| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/01022/И |
| Дугаар | 183/ШШ2017/01095 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2017/01095
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2017/01095 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны Төв албаны байранд байрлах “Хас банк” ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8-р хороо, Яармаг дэнжийн 22 дугаар гудамж 765 тоотод оршин суух, Ганбаатарын Амарсанаа,/РД:ЧО88010471/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8-р хороо, Яармаг дэнжийн 22 дугаар гудамж 765 тоотод оршин суух Бадмаанямбуугийн Отгонцэцэг /РД:НМ86120703/ нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 6 145 873,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ныөдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.Амарсанаа нь анх 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хас банктай 1010016567 дугаартай гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалттай авсан. 2015 оны 7 сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 1010024261 дугаартай гэрээ байгуулж, үлдэгдэл болох 5,550,944 төгрөгийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай байгуулсан. Уг зээлийн барьцаад “Скай трейдинг” ХХК-ийн цалин барьцаалуулсан. Дээрх гэрээнд Б.Отгонцэцэг нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Г.Амарсанаад банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс банкны санаачлагаар 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан. 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 4 875 332,15 төгрөг, хүүний төлбөр 1 212 322 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 58 219 төгрөг, нийт 6 145 873,15 төгрөг байна. Иймд 6 145 873,15 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг нийт 6 154 373,15 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: ...Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 6 154 373,15 төгрөгийг нийт 7 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 880 373,15 төгрөгийг тус тус барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Г.Амарсанаа, Б.Отгонцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 145 873,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 880 373,15 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Амарсанаа, Б.Отгонцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 145 873,15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор 879 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 880 373,15 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56 710 төгрөгийг хариуцагч Г.Амарсанаагаас гаргуулж, 56 710 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ