Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 183/2017/00675/И |
Дугаар | 183/ШШ2017/01006 |
Огноо | 2017-05-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2017/01006
2017 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2017/01006 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны талбай-3 Голомт банкны төв байранд байрлах “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг, Оргил хотхон 6 байр 1 тоотод оршин суух, Базар овогт Даньхүүгийн Сайнсанаа /РД:ХГ65030464/-д холбогдох
Гэрээний үүрэгт 6 924 742.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Сайнсанаа нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Голомт банктай ЗГ2105016192 дугаар зээлийн гэрээг байгуулж 15 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ2105016192 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дууссан боловч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй байх тул 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 4 879 100.10 төгрөг, зээлийн хүү 1 747 974.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 297 668.10 төгрөг нийт 6 924 742. 57 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбарт ... хүү алданги тооцолгүй үндсэн зээлээ төлж барагдуулах боломж олгоно уу, зээлээ төлнө гэжээ. 2017 оны 3 дугаар сарын 29-ний тайлбарт: Д.Сайнсанаа би Голомт банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хоорондын зөвлөлдсөнөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч тусална уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлээ төлөхөө илэрхийлсэн хариу тайлбар шүүхэд ирүүлсэн байх тул банкны зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Д.Сайнсанаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 924 742.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сайнсанаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, бөгөөд уг зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Сайнсанаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 924 742.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62 873 төгрөгийг хариуцагч Д.Сайнсанаагаас гаргуулж, 62 873 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ