| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0022/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ийн ******* *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, Б.******* нарт холбогдох 2123000000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* /РД:*******/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн яруу суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролтой, техникч мэргэжилтэй, ам бүл 2 охины хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* /РД:*********/
Шүүгдэгч *******ийн ******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.тэй “надад архи хийж өгсөнгүй” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний араас архи ууж байсан аягаа шидэж, зүүн чихний ард хүзүүнд шарх, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Шүүгдэгч *******ийн ******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******тай “намайг гар утасны хулгайд гүтгэлээ” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ийн ******* нь Завхан аймгийн Улиастай сумын хэсэг тоотод оршин суух Г.ий гэрт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд согтуурсан үедээ иргэн Г.тэй “надад архи хийж өгсөнгүй” гэж маргалдаж, зүүн чихний ар хэсэгт аягаар цохисон, Шүүгдэгч *******ийн ******* нь Завхан аймгийн Улиастай сумын хэсэг тоотод оршин суух өөрийн гэртээ мөн хугацаанд согтуурсан үедээ иргэн Б.*******тай “намайг гар утасны хулгайд гүтгэлээ” гэж маргалдаж, нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Зүүн чихний ар хэсэгтээ аягаар цохиулсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.ийн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ..манайд ******* 1 шил архитай ирсэн. Архиа хувааж уусан. ...хайгаад байсан утас өөрийнх нь гутлын түрийнээс гараад ирсэн юм. Тэгэхээр нь би “чи хүнийг хулгайд хардлаа, би чиний утсаар яадаг юм” гэж бид хоёр муудалцаад, тэгсэн ******* миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөөд хойш нь орон дээр унагаад хоолой боосон. Тэгээд бид 2 харилцан нэгнийгээ цохисон юм. ...Тэгсэн ******* “архинаасаа нэг хийгээд өгчихөөч” гээд байхаар нь архинаас нэг хийж өгчихөөд сууж байсан миний араас архи ууж байсан аягаа ши, миний зүүн чихний ар хэсэг рүү цохиод, тэр хэсэгт би эмнэлэг дээр оёо тавиулсан юм. ...би *******гийн хамар, шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон юм...” гэсэн мэдүүлгээр, Г.*******д зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “... тэр өдөр ******* над руу залгаад “ганц юм аваад ирээч, шартаж үхлээ” гээд байхаар нь би 0.75 граммтай нэг шил архи авч очсон юм. ...архиа ууж байхдаа би утсаа хайгаад олохоо больчихоод *******эс нэхсэнээс болоод бид 2 хоорондоо жаахан маргалдсан юм, утас миний гутлын түрийнээс гараад ирсэн юм. ...Тэгээд бид 2 үл байж байгаад би ийг “чи надад архи хийж өгсөнгүй, архи уулаа” гэснээс болоод хоорондоо маргалдаад, тэгсэн ******* миний хамар луу гараар нэг удаа цохичихсон...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч В.ын “...Тухайн өдрийн 17 цаг 12 минутад ******* над руу залгаад “намайг хүн зодоод байна, та манайд хүрээд ирээч” гэхээр нь би ын хамт гэрт нь яваад очиход ******* нэг танихгүй залуугийн хамт хоёулаа согтуу, хоорондоо зодолдсон болов уу гэмээр царайтай, ийн хамарнаас цус гоожсон байдалтай байсан юм. Би яасан талаар асуухад *******тэй хамт байсан залуу “ийг чи миний утсыг авчихлаа” гэснээс болж хоорондоо маргалдсан” гэсэн. ийн хамарнаас цус гарсан байдалтай байсан. Намайг явснаас хойш тэр 2 дахиж зодолдоод ийг аягаар нөгөө залуу цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч З.ийн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн үед байх ******* над руу залгаад “манайд хүрээд ирээч, би хүнтэй муудалцчихлаа” гээд байхаар нь би яваад очтол ******* ах ******* гэдэг залуутай хоёулаа согтуу, архи уугаад сууж байсан юм. ******* ахын хамарнаас нь цус гоожсон байхаар нь яасан талаар асуухад ******* гэдэг залуугийн гар утас алга болоод ******* ахыг “чи миний утсыг авчихлаа” гэснээс болж хоорондоо муудалцсан гэж байсан. ...Тэгээд 1 цаг орчмын дараа байх ******* ах над руу яриад “******* миний толгойны ар луу аягаар цохичихоод гараад явчихлаа, миний толгойноос цус гараад тогтохгүй байна, хүрээд ирээч, гэхээр нь би жоохон ажилтай байсан тул очиж амжаагүй байж байтал цагдаагаас залгаж надад хэлэхээр нь би ээж гийн хамт очсон юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч гийн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай хүүхэд над руу яриад “******* ах хүнд зодуулчихсан, хүрээд ир гээд байна” гэхээр нь би ийн хамт ийд яваад очиход ******* зүүн чихнийхээ ар хэсэгт юмаар цохиулаад язарчихсан, цус их гоожсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн “...би утсаа хайгаад олохоо больчихоод *******эс нэхсэнээс болоод бид 2 хоорондоо жаахан маргалдсан юм, утас миний гутлын түрийнээс гараад ирсэн юм. Тэгсэн удаагүй ий дүү нь нэг залуутай ирээд бид 2-ыг архи уулаа гээд загнаж байгаад яваад өгсөн юм. Тэгээд бид 2 үл байж байгаад би ийг чи надад архи хийж өгсөнгүй архи уулаа гэснээс болоод хоорондоо маргалдаад, тэгсэн ******* миний хамар луу гараараа нэг удаа цохичихоод цаашаа хараад явангуут нь би ууж байсан архитай аягаа аваад шидсэн чинь зүүн чихнийх нь ар хэсэг рүү нь цохиод аяга нь хагараад ий цохиулсан хэсгээс нь цус гараад байсан юм. Надад архи хийж өгсөнгүй гэсэн шалтгаанаас болж маргалдсан. Аяга авч шидэж зүүн чихнийх нь ар хэсэг рүү аягаар цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн “...чи хүнийг хулгайд хардлаа би чиний утсаар яадаг юм гээд бид 2 хоорондоо муудалцаад ******* миний хамар хэсэг рүү толгойгоороо мөргөөд хойш нь орон дээр унагаад хоолой боосон. Тэгээд бид 2 харилцан хэд хэд нэгнийгээ цохисон ...Тэгсэн ******* архинаасаа нэг хийгээд өгчихөөч гээд байхаар нь архинаас нэг хийгээд өгчихөөд сууж байсан чинь миний араас архи уусан аягаа ши миний зүүн чихний ар хэсэг рүү цохиод тэр хэсэгт би эмнэлэг дээр оёдол тавиулсан юм. ...би *******гийн хамар шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон юм... ******* ...чи миний утсыг авч зарах гэж байна гэж хэлснээс болж муудалцсан. Миний нүүр хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөөд хоолой боосон, сүүлд нь аягаар цохисныхоо дараа гараараа толгой руу нэг удаа, цээж хэсэг рүү гараараа 2, 3 удаа цохисон. Миний зүүн чихний ар хэсэгт 3 газар зүсэгдсэн, тэр хэсэгтээ оёдол тавиулсан, чихний ар хэсэгт зулгарсан зэрэг гэмтлүүд учирсан... Би *******г гар луу нь 2, 3 удаа гараараа цохисон, дараа нь шанаа, хамар хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон, цээж рүү нь 2, 3 удаа гараараа цохисон, хөлөөрөө хөл рүү нэг өшиглөсөн. Хамгийн сүүлд надад шанаа хамар хэсэг рүүгээ нэг цохиулаад гараад явсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №000000034 дугаартай “...Иргэн Б.*******гийн биед: Хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Г.ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №000000018 дугаартай “...Иргэн Г.ийн биед: Зүүн чихний ард хүзүүнд шарх, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.******* нь Г.ийн араас аяга шидсэн үйлдэлдээ, Г.******* нь Б.*******гийн нүүрэн тус газарт цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Б.*******, Г.******* нар нь шууд санаатай үйлдлээрээ харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.*******, Г.******* нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Б.*******гаас хохирогч Г.******* хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.******* нь шүүгдэгч Г.*******эс хохирол нэхэмжлээгүй байна. 2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Б.*******, Г.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Б.*******, Г.******* нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.******* нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг торгох ялаас 520000 төгрөгийг төлсөн болох нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар авсан дэлгэрэнгүй мэдээллээр тогтоогджээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******гийн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тусад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 граммын шилтэй Eden гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг 0,5 граммын Соёрхол нэртэй архины шил, улаан өнгийн шаазан аяны хагархайнуудыг шийтгэх тогтоох хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******, шүүгдэгч овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 280/ хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-эрдэнэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2700000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 граммын шилтэй Eden гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, 0,5 граммын Соёрхол нэртэй архины шил, улаан өнгийн шаазан аяны хагархайнуудыг шийтгэх тогтоох хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч Б.*******, Г.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч Б.*******, Г.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА