Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар ШЦТ0029

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Хулангоо

            Улсын яллагч Н.Батмөнх

            Хохирогч Д.П

       Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Х-н Х холбогдох эрүүгийн 201615010025 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн  суманд ..... оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Х сум, ......баг, .......... 3-15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Х-н Х. /РД: ......./

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Х.Х нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 91-96 ӨВТ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна.” а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх. 2.7. “Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно.” а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Мөнхбаярын жолоодож явсан ...... улсын дугаартай “Тоёото Аллион” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Д.Ц-н амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2016 оны 03 дугаар сарын 02-ны өглөө талийгаач Ц-тай хамт эмнэлэг орж шинжилгээ өгсөн. Буцаж харьчаад 2 цагийн үед гарах гэж байхад хажуу айлын Пүрэв гэдэг хүн орж ирж цай уу гэсэн. Тэднийд орж бууз жигнүүлж нэг аяга айраг уусан. Айлаасаа гараад эмнэлэг явсан. Замын уулзвар дээр эргэх гэж байхад хойноос машин байхгүй, араас ч машин байхгүй, эсрэг урсгалаар ч машин байхгүй байсан. Нэг цагаан машин нилээн хол зайтай ирж явсан. Тэгээд амжих байх гэж тооцоолоод эргэсэн чинь ирээд мөргөлдчихсөн. Нэг мэдсэн газар хэвтэж байсан хэдий хэрийн хугацаа өнгөрсөн байсныг мэдэхгүй байна гэв.

Хохирогч Д.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хохирогч Ц-ын төрсөн ах талийгаачийн ар гэрийг төлөөлж оролцож байна. Хэргийн үнэн зөвийг тогтоох хүсэлттэй. Эд материалын хохиролын хувьд хохирол төлбөр барагдуулах зүйлгүй. Хамгийн гол нь хэргийн үнэн зөвийг тогтоолгомоор байна. Одоогийн байдлаар осолд холбогдсон 2 этгээдийн нэг нь оролцож байна. Хэргийн материалтай танилцахад анхаарч үзэх ёстой 4 зүйл байна. ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Мөнхбаяр гэж хүн байгаа. Энэ хүнийг анх хэргийн материал танилцуулахад мөрдөн байцаагч анх 84 км цаг хурдтай явж байсан гэж байснаа дараа нь ямар учраас 60 км цагийн хурдтай явсан гэснийг нь сайн ойлгохгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан хороололын доторхи хөдөлгөөний хурдыг 20 км-ээс хэтрүүлэхгүй гэсэн дүрмийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хороолол доторхи хөдөлгөөний тэмдэглэл Эрдэнэзуугаас нааш 100 метрт байгаа үүнээс хэтрээд 1200 метрт осол гаргасан байгаа. Жолооч Мөнхбаяр өөрийн биеэр бидэнтэй ирж уулзсан байгаа. Уулзахдаа юу гэж хэлсэн бэ гэвэл ослын үед юу болсныг мэдээгүй машин хашлага мөргөөд шороон дээр гарч ирсэн гэж хэлсэн. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7А заалт зөрчсөн. Жолооч ослын дараа дайрсан хүмүүс дээрээ очилгүй машин тойроод явсан гэж хөндлөнгийн гэрч баталсан. Хөндлөнгийн гэрчийг энэ хуралд байлцуулаагүй. Энэ уулзвар дээр 2 биш 3 тээврийн хэрэгсэл байсан. Энэ 3 дахь мотоцикль хөдөлгөөнд оролцсон шулуун замын хөдөлгөөнд саад учруулсан байх магадлалтай таамаг байна. Хэрвээ энэ осолд 2 биш 3 тээврийн хэрэгсэл оролцсон бол техникийн дүгнэлт буруу гарах үндэслэлтэй. Энэ шүүх хуралд хариуцагчаар татагдаж байгаа Х 3 жил орон нутагт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй явсан байхад нэг ч удаа арга хэмжээ авагдаагүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг нилээн хялбаршуулсан байдлаар явуулсан байна. Энэ нь хэргийн үнэн зөвийг тогтооход ноцтой зөрчсөн байна. Хохирогчийн зүгээс гомдолтой байна. Монгол улс даяар мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрмийг хэн ч өөрчлөх боломжгүй энэ дүрмийг ноцтой зөрчиж байна гэж  үзэж байна гэв.

            Хохирогч Д-н П-н мөрдөн байцаалтанд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

            Д овогтой Ц 19 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б аймагт төрсөн. Хүрэлсүрэнтэй гэр бүл болоод 1 хүүхэдтэй болсон. 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад талийгаачийг зам тээврийн осолд орсон гэдгийг мэдсэн. Тэгээд шууд Улаанбаатар хотоос гарсан. Би осол гаргахад байгаагүй болохоор ослын талаар мэдэхгүй байна. Би хохирлыг прокурор шүүхийн шатанд нэхэмжилж болдог. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-45-46/

            Гэрч Б-н М-н мөрдөн байцаалтанд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт:  

            2016 оны 03 дугаар сарын 02-ны өглөө Улаанбаатар хотоос Архангай аймгийн “Их тамир” сум орох гэж ...... улсын дугаар “Аллион” маркийн автомашинтай мэдүүлэг эхнэр Энхмандах, хүү Тэмүүлэн 6 настай сургуульд ороогүй юм ярьж чадахгүй. Билгүүн 4 сартай, охин Цэлмүүн 4 сартай бид нар 09 цагийн үед гарсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд 14-15 цагийн хооронд орж ирсэн. Миний өөдөөс мотоцикльтой хүн ирж байсан. Би хурдаа хасаж дуут дохио өгсөн тухайн үед 50 км хурдтай. Гэтэл нөгөө мотоцикльтой хүн миний эгнээ рүү дараад ороод ирсэн. Тэгээд мөргөлдсөн нэг мэдэхэд автомашин замаас гарсан байсан. Би эхнэр, хүүхдүүдээ харахад зүгээр байсан тул би автомашинаас буугаад мотоцикльтой явж байсан хүн дээр очсон. Мотоцикль жолоодож явсан хүн засмал замын хойд талд мотоциклийн ар талаар сундалж явсан эмэгтэй мотоцикль жолоодож явсан хүний баруун талд засмал зам дээр хэвтэж байсан. Тэр эмэгтэйгийн толгой хэсгээс нь цус гарч байсан. Миний толгой их өвдөж байсан эмнэлгийн дугаарыг замаар явж байсан хүнээс асуусан 70-тай дугаар байдаг гэж хэлсэн. Удаагүй эмнэлэг, цагдаа нар ирсэн. Уг мотоцикльтой хүн миний эгнээнд орж ирэх үед тоормоз гишгээд замын хойд тал руу буюу баруун гар тал руу дарсан. Уг асуудал маш хурдан болсон. Миний машины урд гупер карлан хагарч зөв талын урд талын урд хойд хаалга цөмөрсөн цонхны шил хагарсан гэсэн мэдүүлэг /хх-47-48/

            Гэрч Төмөршилбүүрийн Энхмандахын мөрдөн байцаалтанд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

            2016 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймгийн “Их тамир” сум орох гэж ...... улсын дугаар цагаан өнгийн “Тоёото Аллион” маркийн автомашинтай нөхөр Мөнхбаяр, хүү Тэмүүлэн 6 настай сургуульд ороогүй юм сайн ярьж чадахгүй юм. Билгүүн 4 сартай, охин Цэлмүүн 4 сартай бид нар гарсан. Учир нь манай хадам ээж, Сувдаа гэдэг хүн харвалт өгөөд эмнэлэгт очсон байсан юм. Өвөрхангай аймгийн Хархорин суманд 14-15 цагийн хооронд орж ирсэн. Гэтэл гэнэт манай нөхөр баруун гар тийш дарах шиг болсон харахад нэг мотоцикль автомашины урд тал руу орж ирээд мөргөлдсөн. Үүнээс хойш юу болсон гэдгийг мэдээгүй нэг мэдэхэд автомашин замын хойд тал руу гарсан байсан. Манай нөхөр буугаад явсан би автомашинд үлдсэн. Мөнхбаярыг тухайн үед хэдэн км хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна. Удаагүй цагдаа эмнэлэг ирсэн. Би Улаанбаатар хотын хаягтай Мөнхбаяр Архангай аймгийн хаягтай болохоор Улаанбаатарын дугаар авах гээд миний нэр дээр уг автомашиныг худалдаж авсан юм. Уг ослын улмаас автомашинд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй. Учир нь Хүрэлсүрэн гэдэг хүний эхнэр нь нас барсан сэтгэл санаа байдал хүнд байгаа байх ийм үед нь мөнгө төгрөг нэхэмжлэх сонирхол нөхөр бид хоёрт байхгүй гэсэн мэдүүлэг /хх-49-50/

            Гэрч Батсүхийн Алтансүхийн мөрдөн байцаалтанд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

            2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би Ө аймгийн Х сумЫН Г багийн нутагт шүүхийн уулзвар дээр 91-96 ӨВТ Мустанг-5 маркийн мотоцикль, ...... улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн автомашинтай мөргөлдсөн хэргийн газар очиж ослын акт тавьсан. Мустанг-5 маркийн жолооч Х.Х Тоёота аллион маркийн автомашины жолооч Б.Мөнхбаяр нарыг драйгер багажаар согтуурал шалгахад Х.Х 0.62%-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн. Б.Мөнхбаяр нь 0.00%-тай гарсан. Би 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зам тээврийн ослын акт гаргасан. Х.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 7.11, 12.10, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1, 35.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж акт тогтоосон. Учир нь Х.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй мөн уулзвар гарц нэвтрэх үедээ эсрэг урсгалд зөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Мөн жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэх үедээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мотоцикль мопедын жолооч болон зорчигч хамгаалалтын малгай өмсөх гэсэн заалтуулыг зөрчиж үүний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн. Хэргийн газар болох засмал зам дээр 26 метр, 50 см автомашины дугуй мөр гарсан байна. Уг дугуй мөрөөр тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Учир нь сүүлийн үеийн автомашинууд халтиргаа гулгаанаас хамгаалах тоормозны АВС системтэй болсон. Уг систем нь тоормоз шууд барьдаггүй аажимаар хурдыг хасаж автомашиныг зогсоодог. Уг автомашин АВС системтэй байсан. Хэрэв Б.Мөнхбаяр нь хурд хэтрүүлсэн ч Х.Х чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгсөн бол уг осол гарахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-51-52/ 

                 Гэрч Баттулгын Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

                 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг 00 минутанд Ө аймгийн Х сумЫН Г багийн нутагт шүүхийн уулзвар дээр .... Мустанг-5 маркийн мотоцикль, ...... улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн автомашинтай мөргөлдсөн байна гэсэн дуудлага ирсэн. Би хэргийн газар очиж хэргийн газрын үзлэг хийж холбогдох хүмүүсээс байцаалт тайлбар авсан. Мустанг-5 маркийн жолооч Х.Х “Тоёота аллион” маркийн автомашины жолооч Б.Мөнхбаяр нарыг драйгер багажаар согтуурал шалгахад Х.Х 0.62%-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн. Б.Мөнхбаяр нь 0.00%-тай гарсан. Би 21 цагийн үед Х.Хгийн биенээс согтууруулах шалгах зорилгоор цус авсан. Намайг цус авах үед Хүрэлсүрэнд эмчилгээ хийж дууссан гэртээ очсон байсан гэсэн мэдүүлэг /хх-53/

               Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний акт 11 дугаартай шинжээчийн дүгнэлт:

           Д.Ц-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн эрвээхэй, дагз цуурсан хугарал, тархины няцралт, хуйхны цус хуралт, баруун шилбэ ясны ил хугарал, баруун бугалга, баруун шилбэ, ар нурууны цус хуралт, нурууны арьс нь хууларсан шарх, шилбэний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Гавал тархины битүү гэмтэл нь нас барахад нөлөөлсөн. Амь насыг аврах боломжгүй гэмтэл учирсан байна. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна гэсэн дүгнэлт /хх-86-87/

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №2173 дугаартай шинжээчийн дүгнэлт:

               Мотоциклийн урд талын хоёр амортизатор хугарсан толь хугарсан, урд талын хамгаалалт төмөр гулзайсан, урд гэрэл хугарсан зэрэг гэмтлүүдтэй байна. Тухайн мотоцикль нь ослын өмнө урд дугуй нь тоормос ажиллагаагүй байсан байна. Хойд дугуйн тоормосны механизм ажиллаж байна. Мотоцикль асаж явах боломжгүй тул тоормосны хүч болон идэвхижилтийг тогтоох боломжгүй байна. Тухайн мотоциклийн урд дугуйн тоормосны төмөр утас байхгүй байгаа нь ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байсан байна. Уг осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Хэргийн материалд мотоциклийн тоормосны мөр гэж тэмдэглэгдээгүй байх тул гэмтлээр хурдыг тогтоох боломжгүй байна. Тухайн мотоцикль нь зүүн гар тийш эргэхдээ өөдөөс ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй улмаас зам тээврийн осол хэрэг гарсан байна гэсэн дүгнэлт /хх-67/ 

                  Улаанбаатар хотын Цагдаагийн газар замын цагдаагийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт:

                 “Тоёота Аллион” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мустанг-5 маркийн 91-96 ӨВТ улсын дугаартай мотоциклийн жолооч Х.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна.” а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх. 2.7. “Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно.” а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 12.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Цагдаагийн ахмад Б.Алтансүхийн гаргасан дүгнэлт учир дутагдалтай гаргасан байна. Тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно гэсэн дүгнэлт /хх-109-110/

                 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн С.Мөнхдалайгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №2552 дугаартай шинжээчийн дүгнэлт:

                 Уг осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Автмашины хурдыг бодож үзэхэд 62 км/цаг орчим хурдтай явсан байна. Тухайн мотоцикль нь зүүн гар тийш эргэхдээ өөдөөс ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй улмаас зам тээврийн осол хэрэг гарсан байна гэсэн дүгнэлт /хх-114/

                 Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол хх-/1/ хуудас

                 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл хх-4,

                 Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг хх-/7-14/

                 Зам тээврийн ослын газар тогтоосон акт хх-/15/

                Жолооч Х.Хгийн согтуурал шалгасан баримт хх-/16/

    Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-/17-21/

    Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайгын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №1717 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  хх-/75-81/ 

     Авто машин техникийн эвдрэл хохиролын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд  хх-/120-121/

     Б.М-т 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийтгэвэр ногдуулсан хуудас хх-/158/

   Шүүгдэгч Х.Хг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр хх-128-129, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар хх-/130-131/ тус тус байцааж авсан тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-/138/ зэрэг болно

      Шүүхээс хэргийн талаар тогтоогдсон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

     Яллагдагч Х.Х нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 91-96 ӨВТ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна.” а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх. 2.7. “Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно.” а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.М-н жолоодож явсан ...... улсын дугаартай “Тоёото Аллион” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Д.Ц-н амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

          Хохирогч Д-н П-н мөрдөн байцаалтанд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн /хх-45-46/, Гэрч Батмөнхийн Мөнхбаярын мөрдөн байцаалтанд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-47-48/          

         Гэрч Т-н Э-н мөрдөн байцаалтанд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-49-50/ , гэрч Б-н А-н мөрдөн байцаалтанд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-51-52/  гэрч Б-н Б-н мөрдөн байцаалтанд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-53/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний акт 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-86-87/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №2173 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-67/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар замын цагдаагийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №170 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-109-110/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн С.Мөнхдалайгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №2552 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-114/, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол хх-/1/ хуудас, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл хх-/4/,  Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг хх-/7-14/, Зам тээврийн ослын газар тогтоосон акт хх-/15/, жолооч Х.Хгийн согтуурал шалгасан баримт хх-/16/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-/17-21/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайгын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №1717 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  хх-/75-81/, Авто машин техникийн эвдрэл хохиролын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд  хх-/120-121/, Б.М-т 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийтгэвэр ногдуулсан хуудас хх-/158/, шүүгдэгч Х.Хг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр хх-/128-129/, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар хх-/130-131/ тус тус байцааж авсан тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-/138/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

            Шүүх дээр шинжлэн судалсан баримтууд хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан, шүүгдэгч Х.Х нь гэм буруутай, Хархорин сум дахь Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

       Иймд  Б овгийн Х-н Х-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж улмаар бусдын  амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон бусад байлын талаар

Хохирогч Д.П  нь “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн тул шүүгдэгч Х.Х нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Х нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 1.000.000 төгрөгний үнэтэй 4 ханатай гэр битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурьдаж байгаа болно. 

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Б  овгийн Х-н Х-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж улмаар Д.Ц-н амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овгийн Х-н Х-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болсон үеэс эхлэн тоолсугай.

          5. Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.Хгийн хувьд ногдох эд хөрөнгө болох 1.000.000 төгрөгний үнэтэй 4 ханатай гэр битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

            7. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Хгийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст  даалгасугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1  304 дүгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Хд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА