Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, шүүгч Зоригоогийн Нандинцэцэг, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.*******, Н.******* Шүүгдэгч Ч.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Э.******* /цахимаар/ Иргэдийн төлөөлөгч Б.******* Шинжээч Т.*******, Т*******.*******д-Очир /цахимаар/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. Хохирогчийн өмгөөлөгч Э., В. Гэрч Д., Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******т холбогдох 1823000330043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй /№D201019136/ , ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үед Зэвсэгт хүчний 274 дүгээр салбарт шифрийн мэргэжилтэн, нууцын дарга, архивын эрхлэгчээр ажиллаж байсан, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний 325 дугаар ангид холбоо, мэдээллийн тасгийн шифрчнээр томилогдон ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******, Регистрийн дугаар: // Шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт буюу согтуурсан үедээ буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн сумын “Соёлын төв”-ийн байрны хаалганы гадна шатны хэсэгт “эвлэрье гэхэд урдаас үгүй зодолдоно гэлээ” гэсэн шалтгаанаар хохирогч М.ын толгойн тус газарт нь цохиж, “Соёлын төв”-ийн байрны зүүн талын ханыг мөргүүлж, М.ын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон талаар: Шүүгдэгч ын ******* согтуурсан үедээ буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн сумын Соёлын төвийн байрны хаалганы гадна “эвлэрье гэхэд урдаас үгүй зодолдоно гэлээ” гэсэн шалтгаанаар хохирогч М.ын толгойн тус газарт цохисон. Ч.*******ын энэ цохилтын улмаас амь хохирогч нь баруун шанаа хэсгээрээ соёлын төвийн ханыг мөргөж унасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.Тухайлбал: Хохирогчийг Ч.******* Соёлын төвийн гадна барилгын зүүн талын хана мөргүүлсэн талаар мэдүүлсэн Д.ын “...би соёлын төвийн урд байж байхад ...******* гэдэг хүн сумын соёлын төвөөс гарч ирсэн, *******, ахад хандаж аа 2 лаа жаахан маргалдчихлаа одоо эвлэрье гэсэн чинь ах үгүй би чамтай зодолдоно гэж хэлсэн, тэр үед *******, ын зүүн шанаа руу нь баруун гараараа нэг удаа түлхсэн, тэр үед ах баруун шанаагаараа соёлын төвийн төв хаалганы зүүн талын ханыг мөргөөд унасан. ...Тэр үед ах ******* нар архи уусан халамцуу байсан... ******* нь ыг түлхэх үед тас гэсэн дуу гарсан, гарын алгаа хооронд нь таших үед гардаг шиг тас гэсэн дуу гарсан. ...*******, ыг түлхэж хана мөргүүлсэн, тэгээд ах босож ирээд дахин унахдаа хөл нь дайваад буцаж унасан, тэгээд хойшоо саваад ухарч байхдаа ын хөлд талийгаачийн хөл тээглээд хойшоо саваад унах гэж байхад нь би ахыг сугадаж барьж авсан. Би ахыг газарт хүргэлгүй барьж авсан...Тэр үед соёлын төвийн үүдэнд гэрэлтэй байсан... Тухайн үед ахын баруун талын шанаанаас цус гараад шалбарсан байсан, баруун гарын гадна хэсгээс цус гарсан байсан. ...Намайг гэртээ харих үед 02 цаг 50 минут болж байсан, тэр асуудал 02 цаг 20-30 минутын орчимд болсон...” гэсэн мэдүүлгээр, ыг тус сумын Соёлын төвийн төв хаалганы зүүн талын ханыг толгойгоороо мөргөөд унасныг харсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Т.гийн “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний 274 дүгээр анги “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэсэн юм, сумын соёлын төвд үйл ажиллагаа болоод, үйл ажиллагаа дуусах гээд би эд зүйлээ бөөгнүүлээд ...нэг хайрцагтай юм бариад соёлын төвөөс гарсан чинь соёлын төвийн үүдэн дээр зогсож байсан ...Соёлын төвөөс гараад ирсэн чинь ******* “пизда чинь хүн гараад ирсэн чинь шаачихдаг байна ш дээ” гэж хэлээд гараа савах шиг болсон тэр үед талийгаач соёлын төвийн төв хаалганы зүүн талын ханыг толгойгоороо мөргөөд унасан, тэр үед ыг доошоо суучихсан босож чадахгүй байхаар нь хөл муутай хүн, амьтны хөлд үрэгдлээ гэж хэлээд ыг суганаас нь өргөсөн, тэр үед бас нэг хүн ыг өргөлцсөн тэгээд талийгаач ыг шат руу буулгасан байх ...18-ны өглөө талийгаачийн эхнэр миний гар утас руу залгаад танай нөхөр манай нөхөр ыг зодсон байна, энэ хүн чинь босож чадахгүй хэвтэж байна, та энэ хүнийг ирж үз гэхээр нь манай нөхөр ыг зодоогүй, , ******* хоёр муудалцаад ын хөл нь гозойгоод хана мөргөөд саваад унасан, тэр үед хацраас нь цус гарчихсан байсан гэж хэлсэн чинь за за ойлголоо гэж хэлээд утсаа тасалсан ...тухайн үед талийгаачийн баруун хацар нь шалбарсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Талийгаач М.ыг соёлын төвийн төв хаалганы зүүн талын ханыг мөргөөд унаж байгааг харсан талаар мэдүүлсэн гэрч Б.гийн “...орой тарах дөхөөд байж байхад би аж ахуйн эд зүйлсээ бөөгнүүлээд гаргаж машинд тавиад явж байгаад нэг хайрцагтай юм машинд оруулж тавьчихаад буцаад явж байсан чинь ******* ах муу пизда чинь хүн дуудчихаад шаачихдаг байна ш дээ гэж хэлээд зогсож байсан, ах соёлын төвийн төв хаалганы зүүн талын ханыг мөргөөд унаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлгээр, М., Ч.******* нарыг хоорондоо маргалдаж байсан талаар мэдүүлсэн гэрч Т.ы “...М.,Ч.******* хоёр маргалдаад зогсож байсан, тэгэхээр нь д/а ыг ыг гэрт нь хүргэж өг гэж хэлээд Ч.*******ыг аваад буцаад орсон, тэгээд үйл ажиллагаа дуусах дөхөөд байж байхад би холбоо салаан дарга атай хамт соёлын төвөөс гараад ирсэн чинь Ч.*******, М. хоёр муудалцсан бололтой нь шатны доошоо буучихсан, хажууд нь Д. зогсож байсан, Ч.******* төв хаалганы зүүн талд зогсож байсан, Ч.*******ын урд уначихсан байсныг манай нярав өргөж босгож байсан ...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “...тарах болоод соёлын төвийн гадаа гараад хаалганы зүүн талд зогсож байсан чинь намайг нэг хүн түлхэх шиг болсон, тэр үед би хойшоо хана налаад сөхрөөд суусан, тэгээд байж байхад эгч ирээд намайг босгосон...” гэсэн мэдүүлгээр, Ч.******* өөрт нь талийгаачийг цохисноо хэлсэн гэж мэдүүлсэн гэрч Л.ийн “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...би *******ын гар утасны дугаарыг хүнээс олж аваад утас руу нь залгасан чинь ******* утсаа авахгүй, тасдаад байсан, тэгээд орой 20 цагийн үед арай гэж утсаа авсан тэгэхээр нь би Сантмаргаз сумаас ярьж байна, чи ахыг зодсон юм биш үү тэр хүн чинь үхэх гээд ухаангүй хэвтэж байна гэж хэлсэн чинь ******* “нээх сүртэй зодоон болоогүй ш тээ” оо гэхээр нь би тэгээд сүртэй зодоон болоогүй байхад хүн үхэх гэж байдаг юм уу гэж асуухад ******* надад хэлэхдээ би ыг “нэг удаа цохисон” гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* талийгаачийн гэрт очсон байсан ...Би 2018 оны 03 дугаар сарын 19- ний өдөр эмнэлгийн үүдэн дээр байж байгаад тэр ******* болон цэргийн ангийн захирагч нарыг дуудуулсан, тэгээд *******тай уулзаад чи яах гэж ийм юм хийж байгаа юм гэж асуухад ******* надад хэлэхдээ сүртэй зодоон болоогүй, би нэг л удаа цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.******* М.ын толгойн тус газар цохиогүй гарыг нь дагуулаад түлхсэн гэж мэдүүлж байгаа гэрч Л.гийн “...2018 оны 03 дугаар сарын 18-нд... “ ах ёолоод босохгүй байна. Бөөлжихөөрөө шээгээд байна” гэсэн дуудлага ирлээ гэрт нь очиж үзээрэй гэсэн. Би гэрт нь 15 цаг 15 минутад очсон... зүүн талын чамархайн дээд талд хавдартай байсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ч.******* М.ыг цохисон гэх үйл баримт болсны дараа хохирогч хэн нэгэнтэй зодолдсон, өөр зүйл мөргөж унасан гэх байдал тогтоогдоогүй байна. Мөн шүүгдэгч Ч.******* М.ыг цохиж, толгойгоор нь барилгын хана мөргүүлснээс хохирогчийн баруун шанаа шалбарч цус гарчихсан байсан, ыг Ч.*******аас өөр хүн цохиж зодоогүй болох нь гэрч Б.ын “Монгол цэргийн баяр”-ын арга хэмжээг сумын соёлын төв-д зохион байгуулсан, тэгээд шөнө үйл ажиллагаа дуусаад 02 цагийн үед байхаа соёлын төвөөс гараад машин руугаа явж байхад орлогч намайг ыг гэрт нь хүргэж өг гэж хэлсэн ...машинд суучих би таныг гэрт чинь хүргээд өгье гэсэн чинь ах миний машинд суугаагүй, ... ах надаас салаад зүүн тийшээ цагдаагийн кабоны чиглэлтэй явж харагдсан ...Намайг машинаа асаагаад хөдлөх үед талийгаач соёлын төвийн ойр орчимд харагдаагүй... Намайг талийгаачтай уулзаж байхад талийгаачийн баруун шанаанаас нь цус гарчихсан, тэр цусаа гараараа арчаад байсан, өөрөөр бие нь өвдөж зовиурлаж байгаа зүйл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Э.ын “...М., Ч.******* хоёр кридорт муудалцаад зогсож байсан, тэгээд би дундуур нь орж салгаад буцаад соёлын төв рүү ороод ширээндээ сууж байгаад буцаад гарсан чинь а ыг аргадаад зогсож байсан, *******ыг, аваад дотогш орсон... , ******* хоёр хоорондоо зодолдсон юм шиг байна лээ... Тэр хоёр ямар асуудлаас болж маргалдсан талаар би мэдэхгүй, ******* л энэ муу пизда зүгээр байхад намайг цохисон гээд байсан. Би тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлгээр болон 2018 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн “Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд”, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э.ын, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрч Т., Д. нарын “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн “Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, мөн өдрийн “Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөн өдрийн үзлэг, шинжилгээний явцыг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр туршилт хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, тус үйл явцыг бэхжүүлсэн DVD зэрэг нотлох баримтууд зэргээр тогтоогдож байна. Үүнээс хойш М. нь Ч.*******т цохиулсан гэх газраас 345 метрийн зайтай газар ухаан алдсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан нь гэрч С., С., Э. нарын энэ талаар мэдүүлсэн “...манай ангийн тогооч , нягтлангийн ...утас руу нь залгаад Цагдаагийн кабоны баруун талд манайхны бололтой хүн тасарчихсан байна шүү гэж хэлсэн, тэгээд бид нар Цагдаагийн кабоны баруун талд ирээд харсан чинь Цагдаагийн кабоны баруун талд 30-40 орчим метр зайд, эрээн шонгуудын төгсгөл хэсэгт дээшээ хараад хэвтэж байхаар нь яваад очсон чинь хурхираад байсан, тэгээд нэрээр нь дуудсан чинь сэрэхгүй байхаар нь өргөөд машин руу оруулаад гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогддог боловч түүнийг халтирч унаснаас биедээ гэмтэл авсан гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүгдэгч Ч.*******ыг хохирогч М.ын толгойн тус газар цохисон гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч Ч.*******ын үйлдлийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирч уг гэмтлийн хүндрэлийн улмаас хохирогч нас барсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201830006 дугаартай “...Талийгаач М.ын биед үүссэн гавал ясны зүүн зулай ясны шугаман хугарал, тархины хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, тархины дарагдал гэмтлүүд нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бусад жижиг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...Талийгаач М.ын биед үхэлд хүргэх архаг хууц өвчин тогтоогдсонгүй...Талийгаач М. нь гавал ясны зүүн зулай ясны шугаман хугарал, тархины хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цус хуралт, тархины дарагдалтын улмаас комын байдалд орсон. Амь нас аврах яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал эмийн эмчилгээнд сайжрахгүй цусны эргэлтийн алдагдал улам гүнзгийрч амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна...” гэсэн дүгнэлтээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 447 дугаартай “...Талийгаач М. нь гавал тархины /зүүн зулайн ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал/ гэмтлийн улмаас нас барсан байна...М. нь дээрх гавал тархины хүнд гэмтлийг авснаас хойш тархи дарагдаж улмаар ухаан алдах хүртэл идэвхитэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой...Талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл нь түүний толгойн зүүн хэсэгт гараараа нэг удаа түлхэх үед үүсэхгүй, цохих үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Мөн гэрч Д.ын “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн сум руу хүний биеийн байдал муу байна гэсэн дуудлага ирсэн, би эмч нарын багт томилогдон Завхан аймгийн сум руу 2018 оны 03 дугаар сарын 18-ны орой гараад 19-ний өглөө очсон, тэр үед М. гэх 47 настай эрэгтэй хүн биеийн байдал маш хүнд ухаангүй байдалтай байсан, тэгээд сумын эмнэлэгт тодорхой онош, эмчилгээ хийх боломжгүй байсан учир анхан шатны зохих тусламж үзүүлээд өвчтөнийг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэж авч ирэх шийдвэр гаргаж тухайн хүнийг тээвэрлэж Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн...Тухайн хүний биед Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирээд зохих шинжилгээ хийсний дараа тухайн хүний гавал ясны зүүн талд гавал ясны шугаман хугарал, тархины зүүн талд бөмбөлөгт цус хуралттай, тархи няцрал ихтэй байсан. Мөн тархины зөөлөн хальс, тархины эдийн заагаар цус хуралтууд гэсэн онош тавьсан...Талийгаачийн гавал ясанд цөмрөлт байгаагүй, цөмрөлтгүй шууд шугаман хугарал байсан... М.ын биед үүссэн гавал ясны шугаман хугарал гэмтэл нь тархины зүүн талаас нэг удаагийн хүчтэй цохилтын улмаас үүссэн байх боломжтой ... Тухайн гэмтэл нь гараараа нэг удаа цохигдох үед үүсэх боломжтой ...Тархиндаа хүнд гэмтэл авсан хүн анх гэмтэл авснаасаа хойш 345 метр газар хөлөөрөө явах боломжтой. Тухайн гэмтлээс шалтгаалсан тархи дарагдлын их, бага хэмжээнээс хамаарч хэр удаан хугацаанд явах нь шалтгаална ... сумын эмнэлэгт нарийн оношилгооны тоног төхөөрөмж байхгүй учир ын биед үүссэн гавал ясны шугаман хугарал гэмтлийг илрүүлэх, оношлох боломж байгаагүй. Эмч нар шаардлагатай эмчилгээг зохих журмын дагуу хийсэн... “ гэсэн мэдүүлгээр, Гэрч Л.гийн “...М.ад амь насны заалтаар яаралтай журмаар тархины мэс засал хийж зүүн дух чамархай хэсгийн цус хуралт, няцралыг авах, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийхээр шийдвэр гаргасан ...Талийгаач М.ын гавал ясанд цөмрөл байгаагүй, гавал ясны зүүн зулай ясанд шугаман хугаралтай байсан ...Талийгаачийн тархинд үүссэн шугаман хугарал гэмтлийг гараар тэмтэрч үзээд мэдэх боломж байхгүй, харин гавал яс цөмөрсөн бол гараар тэмтэрч үзээд мэдэх боломжтой байдаг...Тархиндаа хүнд гэмтэл авсан хүн 345 метр газарт явах боломжтой ...“ гэсэн мэдүүлгээр, Шинжээч Т.*******ын “...Талийгаач М.ын толгойн гавал ясанд шугаман хугарал нь гараар, нэг удаа цохих үед үүсэх боломжтой. Учир нь талийгаачийн гавал яс нь нэлэнхүйдээ 0.3-аас 0.4 см хэмжээтэй байсан ...Нас биед хүрсэн хүний гавал яс нь яг тэдэн сантиметр байна гэсэн нарийвчилсан хэмжээ шинжлэх ухаанд судлагдсан зүйл байхгүй ...гавал ясны зузаан нимгэн нь тухайн хүний биеийн онцлог шинжээс хамаараад харилцан адилгүй байдаг. Гэхдээ талийгаач М.ын гавал ясны зузаан нь бусад хүмүүсийн гавал ястай харьцуулахад нимгэн байсан ...Гавал ясандаа гэмтэл авсан хүн авсан гэмтэл, тухайн гэмтлийн их бага хэмжээ болон хагарсан судасны том жижиг хэмжээнээс, мөн тархи дарагдлын хугацаанаас хамаарч хөдөлгөөн хийх болон хэр хол явах нь шалтгаална ...Гавал яс өөрөө битүү байдаг учир хагарахдаа дуу чимээ гарах магадлалтай ...Талийгаачийн баруун болон зүүн нүдний зовхи болон салстанд үүссэн цус хуралт гэмтэл нь талийгаачийн зүүн чамархайн хэсэгт цохих үед буюу зүүн чамархайн яс цуурах, тархи няцрах үед үүссэн байх боломжтой. Учир нь нүдэнд хялгасан судас хамгийн их байдаг учир дээрх гэмтлийн үед баруун, зүүн нүдний зовхи болон салстанд цус хуралт үүссэн байх боломжтой...“ гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч хохирогчийн толгойд гараар цохиж барилгын хана мөргүүлсэн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийнх нь үйлдлийн улмаас бусдад гэмтэл учирч, хохирч болохыг энгийн ухамсрын түвшинд ойлгох боломжтой бөгөөд түүнийг хүсэж хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжтэй. Мөн Ч.*******ын ад хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна. “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдаг. Энэ гэмт хэргийн тухайд Ч.******* нь хохирогчийн толгойн тус газарт нь нэг удаа цохисны улмаас хохирогчид хүнд гэмтэл үүсэж Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэн эмчлүүлж байгаад 9 хоногийн дараа тархины гэмтлийн улмаас нас барсан. Амь хохирогчийг цохисон Ч.*******ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин толгойн тус газарт нь гараараа цохихдоо талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч Ч.*******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч П. амь хохирогчийн эмчилгээний болон оршуулгын зардал, бусад зардлын 192.931.960 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн дээрх шаардлагаа багасгаж 51.196.000 төгрөг нэхэмжилжээ. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон дараах зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал буюу хүнсний бүтээгдэхүүн ахуйн хэрэглээний зүйл худалдан авсан зардал, шатахууны зардал болон эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан хуульд заасан журмын дагуу авагдсан зардалд нийт 6853707 /зургаан сая найман зуун тавин гурван мянга долоон зуун долоон мянган/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.эд олгох нь зүйтэй. Харин хохирогчийн хэрэгт хавсаргуулсан бичгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд буюу хавтаст хэргийн 114,116 дүгээр хуудсанд авагдсан НӨАТ-ын буцаан олголтын баримтуудын үнийн дүн гаргагдахгүй ба хэн хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний зардал 509990 төгрөгийн, хавтаст хэргийн 120, 121 дугаар хуудсанд 03 дугаар сарын 21-ний өдөр олгосон 90000 төгрөгийн, хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан 100000 төгрөгийн байрны тооцоо нь хохирогчийн эмчилгээ болон оршуулгатай холбогдон гарсан шууд зардал гэж үзэхгүй учир нэхэмжлэлээс хасаж тооцлоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д зааснаар гэм хор учруулсан этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна. Тэрээр 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны гэм хор учруулсны төлбөрт, нийт 21000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь дээрх гэм хорын төлбөрийг тооцоход хангалтгүй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх гэм хор учруулсны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. Мөн амь хохирогчийн цалин олох ёстой орлого, түүний цэргийн тэтгэвэрт гарахад авах байсан 36 сарын нөхөн олговор нэхэмжилж байгаа ч энэ нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх зардлууд биш учир хохирогч П.ийн нэхэмжлэлээс хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Ч.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 3/гурав/ хоног буюу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд хохирогчид 7000000 /долоон сая/ төгрөг төлсөн болох нь банкны хуулгаар тогтоогджээ. Иргэдийн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан саналдаа: “Шүүгдэгч Ч. ******* нь гэм буруутай гэдэг нь тодорхой байна. Гэрчүүдийн мэдүүлгээр хана мөргөж унасан гэсэн мэдүүлэг их байна. Энэ хүчний үйлчлэлээр гэмтэл үүссэн гэж үзэж байна. Хохирогч П. болон хүүхдүүдэд нь шүүгдэгч Ч.*******аас хохирол гаргуулж өгөх нь зүйтэй гэж бодож байна” гэсэн саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ч.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас учруулсан эмчилгээний болон оршуулахтай холбогдон гарсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан: Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг хамт зөвшөөрөх тухай ойлголт бөгөөд шүүгдэгчтэй нэгдмэл ашиг сонирхолтой эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж байхад шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Шүүгдэгч Ч.*******ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан нөхцөл байдал болон гэм буруугийн талаар маргаж байгааг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ч.*******ын эзэмшлээс Завхан аймгийн сумын багийн нутаг тоотод байх хуучин банзан хашаатай 7х9 хэмжээтэй байшинг 643 м2 газрын хамт битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/39 дугаартай битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Ч.******* нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр авсан тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Ч.*******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.*******т оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.*******ын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн эмчилгээний болон оршуулгатай холбогдон гарсан 7000000 төгрөгийн зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.эд төлсөн болохыг, бусад зардлыг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.*******ын эзэмшлээс Завхан аймгийн сумын БорӨндөр багийн нутаг тоотод байх хуучин банзан хашаатай 7х9 хэмжээтэй байшинг 643 м2 газрын хамт битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/39 дугаартай прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Ч.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ

П.ДОРЖБАЛ