Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч *******ийн ******* Шүүгдэгч *******ийн ******* *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, С.******* нарт холбогдох 2023000160016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Яруу суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин 1982 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Яруу сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, /РД:**********/

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Идэр сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /РД: *********/

Шүүгдэгч Д.*******, С.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Яруу сумын ******* багийн Цагаан давааны Ар сонгинот, Оригуу оноо гэх газар бэлчээрээс хохирогч Р.ийн 5 тооны адууг бүлэглэн хулгайлж, хохирогч Р.өд 5000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Р.өд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Р. шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй. 1.Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Д.*******, С.******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Яруу сумын ******* багийн Цагаан давааны Ар сонгинот, Оригуу оноо гэх газар бэлчээрээс Р.ийн 5/тав/ тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Хээр азарга, 4 гүүгээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Р.ийн “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай ах адуугаа хариулж байгаад Цагаан давааны ард үлдээгээд ирлээ гэсээр ирсэн. ...Манай адуунаас хээр азарга болон 4 тооны гүү алга болсон байсан. Бид нар мөр хайж байгаад Улааны энгэрийн гол модны сайр гэх газраас тухайн алдсан 5 тооны адууны мөр байж болох мөр олоод уг мөрийг дагаж яваад Идэр сумын төв оруулаад уг мөрийг алдсан. ...би нутгийн залуу *******ыг сэжиглэж байсан. ...адуу алга болох үед ******* гэртээ хоноогүй байсан. ...бид нарыг алдсан адууныхаа мөрийг хайж олоод Идэр сумын чиглэлд явсныг мэдээд ******* хамт хулгай хийсэн хүндээ хэлж тавиулсан байх гэж сэжиглэж байсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Р.ийн “2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хээр азаргатай 27 тооны адуугаа хариулж байгаад адуугаа Яруу сумын ******* баг, Цагаан давааны Ар Сонгинот гэх газар үлдээгээд гэртээ ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр адуугаа харахаар өмнө өдөр үлдээсэн газраа очиход адуу байхгүй байсан. Тухайн үед би өөрийн төрсөн дүү , нутгийн залуу нарын хамт явсан. Бид гурав ойр орчмоор хэсэг хайж байгаад уг өдрөө олоогүй. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө босоод бид 3 Идэр сумын чиглэлд явж байхад Идэр сумын баг, Улааны энгэр гэх газраас олсон. Тэр үед манай адуунаас 1 азарга, 4 гүү нийт 5 адуу байхгүй, 1 хонгор зүсмийн гүүнд бугуйл чирэгдсэн байдалтай байсан. Адуу байсан газраас мөр хайж үзэхэд Улааны энгэрийн урд талын Гол модны сайр гэх газраас уг алдсан гэх 5 адууг авч явсан мөрийг олоод уг мөрийг дагаж явж байгаад Идэр сумын төв рүү оруулаад алдсан. Бид нар Идэр болон Яруу сумын хэсгийн төлөөлөгч нартай уулзаад байж байхад гэрээс утсаар яриад алдсан 5 адуу гэрийнхээ хажууд ирлээ гэсэн. ...тухайн өдөр , нарын хамт Улааны энгэрийн Гол модны сайр гэх газраас мөр олоод уг мөрөө дагаж *******ын ам уруудаад н гол ороод Улиастайгаас Улаанбаатар чиглэлийн засмал замыг хөндлөн гараад шууд Идэр сумын төв орсон. Ингэж явахдаа 1 талдаа 35 орчим км буюу нийт 70 км орчим явсан..." гэсэн мэдүүлгээр, Гэрч Ш.ын "...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн С.*******ийн хамт Яруу сумын ******* баг, Хужирт гэдэг газар очсон. ... гэдэг хүн дээр намайг дөхүүлж өгөөд миний мотоциклыг унаад ирээч гэхээр нь цуг яваад Хужирт гэдэг газар *******ынх өвөлжөөндөө байхад нь *******ийг хүргэж өгөөд мотоциклыг нь унаад буцаад ирсэн. ...маргааш нь сумын төвд гийн дэлгүүр орох гэж яваад *******тэй таарсан. *******аас адуугаа авсан уу гэхэд авсан гэхээр нь чи юун адуу шөнө дөлөөр авч ирээд байгаа юм бэ, хулгай хийсэн бол тавьж явуулаарай гэсэн..." гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын "...******* манайд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирсэн. Үхэр эрж явна гээд ирсэн. Манайд ирэхдээ ганцаараа ирсэн. ...Бор зүсмийн морьтой явсан. ...халамцуу явж байсан..." гэсэн мэдүүлгээр, Гэрч С.гийн “...манай нөхөр ******* 07-ны өдөр 12 цагийн үед үхэртээ явна гээд гарч яваад 08-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирсэн. ...гэрээсээ гарахдаа бор зүсмийн морьтой гарсан..." гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...ойролцоогоор 30 тооны адуу байсан. ...бид хоёр 5 тооны адуу туугаад өвөлжөө рүү аваачаад Идэр сумын төв рүү орсон. Өглөө нь буруу юм хийж гээд ...адуугаа суллаад тавиад явуулсан...” мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогчийн мэдүүлэг бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул тэдний мэдүүлгийг яллах үндэслэл болгов. Шүүгдэгч Д.*******, С.******* нарын үйлдлийн улмаас хохирогч Р.өд 5 тооны адуу буюу 5000000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч Г.гийн 2021 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 05 дугаартай “...1 тооны хээр зүсмийн азарга 1000000 төгрөг, 4 тооны гүү 4000000 төгрөг, нийт 5000000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Д.*******, С.******* нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж бусдын өмчлөлд байгаа 5 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бэлчээрээс авч хохирогчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт” хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ. Мөн түүнчлэн шүүгдэгч нарыг бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Яруу сумын ******* багийн Цагаан давааны Ар сонгинот, Оригуу оноо гэх газар бэлчээрээс бусдын 5 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 5 тооны адуугаа буцааж тавьж явуулсан ч тэдний үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хоёр тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон. Мөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна” гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******, С.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэстэй. Иймд шүүгдэгч Д.*******, С.******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Шүүгдэгч Д.*******, С.******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Р.өд учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан түүнд хохирол нөхөн төлсөн талаарх баталгаагаар тогтоогдсон учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Д.*******, С.******* нарыг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, шүүгдэгч Д.*******, С.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Д.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Д.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, тэдэнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, тэдний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******, С.******* нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******, С.******* нарт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зөв талын гуяндаа нар саран тамгатай, бор зүсмийн, нас гүйцсэн 1 тооны морийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.******* нарыг 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, С.******* нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.*******, С.******* нарт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зөв талын гуяндаа нар саран тамгатай, бор зүсмийн, нас гүйцсэн 1 тооны морийг хурааж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Д.*******, С.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА