийг санахгүй байна, нэг мэдэхэд хажуу тийшээ харахад утас байхгүй байсан. Би Л.П- гэх эмэгтэйтэй “Солонго” гэсэн нэртэй дэлгүүр ороод нэг шил архи, ундаатай аваад халааснаасаа түрүүвчээ гаргаад картаа худалдагчид өгч кодоо хэлсэн. Тэгээд би буцаагаад картаа түрүүвч рүүгээ хийгээд түрүүвчээ өмдний халаасандаа хийгээд дэлгүүрээс гарсан. Үүнээс хойш түрүүвч алга болсон байсан. ...Би Л.П- гэх эмэгтэйтэй нудралцаж, түлхэлцсэн асуудал болоогүй гэж бодож байна. Миний өмдний халаасанд л байсан, халааснаас түрүүвчний үзүүр л цухуйж байсан. Яг энэ хугацаанд л би тал дээр тасраад уначихсан. Би хэсэг хугацаанд унтаж байгаад гэртээ харих замдаа түрүүвч байхгүй болсныг мэдсэн. ...гар утас болон 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 дүгээр хуудас/,

- Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...архинд яваад алга болчихоор нь араас нь Б-, Х- Г- бид гурав хайгаад олтол М- гэх хүүхнийд Ч- М- ах Б.Б- гэх хүнтэй цуг оччихсон бас тэр гэрт бүдүүн бор эгч, хүүхэдтэйгээ цуг архи ууж байсан. Удалгүй М- ах М- гэх хүүхэнтэй гэрийн гадаа уулзаад зогсож байснаа буцаж орж ирээд таамбар дотор надтай таарахдаа Ч- М- ах хэлэхдээ “Ийм утас байна” гэж хэлсэн. Тэгээд М- ах гараад явтал Б- араас нь мотоцикльтой гараад явсан. ...би карт болон түрүүвчний талаар мэдэхгүй, хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х- Г-, А-, Ч- М-, Б.Б- бид тав тал дээр 2021 оны 07 дугаар сарын 17-ны өглөө архи хувааж ууцгаасан. Архи дууссаны дараа М- ах, Б.Б- хоёр алга болчихсон. Х- Г-, А- бид гурав хайгаад олтол хойшоо харсан хаалгатай айл буюу М- гэх эмэгтэйгийнд М- ах, Б.Б-, М- гурав архи хувааж уугаад байж байсан. Тэднийд ороод байж байтал надад тэр айл таалагдаагүй болохоор нь би харих гээд мотоциклоо унаад явсан. Мотоциклтойгоо ганцаараа явж байтал Ч- М- ах ганцаараа 5 дугаар хороо руу чиглэж алхаад явж байсан. Би М- ахтай уулзтал М- ах халааснаасаа нэг утас гаргаж ирээд надад “ахын дүү энэ гар утсыг хоёр гурван шил архи болгочих” гэж хэлээд би тэр гар утсыг аваад явсан. ...тухайн гар утсыг М- ах надад өгсөн болохоор би М- ахын гар утас л гэж бодсон. Ямар маркийн гар утас гэдгийг нь мэдэхгүй. Ардаа дөрвөн камертай хөх өнгийн хавтгай утас байсан. Тухайн гар утсыг М- ах надад өгөөд хоёр шил архи болгочихоод ир гэсэн учир би тэр гар утсыг 2021 оны 7 сарын 17-ны өдөр захын гар утас авч зардаг хүмүүс буюу Г- гэх залууд 70.000 төгрөгөөр зарсан ...би огт мэдээгүй, М- ахын л утас гэж бодсон. ...Би Б.Б- гэх хүний түрийвч болон картыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-, А-, Ч- М-, Б.Б-, М- бид зургаа М-гийн гэрт архи хувааж уусан. Удалгүй Ч- М-, Б- хоёр мотоцикльтой яваад өгсөн. М-гийн гэрт байж байтал гэнэт Б.Б- гэх хүн миний утас алга болчихлоо гээд А- бид 2-г нэгжсэн. Мөн ойр хавьд гар утсыг хайгаад олоогүй. Тэгээд би ганцаараа үдээс хойш зах гарахад Ч- М-, Б- хоёр гар утас 70.000 төгрөгөөр зарсан гээд ярьчихсан явж байсан... түрийвч болон картыг хараагүй, энэ талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,  

- Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би үдээс хойш дээрх гар утсыг аваад тухайн айлаас гараад явж байтал Б.Б-, М- гэх эмэгтэй хамт дэлгүүр ороод тортой юм барьчихсан буцаад М-гийн гэр лүү орж явсан... би Б.Б-ийн түрүүвч болон картыг огт хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Би ээж Л.П-гийн хамт 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Х- Г-гийн гэрт очсон. Х- Г-, А- хоёр "айлд очъё" гэж хэлэхээр нь ээж Л.П- намайг цуг очъё гэхээр нь хамт явсан. Бид нарыг очиход Б.Б- гэх хүн “гар утсаа алга болгочихлоо” гээд нэг байшин дотор ганцаараа хайгаад байж байсан. Тэгээд ээж нэг шил архи аваад ир гэж хэлэхээр нь би үзүүрийн дэлгүүрээс зээлээр нэг архи авч ирсэн. Тэр архийг нь тухайн байшингийн гадаа Б.Б- гэх хүн, А-, Х- Г- ээж дөрөв хувааж уусан. Тэгээд Х- Г-, А- хоёр зах явна гээд яваад өгсөн. Харин Б.Б- ээжийг дагуулаад дэлгүүр орохоор явсан. Би гудамжны үзүүрт ганцаараа үлдсэн. ...би тэр хоёроос салаад төрлийнхөө ахынхаа гэр лүү явсан. Би Б.Б- гэх хүний гар утас, түрийвч, виза картны талаар огт мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан гэх Самсунг А12 маркын гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

- “Ашид-Билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-921/1689 дугаартай: “хуучин хэрэглэж байсан түрүүвч 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр, Төрийн банкны 2 ширхэг карт захиалах үнэ 10.000 төгрөг, жолоочийн үнэмлэх шинээр авах 12.500 төгрөг, иргэний үнэмлэх дахин авах 63.300 төгрөг, Хаан банкны карт шинээр захиалах үнэ 5.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Л.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв хэлсэн. Би согтуудаа хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг өөрийн чадлаараа төлж барагдуулахыг хичээнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-64 дүгээр хуудас/

- Шүүгдэгч Л.П-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/,

- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотын хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ханГ-тай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг ханГ-тай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл

байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нарын ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Л.П- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.П- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийн эзэмшлийн хэтэвчийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч улмаар хэтэвчинд байсан Б.Б-ийн эзэмшлийн картыг ашиглан түүний Төрийн банкны ... дугаарын данснаас 3.642.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Б-т 3.642.000 төгрөгийн хохирол учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-ийн Төрийн банкны ... дугаар дансны харилцагчийн хуулга /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 дүгээр хуудас/, гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, “Ашид-Билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-921/1689 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/, шүүгдэгч Л.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо

олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...Би согтуудаа хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна” /хх-ийн 54/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Л.П- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ийн эзэмшлийн хэтэвчийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч улмаар хэтэвчинд байсан Б.Б-ийн эзэмшлийн картыг ашиглан түүний Төрийн банкны ... дугаарын данснаас 3.642.000 төгрөгийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Л.П-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 3.642.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Б-ийн: “гар утас болон 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Л.П-гээс 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгох нь зүйтэй байна.  

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Л.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчын: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Л.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-гээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б- /.../-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР