Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/00950

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/00950

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай гудамж, 54 тоотод оршин суух, Халбагад овогтой Доржнамжимийн Эрдэнэ /ЦБ73070370/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55б байр 1 тоотод оршин суух Мөнхөт овогтой Буянхишигийн Анхбаяр /РД:УТ80060412 /-д холбогдох 71 898 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагч Б.Анхбаяр , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Г.Батбаяр,  нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Эрдэнэ миний бие нь Б.Анхбаяртай 2015 оны 5 дугаар сарын 13 ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Голден Вилл хотхоны 201 дүгээр байрны 2 дугаар орц, 38 тоотод байрла 134.32м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1м.кв талбайн үнийг 3.800.000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож нийт 510.416.000 төгрөгийн үнэ бүхий “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан ба энэхүү гэрээний нэгдүгээр хавсралтад заасан хувиарын дагуу орон сууцны үнийг 2 хувааж буюу 2015 оны 5 дугаар сарын 15-нд 255.208.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15 нд 255.208.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон юм. Гэвч Б.Анхбаяр нь гэрээний 3-т заасан /...төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгасан байна.../ гэрээний үүргээ биелүүлээгүй ба улмаар түүнд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 41/2016 дугаар бүхий “Гэрээ цуцлах, орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл”-ийг хүргүүлж байсан боловч Д.Эрдэнэ миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул  Б.Анхбаяраас түрээсийн төлбөрт 71 898 03 төгрөг, нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 775 030 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Эрдэнэтэй “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна .Би 2015 онд уг компаний захирал Барсболдтой мөнгөөр биш бартараар тохиролсон армотур нийлүүлнэ гэж. 6,15-нд 35 армотур өгөөд  2 хоногийн дараа 60 тн армотур өгсөн. Бид түрээсийн гэрээ байгуулаагүй. Миний буулгасан армотурыг ярихгүй байж түрээс нэхэж байгааг би гайхаж байна. Тиймээс би түрээс өгөх ёсгүй. Эрдэнэ гэж бас эдний компаний захирал байх, би ямар захиралыг нь сайн мэдэхгүй байна гэв.  Нэхэмжэгчийн төлөөлөгч үндсэлэл тайбараа зөрүүтэй хэлж байгаа нь эргэлзээ төрж байна. Худалдах худалдан авах гэрээний үүрэг түрээсийн төлбөр амьдарч байсан хугацааны төлбөр гаргуулна уу гэсэн 3 өөр шаардлага тавьж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ ИХ 42,4 т зааснаар бол нотиаратаар гэрчлүүлэхээр заасан энэ тохиолдолд бичгээр хийхгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Гэтэл нэхэмжлэгч тал ИХ43,2,3-т зааснаар нотиратаар гэрчлүүлээгүй учир худалдах худалдан авах гэрээ гэдэг нь үгүйсгэж байна. Өнөөдөр хэлцэл бүхэн үүрэг үүсгэдэг ИХ 182,1-д улсын бүртгэлд бүртгүүлэх заалтыг мөн зөрчсөн, Мөн гэрээний 1.1-д заасан орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ИХХШХТХ 34 дүгээр зүйлд Тиймээс түрээслэгч талыг өөрчилж өөр этгээд гарын үсэг зурсан нь хууль зүйн үндэслэлгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг нь нотлогдохгүй байна. 12 дугаар талд авагдсан мэдэгдэв, 7 хуудас тооцоо нийлсэн акт, 4 дүгээр хуудас гэх нотлох баримтууд нь аль нь иргэний эрх зүй харилцаа үүссэн гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үйл баримтаараа хангалттай нотлогдохгүй байна. Түрээсийн гэрээ байгуулагдаагүй урьдчилгаа армотур харин нийлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                    

    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Эрдэнэ нь Б.Анхбаярт холбогдуулан 71 898 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1.

                           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ