| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох 2123000000084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “П-п” ХХК-ны дэд захирал ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ын ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: ********/
Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймаг ******* сум ******* баг *******ын тоотод байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Б.тэй маргалдаж улмаар түүнийг сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймаг ******* сум ******* баг *******ын тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.тэй маргалдаж улмаар түүнийг сандлаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Э.******* өөрийг нь сандлаар цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.ийн “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би ажил дээрээ байж байгаад нөхөртэйгөө утсаар ярьсан чинь бас архи уучихсан байсан, тэгэхээр нь би уурлаж бид 2 маргалдсан, тэгээд жаахан байж байгаад хүүхэдтэйгээ утсаар ярьсан чинь “аав байхгүй байна” гэхээр нь гэртээ очиж 2 хүүхдээ авсан юм. Хүүхдүүдээ аваад Тосонцэнгэл сум руу аав ээж рүүгээ явах гэтэл постоор гаргаагүй юм, тэгэхээр нь гадуур явж байгаад гэртээ очтол нөхөр гэртээ ирээгүй байхаар нь миний уур хүрээд дэлгүүрээс 3 лааз пиво авч уусан юм. Тэгээд нөхөр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм, ирэхдээ согтуу байснаас болж бид маргалдсан юм, маргалдсанаас болж над руу манай нөхөр сандал авч шидээд, сандал нь намайг цохисны улмаас 2 гар болон нуруу, дух хацар зэрэг газруудад хөхөрч хавдсан гэмтлүүд учирсан... Сандалаар намайг хэдэн удаа цохисныг би сайн санахгүй байгаа юм. Миний 2 гарын сарвууны ар хэсгүүдэд хавдаж хөхөрсөн, дух гол хэсэгтээ хавдаж хөхөрсөн, зүүн талын эрүү, хацар хавдаж хөхөрсөн зэрэг гэмтлүүд авсан байсан, эдгээр гэмтлүүдийг нөхөртөө зодуулсны улмаас авсан. Миний бие одоо зүгээр болж байгаа. Би нөхөртэйгөө эвлэрсэн тул надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, “Нөхөртөө зодуулсан” гэх дуудлагаар гэрт нь очсон цагдаагийн албан хаагч, гэрч С.ын “...2021 оны 02 сарын 08-ны ...Оройны 22 цаг өнгөрч байсан байх жижүүрээс ******* багт “Нөхөртөө зодуулсан” гэх дуудлага дээр яаралтай оч гэсний дагуу очиход ******* багийн хорооллын хэсэг 1-1 тоотод гэдэг эмэгтэй манай нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг сандлаар зодлоо... гэж байсан. ... ийн духных нь гол хэсэгтээ хавдаж хөхөрсөн, зүүн талын хацар шанаа хавдаж хөхөрсөн, ба нэг гарын сарвуу нь хавдаж хөхөрсөн байсан, эдгээр гэмтлүүдийг нөхөртөө зодуулсны улмаас авсан гэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2021 оны 02 сарын 08-ны өдрийн 18-19 цагийн хооронд би гэртээ харьсан юм. Гэртээ харихдаа би архи уусан согтуу байсан, гэрт очиход манай эхнэр бас архи уучихсан согтуу байсан, цагаан сараар хэрэглэх гэж авсан байсан архийг эхнэр ганцаараа задалчихсан уугаад сууж байхаар нь би тэр архийг нь булааж аваад өөртөө нэг удаа хийж уусан юм. Тэгсэн эхнэр намайг архи уулаа гэж над руу уурлаж цамнаад хувцаснаас зулгаагаад байхаар нь цааш түлхчхээд манайд байдаг аравчтай модон сандлыг авч эхнэр лүү шидэхэд эхнэр 2 гараараа хаагаад гар лугаа цохиулсан, сандал нь газар унахдаа эвдэрч хэмхэрсэн юм. Тэгсэн манай 2 хүүхэд өрөөнөөсөө уйлаад гараад ирсэн, би 2 хүүхдээ өрөө рүү нь оруулчхаад буцаад гараад ирсэн чинь эхнэр дахиад уурлаж дайрсан тэр үед нь би эхнэрийн нүүрэн тус газар нь гараараа 2, 3 удаа цохисон, би их согтуу байсан болохоор нүүрнийх нь яг аль хэсэгт хэдэн удаа цохисноо санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000000063 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...1.Б.ийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацрын дотор хэсэгт цус хуралт, язрал, зүүн сарвууны ар хэсэгт, зүүн долоовор хурууны ар хэсэгт, зүүн шууны гадна, дунд, гадна хажуу хэсэгт зулгаралт, зүүн чамархайн дээд хэсэгт, духны дунд хэсэгт цус хуралт хавдар, зүүн хацар эрүүнд хавдар, цус хуралт, баруун ташаан дээд хэсэгт, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, баруун зүүн гарын сарвууны ар болон дотор хэсэг хавдар гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 6-8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 02 дугаар сарын 08-нд хүнд зодуулсны улмаас үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Э.******* нь хохирогчийг сандлаар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг сандлаар цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Э.*******ыг Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.ийн”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Э.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн эвдэрсэн сандлын хугархайнуудыг цаашид ашиглах боломжгүй учир устгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн сандлын хугархайнуудыг устгасугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ